Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

Similar documents
MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

The Baptist Tabernacle of Los Angeles

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

Компаний танилцуулга.

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

HBR Guide: Төслийн удирдлага

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

TAI тестийн танилцуулга

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга


СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

Төрийн албан хаагчийн ёс зүй

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

Key words: rye flour, bread, enzymatic additives.

Water Technologies & Solutions. wine processing. 21 st century membrane technology

Clinical. Centrifuges.

Acta Chimica and Pharmaceutica Indica

NETWORK

The Ultimate Wellness Recipe ebook

4. The code of federal regulations stipulates that whole milk must contain 3.25% fat and % solids non-fat. a b c d. 10.

Key Elements Your Tool to Deliver Consistent Draft Beer Quality

P E D I AT R I C H E A LT H Y H O L I DAY H E A LT H Y E AT I N G T I P O F T H E M O N T H D E C E M B E R

Gary Watson Naturopath, Iridologist PO Box 880, Samford QLD 4520 (0421)

Alcohol management in the winery

MYPLATE The Food $ense way to choose healthy eating with MyPlate


Scheme illustrating Noblesse actions in rebalancing a wine from its sulfur like off-flavors

ON-SITE TECHNICAL INFORMATION

Norwegian salmon. Tasty, healthy and easy to cook. Origin matters

Gala Auction January 25, 2018, 6:00 pm, Fairmont Palliser Crystal Ballroom

Analysis of Resveratrol in Wine by HPLC

Keep Yourself Cool this Summer!

Fiber. Benefits of fiber: Fiber is found in:

Control wine quality after bottling. Monitor wine storage and shipment conditions

Wastewater characteristics from Greek wineries and distilleries

Presenter: Jasha Karasek

Firebox X Edge e-series Hardware

More Diet Fads and Fantasies. Written by Jeff Novick, M.S., R.D. Tuesday, 21 September :58

Reference List Gas Desulphurisation

SNAP-ON AND STRAP-ON PIPE MARKERS

Healthy Eating Guidelines for Vegans

EBI 10 High Precision Wireless Data Loggers

Deluxe Hand Pump Pressurized Beer Line Cleaning Kit Instruction Manual

Cooling Equipment. State-of-the-art cooling equipment for enhanced flavor and maximum shelf life

Transcription:

Хүчилтөрөгчийн аппарат Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд Хүчилтөрөгч нь хүний амьдралын хором тутмын хэрэгцээ гэдэгтэй хэнч маргахгүй бизээ. Хүчилтөрөгчийн дутмагшил (Гипоксия) эрүүл мэндэд болоод биеийн байдалд муугаар нөлөөлдөг. Ялангуяа том хотуудын оршин суугчид хотын экологийн тэнцвэргүй байдлаас (үйлдвэрийн хаягдал, тоосжилт, машины угаар, утаажилт, дулааны цахилгаан станц, гэр хорооллын гал түлэлт зэрэг нь хүчилтөрөгчийг байнга шатааж байдаг тул) болж хүчилтөрөгчөөр байнга тутагддаг байна. Хүйтэн сэрүүний улиралд хотын оршин суугчид цонхоо (хүйтэн болон утаанаас болж) онгойлгож агаарын солилцоо явуулдаггүй нь бүрч муугаар нөлөөлж хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Битүү байшинд гэр бүлийн гишүүд өрөөн доторхи агаараараа амьсгалсаар өрөөн доторхи хүчилтөрөгчийг хэвийн хэмжээнээс эрс бууруулдаг байна. Манай компани нь Хүчилтөрөгчийн дутмагшилаас сэргийлэх аргыг танилцуулж байна. Хүчилтөрөгчийн аппараттын тусламжтайгаар та гэртээ, ажлын байрандаа далай, тэнгис, ойт байгалын хүчилтөрөгчийн хэмжээтэй адил орчинг бүрдүүлж чадна. Хүчилтөрөгчийн өндөржүүлсэн орчинд үргэлж байснаар амарч, өдөр тутмын ажлаа хийж байхдаа толгойн өвчин, стресс, нойргүйдэлээс ангижирч дархлаа сайжирч бие тань эрүүлжиж таатай байх болно. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эх, өндөр настангуудад хүчилтөрөгч дутагдаж байдаг байна. Гэрт, ажлын байранд, Унтлагын өрөөнд, хүүхдийн өрөөнд, ажлын ширээний орчимд таны хүссэн байршилд хүчилтөрөгчөөр баялаг өндөржүүлсэн орчинг бүрдүүлэх боломжтой.

