СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Similar documents
НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

Төрийн албан хаагчийн ёс зүй

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

TAI тестийн танилцуулга


ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

HBR Guide: Төслийн удирдлага

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Компаний танилцуулга.

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

The Baptist Tabernacle of Los Angeles

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

Zoning Text Amendment DPA , Provide for the Production of Mead, Cider and Similar Beverages on A-1 Agriculture Properties (County Wide)

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

Results from the studies of the yield parameters of Hungarian sunflower after pre-sowing electromagnetic treatment of the seeds

BEFORE THE ALASKA OFFICE OF ADMINISTRATIVE HEARINGS ON REFERRAL FROM THE ALCHOLIC BEVERAGE CONTROL BOARD DECISION

Lesson 7 Associated ratios and the Value of a Ratio.notebook October 02, 2013

"Outcomes of the Working Groups' discussions"

INTERNATIONAL DAIRY PRODUCTS COUNCIL. Reply to Questionnaire 4. Australia (1988/89) I. Milk. A. Production and Utilization of Milk

Kroger fried chicken 100 pieces

Chapter 93. (Senate Bill 874) Baltimore City Alcoholic Beverages Refillable Containers

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

Summary of Phylloxera Movement Conditions

DATE: February 22, SUBJECT: Food Stamps Restaurant Meal Program for the Elderly, Disabled (SSI Recipients) and the Homeless.

Master of fine arts thesis

STAFF REPORT. Zoning Text Amendment #PLN , Limited/Craft Breweries and Distilleries (Countywide)

Buffet Menu I. Caesar Salad Crisp romaine lettuce dressed with home-made caesar dressing topped with parmesan cheese and home-baked croutons

Seed Industry in Thailand

REPUBLIC OF VANUATU BILL FOR THE GEOGRAPHICAL INDICATIONS (WINE) ACT NO. OF 2000

Food Service Committee Minutes of Meeting

DONALD DANFORTH PLANT SCIENCE CENTER WEDDING PACKAGES 2015 YOUR TABLE OUR PASSION

Department I Food Preservation

FOOD SAFETY & QUALITY DIVISION MINISTRY OF HEALTH MALAYSIA

GET TO KNOW YOUR ONTARIO EGG FARMERS.

Deliveries to dairies 198/86 GENERAL AGREEMENT ON TARIFFS AND TRADE. Consurption of fresh milk (including exports) 1985/86. Industrial uses 1985/86

The Saskatchewan Egg Regulations, 2010

Mirjana Menkovska*, Desimir Knezevic, George Lookhart Gordana Momirovic-Shurlan, Veselinka Zecevich, Dragica Zoric

COUNTY OF MONTEREY CONTRACTS/PURCHASING DIVISION

UNIT ONE: INTRODUCTION Employment Standards Curriculum Resource Benchmark 3-4

COMMUNITY DEVELOPMENT SERVICES ENVIRONMENTAL MANAGEMENT DEPARTMENT

DECREE OF THE MINISTER OF INDUSTRY AND TRADE NO. 643/MPP/Kep/9/2002 DATED SEPTEMBER 23, 2002 ON THE IMPORT OF SUGAR

A. The supraconstitutional rank of international

PHILIPPINES. 1. Market Trends: Import Items Change in % Major Sources in %

Transcription:

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION Адилбишийн ЭРДЭНЭЦОГТ** I. Оршил II. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар III. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар IV. ЗХШ-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны арга, хэлбэрийг боловсронгуй болгох талаар * Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх үүсч байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Олон улсын онол-практикийн бага хуралд тавьсан илтгэл. Уг илтгэл 2014 оны 06 дугаар сарын 05-нд Төрийн ордны их танхимд тавигдсан бөгөөд бага хурлын илтгэлүүд эмхтгэл болон хэвлэгдэхийг хүлээсээр хугацаа алдсан тул уншигчдаас хүлцэл өчин ийнхүү хэвлүүлэв- Илтгэгч ** МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор (Ph.D).

