Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

Similar documents
MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

The Baptist Tabernacle of Los Angeles

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Төрийн албан хаагчийн ёс зүй

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ


TAI тестийн танилцуулга

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

Компаний танилцуулга.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

HBR Guide: Төслийн удирдлага

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

STAFF ORIENTATION HANDBOOK

Circulating Items Inventory - Mongolia

611 A67 April, Ernest W. Anatomy ISBN 611 B29 Basmajian, J. V. Grant's Method of Anatomy 611 C 50 Chaurasia B. D. Human Anatomy Vol. 1 ISBN Vol.

CHARACTERIZATION OF HYBRIDS, FORMS AND LINES, OBTAINED FROM INTERSPECIFIC HYBRIDIZATION OF CULTIVATED SUNFLOWER HELIANTHUS ANNUUS

NHS Scotland Cost Book Reconciliation to Annual Accounts

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

Our Vision From Proposal

Soft Beef Tacos. Teriyaki Chicken. Roasted Garbanzo Beans. Beef and Cheese Nachos. Cheese Pizza. Chef Salad. Ham and Cheese Hoagie

Upcoming April Events. 2 nd 6 th Passover Observed- Senior Lunch Closed (Fitness Opened) 6 th Closed- Passover- (ASP, ECDP & Fitness open)

Mongolia Tea Road Research Project. Developed by L. Manlajav and Sh. Egshig. Table of contents

COFFEE THAT HELPS FARMERS, THEIR COMMUNITIES & THE ENVIRONMENT.

FURTHER NOTES DEPARTMENT OF AGRICULTURE THE USE OF PEPSIN AND OTHER SUBSTITUTES FOR RENNET IN THE MANUFACTURE OF CHEESE.

Price Monitoring for Food Security in the Kyrgyz Republic

AUCTION 16 N OV E M B E R 2017 SU PE R LOT #3 B O R D E AUX L E F T B A N K. mastersofwine.org 1. mastersofwine.org

Across the Fence Our Favorite Meal Recipes May 2010

of Mondavi Center MEMBER HANDBOOK

Across the Fence Quick and Easy Recipes June 2012

Week of May 1, Monday Tuesday Wednesday Thursday Friday 05/01/2015

foodfutures.group.shef.ac.uk foodfutures.group.shef.ac.uk

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio.

Bioecological and Agrocultural Properties of Ranunculus L. in the Flora of Azerbaijan

AUCTION 16 NOVEMBER 2017 SU PE R LOT #12 L E C LU B FI CO FI L E PA L A I S D E S G R A N DS C RU S. mastersofwine.org 1. mastersofwine.

Across the Fence Casserole Recipes November 2008

TEXAS BACKYARD BBQ GRILLING PDF

AUCTION 16 NOVEMBER 2017 SU PE R LOT #11 I T A LY. mastersofwine.org 1. mastersofwine.org

AUCTION 16 NOVEMBER 2017 SU PE R LOT #4 B O R D E AUX R I G H T B A N K. mastersofwine.org 1. mastersofwine.org

New York Chocolate Lovers Guide: The Best Candy, Cakes And Chocolate Treats In Town By William Gillen

Fresh Hospitality. Impress your guests with new & easy catfish recipes.

Lifetime Nutrition and Wellness

Upcoming December Events. 25 th CLOSED Holiday - (Fitness Open) 29 th New Year s Eve Celebration w/entertainment. Upcoming January Events

January OAK WEALTH ADVISORS 2019 ABLE ACCOUNT COMPARISON MATRIX AK AL AR AZ CA ABLE Contact Information

Transcription:

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол Весна А.Уоллис Редакторын тайлбар: Монголын бурханы шашны дэлхийд нэртэй судлаачдын нэг түүний илтгэл Монголын бурханы шашны туулсан болон туулж буй сорилтуудыг тоймлон гаргасан байна. Түүхийн дахин эргэцүүлэл, ревизионизм болон тасралтгүй хөврөх суртал ухуулгын хажуугаар Монголд хамгийн удаан шүтэгдэж буй шашин, соёлын уламжлалын хувьд бурханы шашин далан жилийн туршид Зөвлөлтийн социализмын дэглэм дор хэрхэн дарагдаж хавчигдаж байсан тухай доктор Уоллис хөндсөн байна. Тэрээр олон зуун лам нарыг хэрхэн хэлмэгдүүлсэн, 3000-аад сүм дуган, хурлын газрыг нурааж устгасан талаар болон олон нийтийн дунд бурханы шашны дэг жаягийн талаар дэлгэрсэн хэтэрхий хахир хатуу шүүмжлэлүүдийг илтгэлдээ мөн дурджээ. Чөлөөт зах зээл хөгжиж буй өнөө үед Монгол дахь бурханы шашин нь хуучны коммунист нөлөөллийн хөврөл болон хөрөнгөтний нөлөөлөл гэсэн хоёр төрлийн нөлөөллийн дор байгаа тухай доктор Уоллис өгүүлсэн байна. Монгол дахь бурханы шашин нь албаны хоёрдмол хандлага (болон өндөр татвар), мөн бурханы шашны эсрэг коммунист суртал ухуулгыг зээлдэн хэрэглэж байгаа Христийн шашны ятгалга дунд Монголын бурханы шашин сүсэгтэн олны итгэл бишрэлийг олж авахаар тэмцэж байна. Доктор Уоллис үүнийг дүгнэхдээ бурханы сургаалиас иш татан эдгээр сорилтын дундаас бурханы шашин өнөөгийн Монголд дахин сэргэж, уян хатан байдлаар өөрийгөө дахин тодорхойлон түгэн дэлгэрч байна гэжээ.

106 Весна А.Уоллис Уламжлалт бурханы шашинтай орнууд дахь орчин үежилт нь бусад орнуудаас өөр маягийн орчин үежилт байдаг хэмээн бид хардаг. Төвдөд дэлгэрсэн бурханы шашинтай Оросын Дотоод Азийн нутаг болон Монгол нь XX зууны эхэн үеээр коммунист хувьсгалын салхиар тээгдэн ирсэн орчин үежилтэй тулгарчээ. Уг орчин үежилт нь ертөнцийг харах бурханы шашны үзэл онолын нөлөөг бууруулах, шинжлэх ухааны ололт амжилтыг хөхүүлэн дэмжих мөн чанартай байв. Монголд тулгарсан коммунист орчин үежилт нь эдүгээ дэлхийн өнцөг булан бүр дэх Төвдийн Бурханы шашинтнуудын учирч буй орчин үежилтээс илүүтэй бурханы шашны уламжлалт байдалд хор хөнөөлтэй байсан. Коммунист хувьсгалын орчин үежилт нь шат дараалан шашны эрх чөлөөг хаах, бурханы шашинтнуудын эсрэг суртал ухуулга явуулах, уламжлалт бурханы шашны институт, боловсролын тогтолцоог эвдлэн нураах замаар иргэний соёл, үзэл баримтлал, амьдралын хэв маягийг хүчээр Монголын нийгэмд тулган уламжлалт бурханы шашныг шахсан бөгөөд уг улбаа нь эдүгээ ч гэсэн үргэлжилсээр байна. Монгол улс дахь бурханы шашин нь урьдын коммунист нийгмийн орчин үежилтийн нөлөө тусгал болон эдүгээ материализм, индивидуализм болон капитализмын мөн чанартай орчин үежилтийн мөргөлдөөн дунд оршин тогтнож байна. Уг хоёр орчин үежилт нь 1980-аад оны сүүл үеээс эхлэн Монголд нөлөөлж ирсэн бөгөөд бусад коммунист нийгмийн дараах улс орнуудын нэгэн адил орчин үежилтийн хямралыг үүсгэжээ. Энэхүү бэсрэг өгүүлэлд дээрхи хоёр орчин үежилтийн нөлөөллийн зарим хэсгийг хөндөн өгүүлнэ. Тухайлбал ямар байдлаар Монгол дахь бурханы шашинд нөлөөлж буй мөн Монголын бурханы шашинтнууд уг хоёр орчин үежилтийн сөрөг нөлөөний эсрэг ямар хариу үйлдэл хийж буй талаар товчхон дурьдана. Коммунист хувьсгалаас өмнө Монголд ойролцоогоор 850

Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол 107 хийд, 3,000 сүм, 6,000 Бурханы шашны барилга байгууламж мөн 100,000-гаад лам хувраг сүм хийдэд шавилан сууж байв. XX зууны эхэн үе болох 1920 онд Монголын хүн амын аравны нэг нь лам хувраг байжээ. Энэ үед уламжлалт Бурханы шашны итгэл үнэмшил, зан үйл нь Монголын ахуй амьдралд гүн гүнзгий шингэж Төвдөд дэлгэрсэн бурханы шашинтай нэн ойр харилцаатай байв. Гэвч Монгол Ардын Хувьсгалт Засгийн газар 1921 оны 7-р сард үүсгэн байгуулагдснаар энэ бүхэн хэдхэн арван жилийн дотор үндсээрээ өөрчлөгдсөн юм. Монгол Ардын Хувьсгалт Засгийн газрын зүгээс бурханы шашны нөлөөг бууруулахын тулд тухайн үедээ мал сүрэг ихтэй сүм хийдүүдийг эдийн засгийн хувьд сулруулах арга хэмжээ авч эхэлжээ. Уг арга хэмжээ нь сүм хийдэд өндөр хувийн албан татвар ногдуулах байдлаар хэрэгжсэн бөгөөд эдүгээ ч уг албан татвар ногдуулалт хүчин төгөлдөр хэвээр байна. Бурханы шашны сүм хийдүүд ихээхэн хэмжээний эд хөрөнгө цуглуулсан байдаг хэмээх буруу ойлголт оршин тогтнож байсан. Саяхныг хүртэл шинээр сэргээн байгуулагдсан санхүүгийн хүчин чадал мөхөс бурханы шашны сүм хийдүүд арван хоёр төрлийн албан татварыг төлсөөр иржээ. Харин олон нийтийн нүдэнд орчин үеийн, хөгжил дэвшилтэй шашин хэмээн харагддаг гадаадын, санхүүжүүлэлт сайтай шашны байгууллагууд бурханы шашны сүм хийдүүдийн төлдөг ихэнхи албан татваруудаас чөлөөлөгдсөн байдаг. Монгол Ардын Хувьсгалт Намын шашингүйн үзлээр жолоодуулсан коммунист орчин үежилтийн үзэл санаа нь бурханы шашны итгэл үнэмшлийг харгис, ирээдүйгүй, худал хуурмаг хэмээн буруушаан хувьсгалт үзэл санааг харин бодит, үнэн, амьдралд ойрхон, хөдөлмөрчин ангийн эрх ашгийг тууштай илэрхийлдэг. 1 хэмээн хөхүүлэн дэмжиж байв. Бурханы шашны сүм хийд нь улс орны ажиллах хүчнийг 1 S. Purejav and D. Damshjamts, BNMA-d Sum Hiyd Lam Naryn Asuudlyg Shiydverlesen Ny. Ulaanbaatar: Ulsyn Khevleliyn Khereg Erkhelekh Khoroo, 1965, p.179.

108 Весна А.Уоллис бууруулан сөрөг нөлөө авчирсан хэмээн буруушааж эсрэг суртал ухуулгыг МАХН-ын зүгээс кино, радио болон хэвлэл мэдээллээр дамжуулан явуулжээ. Уг суртал ухуулгын ажлын хүрээнд 1934 оны байдлаар шашны эсрэг арван хоёр кино бүтээгдэн гарсан бөгөөд тэдгээр кинонд бурханы сургаал ном, зан үйл нь ичгүүр сонжуургүй, худалч хуурамч харин ардын хувьсгал нь ач тустай, дээд ноёлогч лам нараас энгийн ардыг хамгаалсан хэмээн үзүүлжээ. 1937 он гэхэд хөдөө орон нутгаар аялан явдаг арван хоёр кино театр байсан бөгөөд орон нутгийн хагас сая хүн тухайн үеийн шашны эсрэг улс төржүүлсэн кино үзсэн байна. 1936 онд Монгол Ардын Хувьсгалт Засгийн газрын зүгээс бурханы шашны эсрэг ухуулга бүхий 3,000 сэтгүүл хэвлэн хэргэм зэрэг доогуур лам нарын дунд тараажээ. Улс төрийн тавцанд Сталин гарснаас хойш хувьсгалт засгийн газраас сүм хийдэд явуулж байсан эдийн засгийн арга хэмжээ нь бурханы шашны сүм хийдүүдийн нөлөөг бууруулах, улмаар сүм хийдүүдийг нураан лам хуврагуудыг хилс хэргээр хэлмэгдүүлэх үйл ажиллагаагаар солигдсон байна. 1938 он гэхэд 6,000 ламыг шоронд хорин, олон мянган лам хуврагийг хүчээр хар болгож заримыг нь цөлөн заримыг нь цаазлан хороожээ. 10,000-аас давсан хэргэм зэрэг доогуур лам нарыг мал аж ахуй, үйлдвэр, зам гүүр засварын ажил, барилгын ажил, мужаан, тээврийн ажилд хуваарилан тухайн үеийн 120 гаруй артелд мөн ажиллуулахаар хуваарилсан байна. Уг үйл ажиллагааны улмаас 1940 гэхэд бурханы шашин институтын хувьд Монголд оршин тогтнохоо больсон бөгөөд уг байдал Сталины шийдвэрээр Гандантэгчинлин хийдийг 1945 онд дахин нээхийг хүртэл үргэлжилжээ. Цөөхөн тооны амьд үлдсэн өвгөн лам хуврагууд хурал ном эхлүүлэн шашин номын уламжлалын зулыг тасалдуулалгүй авч ирсэн байна. Үүний үр дүнд 1969 онд Гандантэгчинлин хийдэд Бурханы шашны дээд сургууль нээгдэн өндөр настай лам хуврагууд бурханы шашны хичээл заах болжээ. Тухайн үед сахил аван

Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол 109 лам болж байсан лам хуврагууд лам хувцсаа зөвхөн хийдийн хашаан дотор л өмсөх эрхтэй байсан байна. Хувьсгалын эхний жилүүдэд засгийн газарт нүүрлэж байсан томоохон бэрхшээлүүдийн нэг нь хувьсгалт соёлыг дэлгэрүүлэхэд Монголын залуу үеийн дэмжлэгийг авахгүй байсанд оршиж байжээ. Ихэнхи өсвөр насны хүүхдүүд уламжлалт бурханы шашны боловсрол эзэмшин шинээр нээгдсэн засгийн сургуульд цөөхөн тооны хүүхдүүд суралцаж байв. 1 Уг нөхцөлд Монгол Ардын Хувьсгалт Засгийн газраас өсвөр насны хүүхдүүд болон хэргэм зэрэг доогуур лам хуврагуудыг хувьсгалын үйл хэрэгт татан оруулах эсвэл хүчээр оруулах олон төрлийн арга хэмжээг авах болсон байна. Арга барилаа өөрчлөн одоог хүртэл Монголын залуу үеийг Хувьсгалт Намын эгнээнд элсүүлэн оруулах үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Залуучуудын сэтгэлийг татахын тулд өөрийн намыг орчин үеийн, мэдлэг боловсорлыг дээдэлсэн бурханы шашинд хор хөнөөлгүй нам хэмээн олонд танилцуулдаг. Хэдийгээр хувьсгалт нам бурханы шашныг хавчин хэлмэгдүүлэхээ больсон мөн бурханы шашинтнуудыг хилсээр хэлмэгдүүлсэн болохоо 2000 оны намар Монголын ард түмнээс уучлал гуйсан боловч цаашдын үйл явдал нь Бурханы шашинтнуудын хувьд уг нам үнэн сэтгэлээсээ уучлал гуйсан эсэхэд эргэлзэх байдлыг үүсгэсэн. Зарим бурханы шашинтнууд ийнхүү уучлал гуйсныг улс төрийн зорилго агуулсан хэлбэр төдий зүйл хэмээн үзсэн. Улс төрийн үзэл баримтлалтай эс зөрчилдөнө хэмээн үзэж зарим МАХН-ын гишүүд бурханы шашинд итгэдэг болохоо илэрхийлжээ. Зарим гишүүдийн хувьд зөвхөн сонгуулийн үеэр олон нийтийн саналыг авахын тулд Бурханы шашинд элэгтэй мэтээр харагдахыг хичээдэг. Коммунист хувьсгал болон дэлхийн хоёрдугаар дайны хор хөнөөлийг амссаны дараа 1969 онд Гандантэгчинлин 1 The Archive of Public Security Organizations, Fund of Religion, issued in 1936.

