Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

Similar documents

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

Төрийн албан хаагчийн ёс зүй

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

TAI тестийн танилцуулга

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Компаний танилцуулга.

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

HBR Guide: Төслийн удирдлага

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

The Baptist Tabernacle of Los Angeles

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

Private Equity Investments

SMOOTH BREW COFFEE E. MCDOWELL RD. PHOENIX, AZ Justin Horwitz Senior Advisor

The role of non-performing loans in the transmission of monetary policy

Zurich Pensions Fund specific projection rates

Post-Transaction Changes. Temporary Perfection. Possible Approaches

Credit Supply and Monetary Policy: Identifying the Bank Balance-Sheet Channel with Loan Applications. Web Appendix

Online Appendix for. To Buy or Not to Buy: Consumer Constraints in the Housing Market

Lindsell Train Global Funds plc Lindsell Train Global Equity Fund Lindsell Train Japanese Equity Fund

Top 10 financial planning mistakes

DETERMINANTS OF GROWTH

MBA 503 Final Project Guidelines and Rubric

Pizza Pizza Royalty Corp. ANNUAL GENERAL MEETING May 29, 2013

The Sources of Risk Spillovers among REITs: Asset Similarities and Regional Proximity

Other Non-Financial Alternative Investments: A Wide Variety of Potential Physical Investments

The Impact of Government Interventions on CDS and Equity Markets

Bank Risk during the Financial Crisis: Do business models matter?

Milk and the coffee powder are the major raw materials for the unit of coffee flavored milk.

The connoisseurs choice for a portfolio with Fine French Wines

Valuation in the Life Settlements Market

Case study: Costa Rica

Syndication, Interconnectedness, and Systemic Risk

UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION Washington, D.C FORM 10-Q

Trade Integration and Method of Payments in International Transactions

Fargo Billiards & Gastropub Private Room Rental Agreement

The Effects of Presidential Politics on CEO Compensation

Online Appendix for. Inattention and Inertia in Household Finance: Evidence from the Danish Mortgage Market,

77th OREGON LEGISLATIVE ASSEMBLY Regular Session

GOVERNMENT OF JAMMU AND KASHMIR CIVIL SECRETARIAT FINANCE DEPARTMENT. NOTIFICATION SRINAGAR THE 7 th JULY, 2005

Economic and Fiscal Impacts of LiftFund:

Cocoa Prepared by Foresight October 3, 2018

NZ Dairy Industry Report 2015

Transcription:

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн Улаабаатар хот, Монгол Улс 2016 оны 11-р сар

АГУУЛГА I. Үнэт цаасжуулалтын талаарх ойлголт II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт III. Бүтцийн санхүүжилт. Бүтцийн санхүүжилт ба үнэт цаасжуулалтын ялгаа IV. Үнэт цаасжуулалтын ач холбогдол V. Барьцаат үнэт цаас, Баталгаат үнэт цаас VI. Баталгаат үнэт цаасны давуу болон сул тал. Эрсдэлийн хүчин зүйлс VII.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд үнэлгээ тогтооход харгалзах хүчин зүйлс, шалгуур үзүүлэлт VIII. Монголын анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас: МИК- Бонд, хэлцлийн загвар, бүтэц

I. Үнэт цаасжуулалтын талаарх ойлголт Санхүүгийн байгууллагууд нь өөрийн тайлан тэнцэл дэх зээл, бусад санхүүгийн авлага, хөрөнгөөр баталгуужуулан үнэт цаас гаргах замаар өөрт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг зах зээлээс татахыг үнэт цаасжуулах гэж энгийнээр хэлж болно. АНУ-д 1968 онд Засгийн Газрын Үндэсний Ипотекийн Холбоо (Government National Mortgage Association), 1983 онд Холбооны Орон Сууцны Ипотекийн Зээлийн Холбоо (Federal Home loan Mortgage Association) зэрэг төрийн оролцоот байгууллагууд нь анх Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байсан. Энэ нь хүн амын орон сууцны эрэлт, хэрэгцээг урт хугацаат зээлээр санхүүжүүлэх тогтолцоог бий болгох зорилгод чиглэгдэж байсан. Санхүүгийн байгууллагуудын зээл, авлага, хөрөнгүүдийг үнэт цаасжуулах үйл явц нь дан ганц ипотекийн зээлд тулгуурлахаас гадна авто машины зээл болон тоног төхөөрөмжийн түрээсийн зээл (1985 он), зээлийн карт, оюутны зээл зэрэг бусад хэрэглээний зээл, санхүүгийн хөрөнгийг (1987 он) тус тус үнэт цаасжуулснаар бусад хөрөнгөнд суурилсан үнэт цаасны бүтцийн тодорхой хэсгийг бүрдүүлэх болсон.

II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт (1) Ямар шинж чанартай хөрөнгийг зээлээр баталгаажуулж, үнэт цаасжуулалт хийхээс хамааран дараахь үндсэн 3 хэсэгт хуваадаг. Үүнд: Зээлээр баталгаажсан өрийн бичиг; Бондоор баталгаажсан өрийн бичиг; Бусад өрийн хэрэгслээр баталгаажсан өрийн бичиг. Зээлийн хөрөнгөөр баталгаажсан өрийн бичиг нь зээлийн төрлөөс хамааран: Хэрэглээний зээлээр баталгаажсан: Орон сууцны зээл, автомашины зээл, зээлийн картын авлага, оюутны зээл, бусад оюутны зээл болон хэрэглээний зээл олгодог хувийн компанийн авлага, тариф зэрэг; Арилжааны зээл/авлагаар баталгаажсан: Жижиг бизнесийн зээл, худалдааны авлага, тоног, төхөөрөмжийн лийзинг, үйл ажиллагааны бусад хөрөнгө, авлагууд (Нисэх онгоц, усан онгоц...), бусад худалдаа, оюуны өмчийн эрх..гэх мэт.