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудал I. Оршил Монгол Улсад анхны дагнасан шүүх үүсч байгуулагдаад 10 жил болсон нь бидэнд алдаа оноогоо шүүн хэлэлцэж, ахиж дэвших боломжийн талаар ярилцах, түүнчлэн өөрийн санал бодлыг хуваалцах сайхан завшаан тохиосонд баяртай байна. Миний бие энэхүү илтгэлээр ЗХХШтХ-ийн хэрэгжилтийн явцад илрэн гарч буй бөгөөд даруй боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн зарим асуудлыг хөндөн тавихыг зорилоо. Иймд захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа түүнчлэн ЗХШ-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалттай холбоотой зарим асуудалд та бүхний анхаалыг хандуулахыг хүсч байна. II. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэмээх цоо шинэ ажиллагааг Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаатай нэгтгэн журамласан нь процессын эрх зүйн нэгдмэл шинжийг хангасан, онолын үндэслэлтэй зөв шийдэл болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин уг ажиллагааны хүрээнд түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны төлөвшилттэй холбогдсон хоёр асуудал дэвшигдэн гарч ирэв. Нэг дэх асуудлын хувьд цоо шинэ энэ ажиллагааг анхлан журамлахдаа эрх зүйн зохицуулалтын хувьд дутуу дулимаг боловсруулсан зүйл байгааг хүлээн зөвшөөрөхөд хүрч байна. Тухайлбал, хууль тогтоогч ЗХШ-д хандан гаргах ямар нэхэмжлэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг шаарддаг болон аль төрлийн нэхэмжлэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй талаар төдийлөн анхаараагүй байх бөгөөд өдгөө тогтоох нэхэмжлэл, захиргааны хэм хэмжээний актыг хянуулах нэхэмжлэл, хохирлоо арилгуулах зэрэг нэхэмжлэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг шаардаж байгаа нь онол, эрх зүйн үүднээс оновчгүй шийдэл болжээ. Мөн ЗХХШтХ-д урьдчилан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тусгахдаа төрөлжүүлэн хуульчлах аргыг бус өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй дийлэнх хууль уг ажиллагаанд нээлттэй үйлчлэхээр буюу төрөлжүүлэн нэгтгэх аргаар зохицуулсны улмаас ЗХХШтХ-ийн 6.1-д буй хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн диспозитив хэм хэмжээ нь хуульд өөрөөр заасан 30-д хуулийг эс тооцвол үлдсэн бүх хуульд хэрэв захиргааны акттай холбоотой гомдол гаргах бол ЗХШ-д бус гагцхүү дээд шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагыг нөхцөлдүүлжээ. Иймд ЗХШ анх байгуулагдсанаас хойш 10 жилийн өндөрлөгөөс эргэн харвал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь ЗХШ-ийн ачааллыг механикаар - 233 -

2016 1 ЭРХ ЗҮЙ ЦУВРАЛ 33 бууруулаад зогсохгүй, иргэн хүн шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхэд зарим талаар үндэслэлгүй нэмэлт саад тотгор болоход хүрч байгааг дурьдах нь зүйтэй юм. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны практикийг зөв төлөвшүүлэх нь тулгамдсан асуудал болжээ. Захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтийн байдлыг 2004-2009 он хүртэлх хугацааг хамруулан МУИС-ийн ХЗС-ийн Төр-захиргааны эрх зүйн тэнхимд хийсэн судалгаа болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дэлхийн банкны Шүүх эрх зүйн шинэчлэлт төслөөс хэрэгжүүлсэн судалгаа, түүнчлэн УДШ, Ханнс-Зайделийн сангийн судалгаагаар тус тус урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилт туйлын хангалтгүй гэсэн үзүүлэлт гарав. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаарх нэгдмэл ойлголт дээд шатны захиргааны албан тушаалтны дунд бий болж чадаагүй, урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг ЗХХШтХ-д заасны дагуу бус зөвхөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэдэг 1 мөн дээд шатны захиргаа хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүйгээр ихэнхдээ албан тоотоор хариу өгдөг 2 зэргээс үзэхэд уг ажиллагаа зохих ёсоор төлөвшөөгүй болох нь харагдаж байна. Судалгаанд оролцсон иргэдийн 48.4% нь гомдлыг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой гэсэн нь тэр хэмжээгээр шүүхийн ачааллыг шууд нэмэгдүүлэх үр дагаврыг агуулж буй юм 3. Иймд захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны практикийг зөв төлөвшүүлэх үүнд дээд шатны захиргааны хүлээх үүрэг хариуцлага болон ЗХШ-ийн гүйцэтгэх үүргийг тус тус тодорхойлох шаардлагатай байна. Мөн захиргааны актын зорилгодоо нийцсэн эсэхийг хянах дээд шатны захиргааны үүргийг хуульчлах нь онол-практикийн чухал ач холбогдолтой юм. III. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ЗХШ-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн дараахь асуудлыг эн тэргүүнд чухалчлан үзэх санал дэвшүүлж байна. Үүнд: 1 А.Эрдэнэцогт Монгол Улс дахь Захиргааны процессын эрх зүйн төлөвшил, тулгамдсан асуудал. Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон диссертаци. УБ., 2009 он. Шинжлэх ухаан технологийн сангийн номын сан. 2 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Дэлхийн банкны Шүүх эрх зүйн шинэчлэлт төсөл. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвшил (Судалгааны тайлан). 74 дэх тал. 3 Мөн диссертаци. Шинжлэх ухаан технологийн сангийн номын сан. - 234 -

