Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Similar documents
Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Төрийн албан хаагчийн ёс зүй

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

TAI тестийн танилцуулга

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Интернэт хэрэглэгчийн гарын авлага


Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Компаний танилцуулга.

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

HBR Guide: Төслийн удирдлага

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

The Baptist Tabernacle of Los Angeles

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

Bioecological and Agrocultural Properties of Ranunculus L. in the Flora of Azerbaijan

Determination of microbiological and physicochemical characteristicsof sweet sorghum and wort on its base in the non-alcoholic drinks technology

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

611 A67 April, Ernest W. Anatomy ISBN 611 B29 Basmajian, J. V. Grant's Method of Anatomy 611 C 50 Chaurasia B. D. Human Anatomy Vol. 1 ISBN Vol.

ĒDIENKARTE МЕНЮ FOOD BOOK

CHARACTERIZATION OF HYBRIDS, FORMS AND LINES, OBTAINED FROM INTERSPECIFIC HYBRIDIZATION OF CULTIVATED SUNFLOWER HELIANTHUS ANNUUS

FUNCTIONAL AND TECHNOLOGICAL PROPERTIES OF OAT GRAIN AND A LINE OF PROMISING FOOD PRODUCTS ON ITS BASIS

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio.

NATURAL CHEESE FOR HORECA SEGMENT

STAFF ORIENTATION HANDBOOK

DRINKS LEMONADES & FRUIT DRINKS. ALTAI 300 / 850 ml 370 / 970 dragonhead, ziziphora, chamomile, blackcurrant leaf, oregano, royal honey

Calculation Methodology of Translucent Construction Elements in Buildings and Other Structures

AGROBIODIVERSITY THE PECULIARITIES OF ACTINIDIA SPECIES LEAVES MICROMORPHOLOGY

Extracting P - vitamin complex from green tea leaves

CLEMATISES IN KYIV GREEN SPACES

UKRAINIAN ENCYCLOPAEDIC TRADITION OF THE 20th CENTURY

DRINKS LEMONADES & FRUIT DRINKS. ALTAI 300 / 850 ml 370 / 970 dragonhead, ziziphora, chamomile, blackcurrant leaf, oregano, royal honey

Генетические ресурсы масличных и прядильных культур в меняющемся. Dr. Vera Gavrilova www: vir.nw.ru

Effect of sowing period, planting scheme and fertilizers to the structure elements of the soybean in the condition of west region of Azerbaijan

16 Filtrovskoye shosse, Pavlovsk, St. Petersburg

COCOA AND CHOCOLATE PRODUCTS IN PREPARATION OF DESSERTS IN CATERING FACILITIES IN NOVI SAD

THE DEVELOPMENT OF THE RESTAURANTS CHAIN IN THE CAPITAL REGION OF UKRAINE

Volume 2, ISSN (Online), Published at:

Rozyamov A.R., Abeyov Кh.B., Sushih V.Y., Kanatov B.

HEAD RICE YIELD OF SOME DOMESTIC AND FOREIGN RICE VARIETIES (ORYZA SATIVA L.) GROWN IN THE REPUBLIC OF MACEDONIA

Department of Agriculture, Food & Forestry

Questi, sono i quattro elementi che porto dentro la mia filosofia di cucina, e che mi da modo di essere l artista che sono.

Insects of stored plant products in Lithuania

NewResearchonArchaeologicalWoodandWoodenArtifactsinKiev

НАУЧНОИСТРАЖИВАЧКИ ОДНОСНО УМЕТНИЧКИ, СТРУЧНИ И ПРОФЕСИОНАЛНИ ДОПРИНОС (са оценом радова кандидата)

Transcription:

УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ДҮҮРЭГ БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам Ш.Оюунцэцэг З.Чулуунбат Г.Очирболд 2012 оны 10 сарын 15

Агуулга Оршил Үндсэн ойлголт Багш мэргэжлийн үндсэн ёс зүйн хэм хэмжээнүүд, дэлхий нийтийн хандлага Мэргэжлийн ёс суртахууны үндсэн хэм хэмжээнүүд Өнөө үеийн багш нарын эн тэргүүнд дагаж мөрдөх мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээнүүд Мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээнүүд Судалгааны хэсэг Дүгнэлт Ном зүй 2

Оршил Мэргэжлийн ёс зүй бол тодорхой төрлийн мэргэжлийн үйл ажиллагаан дах зах үйлийг зохицуулах арга хэрэгсэл юм. Өнөө үеийн боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн тулах цэг болсон багш мэргэжилд тавигдах ёс зүйн шаардлага улам өсөн нэмэгдэж байна. Судалгааны зорилго Багш мэргэжилтний ёс зүйн түвшинг тодорхойлох Судалгааны таамаглал Багш мэргэжилтний ёс зүйн гажуудлын үндсэн шалтгаан нь боловсролын систем юм 3