II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт (2) Хэлцлийн хууль зүйн шинж чанараас нь хамааруулан дараах үндсэн 2 хэсэгт хувааж болно: Эрсдэл/өгөөж-д хяналт тавих эрх нь хөрөнгөөс ангид байх (Хууль/ЭЗ-ийн хувьд бүрэн тусдаа); Эрсдэл/өгөөж-д хяналт тавих эрхтэй ямар нэг байдлаар холбогдох (Үйлчилгээ үзүүлэх болон кондуйт)

II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт, Монгол улсын хуулиар (1) Монгол Улсын их хурал 2010 оны 04-р сарын 23-ны өдөр ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ хуулийг баталсан. ХОЁРДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГИЙН БАГЦ 4 дүгээр зүйл. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүний төрөл 4.1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь энэ хуульд заасан хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас байна. 4.2. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь дараахь төрөлтэй байна: 4.2.1. Баталгаат үнэт цаас; 4.2.2. Барьцаат үнэт цаас. 4.3. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг түүний хугацаа, хүү, бусад шинжээс нь хамааруулан өрийн бичиг болон Санхүүгийн зохицуулах хороо /цаашид Хороо гэх/- оос зөвшөөрсөн бусад төрлөөр гаргаж болно.

II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт, Монгол улсын хуулиар (2) ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ хуулийн: ГУРАВДУГААР БҮЛЭГ БАТАЛГААТ ҮНЭТ ЦААС 10 дугаар зүйл. Баталгаат үнэт цаас 10.1. Баталгаат үнэт цаас нь хөрөнгийг анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үнэт цаас гаргагчийг үүсгэн байгуулагч /цаашид үүсгэн байгуулагч гэх/, худалдагчийн санхүүгийн тайлан, тэнцлээс хасч, хөрөнгөтэй холбоотой шаардах эрх болон олох орлогыг тусгай зориулалтын компанийн санхүүгийн тайлан, тэнцэлд шилжүүлэн анхны үүрэг гүйцэтгүүлэгч, үүсгэн байгуулагч, худалдагчийг хөрөнгөтэй холбоотой үүргээс бүрэн чөлөөлснийг гэрчилсэн үнэт цаас байна. 11 дүгээр зүйл. Баталгаат үнэт цаас гаргагч 11.1. Баталгаат үнэт цаасыг тусгай зориулалтын компани гаргана.

II. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны төрөл, тодорхойлолт, Монгол улсын хуулиар (3) ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ хуулийн: ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БАРЬЦААТ ҮНЭТ ЦААС 24 дүгээр зүйл. Барьцаат үнэт цаас 24.1. Барьцаат үнэт цаас нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан бүртгэгдсэн, орон сууцны зээлийн болон энэ хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой шаардах эрхээр баталгаажсан, үнэт цаасны танилцуулгад заасан хугацаанд үндсэн төлбөр, түүний хүүг хөрөнгө оруулагчид төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас байна. 26 дугаар зүйл. Барьцаат үнэт цаас гаргагч 26.1. Барьцаат үнэт цаасыг банк, орон сууцны санхүүжилтийн компани тус тус гаргана. 26.2. Барьцаат үнэт цаас гаргагч нь өөрийн эзэмшилд байгаа санхүүгийн тайлан, тэнцэлд тусгагдсан хөрөнгө болон түүнийг хангах арга, хөрөнгөөс олох орлогыг барьцаалах бөгөөд уг барьцааны хөрөнгийг өөрийн санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаарлан уг хөрөнгийн эргэн төлөлтөөр үнэт цаасны төлбөрийг тэргүүн ээлжинд төлнө.

III. Бүтцийн санхүүжилт Баланс дахь уламжлалт үнэт цаасууд (өр төлбөр, бонд, өөрийн хөрөнгө)-ыг бага зардал, өндөр өгөөж, хөрвөх чадвар сайтай үнэт цаасжуулалт хийх, үүсмэл санхүүгийн хэрэгсэл ашиглах замаар эрсдэлийг зах зээлд дахин тархаан байршуулах үйл ажиллагаа юм. Уг үйл ажиллагааг хувийн болон нийтийн санхүүгийн байгууллагуудын гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хийдэг. Харилцагчдын өндөр дүнтэй санхүүгийн хэрэгцээг хангахын тулд олон тооны санхүүгийн институциуд хэлцэлд оролцсоны үр дүнд хэрэгждэг санхүүгийн хэрэгсэл бөгөөд зээл, бондоор баталгаажсан өрийн бичиг, синдикат зээл зэргээс бүрддэг. Бүтцийн санхүүжилтийн гол загвар нь эрсдэл шилжүүлэх хэрэгслүүд дээр үндэслэсэн хөрөнгийн зах зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасжуулалт (санхүүжилтийн зорилготой) болон зээлийн үүсмэл санхүүгийн хэрэгслийн шилжүүлэг (хеджинг хэрэгслүүд) гэсэн үндсэн хоёр хөрөнгийн төрөл багтаасан байдаг.

III. Бүтцийн санхүүжилт ба үнэт цаасжуулалтын ялгаа Үнэт цаасжуулалт- Санхүүжилт/эх үүсвэрийн нэг л дан бүтэц, нэг л хөрөнгө оруулагч. Бүтцийн санхүүжүүлэлт- Бүтцийн санхүүжилт нь харилцагчдын өндөр дүнтэй санхүүгийн хэрэгцээг хангахын тулд олон тооны санхүүгийн институциуд хэлцэлд оролцох санхүүгийн хэрэгсэл бөгөөд Зээлээр баталгаажсан өрийн бичиг, Бондоор баталгаажсан өрийн бичиг болон синдикат зээл зэрэг нь бүтцийн санхүүжилтийн жишээ юм.