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудал А. Жагсаалтын зарчим (Enumerationprinzip)-ыг даван туулж Ерөнхий заалтын зарчим (Generalklausel)-ыг хүлээн авах нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох улмаар ЗХШ-ийн үйл ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах гол арга зам гэж үзэж байна. Захиргааны хэргийн харъяаллыг жагсаалтын зарчмаар хуульчилсан нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд ЗХШ-ийн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Гэвч нийгмийн хөгжлийн шаардлага болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны олон талт байдал нь жагсаалтын зарчмын хүрээгээр хязгаарлагдахгүй нь тодорхой тул нийтийн эрх зүйн маргааны ойлголтыг онол-практикийн үүднээс нэгтгэн дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг оновчтой тодорхойлох шаардлага нэгэнт тулгарчээ. Энэ шаардлагын үүднээс авч үзвэл захиргааны хэргийн харъяаллыг тодорхойлоход хариуцагчаар нь жагсаасан өнөөгийн арга нь нийтийн эрх зүйн маргааны хөгжлийн цаашдын чиг хандлагад тохирохгүй болжээ. Учир нь хууль тогтоомжийн өөрчлөлт 4 болон Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын практикаар 5 жагсаалтын зарчмын сул тал улам бүр тод илэрч байна. Нөгөөтэйгүүр захиргааны байгууллагын үйл ажиллагааны арга, хэлбэр боловсронгуй болохтой уялдан захиргааны актын шинэ дүрс хэлбэр нь ЗХШ-ийн хяналтад өртөгдөхгүй байх төдийгүй ерөөс шүүхийн хяналтаас зугтах хандлага улам бүр нэмэгдэх магадлалтай юм. Харин Монгол Улс дахь ЗХШ-ийн хяналтын объект нь хянагдвал зохих захиргааны байгууллага бүрэн гүйцэд уг шүүхийн хяналтад орох хүртэл үргэлжлэх тасралтгүй үйл явц мөн. Энэ шаардлагыг илүүтэй сайн илэрхийлэх шалгарсан арга бол захиргааны хэргийн харъяаллыг Жагсаалтын зарчмаар бус харин Ерөнхий заалтын зарчмаар хуульчлах гэдгийг хүлээн зөвшөөрөхөд оршино 6. 4 Тухайлбал 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж үндэсний радио телевиз төрийн өмчөөс олон нийтийн өмчлөлд шилжих явцад ЗХШ-ийн хяналтаас гарч ердийн шүүхийн хяналтад шилжин оржээ. 5 ҮХЦ-ийн 2005 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 02/02 тоот дүгнэлт. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2005 он. 14; ҮХЦ-ийн 2006 оны 05 дугаар сарын 31-ны дунд суудлын хуралдаанаас гаргасан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ҮХЦ-ийн 05 тоот дүгнэлт. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2006 он. 21. 6 Ерөнхий заалтын зарчмын талаар А.Эрдэнэцогт. Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. УБ. 2006 сурах бичгийн 67-68 дахь талаас - 235 -