Үндсэн ойлголт Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Багш мэргэжлийн үндсэн ёс зүйн хэм хэмжээнүүд, дэлхий нийтийн хандлага В.Инжинашийн хэлснээр: Буулгаагүй модонд хурц хөрөө хэрэгтэй, буулгаж унагасан модонд уран модчин хэрэгтэй, байгуулаагүй төрдд багшлах мэргэд хэрэгтэй Я.А.Коменский хэлэхдээ: Нарт ертөнцөд байхгүй сайхан алба гагцхүү багш хүнд л заяажээ Олон улсын Боловсролын Байгууллага Багш мэргэжлийн ёс зүйн мэдлэгийг нэмэгдүүлснээр багш болон боловсролын салбарын ажилтнууд ажилдаа сэтгэл хангалуун байх явдлыг нэмэгдүүлж, тэдний статусыг дээшлүүлэх, өөрийгөө хүндэтгэх үзлийг нэмэгдүүлэх, нийгэм дэх мэргэжлийн нэр хүндийг өргөхөд хувь нэмэр оруулна 5

Мэргэжлийн ёс суртахууны үндсэн хэм хэмжээнүүд Оросын судлаач И.И. Чернокозовын үзлээр багш мэргэжлийн ёс зүйн үндсэн хэм хэмжээнүүд: Суралцагсдад хүндэтгэл, шаардлаг хоёрыг хослуулах Суралцагсдыг зөв хайрлах, анхаарал тавих Суралцагсдынхаа дотоод ертөнц, биеэ авч явах байдлыг үргэлж судалж байх Суралцагсдын боломж, үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч өөдрөг хандах Биеэ эзэмдэх, тэвчээртэй байх, суралцагсдынхаа алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж залруулдаг байх Хэзээ ч суралцагсдадаа элэгсэг, найрсаг хандах Үнэнч шударга зарчимч байх Суралцагсдад зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах эдгээр болно 6

Өнөө үеийн багш нарын эн тэргүүнд дагаж мөрдөх мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээнүүд Д.Тунгалаг бичихдээ: Багш хүн нийгэмд гүйцэтгэх ёс суртахууны үүргийг сайтар ухамсарласан ёс суртахууны үнэт зүйлийг өөртөө шингээсэн байх төдийгүй үлгэрлэгч байх ёстой Багшийн ёс суртахууны хариуцлага нь нөхцөл байдлыг бүх талаас нь ухамсарлан тооцох чөлөөт сонголт юм. 7

Мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээнүүд МУИС-ийн багш доктор, профессор Р.Дарьхүүгийн тодорхойлсныг дурдвал: Бүтээлч, ухаалаг, тусч байх, бусдыг ойлгох чадвартай байх Эелдэг, эвсэг, хамтач, нөхөрсөг байх, багшийн эелдэг сайхан харилцаа нь Энгийн даруу байх Зорилго нэгт хамт олон болон өөрийн хөдөлмөрт үнэнч байх, суралцагсдын хөдөлмөрийг шударга бодитой үнэлэх Зарчимч, өөрийн зорилг болон мэргэжилдээ үнэнч, хичээлээ ойлгомтой өгөөжтэй заах Хөдөлмөрч, ажил хэрэгч, цаг баримталдаг, нягт нямбай байх, өөртөө өндөр шаардлага тавин байнга боловсорч байх гэх мэт 8

Судалгааны хэсэг Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Судалгааны арга, аргачлал Дээр дурдсанчилан багш мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөө үеийн багш нарын эн тэргүүнд дагаж мөрдөх мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээг багцлан 5 асуулт бүхий асуулгыг анкетаар, санамсаргүй түүврийн аргаар авсан. Боловсрол цогцолбор сургуулийн нийт багш нарын 27-30 хувь 10

1-р асуулт Багш, удирдах ажилтны ёс зүй гэдэгт та юуг хамааруулж ойлгодог вэ? 11

1-р асуулт Багш нарын дийлэнх буюу 40 хувь нь ёс зүй гэдгийг менежментийн асуудалтай холбож үзэж байна. Судалгаанд хамрагдагсдын 35 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн нь үндсэндээ багш, удирдах ажилтны ёс зүйн талаарх ойлголт багш нарын дунд хангалтгүй байгааг харуулж байна. 12