IV. Үнэт цаасжуулалтын ач холбогдол Үнэт цаасжуулалт нь үнэт цаасыг гаргагч, хөрөнгө оруулагчид болон нийгэм эдийн засгийн хувьд дараах ач холбогдолтой байдаг. Багцын эрсдэлийг бусдад шилжүүлэх, тархаах (Risk Transferring & Devirsification ) Урт хугацаат ипотекийн болоод ипотекийн бус зээлийн хөрвөх чадварыг хангах (Asset & Mortgage Liquidity Facility ) Орон сууцны санхүүжилтийн урт хугацаат эх үүсвэрийг бий болгох (Funding and Refinancing) Харьцангуй хямд эх үүсвэрийг татах бололцоотой (Low cost of Funding) Дотоодын хөрөнгийн зах зээл дээр шинэ төрлийн найдвартай баталгаа бүхий санхүүгийн шинэ бүтэцлэгдсэн хэрэгсэл, бүтээгдэхүүн бий болох (ABS/MBS and Structured products )

V. - Барьцаат үнэт цаас (Covered Bond) - Баталгаат үнэт цаас (Asset Backed Securitization)

ABS/MBS/CB -ийн хэлцлийн бүтэц, оролцогч талуудын үүрэг (Сонгодог загвар) Rating agencies Asset manager Financial guarantor Arranger Special Purpose Vehicle (SPV) or Banks (Conduits) Investors Senior Mezzanine Junior Originator Master Servicer Trustee (Legal firm) Эх сурвалж: Bank international settlement. The rule of ratings in structured finance: issues and implications, January 2005. WWW.BIS.ORG

ABS/MBS/CB-ийн хэлцлийн бүтэц, оролцогч талуудын үүрэг (1) Rating agencies: Рейтингийн байгууллагууд нь үнэт цаасыг баталгаажуулж буй хөрөнгө болох зээл, бусад санхүүгийн хөрөнгийн эрсдэл болон хэлцлийн бүтцийг үнэлэх, гуравдагч талыг үнэлэх, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох зэрэг үүргийг гүйцэтгэж байна. Хөрөнгө оруулагчидын хувьд тухайн үнэт цаасны талаархи мэдээллийн тэгш бус (Assymetric information) байдлыг арилгахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байдаг. Arranger: Тухайн зээл болоод үнэт цаас буюу Tranches-ийг зах зээл дээр бий болгох, байршуулах үүргийг гүйцэтгэж байдаг SPV болон Originator нарын хооронд зуучын үүргийг гүйцэтгэж байдаг санхүүгийн институти юм. Үүнд ихэвчлэн хөрөнгө оруулалтын банк, томоохон санхүүгийн корпорациудын Asset management-ийн группууд үүрэг гүйцэтгэж байна. Lender/ Originator: Мөнгө санхүүгийн зах зээл дээрээс эх үүсвэр татаж, түүнийг эргүүлээд тодорхой хөрөнгөнд байршуулах, тухайлбал зээлийн хөрөнгийг бий болгож байдаг банк, санхүүгийн институтууд юм.

ABS/MBS/CB-ийн хэлцлийн бүтэц, оролцогч талуудын үүрэг (2) Master Servicer: Зээлийн хөрөнгийн эргэн төлөлт, үр дүнд хяналт тавьж, үндсэн болон зээлийн хүүгийн төлбөрийг цуглуулж SPV-д шилжүүлснээр шимтгэлийн орлогыг (Servicer fee) хүлээн авдаг. Trustee/Legal Advisors: Хөрөнгө оруулагчидад мөнгөн хөрөнгө хэрхэн хувиарлагдаж байгааг ажиглах, хэлцлийн баримт бичиг, хууль эрх зүйн үндэслэл зэрэгт хяналт тавих замаар оролцдог. Банк санхүү болон хуулийн зөвлөгөө өгөх хувийн хэвшлийн компаниуд багтаж байдаг. Asset Managament Company: Анхдагч хөрөнгө болон түүний үр дүн, баталгаа, хөрөнгийн худалдаа зэрэг арилжаа, үйл ажиллагаатай холбогдсон процессд оролцож байдаг.үүнд ихэвчлэн тогтмол орлого бүхий хөрөнгийн удирдлагын (Managing fixed income asset) үйлчилгээ үзүүлэх туршлагатай банк болон санхүүгийн компани, мэргэжлийн Аsset management-ийн компаниуд оролцож байдаг.

ABS/MBS/CB-ийн хэлцлийн бүтэц, оролцогч талуудын үүрэг (3) Financial guarantor: Credit default swaps буюу зээлийн эрсдэлийн своп хэлцлийг ТЗК-д худалдаалан, зохих урамшуулалыг авах замаар үнэт цаасны үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт баталгаа гарган өгч эрсдэлийн даатгалын үйлчилгээг үзүүлж байдаг. Investors: Хөрөнгө оруулагчид нь хувь хүн болон институтын шинж чанартай хөрөнгө оруулагчидын (Даатгалын болон тэтгэвэрийн сан, банк зэрэг) аль альнийг багтааж байдаг. Голлох хөрөнгө оруулагчид нь банкны байгууллагууд эзэлж байна. Special Purpose Company: Зах зээл дээрхи гол үүрэг гүйцэтгэгч агентийн болон агентийн бус байгууллага гэж нэрлэдэг. Энэхүү байгууллага нь Arranger болон Asset Management-ийн компаниудын тусламжтайгаар Анхны үүрэг гүйцэтгүүлэгч нарын үүсгэсэн зээл, санхүүгийн хөрөнгийг багцлан худалдан авах, түүгээр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад санал болгох замаар эх үүсвэр татаж, түүнийг урт хугацаат зээлд байршуулах үйл ажиллагааг явуулдаг.