2016 1 ЭРХ ЗҮЙ ЦУВРАЛ 33 Энэ нь нөгөө талаар ЗХШ өөрөө өөрийгөө хөгжүүлэх, үйл ажиллагаа нь шүүхийн практикаар өргөжин тэлэх аятай нөхцлийг бүрэлдүүлэх сайн талтай юм. Мөн шүүгч өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, онолын мэдлэгээр байнга зэвсэглэх зайлшгүй шаардлагыг ч бий болгоно. Б. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг боловсронгуй болгох нь тулгамдсан зорилт юм. Монгол Улсад Захиргааны процессын эрх зүйн салбар үүсч хөгжсөнөөр ЗХХША-ны зарчмуудыг танин мэдэх, сахин биелүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. Гэвч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын агуулгыг дэлгэрэнгүй тодорхойлох, шинэ зарчмуудаар баяжуулах, зарим нэр томъёог тодорхой болгох болон зарчмын хэрэгжилтийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрхэн ханган биелүүлэх талаарх эрх зүйн ойлголтыг хөгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох цаг болжээ. Үүнд онцлон авч үзэх асуудал бол ИХШХШтХийн зарчмуудыг бүхэлд нь ЗХШХША-нд иш татан журамлаж, анхан шатны шүүх хуралдааны дэгийг уг зарчмын дагуу тогтоосон нь ЗХШ-ийн үйл ажиллагааны онцлогт тохирч буй эсэхийг судлан үзэх нь чухал байна. Мэтгэлцэх зарчим гэсэн нэр томъёо нь сонгодог утгаараа ЗХШ-ийн мөн чанар үйл ажиллагаанд төдийлөн тохирохгүй тул энэ байдалд дүгнэлт хийж, уг зарчмын оронд шүүх хуралдааны дэгийг боловсронгуй болгох хүрээнд Шүүхийн санал шүүмжлэл (Court Argument)-ийн үе шат болон Хариу үг хэлэх (Reply) гэх мэт бусад зарим ЗХШ бүхий улс орны хууль тогтоомжид тусгалаа олсон нэр томъёог хэрэглэх нь илүү зохимжтой бөгөөд агуулгадаа нийцнэ гэж үзэж байна. Харин захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайлан, Нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх зарчим (Grundsatz der freien Beweiswuerdigung), Шүүхэд хууль ёсоор сонсгох зарчим (Grundsatz des rechtlichen Gehoers)-ын агуулгыг дэлгэрүүлэн тусгах шаардлага гарч байна. В. Анхан шат, давж заалдах болон хяналтын шатны ЗХШ-ийн эрх хэмжээг боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой саналыг энэхүү хурлын хэлэлцүүлэгт оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Шүүхийн тухай хуулийн 17.3.1-д УДШ нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах -аар заасан нь шүүх эрх мэдлийн хүрээнд шүүхийн эрх хэмжээний дотоод зохистой харьцааг шинэчлэн тогтоож, боловсронгуй болгох боломжийг олгожээ. Өнөөгийн ЗХШ-ийн тогтолцоон дахь шүүхийн эрх хэмжээний зохистой харьцаа алдагдсан шинжтэй байх бөгөөд шүүхийн шат дээшлэх тусмаа доод шатны шүүхийнхээ эрхийг хамж авсан пирамид хэлбэрийн шүүхийн тогтолцоо бүрэлдсэн нь доод шатны шүүх, дэлгэрүүлэн үзнэ үү. - 236 -