2-р асуулт Багш нарын одоогийн ёс зүйн түвшин ямар байна гэж үзэж байна вэ? 13

2-р асуулт Багш нарын ёс зүйн түвшинг маш сайн гэж үзсэн багш байхгүй ба маш муу гэж үзсэн тохиолдол гарсангүй. Харин боломжийн түвшинд байгаа гэж үзсэн нь 72 хувь байсан ба дунд зэрэг гэж үзсэн нь 28 хувь байна. 14

3-р асуулт Сургуулийн удирдах ажилтны ёс зүйн одоогийн түвшин ямар байна гэж байна вэ? 15

3-р асуулт Маш сайн үнэлгээ өгсөн багш байгаагүй Боломжийн гэж үзсэн багш 65 хувь, Дунд зэрэг гэж үзсэн багш 25 хувь, Маш муу гэж үзсэн багш 10 хувь байлаа. Энэ нь удирдах ажилтны ёс зүйн түвшинг харьцангуй боломжийн гэж үзсэн дүгнэлтэнд хүргэж байгаа боловч маш муу гэж үзсэн тохиолдол гарсан нь энэ тал дээр анхаарах шаардлагатай болохыг дохиолж байна. 16

4-р асуулт Багш, удирдах ажилтны ёс зүйг өөрчилж дэвшил гаргахад юу хийвэл зохистой вэ? 17

4-р асуулт Багш нарын 40 хувь нь сургалт сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзсэн нь энэ талын мэдээлэлээр дутагддаг болох нь харагдаж байна. 20 хувь нь энэ талаар сургалт сурталчилгаа их тул хариуцлага тооцох шаардлагатай гэж үзсэн байна. 20 хувь нь энэ талын шүүмжлэл ихэнхдээ гүтгэлгийн шинжтэй байдаг тул ялгаатай хандах хэрэгтэй гэж үзсэн нь мэдээллийн гажуудал үүсдэг болохыг харуулж байна 15 хувь нь ёс зүйн хороог идэвхтэй ажиллуулах шаардлагатай гэж үзсэн 5 хувь нь хариулахаас татгалзсан байна. 18

5-р асуулт Удирдах ажилтан хүний хамгийн гол шалгуур юу вэ? 19

5-р асуулт Шалгах асуултанд 45 хувь нь мэргэжлийн өндөр мэдлэг гол шалгуур болдог гэж үзсэн Мэргэжлийн ёс зүй гол шалгуур болно гэж 30 хувь нь үзсэн байна. Багш нар удирдах ажилтны ёс зүйгээс мэргэжлийн мэдлэг илүү гэж үзэж байна. 20 хувь нь зохион байгуулах чадвар гэж үзсэн бол 5 хувь нь албан ёсны хувцаслалт гэсэн байна. Үндсэндээ удирдах ажилтны ёс зүйн шалгуурын талаар ташаа ойлголт давамгайлж байна 20

Таамаглал шалгах судалгаа Багш мэргэжилтний ёс зүйн гажуудлын үндсэн шалтгаан нь боловсролын систем юм. Одоог хүртэл үргэлжилж ирсэн сургалтын агуулга нь их байдаг нь хэдхэн хүүхдийг хичээл ойлгоход хүргэдэг.иймээс хичээлээ ойлгоогүй сурагчидтай зөрчилддөг Анги дүүргэлт их байдаг нь сурагч нэг бүртэй ажиллах боломжгүй.энэ нь ихэнх сурагчдыг хичээлд хоцрогдох шалтгаан болж улмаар эдгээр сурагчид үймүүлэх,өөр зүйл хийж эхлэх нь багшийн тэвчээрт нөлөөлөх хэмжээнд байдаг Сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байгаа идэвхитэй сургалтын арга хэрэглэх талд сөрөг нөлөөлдөг Өнөөгийн нийгэмд хүүхдийг хөдөлмөрийн хүмүүжилд сургахгүй байгаа нь сурах бэрхшээлийг сурагчид даван туулах чадвар сул байна Багш бэлтгэх сургуулиудад багшийн мэргэжлийн ёс зүйн талын дадал бага олгогддог Багшийн ёс зүйн зөрчил багшийн өөрийн нь хувийн зан чанартай холбоотой Ёс зүйн хороо зэрэг хууль хяналтын байгууллага энэ талаар зөв чиглэлтэй ажиллахгүй байна 21

100% Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргахад нөлөөлдөг хүчин зүйлс 3% 3% 20% 30% 37% 80% 60% 40% 93% 100% 100% 100% 80% 70% 63% мэдэхгүй үгүй тийм 20% 0% 22 1-р асуулт 2-р асуулт 3-р асуулт 4-р асуулт 5-р асуулт 6-р асуулт 7-р асуулт

