Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Similar documents

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

TAI тестийн танилцуулга

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

Компаний танилцуулга.

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

Төрийн албан хаагчийн ёс зүй

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

HBR Guide: Төслийн удирдлага

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

The Baptist Tabernacle of Los Angeles

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

STAFF ORIENTATION HANDBOOK

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

Mongolia Tea Road Research Project. Developed by L. Manlajav and Sh. Egshig. Table of contents

FUNCTIONAL AND TECHNOLOGICAL PROPERTIES OF OAT GRAIN AND A LINE OF PROMISING FOOD PRODUCTS ON ITS BASIS

Bioecological and Agrocultural Properties of Ranunculus L. in the Flora of Azerbaijan

ĒDIENKARTE МЕНЮ FOOD BOOK

CHARACTERIZATION OF HYBRIDS, FORMS AND LINES, OBTAINED FROM INTERSPECIFIC HYBRIDIZATION OF CULTIVATED SUNFLOWER HELIANTHUS ANNUUS

BREAKFAST AT DAB MON-FRI 09:00-12:00 SAT-SUN 10:00-12:00

STUDY ON THE MOVEMENT OF DOUGH IN MACHINES WITH CONTINUOUS OPERATION

Экспорт_eng-верстка BELAYA PTICA PRODUCT RANGE

MOSCOW CONFECTIONARY FACTORY. TОRERO LLC, , Russian Federation, Moscow city, Lublinskaya Str., 72 Phone: +7(495) /25,

DAILY NUTRITIONAL ANALYSIS

DAILY NUTRITIONAL ANALYSIS

DAILY NUTRITIONAL ANALYSIS

NATURAL CHEESE FOR HORECA SEGMENT

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio.

Insects of stored plant products in Lithuania

Determination of microbiological and physicochemical characteristicsof sweet sorghum and wort on its base in the non-alcoholic drinks technology

GARDEN ROOM MENU FALL 2018

DAILY NUTRITIONAL ANALYSIS

Russian wheat markets in a crazy 2017/18, and prospects for 2018/19

December 2017 Breakfast Age 1-2

Granite School District Nov 1, 2017 thru Nov 30, 2017

MENU. food_ en.indd г. 1:15:48

DAILY NUTRITIONAL ANALYSIS

НАУЧНОИСТРАЖИВАЧКИ ОДНОСНО УМЕТНИЧКИ, СТРУЧНИ И ПРОФЕСИОНАЛНИ ДОПРИНОС (са оценом радова кандидата)

Yadkin County Schools Mar 1, 2019 thru Mar 31, 2019

611 A67 April, Ernest W. Anatomy ISBN 611 B29 Basmajian, J. V. Grant's Method of Anatomy 611 C 50 Chaurasia B. D. Human Anatomy Vol. 1 ISBN Vol.

Rozyamov A.R., Abeyov Кh.B., Sushih V.Y., Kanatov B.

Questi, sono i quattro elementi che porto dentro la mia filosofia di cucina, e che mi da modo di essere l artista che sono.

Transcription:

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Төслийн нэр Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Төслийн дугаар 50278-001 Төсөл хэрэгжих улс Төслийн статус Төслийн төрөл / Тусламжийн хэлбэр Санхүүжилтийн эх үүсвэр / Мөнгөн дүн Монгол Улс Идэвхтэй Буцалтгүй тусламж Буцалтгүй тусламж 9192-MON: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Ядуурлыг бууруулах Японы сан 3.00 сая ам.доллар Холбогдох стратегийн зорилт Өөрчлөлтийн чиглэлүүд Байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт Засаглал ба чадавхийн хөгжил Мэдлэгт суурилсан шийдэл Түншлэл Салбар / Дэд салбар Хөдөө аж ахуй, байгалийн баялаг ба хөдөөгийн хөгжил Хөдөө аж ахуйн бодлого, байгууллагын ба чадавхийн хөгжил Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Жендэрийн тэгш эрх ба жендэрийн тэгш эрхийн үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах нь Жендэрийн тэгш эрхийн сэдэвт төсөл Төслийн тодорхойлолт Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл бол Монгол Улсын 4 аймгийн зарим сумдад хүнсний ногоо тарьдаг жижиг тариаланчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий туршилтын төсөл юм. Төсөлд Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангоом, Сэлэнгэ аймгийн Ерөө сумууд хамрагдана. Төслийн зорилгыг хангахын тулд уур амьсгалд тэсвэртэй фермерийн практик нэвтрүүлэх, фермерийн аж ахуй-зах зээлийн холбоосыг бэхжүүлэх, тариаланчдыг хөдөө аж ахуйн үнэ цэнийн хэлхээнд нэгтгэх нийтээр аж ахуй эрхлэх загварыг хэрэгжүүлэх юм. Дээрх 4 газрын хүнсний ногоо, үр тариаланчид, хүнсний ногоо боловсруулагчид нь төслийн ач тусыг хүртэгч, хүлээн авагч тал байх юм. Төсөл нь бага орлогтой иргэдийг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн шинж