Ерөнхий байдал: Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч (Гэр, офисын гадна хана, балкон дээр) Терминал (гэрийн, офисын дотор суурилагдана.) Хүчилтөрөгчийн аппараттын ажиллагаа Гадны агаарыг сорж фильтрээр шүүж цааш борзонгийн молекулын шигшүүрт өгөгдсөнөөр зөвхөн хүчилтөрөгчийг агаарын бусад найрлагаас молекулын түвшинд шүүн ялган авч шахуургаар шахан хоолойгоор дотор өрөөнд өгнө. Ялгагдсан бусад хий гадна агаарт үлдэнэ. Үүнийг Pressure Swing Adsorption (PSA) технологи гэдэг. Эмнэлэгт ашигладаг Хүчилтөрөгчийн аппарат нь зөвхөн өрөөн доторхи агаараас хүчилтөрөгчийг шүүн ялгаж маск болон гуурсаар эмчлүүлэгчдэд өгөгдөг, харин манай Хүчилтөрөгчийн аппарат нь гадна агаараас хүчилтөрөгчийг шүүн ялгаж дотор өрөөнд өгөгдөгөөрөө давуу юм. Хүчилтөрөгчийн аппарат нь: Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч (Хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч нь танай гэрийн, офисын гадна хана, балкон дээр суурилагдана.) Терминал (гэрийн, офисын дотор суурилагдана.) Алсын удирдлага (wireless remote control) Хоолой, бусад Хүчилтөрөгчийн аппаратын үзүүлэлт Хүчилтөрөгчийн урсгал 5л/мин Хүчилтөрөгчийн цэвэр 90%±3% Ажиллагааны шуугиан гадна 62db

Ажиллагааны шуугиан дотор Байхгүй Хэрэглэх чадал 650VA Жин 35кг Ажиллах хэм -30º 50º Анхааруулга Хэрэглэхийн өмнө анхааруулга заавар унших Галын дэргэд ажиллуулж болохгүй Ойр орхон 3 минутын дотор аппаратаа асааж унтрааж болохгүй. Аппаратыг унтараасанч өөрийгөө хөргөж 3 минут орчим ажилсаны дараа өөрөө унтарна Ойр ойрхон агаар чийглэгчийн усыг солих Удаан хугацаанд хэрэглээгүй тохиолдолд усаар цэвэрлэх Хэрэглээний шүүлтүүрийг жилд нэг солих ёстой Захиалах Утас: 96703337, 99284308 Танд тустай мэдээлэл: e-mail: sam_ogi@yahoo.com Хүчилтөрөгч Таны эрүүл мэнд Хүчилтөрөгчийн дутагдалаас болж биед хорт токсинууд хуримтлагдаж өвчин үүсэх шалтгаан болдог байна. Хэвийн хэмжээний хүчилтөрөгчөөр бие нь хангагдаж байгаа үед хорт токсинууд хуримтлагдалгүй шатаж устдаг. Хүчилтөрөгч - Хүн болон амьтаны амьдралын хором тутмын хэрэгцээ бол Хүчилтөрөгч юм. Хүчилтөрөгчгүйгээр хүн, амьтан амьдрах боломжгүй билээ. Хүчилтөрөгч нь өнгө, үнэргүй хйи бөгөөд та бидний амьсгалдаг агаар мандалын 21% хувийг бүрдүүлдэг. Амьсгалж байгаа хүчилтөрөгчийн 25% -ийг тархи хэрглэнэ. 20-30 настай хүний уушиг ойролцоогоор 5,6 литр агаарын багтаамжтай ба 70 настай хүний уушиг 2,8литр байдаг байна. Амьд хүн хүчилтөрөгч амьсгална. Амьсгалсан хүчилтөрөгч уушгинд ирж, шинээр төлжсөн цусны улаан эс ( RBC-red blood cell) хүчилтөрөгчийг хүлээн авч зүрхэнд хүрэхийн тулд зүрх ба уушгийг