Баталгаат үнэт цаас буюу үнэт цаасжуулалт (4) Хөгжиж буй зах зээлийн үндсэн хоёр загвар Траст загвар: Бие даасан нэгжүүд - ХИУ болон үйлчилгээ үзүүлэгч нь тусдаа Хамгийн энгийн нь АНУ-ын загвар Жишээ: Аргентина, Мексик Үнэт цаасжуулалтын компаний загвар: Холимог нэгжүүд ХИУ болон үйлчилгээ үзүүлэгчийн зарим үүрэг Энгийн статус, тусгай эсвэл ХИУ статус Жишээ нь: Бразил, Чил, Перу, Украйн Эцсийн үр дүн нь ижил байх: Дээрх хоёр загвар нь тусгай хууль дээр үндэслэгдсэн Дээрх хоёр загвар нь тусгай шаардлагуудыг хангасан

Хөрөнгийн урсгал: 1. Зээлийн АҮГ 2. ХИУ-т зээлийн бодит борлуулалт хийх 3. Кастодианд зээлийн баримтжуулалт хийх 4. Бонд гаргах Санхүүжилтийн эхний урсгал: а. Бонд эзэмшигчдээс хөрөнгө оруулалт хийгдэх в. АҮГ/Санхүүжүүлэгчдэд санхүүжилт хийгдэх с. Шинэ зээлийн санхүүжилт зээлдэгч нарт олгох. Үндсэн ба хүүний төлбөрүүд: Траст загвар-үндсэн бүтэц (5) ЗЭЭЛДЭГЧ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ i. Үндсэн ба хүүний төлбөрүүдийг Үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх ii. iii. Төлбөрүүдийг ХИУ-д шилжүүлэх Төлбөрүүдийг Бонд эзэмшигчдэд шилжүүлэх i c 1 ii АНХНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧ/ САНХҮҮЖҮҮЛЭГЧ 2 ХӨРӨНГӨ ИТГЭМЖЛЭН УДИРДАГЧ iii 4 a БОНД ЭЗЭМШИГЧ b 3 КАСТОДИАН

ҮЦК- Үндсэн бүтэц (6) Хөрөнгийн урсгал: 1. Зээлийн АҮГ 2. Энгийн статус руу шилжүүлэх ЗЭЭЛДЭГЧ c 1 АҮГ/САНХҮҮЖҮҮ ЛЭГЧ 2. Тусгай статус руу зээлийн бодит борлуулалт хийх 3. Бонд гаргах i 2 b Санхүүжилтийн эхний урсгал: а. Бонд эзэмшигчдээс хөрөнгө оруулалт хийгдэх в. АҮГ/Санхүүжүүлэгчид хөрөнгө оруулалт хийгдэх с. Зээлдэгч нарт шинээр санхүүжилт хийгдэх ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ Үндсэн ба хүүний төлбөрүүд: ii ЭНГИЙН СТАТУС ҮНЭТ ЦААСЖУУЛАЛТЫН КОМПАНИ i. Үндсэн ба хүүний төлбөрүүдийг Үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх ii. iii. Төлбөрүүдийг ХИУ-д шилжүүлэх Төлбөрүүдийг Бонд эзэмшигчдэд шилжүүлэх 3 iii ТУСГАЙ СТАТУС 4 a БОНД ЭЗЭМШИГЧ

Траст болон ҮЦК-ийн загвар (6) Үндсэн шаардлага Траст загвар Үнэт цаасжуулалтын компаний загвар 1. Хөрөнгийн багц - АҮГ/Санхүүжүүлэгч - ХИУ - АҮГ/Санхүүжүүлэгч - ҮЦК-ийн энгийн статус 2. ТЗК - ХИУ - Төлбөрийн чадваргүй байдлаас ангид байх 3. Бодит борлуулалт 4. Хөрөнгө итгэмжлэн удирдагч 5. Үйлчилгээ үзүүлэгч - АҮГ/Санхүүжүүлэгч - ХИУ - Нийтлэг хууль болон - Хуульд заасан тусгай шаардлагууд - ХИУ - Төлбөрийн агент - АҮГ/Санхүүжүүлэгч - Гуравдагч тал - ҮЦК-ийн тусгай статус - Төлбөрийн чадваргүй байдлаас ангид байх - АҮГ/Санхүүжүүлэгч нь бие даасан статустай - Энгийн статусаас бие даасан статус - Хуульд заасан тусгай шаардлагууд - Үнэт цаасжуулалтын компани - ҮЦК-ийн төлөөлөгч - Төлбөрийн агент - ҮЦК (мастер үйлчилгээ үзүүлэгч) - АҮГ/Санхүүжүүлэгч - Гуравдагч тал

ҮЦ гаргагч/банк, ОССК/ нь гаргасан үнэт цаасын өрийн үүргүүдийг Бүрэн солих нөхцөлтэй. ҮЦ гаргагчийн тайлан тэнцэлд шалгуур хангасан Зээлийн хөрөнгийн багцыг /Багцлан/ тусгах. Багц нь динамик байх: Багц нь шалгуур нөхцөлийг хангасан зээлээр солих, орлуулагдахуйц байх. Багц дахь хөрөнгүүд нь ҮЦ гаргагчийн бусад хөрөнгөөс тусгаарлагдан ангилагдсан байх - төлбөрийн чадваргүй байдлаас хамгаалагдсан. Давхар солих нөхцөлтэй: Барьцаат үнэт цаас гэж юу вэ? (1) Xөрөнгийн багцаар эхний ээлжинд алдагдлыг хаах ҮЦ гаргагчийн бусад хөрөнгөөр төлбөрийг тэнцүү хэмжээгээр төлөх Нэмэлт хөрөнгө барьцаалах нь барьцаат үнэт цаасны эргэн төлөлтийг сайжруулалт(credit enhancement) хийж байгаа нэг хэлбэр юм.