чанартай бөгөөд хамгийн багадаа 180 өрх, үүний дотор өрх толгойлсон эмэгтэйчүүдийг оролцуулаад нийт 500 орчим фермерийг хамруулна. Зорилтот сумдын нийт хүн ам буюу 45 мянган орчим хүн төслийн үр шимийг шууд бусаар хүртэнэ. Төслийн үндэслэл ба Улс/Бүс нутгийн стратегитэй уялдсан байдал Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгуудад газар тариалангийн таатай бүс оршдог хэдий ч, хэдэн зуун жилийн уламжлал бүхий мал аж ахуйтай харьцуулахад хүнсний ногоо тариалангийн салбар Монгол Улсад хөгжөөгүй. Эдийн засгийг төрөлжүүлж, мал аж ахуй ба нэн ялангуяа уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогуудын хүрээнд хөдөө аж ахуй, үүний дотор хүнсний ногооны тариаланд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Хөдөө аж ахуйг ийнхүү дэмжиж буй орчинд хүнсний ногооны тариалан, боловсруулалт, маркетингд хөрөнгө оруулах нь Монголын орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд нэн чухал бөгөөд ирээдүйтэй юм. Социализмын үеийн хөдөө аж ахуйн хамтрал, нэгдлээс өөр хувилбаруудыг аажмаар бий болгож, Монгол Улс улаан буудай, төмсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангадаг болох тухайд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан, харин одоог хүртэл хүнсний ногооны тариаланд төдийлөн анхаарч байгаагүй учир уг дэд салбарын хөгжил дорой, үр ашиг муутай хэвээр байна. Энэ нь хүнсний ногоо тариаланчдын ашиг орлого бага, импортын бүтээгдэхүүнээс өндөр хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрдүүлж, үндэсний хэмжээнд хүнсний аюулгүй байдалд аюул учруулдаг. 2008-2016 онуудад хүнсний ногооны хэрэгцээний дунджаар тал хувийг дотоодын үйлдвэрлэлээр бүрдүүлж байжээ. Гурван төрлийн ногоо буюу байцаа, лууван, манжин тариалсан талбай нийт тариалангийн 70 орчим хувийг эзэлдэг. Дотоодод тариалсан хүнсний ногооны эрэлт өсч байна, учир нь хотжилт нэмэгдэх хэрээр иргэд уламжлалт маягийн мах голлосон бус, харин илүү тэнцвэртэй байдлаар хооллох нь эрүүл мэндэд ач тустай болохыг мэддэг болсон. Зах зээлд хүрэх гарц ба орлого олох боломжууд хязгаарлагдмал. Фермерүүд ашигтай нөхцөлтэйгээр зах зээлд хүрэх боломж бага, дундын зуучлагчдад боломжуудаа алддаг. Үүнээс гадна, Монголд зуны улирал богино, уур амьсгал эрс тус учир тариалалтын хугацаа богино байдгаас нийлүүлэлт, үнэ улирлын чанартай хэлбэлздэг нь тухайн салбарт тулгардаг хүндрэлийг улам даамжруулдаг. Ургац хураасны дараах үеийн ба хадгалалтын зохих байгууламж байхгүй учир орон нутгийн үйлдвэрлэгчид улирлын чанартай үнийн өсөлтөөс ашиг авч чаддаггүй, иймд дотоод эрэлтийн томоохон хэсгийг импортоор хангадаг. Мөн шалтгааны улмаас ургацын улиралд нийлүүлэлтийн илүүдэл үүсч хаягдал их гардаг. Арилжаа, бизнесийн туршлага хуримтлуулж, ургацын дараах боловсруулалт, боломж, маркетингийн талаар илүү мэдлэг, ноу-хаутай болж чадвал тариаланчид зах зээлд гарах гарц, наймаалцах хүчин чадлаа нэмэгдүүлж, орлогын эх үүсвэрээ баталгаажуулах нөхцөл бүрдэнэ. Хөдөө аж ахуйн салбар дахь үр ашиг бага, эрс тэс уур амьсгалтай тэмцэх чадвар муу. Монгол Улс газар тариалан эрхлэх туршлага, уламжлал хомс. Фермерийн тогтвортой аж ахуй эрхлэх, ургац нэмэгдүүлэх, хадгалах зохих арга хэрэгсэл, технологи ашиглах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чадвар бага. Үүнээс гадна, газар тариалангийн үйлдвэрлэлийн 80 хувийг гар аргаар эрхэлдэг нь ажиллах хүч муутай улсад сөрөг үр дагавар авчирдаг. Автоматжуулалт байхгүй, усны ашиглалт үр ашиггүй, усжуулалтын технологи хоцрогдсон орчинд газар тариалан санхүүгийн хувьд ашиггүй бөгөөд импорттой өрсөлдөж чаддаггүй. Одоогийн байдлаар