23

Дүгнэлт Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Дүгнэлт Багшийн ёс суртахууны ухамсрын гол цөм нь ёс суртахууны хэм хэмжээ, багшийн ёс суртахууны хэм хэмжээ нь тэдний хувийн онцлогоос хамааралгүйгээр багш, суралцагсдын харилцааг зохицуулах нийтлэг ач холбогдолтой бөгөөд багшийн ёс зүйн соёлын түвшинг харуулдаг. Оросын судлаач И.И. Чернокозов багш мэргэжлийн ёс зүйн үндсэн хэм хэмжээнүүдийг нарийн тодорхойлсон байдаг. Өнөө үеийн багш нарын дагаж мөрдөх мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээнүүдийг МУИС-ийн багш доктор, профессор Р.Дарьхүү өөрийн орны соёлын онцлогт тохируулан тодорхойлсон байна 25

Дүгнэлт Дээр дурдсанчилан багш мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөө үеийн багш нарын эн тэргүүнд дагаж мөрдөх мэргэжлийн ёс суртахууны хэм хэмжээг багцлан 5 асуулт бүхий судалгааны анкетаар түүвэр судалгаа, багшийг ёс зүйн алдаа гаргахад нөлөөлөх хүчин зүйлийг тодруулах зорилго бүхий судалгааг 7 асуултаар Боловсрол цогцолбор сургуулийн нийт багш нарын 27-30 хувиас авсан. Судалгааны үр дүнгээс дурдвал: Багш нар ёс зүй гэдгийг менежментийн асуудалтай холбож үзэн ёс зүйн түвшинг боломжийн түвшинд байна гэж үзжээ. Удирдах ажилтны ёс зүйн түвшинг боломжийн гэж дүгнэсэн боловч маш муу гэж үзсэн тохиолдлууд гарсан тул энэ тал дээр анхаарах шаардлагатай байна. Багшийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахад хувь хүний хамаарлаас гадна нийгэм, эдийн засаг, холбогдох байгууллагуудын бодлогыг дахин хянан үзэх нь чухал асуудал болон тавигдаж байна. 26

Санал, зөвлөмж Багш,удирдах ажилтны ёс зүйг өөрчлөн шинэ түвшинд гаргахад дараах ажлуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Багш, удирдах ажилтны ёс зүйг өөрчилж, дэвшил гаргахад энэ талын сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх. Ёс зүйн зөвлөлийн ажлын хүрээнд зөвхөн хариуцлага тооцохоос гадна сургалт сурталчилгаа, судалгаа хийх ажлыг нэмж оруулах,ингэснээр багшийн мэргэжлийн хэм хэмжээг хянан чиглүүлэхэд онцгой анхаарах үүргийг хүлээх шаардлагатай байна. Багшийг ёс зүйн алдаа гаргахад нөлөөлж байгаа эдийн засгийн болон хөрөнгө шаардах /анги дүүргэлтийг багасгах,хичээлийн хэрэглэгдэхүүн зэрэг/ нөхцөлийг сайжруулахад цаг хугацаа шаардах нь дамжиггүй юм.харин багш бэлтгэх сургуулиудад хүнтэй ажиллах ёс зүйн хэм хэмжээг сургалтын гол асуудал болгон авч үзэх. Түүнчлэн 7,8,9-р ангид 1 өдөрт орох хичээлийн тоог шинжлэх ухааны үндэстэй судлаж дүгнэлт гаргаж өөрчлөх нь зэрэг нь багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлахад дэвшил гарахад нөлөөлөх нь дамжиггүй юм. 27

Ном зүй Дарьхүү, Р., & Гаадмаа, Ч. (2005). Багш мэргэжлийн ёс зүйн асуудалд. Боловсрол судлал сэтгүүл, МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. МУ-ын Засгийн Газар. (2002). Боловсролын тухай хууль. Төрийн мэдээлэл, 19 /256/. Олон Улсын Боловсролын Байгууллага. (2003). Багшийн ёс зүйн тунхаглал. Боловсрол судлал, Улаанбаатар. Содномгомбо, Д., & Дарьхүү, Р. (2004). Философи. Улаанбаатар. Тунгалаг, Д. (2002). Ёс зүй. Улаанбаатар. Тунгалаг, Д. (2007). Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. Улаанбаатар: Адмон. Bowman, J. S., & Mezel, D. C. (1998). Teaching Ethics. Гусейнов, А. А., & Апресян, Р. Г. (1999). Этика. М. Котигер, Я. С., & Чамлер, В. И. (1988). Сурган хүмүүжүүлэх ёс зүй. Улаанбаатар. 28

Анхаарал хандуулсанд баярлалаа Сайн үйлс дэлгэрэх болтугай