ҮЦ гаргагчийн төлбөрийн чадваргүй байдал нь Барьцаат үнэт цаасны барьцаа болох чанаргүй зээлийн байдлаас хамаарахгүй байх. Багц нь статик байх эсвэл хөрөнгүүд нь зарагдах Хэрвээ багцын эргэн төлөлт нь үнэт цаас эзэмшигчдэд төлбөр гүйцэтгэхэд хангалттай бол барьцаат үнэт цаасны хугацаа хэвээр байна. Хууль эрхзүйн хүрээнд: Хууль эрх зүйд суурилах (ихэнх Европын орнууд) Гэрээгээр үүрэг хүлээх ( Канад, АНУ гм) Бүтэц: Барьцаат үнэт цаас гэж юу вэ? (2) Нэг шатлалт (Банк, ОССК нь ҮЦ гаргагч байх) Хоёр шатлалт (ҮЦ гаргагч нь ТЗК байх)

Барьцаат үнэт цаас: Нэг шатлалт (3) Банк эсвэл санхүүгийн байгууллага (АҮГ) нь Барьцаат үнэт цаасыг шууд хөрөнгө оруулагч нарт гаргана. Ипотекийн АҮГ (Барьцаат Бонд Гаргач) Хөрөнгө Өр төлбөр Барьцаат үнэт цаас нь Ипотекийн динамик нэгдсэн багцаас бүрдэнэ. Бусад хөрөнгө Бусад өр төлбөр ҮЦаас гаргагчийн балансын тэнцэл дэх багцыг барьцаат үнэт цаасны хуульд үндэслэн тусгаарлаж бүртгэнэ. Нэгдсэн багцын хяналт Нэгдсэн багц Хөрөнгө/ Өр төлбөрийн зохицуулалт Барьцаат бонд Хэрэв үнэт цаас гаргагч нь төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд багцыг Барьцаат үнэт цаас эзэмшигчдэд төлбөрийг бүрэн төлөгдтөл бусад зээлдүүлэгчдэд эрхийг шилжүүлэхгүй. Барьцаат бондууд Бонд Эзэмшигч $

Барьцаат үнэт цаас: Хоёр шатлалт (4) АҮГ Барьцаат бондыг ТЗК-д гаргах ТЗК-ууд Барьцаат бондыг ХО нарт гаргах. Ипотекийн бонд нь Ипотекийн динамик нэгдсэн багцаас бүрдэх. Ипотекийн бондын АҮГ-ийн өрийн үүрэг нь шууд бөгөөд солих нөхцөлгүй байх. Барьцаат бондын тухайн сери дугаартай барьцаа хөрөнгийг ТЗКын Ипотекийн бондын сери дугаар бүрээр худалдан авсан байх. Нэгдсэн багцын ХИУ Нэгдсэн багцын барьцаалбар Барьцаат бондын ХИУ Ипотекийн бондын барьцаалбар ИПОТЕКИЙН АҮГ (Барьцаат үнэт цаас гаргагч) Хөрөнгө Өр төлбөр Бусад хөрөнгө Нэгдсэн багц Хөрөнгө/ Өр төлбөрийн зохицуулалт Бусад өр төлбөр Барьцаат бонд ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН КОМПАНИ (Барьцаат үнэт цаас гаргагч) Хөрөнгө Өр төлбөр Ипотекийн бонд Барьцаат бондууд Барьцаат бонд $ Бонд Эзэмшигчид

Барьцаат үнэт цаас ба баталгаат үнэт цаасны харьцуулалт 1. Үнэт цаас гаргагч (ҮЦ) 2. Солих нөхцөл 3. НББ 4. Төлбөрийн чадваргүй байдлаас хамгаалах 5. Зээлийн эрсдлийг дамжуулах байдал 6. Хөрөнгийн багцын удирдлага 7. Урьдчилсан төлөлтийн эрсдэл* (5) Барьцаат бонд Банк эсхүл ОССК /ТЗК болон бусад Санхүүгийн байгууллага/ Давхар(dual): Хөрөнгийн багц болон ҮЦ гаргагчийн нэмэлт хөрөнгөөр Баланс дээр бүртгэгдэнэ: Хөрөнгийн багц нь ҮЦ гаргагч/банк, ОССК/-ийн баланс дээр тусгаарлагдсан ангилал, бичилт хийгдэнэ. Тийм: Хөрөнгийн багц нь ҮЦ гаргагч/банк, ОССК/-ийн бусад хөрөнгөөс тусдаа ангилагдана. Шууд бусаар дамжуулах: - Хөрөнгүүдийг солих нөхцөлтэй - ҮЦ гаргагч/банк, ОССК/ нь эрсдэл хүлээнэ. Зээл олгогч байгууллага багцын удирдлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Багцын удирдлагаас шалтгаалсан урьдчилсан төлөлтийн эрсдэл нь хөрөнгө оруулагч нарт нөлөөлөхгүй. Буцаан дуудах нөхцлийг үнэт цаасанд шингээж оруулсан байдаг. ТЗК Баталгаат үнэт цаас Дан: Зөвхөн Ипотекийн зээлээр (Хязгаарлагдмал солих нөхцөлтэй) Балансын гадуур бүртгэгдэнэ: ТЗК-д зарагдсан ипотек (ТЗК: бодит худалдан авалт, баланс дээр бүртгэх. Худалдсан банк болон санхүүгийн байгууллагууд балансын гадуур бүртгэнэ.) Тийм: ҮЦ гаргагч ТЗК-д төлбөрийн чадваргүй байдал хамаарна. Бүрэн дамжуулах: - ҮЦ гаргагч нь эрсдэлийг бүрэн дамжуулах ба хөрөнгө оруулагчид нь эрсдэлийг хүлээнэ. Зээл олгогч эсвэл тусдаа санхүүгийн байгууллагыг томилж барьцаа хөрөнгийн багцын удирдлагыг хийнэ. Ипотекийн үндсэн зээлийн урьдчилсан төлөлт нь хөрөнгө оруулагч нарт шилждэг ба хөрөнгө оруулагчид нь урьдчилсан төлөлтийн эрсдэлийг хүлээнэ.