холбосон уушигны вений судсаар дамжин зүрхний зүүн ховдолд хүрнэ. Хүчилтөрөгчөөр баян цусыг зүрхний зүүн ховдол хүлээж аваад, зүрхний зүүн тосгуур луу дамжуулна. Хүчилтөрөгчөөр баян цус зүүн тосгуураас aorta буюу гол судас руу орж, гол судаснаас бусад салбар судаснууд руу дамжин хүний биед тархана. Ингэж хүний эд эс хүчилтөрөгчөөр тэжээгдэж, хүний биед тархсан бүх эд эсээс (waste product) ялгадас бүтээгдэхүүн болох нүүрсхүчлийн хийг гадагшлуулна. Үүнийг нүүрсхүчлийн хийгээр баян цус гэх ба вен буюу хураагуур судаснуудаар дамжин зүрхийг чиглэнэ. Дээд ба доод хөндийн хураагуур судас нь дээрх нүүрсхүчлийн хийгээр баян цусыг хүлээн авч баруун ховдол руу оруулна. Цус баруун ховдлоос pump буюу агшилтын нөлөөгөөр баруун тосгуурт шилжнэ. Дараа нь нүүрсхүчлийн хийгээр баян цус тосгуураас уушигны артерын судас руу орж уушгинд хүрнэ. Ингээд бид нүүрсхүчлийн хийг агаар амьсгалсныхаа дараа амаараа гаргадаг билээ. Хүчилтөрөгчийн агаарт эзлэх хэмжээ, биеийн байдалд илрэх шинж тэмдэг? Агаарт эзлэх Хүчилтөрөгчийн хувь% Биеийн байдал, илрэх шинж 21% Хэвийн байх ёстой хэмжээ, Биеийн байдал хэвийн 21-18% Биеийн байдал хэвийн бус болж эхлэх 16-21% Толгой өвдөх, анхаарал сулрах, амьсгал давчдах 14-9% Бөөлжих, биеийн хэм нэмэгдэх, бодох чадвар муудах, алдах 10% и ниже Ухаан алдах, Хий юм харах Анхаар! Магадгүй танд хүчилтөрөгч дутагдаж байгаа?! 1 Толгой өвдөх, эргэх? 2 Шалтгаангүйгээр ядрах, сульдах? 3 Нойр муудах, унтахгүй байх? 4 Анхаарал төвлөрүүлж чадахаа байх? 5 Эвшээлгэх? 6 Сэтгэл санаа тавгүйтэх? 7 Нуруу, мөр өвдөх хөших?