төслийн газруудад газар тариалан эрхэлдэг айл өрх жилдээ 7 тонн хүнсний ногоо хураадаг. Илүү чанартай орц бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулж, зохих багаж хэрэгслийг нэвтрүүлж, уур амьсгалд тэсвэртэй практикийн талаарх техник мэдлэг нэмэгдүүлснээр фермерүүд ургац, орлогоо мөн өсгөж чадна. Эзэмшил тархай бутархай, чадвар сул. Улсын хэмжээнд 300 орчим хоршоо ба 35,000 орчим өрх тус бүр 100 хүртэл га буюу нийт 7,200 га газар хүнсний ногоо тариалдаг. Гэхдээ тархай бутархай тариаланчдын дийлэнх нь 5 га хүртэл талбайд ногоо тарьдаг, ингэхдээ ажиллах хүч багатай, (агрохими, үр, ус, бусад гэх мэт) орц бүтээгдэхүүн, санхүүгийн хөрөнгө нөөц хязгаарлагдмал орчинд ажилладаг. Жижиг тариаланчдын орлого бага, боломж хумигдмал байдал нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн практик муу, орц бүтээгдэхүүний нийлүүлэлт, чанар тууштай биш байдгаас гадна тариаланч өрхүүд өөр хоорондоо хамтарч ажилладаггүйтэй холбоотой. Хамтын ажиллагаа, зохион байгуулалт, хамтын хүчин чадлыг хөгжүүлж чадвал хамтын эзэмшлийн тариалангийн талбай, амьжиргааны аюулгүй байдал, хэмнэлт, үр ашгийг бий болгох боломжтой. Төслийн хүрээнд салбарт тулгараад буй эдгээр бэрхшээлийн заримыг нь даван туулж, амьжиргаагаа дээшлүүлэхэд нь хүнсний ногооны жижиг тариаланчдад туслах юм. Үүний тулд тариаланчдын хөрөнгө нөөцийг илүү үр ашигтай ашиглах, хөдөө аж ахуйн орц бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, ноу-хауг дэмжих, фермерийн аж ахуйгаас зах хүртэлх холбоосыг бэхжүүлэх боломж бүрдүүлэх фермерийн хамтарсан загварыг хэрэгжүүлэх юм. Уг ажлын хүрээнд үр тарианы 30 бүлэг буюу хамтын тариалангийн бүлгийг Борнуур, Орхон, Улаангом, Ерөө сумдад үүсгэж, хөдөө аж ажуйн салбарын үнэ цэнийн хэлхээ болгон зохион байгуулна. Төсөл хэрэгжих талбаруудыг хүнсний ногоо тариалахад таатай байдал, ядуусыг дэмжих оролцоот арга барил ашиглах боломж, зохих бодлогын орчин байгаа эсэх, тээврийн гол сүлжээнүүдэд ойрхон эсэх зэрэг шалгуур дээр үндэслэн сонгон авсан. Стратегийн уялдаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020, Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар баримтлах төрийн бодлогын тухай хуулиудаас үзэхэд Монгол Улс хүнсний ногооны үйлдвэрлэлийг сайжруулах зорилго дэвшүүлсэн. Үнэ цэнийн хэлхээгээр дамжуулан хөдөө аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тариаланчдын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгааг төрийн бодлогын баримт бичгүүдэд онцолсон байна. Жижиг фермерүүд тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж заасан. 2020 он гэхэд хүнсний ногооны дотоодын эрэлтийн 70 хувийг, 2025 он гэхэд 100 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангана, ингэхдээ фермерийн аж ахуйн механикжуулалт, хамгааллын соёл (хүлэмж ба and пластик ашиглалт) ашиглалт, ус хэмнэсэн усжуулалтын технологиудыг нэвтрүүлнэ гэж тооцжээ. Төсөл нь АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратеги 2017-2020, ХХААХҮЯ-ны салбарын тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна. Мөн АХБ-ны 2015-2020 онуудад хэрэгжүүлэх Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн талаарх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан, уг төлөвлөгөөнд байгаль орчны нөөцийн тогтвортой удирдлага, цаг уурт тэсвэртэй байх асуудлуудыг онцгойлон тусгасан. Уг төсөл нь 2019 онд хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа уур амьсгалын хувьд ухаалаг хөдөө аж ахуйн зээлийн хөтөлбөрийн хүрээнд цааш давтан, өргөжүүлэн хэрэгжүүлэх туршилтын төсөл юм. АХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлэх 2017-2019

үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний хүрээнд санал болгосон буцалтгүй тусламжийн төсөл юм. Салбарын контекст. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын улсын хөдөө аж ахуйн салбар ихэд хэлбэлзэлтэй байв. Мал аж ахуйн дэд салбар нь өрхийн орлого, экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн зогсонги байдлын үед тогтворжуулах хүчин зүйл болсон, хот руу шилжих хөдөлгөөн хийсэн зарим малчид мал аж ахуйдаа эргэн ирсэн. Мал аж ахуйн салбар мөн уур амьсгалын холбогдолтой (жишээлбэл, зуд) болон бусад (малын өвчин, сертификатжуулах стандарт үгүй, удирдлагын тогтолцоог дахин нэвтрүүлэхэд тулгарч буй бэрхшээл гээд) олон эрсдэлд өртдөг. Өмнө байсан улсын нэгдэл, хоршооны дараах үеийн бүтцийг бий болгоход газар тариалангийн салбарт хүндрэлтэй байсан хэдий ч хөгжлийн түншүүдийн тусламжтайгаар стратегийн ач холбогдол бүхий төмс, улаан буудайн хэрэгцээг дотооддоо хангах хэмжээнд хүргэж чадсан. Бусад тусгай төрлийн тариалан эрхлэх боломжтойг ч мөн харуулсан. 2013 он хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого огцом өссөн нь эдгээр амжилтуудын бататган, илүү төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэх нэн даруй хэрэгцээг бүдгэрүүлсэн. 2013 оноос хойш ашигт малтмалын үнэ буурч эхэлснээс хойш хөдөө аж ахуйн салбар, үүний дотор жижиг тариаланчдыг дэмжих нь орлогыг нэмэгдүүлэхээс гадна эрсдэлийг бууруулах чухал хэрэгсэл болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Сургамж, сурсан зүйлс. Төсөл нь Монгол Улсад өмнө авч хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн салбар дахь санаачлагуудаас сургамж авсан. Нэгдүгээрт, эдийн засгийн хэмнэлт бий болгох, хамтаар суралцахын ач тусыг ойлгож байгаа хэдий ч зорилтот өрхүүд хүнсний ногоо тариаланд албан ёсны хамтрал, нэгдлийг сэргээх хүсэл эрмэлзэл бага байна. Энэ нь социализмын үед дээрээс доош чиглэсэн, бүх хүн заавал элсэх ёстой, өргөн цар хүрээг хамарсан нэгдэл ажилладаг байсан туршлагатай холбоотой. Хамтрах илүү энгийн, хялбар, прагматик хувилбарыг фермерүүд хүсч байна. Хоёрдугаарт, фермерийн ашиг орлогыг нэмэгдүүлэх боломж үнэ цэнийг хэлхээний хоёр үзүүрт аль алинд нь байна, өөрөөр хэлбэл зөвхөн тариалах (илүү их, үнэ өртөг шингэсэн үр тариа тариалах) явцад бус, мөн түүнчлэн эцсийн хэрэглээнд хүрэх зам дагуу (хүрэлцээг нэмэгдүүлэх, хэрэглэхэд илүү эвтэйхэн савалгаа хийх гэх мэт) боломжууд байна. Гуравдугаарт, үнэ цэнийн хэлхээний ач тусыг бүрэн хүртэхийн тулд үйлдвэрлэгчид технологийн ба арилжааны инновацийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, хөдөө орон нутагт ашиг орлогыг төрөлжүүлэх үйл ажиллагааг, үүний дотор хүнсний ногоо тарих ажлыг эмэгтэйчүүд манлайлах нь түгээмэл байдал тул уг салбарт шинэ санаачлагуудыг хэрэгжүүлэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулах нь зүйтэй байж болзошгүй. Тавдугаарт, уур амьсгалын өөрчлөлт нь хүнсний ногоо тариалангийн салбарт шинэлэг арга барил, инновацийг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлж байна. АХБ-ны болон бусад хандивлагчдын олон нийтэд тулгуурласан байгалийн нөөцийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн шилдэг туршлагыг авч ашиглан, туршилтын төслийн хүрээнд илүү өндөр үр дүнд хүрэх явдлыг баталгаажуулна. Төслийн үр нөлөө Хөдөөд жижиг ногоо тариаланчдын амьжиргаа дээшилсэн байна Уур амьсгалын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, дасан зохицох чадвартай болсон байна Төслөөс хүлээгдэж буй үр дүн

