ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Similar documents
ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР


Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Төрийн албан хаагчийн ёс зүй

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

TAI тестийн танилцуулга

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Компаний танилцуулга.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

HBR Guide: Төслийн удирдлага

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

The Baptist Tabernacle of Los Angeles

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

The Present and Future of Drinks Market in the Northeast Asia: New Emerging Opportunities in Korea

Redefining Wine Tourism Strategy: Indispensable Ideas 17 Concepts and Proposals

Determination of microbiological and physicochemical characteristicsof sweet sorghum and wort on its base in the non-alcoholic drinks technology

Smart Specialisation Strategy for REMTh: setting priorities

Economic Role of Maize in Thailand

THE OUTLOOK FOR METAL CANS 2014 EDITION TABLE OF CONTENTS

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

DETERMINANTS OF GROWTH

Exhibitor Prospectus 1 st ASEAN Coffee Industry Development Conference (ACID 2018)

Exhibitor Prospectus ASEAN Coffee Festival in 1 st ASEAN Coffee Industry Development Conference (ACID 2018)

Course Programme. Organized by the Energy Regulators Regional Association (ERRA)

2. The proposal has been sent to the Virtual Screening Committee (VSC) for evaluation and will be examined by the Executive Board in September 2008.

PROJECT FOR PRODUCTION DIVERSIFICATION OF MARGINAL COFFEE AREAS IN THE STATE OF VERACRUZ, MEXICO

Assessment of Management Systems of Wineries in Armenia

Markus J. Prutsch Workshop at the Ludwig Boltzmann Institute for Neo-Latin Studies Innsbruck, 9 November 2012

FUNCTIONAL AND TECHNOLOGICAL PROPERTIES OF OAT GRAIN AND A LINE OF PROMISING FOOD PRODUCTS ON ITS BASIS

Introducing Kerry. » Kerry is the global leader in food ingredients & flavours. » UK/ROI leader in branded and customer branded chilled foods

SPECIALISATION «French Marketing Excellence» Global Syllabus

Executive Summary. N.C. Customers Give Their Local ABC Liquor Stores High Marks, Identify Ways to Improve Customer Service.

Status Report on CFC funded Project in India

Maximizing the use of Batangas International Port

Course Assessment Plan

SAM TANNAHILL Founder, Winegrower

DEMAND TREND, MARKET, PRICE DEVELOPMENT AND PROMOTIONAL REQUIREMENTS FOR DRAGON FRUIT

donors forum: Project development/ funding AND Partnership Fair

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

Public-private partnership as a good practice for the sustainable development of wine tourism in Chile

Growing Trade & Expanding Markets. Presentation to the Canadian Horticultural Council Trade and Marketing Committee Fred Gorrell March 14, 2018

Laboratory Course for Flour and Bread Quality.

HEALTH. for the NATION

2016 AGU Fall Meeting Scientific Program Public Affairs

Transcription:

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРУУДЫН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН БЭЛЭН БАЙДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ЭНЭХҮҮ СУДАЛГААНЫ АЖИЛ ЭЗХЯ-Ы ЗАХИАЛГААР ХИЙГДСЭН БӨГӨӨД ТУС ЯАМНЫ ӨМЧ МӨН. Зєвлєх үйлчилгээний дугаар: БС - 13/02 Зөвлөх үйлчилгээний судалгааны багийн ахлагч:... доктор (Ph.D), проф. Б.Даваасүрэн Хариуцлагатай гүйцэтгэгч: Судлаачид: докторант Б.Түмэндэлгэр доктор (Ph.D), проф. Л.Отгонцэцэг доктор (Ph.D) Л.Батгэрэл докторант Д.Гүндэгцэрэн магистр Ш.Цэнд-Аюуш магистрант Д.Хаш-Эрдэнэ 3

ГАРЧИГ Удиртгал 5 Нэг. Технологийн түвшний үнэлгээний арга зүй 6 1.1. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшний үнэлгээний арга зүй 6 1.2. Технологийн бэлэн байдлын үнэлгээний арга зүй 10 1.3. Технологийн сонголтын үнэлгээний арга зүй 12 1.4. Технологийн үнэлгээ хийх олон улсын туршлага 13 Хоёр. Монгол улсын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 15 2.1 Технологийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд Үндэсний технологийн хөгжлийн 16 бодлогын эрх зүйн орчны нөлөөлөл ба өнөөгийн бодит байдлын судалгаа 2.2 Өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг ашиглан үндэсний технологийн хөгжлийн түвшин, түүний өөрчлөлтөд хийсэн судалгаа 19 2.3 Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -аар хийсэн үндэсний технологийн 20 хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа Гурав. Аж үйлдвэрийн зарим салбаруудын болон үйлдвэрийн газрын технологийн 21 хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 3.1 Хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 21 3.2 Хүнсний салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 26 3.3 Уул уурхайн салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 27 3.4 Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа 30 Дөрөв. Технологийн түвшний үнэлгээ ба технологийн бэлэн байдлын үнэлгээний 31 тогтолцоог хөгжүүлэх нь 4.1 Технологийн хөгжлийн удирдлага, технологийн үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх нь 31 4.2 Технологийн үнэлгээ хийх үе шатууд 37 Тав. Ерөнхий дүгнэлт 39 4