8 Арьсны аливаа асуудал? 9 Үргэлжийн ханиад хүрэх? 10 Астма? 11 Аллергия? 12 Биеийн жин нэмэх, таргалах? 14 Амьсгал боогдох? 15 Ухаан алдах? Хэрвээ танд эдгээр шинж тэмдэгийн 4 н байгаа бол Хүчилтөрөгчөөр дутагдаж байна! Хүн хоолгүйгээр хэдэн долоо хононо. Усгүйгээр хэдэн өдөр байж чадна. Харин амьсгал тасалдах ёсгүй. Амьсгал гэдэг нь уушгинд орох ба уушигнаас гарах агаарын хөдөлгөөн юм. Амьсгалах үед биеийн эсүүдэд хүчилтөрөгч түгээгдэж, биеэс нүүрс хүчлийн хий гадагшилдаг. Уушиг цээжний хөндийд байрлаж, мөгөөрсөн хоолойгоор хамрын хөндийтэй холбогдоно. Уушиг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд баруун тал нь зүүнээсээ арай том. Энэ нь цээжний зүүн хэсэгт зүрх багагүй зай эзлэн оршдогтой холбоотой. Бид амьсгалахдаа уушгиндаа агаар дүүргэж, дараа нь буцаан гаргадаг. Энэ агаарын 21 орчим хувийг хүчилтөрөгч эзэлнэ. Түүний зарим нь л цусны урсгалд орж эсүүдэд хүргэгдэнэ. Эсийн дотор орсон хүчилтөрөгч нь тэнд органик бодисуудын тасралтгүй задрах, эсэлдэх явцыг хангана. Үүний дүнд эс амьдарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах эрчим хүч үүснэ. Машины хөдөлгүүрт бензинийг хүчилтөрөгчтэй хамт шахахтай адил, орон гэрээ дулаацуулахын тулд нүүрс түлэхэд түүнийг шатаахын тулд хүчилтөрөгч /агаар/ хэрэгтэй байдгийн адил бие махбодын эсүүд хүчилтөрөгчийг хэрэглэнэ. Эсүүд өөрийн түлш болох сахарыг хүчилтөрөгчийн оролцоотойгоор шатааж эрчим хүч үйлдвэрлэдэг. Ийм химийн урвалаас үүсэх бүтээгдэхүүн нь хүний бие махбодод ч, машины хөдөлгүүрт ч адил бөгөөд энэ нь нүүрсхүчлийн давхар исэл ба ус юм.тиймээс амьсгалахад үүссэн нүүрсхүчлийн хий гэдэг хэрэггүй бүтээгдэхүүнийг зайлуулах хэрэг гарна. Цус түүнийг уушгинд шуурхай хүргэж, уушиг гадагшлуулна. Дээрх ажлыг уушиг тун сайн гүйцэтгэнэ. Бие махбодын зарим эсүүд хэсэг хугацаанд хүчилтөрөгчгүй ажиллаж чаддаг байхад уураг тархи ингэж чадахгүй. Уушиг нь цусаар сайн хангагддаг учир ягаан өнгөтэй. Уушгинд агаар дамжуулах сая сая бяцхан сувгууд байдгаас уушиг сэвсгэр байдаг. Уушиг ганцхан кг орчим жинтэй атлаа 6 литр орчим эзлэхүүнтэй. Уушигны эдүүд дундаа нүхтэй сэвсгэр бөгөөд олон сая хоолойгоор нэвт сүвлэгдсэн байдаг. Ийм хоолойнуудыг нь бронх ба бронхиол гэдэг. Тэдгээрийн төгсгөлд агаараар дүүрэн, нимгэхэн гадаргуутай хийн цэврүүнүүд байдаг. Агаараар дүүргэгдсэн тийм их орон зайтай учир уушгинд амьсгалаар орж ирсэн агаараас хүчилтөрөгч шингээж авах асар том талбай үүсдэг. Хэрэв уушгийг хавтгай болгон тэнийлгэж болдогсон бол газрын теннис тоглодог талбайтай тэнцэхүйц хальтаргаатай талбай үүсэх байсан.уушигны доторхийг харвал үндэс нь дээшээ харчихсан мод шиг зүйлийг олж үзнэ. Энэ модны гол нь мөгөөрсөн хоолой бөгөөд том мөчрүүд нь гуурснууд