Төслийн үр дүн Нийтээр хүнсний ногоо тариалах загварыг харуулна Үр дүнд чиглэсэн ахиц дэвшил Хэрэгжилтийн явц Төслийн гүйцэтгэлүүд ба үйл ажиллагаа Хамтаар ногоо тарих бүлгүүд үүснэ Хүнсний ногоо тариалах уур амьсгалд тэсвэртэй технологи ба практикийг ашиглана Фермерүүдийн зах зээлд хүрэх гарц сайжирна Төслийн хэрэгжилтийн байдал (үр дүн, үйл ажиллагаа ба тулгарч буй асуудлууд) Газарзүйн байршил Үндэсний хэмжээнд Байгаль орчин болон нийгмийн асуудлуудын ангилал Байгаль орчин Албадан нүүлгэн шилжүүлэлт Уугуул иргэд С C C Байгаль орчин болон нийгмийн асуудлуудын хураангуй Байгаль орчин Албадан нүүлгэн шилжүүлэлт Уугуул иргэд Оролцогч талуудын харилцаа, оролцоо ба хэлэлцүүлэг Төслийн төлөвлөлтийн үед Төслийн хэрэгжилтийн үед Бизнесийн боломжууд Зөвлөх үйлчилгээ Худалдан авах ажиллагаа АХБ-аас санхүүжүүлэх бүх зөвлөхийг АХБ-ны Зөвлөхийг ашиглах журмын дагуу авч ажиллуулна (2013, үе үе шинэчлэгддэг). АХБ-наас санхүүжих бүх худалдан авалтыг АХБны "Худалдан Авалтын Журам"-ын (2015 онд батлагдаж тухай бүр нэмэлт өөрчлөлт орсон) дагуу хийнэ. Төслийн удирдлагын нэгж болон хэрэгжүүлэгч байгууллагын нэрийн өмнөөс худалдан авалтыг хариуцан хийх агентлагийг хөлслөн ажиллуулна. Хариуцагч талууд АХБ-ны хариуцсан ажилтан АХБ-ны хариуцсан газар Яан Хинрих Зүүн Азийн газар