110 Весна А.Уоллис хийдийн хамба лам Гомбожав, ЗХУ-ын Бурханы Шашинтны тэргүүн Гомбоев хамба, Бакула Ринбочи болон бусад зүтгэлтнүүд Азийн бурханы шашинтнуудын Энх Тайвны Бага Хурал хэмээх олон улсын төрийн бус байгууллагыг үндэслэн байгуулсан бөгөөд эдүгээ уг байгууллагын ерөнхийлөгчөөр Гандантэгчинлин хийдийн хамба лам Д.Чойжамц, ерөнхий нарийн бичгийн даргаар Т.Булган ажиллаж байна. Дотоод Ази дахь энэхүү анхны бурханы шашин төрийн бус байгууллага нь Зөвлөлт дэглэм доорхи Буддын шашинтнуудын хамтын харилцаа холбоог үүсгэн улмаар Азийн бусад бурханы шашинтнуудтай холбогдох, яриа хэлэлцээ үүсгэх боломжийг олгож чаджээ. Энэ үе нь Монголчууд болон Оросууд гадаад оронд аялахад тун бэрхшээлтэй байсан цаг үе юм. Бурханы шашны уламжлалт сургалт, соёлын өвийг устгасан МАХН-ын шашны эсрэг кампанит үйл ажиллагаа нь бүс нутгийг хоцрогдмол байдлаас гарган орчин үеийн хөгжил авчирсан хэмээн хувьсгалт засгийн газар үзсэн. Орчин үежүүлэлтийн явцад Монголчуудын хувьд нэн чухал байсан удам судар, оюун санааны уг гарвалаа мэдэх байдал устгагджээ. Эдгээр хувь хүний бусдаас ялгарах өвөрмөц байдал нь хувьсгалт нам, нэгдлийн гишүүн зэрэг бусад шинээр үүсэн гарсан нийгмийн ангиллын ижилслээр солигдсон байна. Хувьсгалаас өмнөх Монголын соёлд долоон үеэ эс мэдэх хүнийг Монгол хүн хэмээн эс тооцож бурханы шашны урсгал, хийдэд эс хамрагдах лам хувраг тухайн нийгэмдээ байр суурьгүй байсан байна. Шашны эсрэг суртал ухуулга, кампанит ажлын тусгал болох бурханы шашны институтийг хардах сэрдэх, үл итгэх байдал Монголын нийгэмд одоо ч оршин тогтносоор байна. Уг хардалт сэрдэлт нь одоогийн Монголын төрийн албан хаагчид болон сэхээтнүүдийн ихээхэн хэсгийг бүрдүүлж буй Зөвлөлт нийгмийн үед Москва, Эрхүү зэрэг хотын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүмүүсийн дунд байдаг. Үл итгэх байдлаас

Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол 111 шалтгаалан бурханы шашны сүм хийдийн лам хуврагуудын оршин суух байр зэрэг бусад наад захын хэрэгцээг хангах олон нийтийн санхүүжүүлэлт дутмаг байна. Уг нөхцөл байдалд Монголын бурханы шашинтнууд бурханы шашны талаарх урьдын коммунист нийгмийн үзэл сурталаас үүдэлтэй түүх яриаг түүхэн үнэн бодит байдлаар засан залруулах түүнчлэн өнөөгийн Монголчуудад нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа болон санаа зовниулж буй бэрхшээлийг даван туулахад хувь нэмрээ оруулахыг хичээн зүтгэж байна. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Монголчуудын эд өлгийн болон оюун санааны хэрэгцээ нь бусад шашны номлогчид өөрийн шашиндаа оруулах үржил шимт хөрс болсон бөгөөд тэдгээр номлогчид урьдын хувьсгалчдын нэгэн адилаар бид өгдөг харин Буддын шашин авдаг гэсэн бурханы шашны эсрэг үзэл санааг түгээн дэлгэрүүлжээ. Шинэ үндсэн хуульд заасан шашин шүтэх эрх нь Европ, Америк болон Азийн орнуудаас төрөл бүрийн шашны урсгал, шинэ үеийн шашны хүмүүс шашны үзэл бодол, зан үйлээ дэлгэрүүлэх боломж олгосон. 2001 оны байдлаар Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд 182 шашны байгууллага бүртгүүлсэн байна. Эдгээр байгууллагын 110 нь бурханы шашин, 60 нь Христ бусад нь Бахай, Бөө, Ислам болон Хиндүгийн шашны урсгалуудад хамаарах аж. 2001-2002 онд Христийн шашинд орсон өсвөр насны хэд хэдэн хүүхэд амиа хорлосны дараа 2003 оны хавар Монгол улсын засгийн газраас гадаадын шашны байгууллагуудын талаар судалгаа явуулахад тэдний 80% нь хуулийн дагуу Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд бүртгүүлээгүй байсан бөгөөд зарим шашны урсгалууд нь бусад оронд хориглогдсон урсгалууд байсан байна. Тухайн жил Монголын залуучуудын дунд томоохон хэмжээний судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан залуучуудын 50.3% нь тэдний амьдралд шашин их чухал гэсэн хариулт өгсөн бол 49.7% нь ямар нэгэн