/бронх/ юм. Гуурс бүр нь олон жижиг болж салаална. Жижиг гуурсанцруудыг бронхиол гэх ба өргөн нь нэг миллиметрээс ч бага. Бронхиолуудын төгсгөлд альвеолууд гэж нэрлэгддэг олон тооны өчүүхэн жижиг агаарт цулцангууд /цэврүүнүүд/ -ын хонгорцог /усан үзмийн хонгорцог адил/ байдаг.хүн яаж амьсгалдаг вэ? Амьсгалж байгаа учир цээж нь түнхэлздэг гэж ихэнх хүн боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ эсрэгээр байдаг. Цээж түнхэлзэж байгаа учир амьсгалж байна гэсэн үг. Уушгинд булчингийн эдүүд байхгүй учир өөрөө тэлж, агшиж чаддаггүй. Цээжний хөндий тэлэгдэн уушгинд агаар сорогдож, дараа нь агшиж уушгийг шахан агаарыг гадагш түлхэн гаргахад өрц чухал үүрэгтэй. Өрц нь цээжний хөндийн ёроолд байх булчин бөгөөд амьсгал авахад тэгширч, хавиргануудын доод хэсгийг түлхэж тулахад цээжний хөндий тэлэгдэнэ. Уушиг хамт тэлж, гаднаас агаар сорогдоно. Амьсгалаа гаргахад өрц дээшээ хотойж хавирганууд дотогш татагдан, цээжний хөндийн эзлэхүүн багасахад уушиг шахагдан доторх агаар нь гадагшилдаг.амьсгалын хэмнэлийг уураг тархин дахь амьсгалын төв-уртавтар тархи зохицуулдаг. Зохицуулах хүчин зүйл нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс илүүтэй нүүрчтөрөгчийн давхар ислийн хэмжээ болдог. Цусан дахь нүүрстөрөгчийн давхар исэл ихсэхэд амьсгалын тоо нэмэгдэж, амьсгал гүнзгий болно. Ингэснээр хүчилтөрөгч ихээр орж ирэн зүрхний ажиллагааг идэвхжүүлж, цусны урсгалын хурд нэмэгдэн, нүүрстөрөгчийн давхар исэл биеэс хурдан гадагшлахад амьсгал хэвийн болно.агаар нь хамрын хөндийгөөр дамжин, тэнд цэвэрлэгдэн шүүгдэж, халж, чийглэгдэн амьсгалын зам руу орж, төвөнх мөгөөрсөн хоолойгоор уушгинд хүрнэ. Бидний амьсгалдаг агаар цэвэр байх нь ховор бөгөөд ялангуяа том хотуудад байдал их хүнд. Бохир агаар нь тоос, шороо, цэцгийн тоосонцрын үр гэх мэт янз бүрийн хэлбэр хэмжээтэй элдэв хэсгүүдийг агуулдаг. Эдгээр нь уушгинд хүрч очдог байсан бол эмзэг эдүүдийг нь яалтчгүй гэмтээхсэн.тийм учраас агаар урьдчилан шүүгдэж цэвэрлэгддэг. Хамрын доторх гадаргуугийн сормууснууд болон тэнд ялгардаг салиа нь тэдгээр хэсгүүдийг баривчлан саатуулж, микробуудыг аюулгүй болгодог.хүн тайван байхдаа нэг минутад 15 орчим удаа, нэг удаад 500мл агаараар амьсгалдаг. Биеийн ачаалал нэмэгдэхэд амьсгалын тоо, амьсгалах агаарын хэмжээ өснө. Богинын зайн гүйлтийн тамирчин минутад 25 удаа амьсгалдаг байна. Хүний биеийн олон триллион эсүүд амьдралыг тэтгэхийн тулд хүчилтөрөгчөөр тасралтгүй хангахыг шаардаж байдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд зүрх хүчилтөрөгчөөр баяжсан цусыг нэг минутад 70 удаа эдүүд рүү шахна. Биеийн тамираар хичээллэх гэх мэт биеийн ачаалал ихэссэн үед түүнээс ч олон удаа шахдаг. Энэ ажиллагаа хоёр үе шаттай. Эхлээд цус уушгинд хүчилтөрөгч нөөцөлж авна. Дараа нь цус маань бүх биеэр эргэнгээ замдаа хүчилтөрөгчөө тарааж өгнө.өндөр ууланд агаар хүчилтөрөгчөөр ядмаг байдаг. Амьсгалах бүртээ өөрт шаардлагатай хүчилтөрөгчийг авахын тулд илүү их агаар сорох хэрэгтэй учир их өндөрт амьдардаг хүмүүсийн уушиг том байдаг.тамхичин хүмүүсийн уушиг эрүүл ягаан биш хав хар өнгөтэй болсон байдаг. Тамхины утаанд агуулагддаг хорт бодисоос уушигны хорт хавдар үүсдэг.гэмтэж төрөл арилжсан эсүүдийн хуваагдал хяналтаас гарч, тамхичныг үхүүлж чадна. Зөв амьсгалах нь зөвхөн агаараас хүчилтөрөгч ялгаж авах ажил биш бөгөөд амьдралын хүчээ сэлбэх, сансрын эрчим хүчтэй холбогдон амин орноо тэжээх маш чухал ажиллагаа юм. Бид махбодоос гадна хийбодтой гэдгээ ямагт санах учиртай. Эрүүл агаараар зөв амьсгалж амьдардаг хүн эрүүл урт насалж чадна. Илүүдэл жингээсээ салах Хүчилтөрөгчийн дэглэм буюу зөв амьсгал нь илүүдэл жингээсээ салах хамгийн найдвартай аргын нэгд тооцогддог.хэрвээ бие махбод шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүй бол хичнээн сайн