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох асуудал тэдгээрийн шүүгчдийн итгэл үнэмшил, бие даасан хараат бус байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ гэж судлаачийн хувьд үзэж байна. Учир нь захиргааны хэргийн давах болон хяналтын шатны шүүх доод шатны шүүхийнхээ шийдвэр, магадлалд гомдлын шаардлагын хүрээг харгалзалгүйгээр агуулгын хувьд дордуулсан өөрчлөлт оруулах эрхийг хуулиар тусгайлан олж авсан нь шүүх эрх мэдлийн дотоод тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлжээ. Тухайлбал, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж байгаа нь захиргааны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний процессын эрх зүйн зарчим болох reformatio in peius-ийг хүлээн авч хэрэгжүүлж буйн илрэл юм. Reformatio in peius гэдэг нь дээд шатнаас доод шатны шийдвэртэй холбоотой маргааныг хянан үзэхдээ гомдол гаргачийн (нэхэмжлэгчийн) гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах бөгөөд ингэхдээ гомдол гаргагч (нэхэмжлэгчийн)- ийн эрх зүйн байдлыг дордуулан өөрчлөх боломжтой гэсэн зарчим юм. Үүнтэй зэрэгцэн нийтийн эрх зүйн салбарт Prohibition of reformatio in peius буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан өөрчлөхийг хориглох зарчим чухал учир холбогдолтой. Эн тэргүүнд захиргааны маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны давж заалдах болон хяналтын шатанд reformatio in peius-ийг хориглох зайлшгүй шаардлага үүсэн гарч байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах эрхийг хязгаарлаж зөвхөн гомдол гаргагч (нэхэмжлэгчийн)-ийн гомдлын хүрээгээр хянах эрхийг үлдээх, мөн давах болон хяналтын шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргагч (нэхэмжлэгчийн)-ийн эрх зүйн байдлыг дордуулан өөрчлөлт оруулахыг хориглох нь анхан, давж заалдах, хяналтын шатны ЗХШ-ийн эрх хэмжээг зохистой болгох чухал арга зам төдийгүй гомдол гаргагчийн эрхийг дордуулан шийдвэрлэх дээд шатны шүүхийн дур зоргыг хязгаарлах сонгодог арга хэрэгсэл мөн. Үүний дүнд шүүх эрх мэдлийн дотоод тэнцвэрт байдал бүрэлдэж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх зарчим хангагдах нөхцөл бүрэлдэнэ. IV. ЗХШ-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны арга, хэлбэрийг боловсронгуй болгох талаар ЗХШ-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дотор нь төлөөлүүлэн гүйцэтгэж болох ажиллагаа ба төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй ажиллагаа гэж ангилдаг нь бодитой билээ 7. Илтгэлийн хүрээнд ЗХШ-ийн төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй ажиллагааны эрх зүйн 7 А.Эрдэнэцогт. Монгол Улсын Захиргааны процессын эрх зүй. УБ хот. 2006 он. 304 дэх тал. - 237 -

2016 1 ЭРХ ЗҮЙ ЦУВРАЛ 33 зохицуулалтыг боловсронгуй болгохтой холбогдсон тодорхой саналыг гаргах юм. ЗХХШтХ-ийн 78.2-т Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ биелүүлэх арга, журмыг гаргасан шийдвэртээ тодорхойлно гэж заасан нь чухамхүү дээрх төлөөлүүлэн гүйцэтгэж болохгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухайд зориулагдсан ЗХХШтХ-ийн онцлог зохицуулалт болно. Учир нь ШШГтХ бол бүхэлдээ эрүү, иргэний шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд зориулагдсан хууль тул хууль тогтоогч ЗХШ-ийн гаргах шийдвэрийн онцлог байдлыг харгалзан үзэж дээрх хуулийн тусгай зохицуулалтыг бий болгожээ. Гэтэл хуулийг хэрэглэх явцад шүүх шийдвэртээ уг шийдвэрийг гүйцэтгэх арга, журмыг тодорхойлох боломжийг хомс байдлаар зохицуулжээ. Яагаад гэвэл ЗХШ-ийн шийдвэрийг гүйцэтгэх үр нөлөө бүхий арга болох торгууль ногдуулах аргыг хэрэглэх тохиолдолд ЗХтХ-д зааснаар торгуулийн хэмжээ ердөө 200 төгрөгөөс 15000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь уг арга бодит үр нөлөөгүй болохыг харуулж байна. Иймд уг аргыг үр нөлөө бүхий арга болгон өөрчлөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь торгуулийн хэмжээг эрс өндөр болгож ЗХШ-ийн шийдвэрийг биелүүлээгүй буруутай албан тушаалтанд бусад зарим орны жишгийг баримтлан 10 сая хүртэл төгрөгөөр торгох санкцийг уг процессын хууль болох ЗХХШтХ-д өөрт нь суулгаж өгөх нь хамгийн үр дүнтэй гэсэн саналыг дэвшүүлж байна. Дээрх саналууд нь ЗХХШтХ-ийг боловсронгуй болгоход чиглэсэн зарчмын шинжтэй цөөн санал бөгөөд ЗХХШтХ-ийн талаар өргөн дэлгэр хэлэлцэхэд нэмэр болох болов уу гэж найдна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. - 238 -