112 Весна А.Уоллис нөлөө байхгүй хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдсан залуучуудын 34% нь Бурханы шашин шүтдэг хэмээн хариулсан бөгөөд хэнд хамгийн их итгэдэг вэ гэсэн хариултанд 20.3% нь бурханы шашны лам хуврагт итгэдэг хэмээн хариулт өгчээ. Мөн судалгаанд хамрагдсадын 11% нь Бурханы шашин шүтдэггүй хэмээн хариулж 31% нь шашин шүтлэггүй хэмээн хариулсан байна. 2007 оны судалгааны тайлангаас харахад нийслэл хотод бурханы шашны төвүүд болон сүм хийдийн тоо 30-аар буурсан бол бурханы шашны бус шашны байгууллагуудын тоо 300-гаар өссөн байна. Уламжлалаар бүрэлдэн тогтсон ижилсэл алдагдснаас эргэлзэн тээнгэлзэх, өөрийг дорд үзэх, шинэ ижилсэл хайх байдал Монголын нийгмийн бүх төвшинд харагдаж байна. Уг байдал нь нийтийг хамарсан сэтгэлийн зовиур, дарамт, хайхрамжгүй байдал, архидалт, гэмт хэрэг, хээл хахууль зэргээр илрэн гарч байна. Нийгмийн уг сөрөг нөхцөлд Монголчууд нэн ялангуяа залуу үе амьдралд тохиолдолж буй саад бэрхшээлээс гарах, амьдралын зорилгоо олох гарцыг орчин үежилтийн үед буй алтернатив боломжуудоос эрэлхийлэн хайж байна. Коммунист дэглэм нь дарангуйлагч шинж төрхтэй байсан тул коммунист маягийн орчин үежүүлэлт нь бурханы шашнаас өөр одоогийн нийгэмд байгаа шиг төрөл бүрийн амьдралын хэв маяг боломжийг эрэлхийлэх боломж өгч байсангүй. Тухайн цаг үеийн нийгмийн санаа зовнил нь олон хувилбарт боломж хомс байснаас мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй байдлаас үүдэн гарч байсан бөгөөд энэ байдал нь хувь хүн бурханы шашин шүтдэг болохоо нууж хаах нөхцөлд хүргэж байв. Бурханы шашинтнуудын хувьд аль ч төрлийн орчин үежилтийн явцад бүс нутагт бурханы шашин үгүй болж магад гэсэн түгшүүр байсаар байна. Материалист шашингүйчүүд, өсөж нэмэгдэж буй христийн шашны тулгуур үзэлтэнгүүд, бөө болон бусад шашинтнуудын зүгээс түгээн дэлгэрүүлж буй бурханы шашнаас

Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол 113 өөрөөр ертөнцийг үзэх үзэл, баримтлах үнэ цэнэ, амьдралын хэв маяг Монголчуудын өмнө нээлттэй байгаа байдал нь бурханы шашин орчин үеийн нийгэмд хамааралгүй мэтээр харагдан орхигдон хаягдахаас Монголын бурханы шашинтнууд эмээж байна. Тус бүр бурханы шашнаас илүү давуутай болохоо зарлан ихэнхи тохиолдолд үг хэл, үйлдлээрээ бурханы шашны эсрэг үзэл бодлыг илэрхийлж байна. Бөө болон Христийн шашны радио, телевизийн хөтөлбөрөөр бурханы шашин болон бурханы шашинтнуудыг илт доог тохуу хийх, гутаах байдал харагдаж байна. 2000 оноос хойш христийн шашинд шинээр орогсод мөн бөө шүтэгчид хөдөө орон нутаг дахь суврага нураах, Налайх хот дахь Гандантэгчинлин хийдийн харьяа сургалтын анги танхимыг шатаах зэргээр хүчирхийлэл хэрэглэсэн тохиолдол гарсан бөгөөд Христ, Ислам болон Бурханы шашинтнуудын хооронд хэрүүл маргаан гарах, дээр дурьдсанаас өөр төрлийн хүчирхийлэл гарч байна. Шинэ ижилсэл эрэлхийлэн хайх нь зөвхөн хувь хүмүүсээр эс хязгаарлагдан Монгол Улсын төрийн хувьд ч хамаарах болжээ. Монгол улс нь бусад улсаас ялгарах төрхөө дахин бүрдүүлэхдээ бурханы шашны уламжлалт ёс болон бэлгэдлийг ойшоохгүй байхын аргагүй байна. Олон хүмүүсийн хувьд нийгмийн тогтворгүй байдал, эргэлзээ тээнгэлзэл, орчин үеийн ахуй амьдралын хэцүү төвөгтэй байдалд бурханы шашин түшиг тулгуур болж байна. Үүнтэй холбогдон хорт могойг идэвч түүний хоронд эс хордох хангарьд шувуу Монгол улсын нийслэл хотын бэлгэдэл болжээ. Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны сайд асан Шаравдорж Монголын батлан хамгаалах хүчний шүтээнээр Жамсран бурханыг шүтэж байх уламжлалыг сэргээсэн байна. Түүнчлэн Очирваань бурханыг Монгол төрийн шүтээнээр залсан байна. Монгол үндэстний эцэг болсон Чингис хааныг Очирваань бурханы хувилгаан дүр хэмээн үздэг. Эрийн гурван наадмын үеээр Монголчуудын байгуулсан эзэнт гүрэн, түүхэн

114 Весна А.Уоллис үйлийг ёслон тэмдэглэдэг. Есөн хөлт цагаан тугийг залагчид морьноос буухдаа Хурай, хурай, хурай. Очирваань Богд эзэн Чингис хаан хэмээн хурайлдаг. Монгол Улсын ерөнхийлөгч гурван жилд нэг удаа Монгол төрийн өмнөөс Отгонтэнгэр уулыг тахидаг. Отгонтэнгэр уулыг Очирваань бурханы орон мөн уг уулыг Очирваань бурханы уул дүрээр орших хувилгаан дүр хэмээн үздэг. Олон саад бэрхшээл байвч бурханы шашны уламжлал оршин тогтносоор байгаа нь олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон хувь хүмүүсийн амьдрал дээр харагдаж байна. 1993 онд бурхан багшийн чандрыг Монголд залж ирэх үед чандарт мөргөхөөр олон мянган хүмүүс өдөр бүр дугаарлан зогсож байв. Хэдэн жилийн өмнө Энэтхэг, Төвдийн бурханы шашны багш нарын чандарыг Гандантэгчинлин хийдэд залахад мөн олон мянган хүмүүс мөргөн, адис авч байжээ. Сүүлийн жилүүдэд бурханы шашныг судлах сонирхол залуучуудын үед өсөн нэмэгдсэн байна. Гандантэгчинлин хийд дээр байрлах Занабазарын нэрэмжит Бурханы шашны их сургуульд 100 гаруй лам, хар оюутан суралцаж байна. Монгол Улсын Их Сургууль дээр 2000 оны 9-р сард бурханы шашны Номын хүрдэн хэмээх оюутны клуб анхлан дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байжээ. 2004 оны байдлаар 60 оюутантай болж гишүүнчлэлээ өргөжүүлсөн байна. Энэ жил Монгол Улсын Их Сургуулийн төвд хэлний ангид шинээр 60 оюутан элсэн орсон бөгөөд тэдгээрийн тал нь төвд судлалын чиглэлээр суралцаж байна. Монгол Улсын Их Сургуулийн Философи, Шашин Судлал болон Монгол судлалын тэнхимд бурханы шашны түүх, гүн ухааны хичээл ордог. Далан жилийн туршид шашин хориотой хаалттай байсан боловч алив зүйлд уян хатан ханддаг Монголчуудын зүрх сэтгэлд бурханы шашинд итгэх сүсэг бөхөөгүй байна. Сүм хийдийн уламжлалт сургалтыг сэргээхийн сацуу христийн

Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол 115 номлогчид үнэ төлбөргүй англи хэл заах замаар залуу үеийг өөртөө татаж байгааг харан Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв зэрэг бурханы шашны төвүүд мөн залуучуудад үнэ төлбөргүй англи хэлний хичээл заах болсон байна. Хувьсгалын өмнө энгийн хүмүүст бурханы шашны ном тайлбарлан хэлэх нь нийтлэг бус байсан бол эдүгээ Гандантэгчинлин хийд болон бусад бурханы шашны төвүүдэд тогтмол сургууль номын утга учрыг тайлбарлах хичээл явагдах болжээ. Тухайн хичээлд оролцогчид уламжлалт байдлаар дуугүй суун номыг сонсогч бус харин шинжлэн судалсан, мэдлэг ухаан шаардсан асуултуудыг тавин бурханы сургаал орчин үеийн нийгмийн амьдралд хэрхэн хамааралтай болохыг асууж байна. Орчин үеийн, хөгжилтэй мөн сэтгэл татсан хэмээх дүр төрхийг бүрдүүлсэн өрсөлдөгчийн эсрэг бурханы шашинтнууд, бурханы шашин нь үеээ өнгөрөөж хоцрогдсон, хуучныг баримтлагч шашин бус харин ч орчин үетэй хөл нийлүүлэн алхах шашин тул авьяас чадвартай, ганган дэгжин, алдартай хүмүүс даган шүтэж буй хэмээн сөрөх байдлыг гаргах болсон. Бурханы шашин бусад гадны өрсөлдөгч шашнуудаас давуутай нэг тал нь орон нутгийн газар орон нь бурханы шашны ариун дагшин, эргэл мөргөлийн газрууд болохыг аман түүхэнд өгүүлэн хадгалсан байдагт мөн орон нутгийн уул усны эзнийг тахих зан үйл нь бурханы шашинтай холбоотой байдагт оршиж байна. Далан жил дарагдсан боловч Монголын түүхэнд өөрийн үндэс сууриа гүн гүнзгий суулгасан тул хөдөө орон нутагт эс баларчээ. Эдүгээ ил тод үйлдэж буй бурханы шашны зан үйлийг тэр цагт сүсэгтэн хүмүүс нууцаар үйлддэг байжээ. Хоёр төрлийн орчин үежилтийн явцаас нөхцөлдөн гарсан саад бэрхшээл, сорилыг даван туулж алгуур хөгжин дэлгэрч байгаа нь Монголын бурханы шашин нь хүнд сөрөг нөхцөл байдалд оршин тогтнож чадах мөн шинэ нийгэм, улс төрийн байдалд дасан зохицох чадвартай болох нь харагдаж

116 Весна А.Уоллис байна. Нөхцөл байдалд дасан зохицоно гэдэг нь зайлшгүй уламжлалт ёсыг эвдэн сөрөг нөлөө гарна гэсэн үг хараахан биш бөгөөд харин ч арганд мэргэн байж эрч хүч, шинэлэг байдлыг авчирч болно. Энэхүү хурлын нэгээхэн хэсэгт Монголчуудын соёл, оюун санааны ижилсэл болон орчин үежилтээс улбаалан гарч болох нөлөө нөхцөл, бурханы шашны байр суурь ганхаж болзошгүйн талаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Очроор огтлогч сударт Бурхан багш шавь Субхути-д айлдсан зарлигаар өндөрлөе. Уг сударт Бурхан багш Субхутид (мөн бидэнд) Их Хөлгөний сургаал ном хэзээ ч алга болохгүй бөгөөд сургаалийг сонсогч хэн нэгэн байсаар байна хэмээн айлджээ. Бурхан багш Субхути, ирээдүйн төгсгөлийн таван зуун жилд дээдийн ном машид тийн эвдрэхүйд шагшаабад лугаа төгөлдөр, эрдэм лугаа төгөлдөр, билгэ лугаа төгөлдөр бодсаттва, махасаттва гарна. Сэтгэлтэн алин нэгэн энэ мэтийн судрын аймгийн үгсийг хэлсэн эгүн дор ч үнэхээрийн хуран мэдлийг үүсгэнэ хэмээн зарлиглажээ.