хоолны дэглэм ч турааж чадахгүй. Хүний бие махбод нэг грамм өөх тосоо шатаахын тулд хоёр литр хүчилтөрөгч зарцуулдаг байна. Тиймээс цэвэр агаар хүнд зайлшгүй шаардлагатай. Бие махбодоо шаардлагатай хүчилтөрөгчөөр хангахын тулд зөв амьсгалж сурах ёстой. Үүнийг явган алхаж байхдаа хийх нь зүгээр. Хүн өдөрт 20 мянган удаа амьсгалж, 2000 шахам литр хүчилтөрөгч авч байх ёстой. Гэвч бохир агаар, хаалттай өрөө, тамхидалт, илүүдэл жин хангалттай хэмжээний хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүргэдэг. Хүчилтөрөгчийн дэглэмд юуны түрүүнд гурван хэсгээс бүрдсэн амьсгалын дасгал ордог байна. Эхлээд гэдэс, өрцөө (энэ булчин амьсгалах үед байнга ажиллаж байх ёстой) өргөж гүн амьсгаа авна. Хоёр дахь хэсэг бол уушгиа агаараар дүүргэж, хэсэг хугацаанд барих явдал юм. Гурав дахь хэсэг нь амьсгаагаа бүрэн гаргана. Энэ дасгалыг өдөрт хоёр удаа задгай агаарт хийх нь зүйтзй. Амьсгалаа авах, гаргахыг толгойгоо эргэтлээ хийнэ. Толгой эргэж эхэлбэл тархи, зүрх, булчин, элэг болон бүх эрхтэн хүчилтөрөгчөөр бүрэн хангагдсан гэсэн үг гэнэ. Үүн дээр та өдөрт нэг килограмм ногоо, жимс хэрэглэвэл илүүдэл жингээсээ хагацах боломжтой болно. -Сүүлийн үед жирэмсний хордлоготой эхчүүдээс төрсөн хүүхэд тархины даралт, тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутмагшилтай төрдөг гэж хөл хүндтэй эхчүүдийн дунд яригдах болжээ. Эдгээр нь нэг өвчин юм уу, эсвэл тусдаа өвчин үү? -Хүүхдийг тархины даралттай төрлөө гэж яриад байгаа. Даралттай юу, үгүй юу гэдгийг мэргэжлийн эмч үзэж байж тогтооно шүү дээ. Хүүхдийн тархины цусан хангамж болон хүчилтөрөгчийн дутмагшил гэдэг өөр ойлголт. Тэр болгон даралт ихтэй байдаггүй. Өөр олон янзын хам шинжээр илэрдэг. Түүний нэг хэлбэр нь л даралт ихдэлт. Гавлын дотуур даралт ихдэлт гэдэг бол илэрч буй нэг төрлийн хам шинж. Түүнээс цааш хөдөлгөөний хоцрогдол, дотор эрхтний үйл ажиллагааны хямрал, тархи усжих гээд олон хам шинжээр илэрдэг. -Энэ нь юунаас болоод ихсээд байна вэ? -Хүүхдийн