АХБ-ны хариуцсан хэлтэс Хэрэгжүүлэгч байгууллага Байгаль орчин, байгалийн баялаг ба хөдөө аж ахуйн хэлтэс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратегийн төлөвлөлт, бодлогын газар ХХААХҮЯ, Энх тайваны өргөн чөлөө, Улаанбаатар хот, Монгол Улс Цагалбар Төслийн үзэл баримтлалыг батлах 2017 оны 2 дугаар сарын 13 Баримт цуглуулах, судалгаа хийх 2017 оны 5 дугаар сарын 29-6 дугаар сарын 01 Удирдлагын хянан хэлэлцэх хурал 2017 оны 6 дугаар сарын 28 Төслийг батлах 2017 оны 12 дугаар сарын 04 Сүүлд хийгдсэн төслийн хэрэгжилтийн хяналт Төслийн мэдээллийн тайланг сүүлд шинэчилсэн огноо - 2018 оны 3 дугаар сарын 14 Буцалтгүй тусламж 9192-MON Чухал огноо Төсөл батлагдсан огноо Гэрээнд гарын үсэг зурсан огноо Хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн огноо Төсөл дуусах огноо Анхны хувилбар Шинэчилсэн Бодит 2017 оны 12 дугаар сарын 04 2017 оны 12 дугаар сарын 14 2018 оны 3 дугаар сарын 28 2022 оны 6 дугаар сарын 30 - - Санхүүжилтийн төлөвлөгөө / Ашиглалт Зээлийн зарцуулалт Нийт (сая ам.доллар) Огноо АХБ Бусад Хувь Төслийн зардал 3.00 Гэрээлэлт, өссөн дүгээр АХБ 2017 оны 12 дугаар 0.00 сарын 04 0.00 0.00 0% Хүлээн авагч тал 0.00 Зарцуулалт, өссөн дүнгээр Хамтарсан 2017 оны 12 дугаар санхүүжилт 3.00 сарын 04 0.00 0.00 0% Төслийн хуудас https://www.adb.org/projects/50278-001/main Мэдээлэл авах хүсэлт http://www.adb.org/forms/request-informationform?subject=50278-001 Байршуулсан огноо 2018 оны 5 дугаар сарын 11 Төслийн Мэдээллийн Тайлан (ТМТ)-д төсөл, хөтөлбөрийн талаарх хураангуй мэдээлэл агуулагддаг бөгөөд энэхүү тайлан нь тогтмол шинэчлэгддэг тул зарим нэг мэдээлэл тайлангийн эхний хувилбарт багтаагүй ч дараачийн хувилбарт орж болно. Төлөвлөж буй (батлагдаагүй) төслийн талаарх мэдээлэл нь урьдчилсан бөгөөд тойм шинж чанартай.

АХБ нь энэхүү ТМТ г хэрэглэгчдэд гагцхүү мэдээллийн чанартай хүргэж байгаа бөгөөд ямарваа баталгааг олгохгүй. АХБ-ны зүгээс агуулгын чанарт ихээхэн анхаардаг хэдий ч энэхүү тайланд агуулагдсан мэдээллийг байгаагаар нь буюу арилжааны шаардлагыг хангах, тодорхой зорилгоор ашиглахад нийцэх эсвэл бусдын эрхэнд халдахгүй байх гэх мэт ямарваа нэгэн шууд болон шууд бус баталгааг өгөхгүйгээр толилуулж байна. АХБ нь тайлан дахь мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлын талаарх ямар нэгэн баталгаа, эсхүл мэдэгдэл хийгээгүй болно.