Үргэлжлэл... 8. Үнэт цаасны хугацаа, эргэн төлөлтийн хэлбэр Барьцаат бонд - Дунд болон урт хугацаатай. - Ипотекийн зээлийн хугацааны төгсгөлд эсхүл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх боломжтой. - Үнэт цаас гаргагчийн мөнгөн урсгалаас хүү болон үндсэн төлбөр төлөгдөнө. Баталгаат үнэт цаас - Дунд болон урт хугацаатай. - Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үнэт цаас болон купоны төлбөрийг шууд дамжуулан хорогдуулна. - Зээлийн багцаас хүү болон үндсэн төлбөр төлөгдөнө. 9. Купоны хүү Ихэнхдээ тогтмол хүүтэй байдаг. Тогтмол болон хөвөгч хүүтэй байдаг. 10. Зээлжих чадварыг нэмэгдүүлэх арга 11. Үнэт цаасны бүтэц 12. Хуулийн бүтэц* - Багцад нэмж барьцаа хөрөнгө оруулах - Нэмэлт хөрөнгө Эрсдэл хүлээх болон эргэн төлөлтийг хүлээн авах дэс дараалалгүйгээр үнэт цаас гаргана. Үнэт цаас гаргагчийн сонирхлын үндсэн дээр багцлагдсанд үнэт цаас гаргагчийн шууд болон нөхцөлгүй өрийн үүрэг. Тусгайлсан хууль эсвэл нийтлэг хуулийн зарчимаар төлбөрийн чадваргүй байдлаас тусгаарладаг. - Ангилалт, хэсэгчилсэн бүтэц бүхий ҮЦ бий болгох /давуу, энгийн/ - Нөөц сан, баталгаа гаргуулах, даатгуулах гэх мэт Давуу эрхтэй болон дэд шатлалаар үнэт цаас гаргана. Хөрөнгийн бодит худалдан авалт нь ТЗК бүрээр ялгаатай байна. Хөрөнгийг тусгаарласны үндсэн дээр төлбөрийн чадваргүй байдлаас ангид байна.

VI. Баталгаат үнэт цаасны давуу болон сул тал, эрсдэлийн хүчин зүйлс

Давуу талууд: Хөрөнгө оруулагчдын хувьд (1) ABS/MBS ыг баталгаажуулж буй зээлийн хөрөнгө нь хамгийн сайн чанартай активын сонголтын үр дүнд бий болдог /Cherry pecking selection/. Тогтвортой, тодорхой активын ирээдүйн мөнгөн урсгалаар баталгаажсан байдаг. Тэрхүү актив, мөнгөн урсгалыг хянах бололцоотой байдаг (Хяналтын тогтолцоо, оролцогч тал нь тодорхой байдаг) Хөрөнгө оруулагчид дотоод, гадаад зээлийн баталгааны хэрэгсэлүүдээр эрсдэлээс хамгаалагдсан байдаг (O/C; Spread fund or Excess cash; L/C.) Бусад өрийн хэрэгсэлтэй харьцуулахад эрсдэл нь бага/өгөөж нь харьцангуй өндөр байдаг (Risk-Return equilibrium profile)

Давуу болон сул тал, эрсдэлийн хүчин зүйлс: Хөрөнгө оруулагчдын хувьд (2) ABS/MBS/CB -д хөрөнгө оруулалт хийхтэй холбогдон гарах гол эрсдэлүүд (S&P, Fitch, Moody s рейтингийн байгууллагууд дараах үндсэн эрсдэлүүд дээр төвлөрч тухайн үнэт цаас үнэлгээ өгдөг): Хөрөнгийн эрсдэл: Зээлийн эрсдэлүүд, зээлийн төвлөрөлийн эрсдэлүүд (Нэг зээлийн болон газар зүйн байршлын хувьд... ) Бүтцийн эрсдэлүүд: Мөнгөн урсгалын эрсдэлүүд, тухайлбал бондын төрлөөс хамааран хүлээж болох алдагдал хэрхэн хувиарлагдаж байгаа талаар, хүүгийн зөрүүний эрсдэлүүд, гэнэтийн эрсдэлүүдээс хүлээж болох алдагдал, зээлийн баталгаа гаргагчийн үнэлгээ хэрхэн өөрчлөгдөж болох талаар; Гуравдагч тал буюу бусад оролцогч талын эрсдэлүүд: Зээлийн хөрөнгийг даатгагч байгууллага, үйлчилгээ үзүүлэгч, траст зэрэг оролцогч тал хэр найдвартай талаар; Хууль эрхзүйн бүтэц: Хэлцлийн хууль эрхзүйтэй холбогдсон эрсдэлүүд;