тархины цусан хангамжийн дутмагшил гэдэг нь ихэвчлэн эх дотроосоо эхэлдэг. Эх дотроосоо гэдэг нь эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхлэхээс. Ураг эх хоёрын хооронд цусан хангамжийн үйл явц муу явагдсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ураг эхээс эхсээрээ дамжиж цусан хангамж авч байгаа. Тэгвэл эхсээр дамжиж ирж байгаа цусан хангамж нь хүчилтөрөгчгүй байснаас болж тархины цусан хангамжийн дутмагшилд орж байгаа. Сүүлийн үед оношлох чадвар нь сайжирсан учир ихэссэн юм шиг харагдаж байж болно. Яг үүнийг дүгнээд гаргаад ирсэн судалгаа одоогоор Монголд алга. -Тэгвэл эхэд юу нөлөөлөөд байна вэ? -Нөлөөлж буй хүчин зүйл олон бий. Байгаль, экологийн нөхцөл нөлөөлж байгаа. Жишээлбэл нийгмийн шалтгаан. Энэ нь стресс, ажлын нөхцөл, гадаад орчны бохирдолт гээд. Ялангуяа өвлийн цагт дүүрэн утаа байдаг шүү дээ. Энэ бол хамгийн ноцтой нөлөө байдаг. Тэрнээс гадна эхийн биеийн байдалтай холбоотой шалтгаанууд. Эх нь хоолой өвддөг, цус багадалттай, зүрх судасны өвчтэй, хортой нөхцөлд ажилладаг гээд олон шалтгаан байгаа. Энэ олон шалтгаанаас аль нэг нь эхэд байх юм бол тэр хүүхэд тархины цусан хангамжийн дутмагшилтай төрөх магадлалтай гэсэн үг. -Хөл хүндтэй болсон л бол хордлого өгдөг гэж ойлгодог. Бас дотор нь 2-3 янзаар нэрлэдэг. Хордлого өгч байвал эрэгтэй, хордлогогүй бол эмэгтэй хүүхэд төрнө. Бас хоол унданд муу эсвэл давс ихтэй хоол цайнд дуртай бол эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрнө гээд эртнээс нааш ярьсаар бараг уламжлал болсон гэхэд болно? -Жирэмсэн үеийн хордлогыг эрт, хожуу үеийн гэж ангилдаг. Эрт үеийнх нь ихэвчлэн эх ургийн хооронд явагдаж байгаа үйл явцаас болж гардаг. Өөрөөр хэлбэл эхийн хэвлий дотор байгаа амьд организмд явагдаж буй бодисын солилцооноос үүддэг гэж хэлж болно. Хожуу үеийнх нь эхийн эмгэгтэй холбоотой. Эх өвчнөө мэддэггүй. Жирэмсэн болохоор тэр өвчин нь хурцаддаг гэсэн үг. Энэ нь хавагнадаг, унадаг, татдаг, ухаан алдах хэлбэрээр илэрдэг.