Үргэлжлэл... Risk Collateral risk Structural protection Servicer risk Wrapper risk Downgrade risk Early amortization / payout risk Prepay risk Extension risk Cap risk Basis risk Liquidity risk High ABS /Credit Card/ Excellent Triggered Moderate NA Lowest, due to early am Yes NA Very low NA Some Excellent ABS /Auto Loan/ Variable Very good Prime:Low Subprime:High Subprime:Yes Low NA NA Very low Generaly NA Generaly NA Excellent MBS /Housing/ MBS /Home EquIty/ Fundamental-Credit quality: High Moderate Very good High Some Moderate Very good Moderate Some Low Fundamental risk-cash flow: NA NA Generaly low Moderate Generaly NA Generaly NA Low moderate Low moderate Variable Minimal Technical risk: Fair Good to to ABS /Student loan/ Minimal Very Good Moderate NA Low NA Very low Very low Variable Some Excellent High CBO Excellent; Triggered Moderate NA Low Generally Low NA NA NA Minimal Fair CLO Usually Low Excellent; Triggered Low Na Low Generally low NA NA NA Minimal Fair Headline risk Moderate Moderate High High Low Lows Low Эх сурвалж:deutsche Bank Global Market Research

VII. ХБҮЦ-нд үнэлгээ тогтооход харгалзах хүчин зүйлс, шалгуур үзүүлэлт

VII. ХБҮЦ-нд үнэлгээ тогтооход харгалзах хүчин зүйлс, шалгуур үзүүлэлт Харгалзах хүчин зүйлс, шалгуур Баталгаат үнэт цаас/избб: 1 2 3 Зээл олгогчийн хэлцэлээс ангид байдал Зээл судлах, олгох шалгуур Үйлчилгээ үзүүлэх/төлбөр цуглуулах 4 Багцын шинж чанар 5 6 Багцын чанар/ Мөнгөн урсгал Хэлцийн бүтцийн шинж чанар Үзүүлэлтүүд Зээл олгогч нь үнэт цаасжуулах үйл ажиллагаанаас ангид эсэх, Хөрөнгийн шаардах эрх, хяналт тавих болон эрсдэл хүлээх эрх, үүргийг бүрэн шилжүүлсэн эсэх. Зээл олгогчийн зээл судлах, олгох бодлого журам болон зэрэг тоон болон чанарын үзүүлэлтэд тулгуурлана. Үйлчилгээ үзүүлэгч нь зээл олгогчоосоо тусдаа бол үйлчилгээ үзүүлэх бодлого, журам болон үйлчилгээ үзүүлэгчийн найдвартай байдал, төлбөр цуглуулах үйлчилгээ үзүүлэх чадвар. Зээлийн хөрөнгийн багцын шинж чанар, зээлийн төрөл, зориулалт, насжилт болон дундаж хүү зэрэг...ерөнхий төлөв байдал. Зээлийн хөрөнгийн багцын чанар, хугацаа хэтрэлт, алдагдал болон хугацаанаас өмнө төлөлтийн түүхэн үзүүлэлт зэрэг дээр тулгуурлан мөнгөн урсгалын тасалдал, шаардлагатай баталгаа гаргагчийг тодорхойлох. Хэлцлийн санхүүгийн болон хуулийн бүтцийн сул, давуу талууд, үнэт цаас эзэмшигчдэд үзүүлэх нөлөөлөл зэрэг үзүүлэлтийг харгалзан үзнэ. S&P, Moody s болон Fitch -ийн стандард, нийтлэг шалгуурууд (Баталгаат үнэт цаас)

VII. ХБҮЦ-нд үнэлгээ тогтооход харгалзах хүчин зүйлс, шалгуур үзүүлэлт Харгалзах хүчин зүйлс, шалгуур Барьцаат үнэт цаас: 1 Үнэт цаас гаргагчийн эрсдэл 2 Хөрөнгийн эрсдэл 3 Нэмэлт болон нэмүү барьцаа 4 Мөнгөн урсгалын болон төлбөрийн болон хугацааны зөрүүний эрсдэл 5 Хууль эрх зүйн эрсдэл 6 Үйл ажиллагаа/ Удирдлагын эрсдэл 7 Оролцогч талуудын эрсдэл Үзүүлэлтүүд Төлбөрийг цаг хугацаандаа гүйцэтгэх чадамж Хөрвөх чадвар Зээлийн хөрөнгийн багцын чанар Солих нөхцөл. Хөрөнгийн багц дах нэмэлт бусад хөрөнгийн шинч чанар Нэмүү барьцааны хувь хэмжээний түвшин Нэмэлт хөрөнгийн хөрвөх чадвар. Барьцаат үнэт цаасны хугацаа болон хөрөнгийн хөрвөх хугацааны зөрүү Дахин санхүүжилтийн болон бусад эрсдэлүүд. Зээлийн хөрөнгө болон хэлцэлтэй холбогдсон гарч болзошгүй хуулийн эрсдэл. Үнэт цаас гаргагчийн болон үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны болон хэлцэл эрхлэн гүйцэтгэхтэй холбогдсон эрсдэлүүд. Хэлцэлд оролцогч талуудын хүлээсэн үүрэгтэй холбоотой эрсдэлүүд. S&P, Moody s болон Fitch -ийн стандард, нийтлэг шалгуурууд (Барьцаат үнэт цаас)

VIII. Монголын анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас: МИК- Бонд, хэлцлийн загвар, бүтэц

Монголын анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас: МИК-Бонд, хэлцлийн загвар (1) Үнэт цаасжуулалт 1 10,000 сая Бүртгүүлсэн дүн /Сая төгрөг/ 1,000 4,000 5,000 Хугацаа /Жилээр/ 2.0 3.5 5.0 Купон, Жилийн % 14.0% 14.30% 14.50% Баталгаа хөрөнгө (O/C,%) Солих нөхцөлөөр худалдан авсан орон сууцны зээл (O/C=10%-15%) Үнэт цаасжуулалт 1 15,000 сая Бүртгүүлсэн дүн /Сая төгрөг/ 1,000 2,000 4,000 8,000 Хугацаа /Жилээр/ 1.0 2.0 3.5 5.0 Купон, Жилийн % 12.0% 12.2% 13.0% 14.0% Баталгаа хөрөнгө (O/C,%) Солих нөхцөлөөр худалдан авсан орон сууцны зээл (O/C=10%-15%) Эх сурвалж: МИК ХХК-ийн 2009, 2010 оны тайлан

МИК-ТЗК -ийн оршин суух зориулалт бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд, хэлцлийн бүтэц (2) Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг 2013 оны 01-р сарын 09-ний өдөр баталсан. Хөтөлбөрт Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн 800,000,000,000.00 (Найман зуун тэрбум төгрөг) буюу энэ хэмжээний үнэт цаас гаргахаар тусгагдсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, нэг оролцогч тал нь МИК ОССК ХХК ба хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголбанк 2013 оны 6-р сарын 14-нд Ипотекийн орон сууцны зээлийн санхүүжилтын журам -г баталсан.

МИК-ТЗК -ийн оршин суух зориулалт бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд, хэлцлийн бүтэц (3) ИЗББ гаргах, худалдах: МИК Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, Санхүүгийн Зохицуулах хороо (цаашид СЗХ гэх)-ноос гаргасан холбогдох журмын дагуу ТЗК байгуулж, ИЗББ гарган, банкинд худалдана. ИЗББ-ын үндсэн өр, купоны төлбөр нь улирал тутам төлөгдөнө. ИЗББ нь зээлийн багцаас орж ирэх мөнгөн урсгалыг хөрөнгө оруулагчдад хуваарилах дарааллаас хамааран дараах 2 хэсэгт хуваагдана: - Давуу эрхтэй ИЗББ-90%; - Энгийн ИЗББ-10%. Давуу эрхтэй ИЗББ-ын үндсэн болон хүүгийн төлбөр эхэлж хуваарилагдах бөгөөд зөвхөн давуу эрхтэй ИЗББ-ын төлбөр бүрэн хуваарилагдсаны дараа энгийн ИЗББ- ын үндсэн болон хүүгийн төлбөр хуваарилагдана.

МИК-ТЗК -ийн оршин суух зориулалт бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд, хэлцлийн бүтэц (4) үргэлжлэл: ИЗББ гаргаснаас хойш 3 жилийн хугацаанд банк тус журмын 6.7.2-т заасан бондыг заавал эзэмшинэ. Зээлийн багцын мөнгөн урсгал тасалдсанаас үүсэх алдагдлыг энгийн ИЗББ эзэмшигч тэргүүн ээлжинд хүлээж, алдагдлын хэмжээ энгийн ИЗББ-ын нийт үлдэгдлээс давсан тохиолдолд давуу эрхтэй ИЗББ эзэмшигч алдагдал хүлээнэ. ИЗББ гаргаснаас хойш 7 жилийн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилан төлөлт, барьцаа хөрөнгө борлуулснаас бий болсон орлого нь зөвхөн давуу эрхтэй ИЗББ эзэмшигчид хуваарилагдана. Энэ журмын 6.10-т заасан хугацаанаас хойшхи хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилан төлөлт, барьцаа хөрөнгө борлуулснаас бий болсон орлого нь давуу эрхтэй ИЗББ эзэмшигч болон энгийн ИЗББ эзэмшигчид анх гаргасан хувиар хувь тэнцүүлэн хуваарилагдана.

МИК-ТЗК -ийн оршин суух зориулалт бүхий ипотекийн зээлээр баталгаажсан бонд, хэлцлийн бүтэц (5) 8%-ийн ипотекийн зээл 1 Зээл Монголбанк 2 Зээлдэгч (Үүрэг гүйцэтгэгч) Арилжааны банк. (Ипотекийн зээл олгогч/ Үйлчилгээ үзүүлэгч 5b Банк Давуу эрхтэй ИЗББ 3 Ипотекийн Зээлийн багц худ.х Банк худ. авах 5a Банк худ. авах Үүсгэн байгуулагч МИК Актив ХХ ТЗК (ИЗББ гаргагч) Ипотекийн зээлийн нэгдсэн багц Хөр.оруулагч 4 ИЗББ гаргана 90% Давуу ИЗББ 10% Энгийн ИЗББ 1 2 3 4 5 Монголбанк хөнгөлөлттэй зээлийг АБ-нд олгох АБ-аас дэд хөтөлбөрийн шалгуураар 8%-ийн зээл иргэдэд олгох АБ-аас 8%-ийн зээлийн багцыг МИК Актив ХХ ТЗК ХХК-д худалдах МИК Актив ХХ ТЗК ХХК-аас Давуу болон энгийн эрхтэй ИЗББ-г АБ-уудад санал болгох Энгийн ИЗББ-ыг тухайн АБ худалдан авч, Давуу эрхтэй ИЗББ-ыг Монгол банкинд худалдана. Эх сурвалж: МИК ОССК ХХК-ийн бэлтгэсэн мэдээлэл

Цахим хаяг http://www.abalert.com www.sfindustry.org http://www.mongolbank.mn http://www.mik.mn

АСУУЛТ, ХАРИУЛТ

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА Сургалттай холбоотой мэдээлэл авах бол ulziijargalan@mik.mn