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг үгийг охид бүсгүйчүүд сайн ойлгох хэрэгтэй. Эрүүл байвал хордлого ч юм уу ямар нэгэн сөрөг зүйл илрэхгүй гэж ойлголоо? -Зөв. Гэхдээ эхчүүдийн биеийн эрүүл мэндийн байдал муудсан. Энэ нь хэрэглэж байгаа хоол хүнс, орчин гээд олон юмнаас шалтгаалж байгаа. Улаанбаатар хотынхон утаан дотор амьдарч байна. Юу хэлэх гээд байна гэхээр тархины цусан хангамж гэдэг хүчилтөрөгчийн дутмагшлаас үүсдэг. Нэг ангид хичнээн хүүхэд сууж байгаа билээ. Бид өвөл хаврын сард утаагаар л амьсгалдаг шүү дээ. Үүнээс үүдээд тархины цусан хангамж хүчилтөрөгчийн дутмагшилд орж байгаа юм. -Дээрх дутмагшилд орохгүйн тулд яах ёстой вэ? -Ямар баг байнга зүүгээд явалтай биш. Болдогсон бол хотоос гарч хөдөө төрж хүүхдээ өсгөвөл сайн. Иргэн хүний хувьд саналаа хэлэхэд улс үүн дээр нэг юм хийгээсэй гэж боддог. Эх орныхоо ирээдүйн эздийн төлөө хөдөөд төвлөрсөн, төрөлжсөн амаржих газартай болж яагаад болохгүй гэж. Утаанд олон сая төгрөг зарцуулаад байна л гэдэг. Нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд эрүүл болсон цагтаа жирэмслэх хэрэгтэй. Эх нь цоо эрүүл байвал хүүхэд цоо эрүүл төрнө. Мөн жирэмсэний эхний хугацаанд хоолны дуршил буурдаг. Үүнийг хордлого гэж ойлгож болохгүй. -Тархины цусан хангамжийн дутмагшил нь эмчлэгддэг үү. Ямар хугацаанд эмчлэгддэг бол? -Эмчлэгдэлгүй яахав. Оношилгоо эмчилгээг хэр зэрэг хурдан хугацаанд хийлгэнэ төдий чинээ л хурдан илааршина гэсэн үг. Утаатай агаар өөхлүүлдэг АНУ-ын Огайо мужийн их сургуулийн доктор Сунь Циньхуа (Qinghua Sun) удирдсан эрдэмтдийн хэсэг бохир агаар нь бүсэлхий хэсэгт өөх хуримтлуулж цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг туршилтын хулганууд дээр тогтоогоод байна. Эрдэмтэд туршилт хийхдээ гурван долоо хоногийн настай хулгануудыг өдөрт зургаан цагийн хугацаанд 2,5 микрометрийн бичил хатуу бодистой бохир агаараар амьсгалуулж байсан гэнэ. Бидний судалгаа бохир агаар өөхөн давхаргад өөрчлөлт оруулж, сахрын шижин үүсгэх аюултайг харууллаа гэж Сунь Циньхуа туршилтынхаа арав дахь долоо хоногийн дараа мэдэгдэв. Сунь Циньхуа ба түүний хэсгийнхэн шинэ хулгануудыг дөрвөн хэсэгт хуваан эхний хоёр хэсгийг өөх тос багатай хоолоор, үлдсэн хэсгийг нь өөх тос ихтэй хоолоор тэжээж байсан гэнэ. Тэднээс нэг нэг бүлгийн хулгануудыг цэвэр ба бохир агаараар амьсгалуулжээ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цэвэр агаар ба ердийн хоолтой хулганууд зүгээр л өсч байсан бол өөх тостой хоолтой хулганууд нь бүдүүрч байсан нь мэдээж. Гэхдээ бохир агаараар амьсгалсан хулгануудаас сонин үр дүн харагдаж байлаа. Арьсан доорх тэдний өөхөн давхарга гэдэсний хэсгээрээ ердийн хулгануудынхаас 1,5 дахин ихэссэн байв. «Манай судалгаа нь энгийн хоол ундтай байсан ч хатуу бичил бодистой агаар өөхөн давхаргыг нэмэгдүүлж байгааг харууллаа» хэмээн доктор Сунь Циньхуа өгүүлэв. «Effect of Early Particulate Air Pollution Exposure on Obesity in Mice» нэртэй тэдний судалгааны материал Integrative Physiology/Experimental Medicine сэтгүүлийн сүүлчийн дугаарт хэвлэгдсэн байлаа.