УДИРТГАЛ Монгол улсын аж үйлдвэрийн салбаруудын технологийн түвшний үнэлгээ, технологийн бэлэн байдлын судалгаа сэдэвт БС-13/02 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерт Технологийн хөгжлийн хүрээлэн ТББ нь гүйцэтгэгчээр шалгаран, ажиллах урилга авч ажилласан ажлын үр дүнгээ танилцуулж байна. Өнөөг хүртэл манай улсын нийт экспортын 90 гаруй хувийг технологийн агууламжгүй буюу түүхий эдээр гарч байгаа эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байгаа билээ. Технологийн амьдралын мөчлөг богиносож, технологийн хөгжлийн процесс маш түргэн өөрчлөгдөж байна. Технологийг боловсруулж эхэлсэнээс хойш зах зээлд бэлэн бүтээгдэхүүн болгоннийлүүлтэл 20-р зууны эхэнд 30 жил шаардлагатай байсан бол 20-р зууны сүүлээр энэ хугацаа 5 жил хүртэл богиносож, зарим технологийн хувьд 1-2 жил, тэр ч бүү хэл мэдээллийн технологийн хувьд энэ хугацаа хэдэн сараар яригдах болжээ. Технологийн амьдралын мөчлөгийн S муруйн онолоор одоогийн технологи ашиглалтынхаа дээд цэгт хүрч, хоцрогдлын /6-8/ шинж тэмдэг илэрч эхэлмэгц уг технологийн дараагийн дэвшилтэт хувилбарыг боловсруулан гаргасан байх, ингэснээр Технологийн өв тэгш хөгжлийн замын зураг -г гаргаж, завсрын уналтгүйгээр хөгжих боломжтой байдаг. Нөгөөтэйгүүр, дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг Global Competitiveness Index 2010/2011-ээр Монгол Улс инновацийн үзүүлэлтээр 139 орноос 99-т орсон нь манай улсын өрсөлдөх чадвар сул, эдийн засгийн бүтэц өрөөсгөл, институцийн болон дэд бүтцийн хөгжил хангалтгүй, технологийн хөгжлийн түвшин доогуур, инновацийн соёл, хөгжил эхлэлийн төдий байгаатай холбоотой. Түүнчлэн дэлхийн банкнаас гаргадаг Knowledge Economy Index 2009-д Монгол улс нийт 140 орноос 78-т орсон нь манай улсын инновацийн тогтолцоо хөгжөөгүй, түүнийг хөгжүүлэхэд эдийн засгийн дэмжлэг сул байгааг харуулж байна. Ойрын ирээдүйд үйлдвэрлэлийн технологийн түвшинг эрчимтэй хөгжүүлэх, тэр дотроо эрдсийн гүн боловсруулалтын үйлдвэрлэл, химийн, өндөр технологийн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлага асар их байна. Тэрхүү хөгжлийг хангах үүднээс үйлдвэрлэлийн өнөөгийн технологийн түвшинг судалж, үнэлэн удирдахын хамт байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй, эдийн засгийн хэмнэлттэй, орчин үеийн боловсронгуй технологийг сонгох шаардлагатай болно.үүний нөгөө талаас технологи бүтээгч үйлдвэр, компани, эрдэм шинжилгээ технологийн байгууллагууд, их сургуулиуд өөрсдийн боловсруулалт, гүйцэтгэлийн үр дүнгээр, өөрөөр хэлбэл хир зэрэг бэлэн болсон технологиор зах зээлийн харилцаанд орж байгааг үнэлж, арилжаалж чаддаг байх, инновацийг хэрэгжүүлдэг орчинг бүрдүүлэх нь Монгол улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн нэг тулгуур нөхцөл болно. Энэ бүхнээс үндэслэн судалгааны ажлын зорилгыг Монгол улсынаж үйлдвэрийн тэргүүлэх салбаруудын технологийн өнөөгийн байдал, түүний түвшинг судалж, үнэлгээ өгөх арга зүйн загварыг зөвлөмж болгон туршин хэрэглэх явдал гэж үзлээ. Үүний дагуу судалгааны ажлын зорилтуудаа дараахь байдлаар тодорхойлсон юм. Үүнд: 5

Технологийн түвшний үнэлгээний арга зүйнүүдийг харьцуулан судалж, Монгол улсын сонгох Аж үйлдвэрийн зарим гол салбаруудын технологийн түвшний өнөөгийн байдлыг дүгнэн оношлох, Технологийн түвшний үнэлгээнд тулгуурласан аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх арга зам, зохион байгуулалтыг тусгасан зөвлөмж өгөх зэрэг болно. Бидний үзэж байгаагаар аж үйлдвэрийн салбаруудын технологийн хөгжлийг удирдахад засгийн газар болон аж ахуйн нэгж, компанийн үүрэг оролцоог тодорхой болгох, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн бий болгодог аж ахуйн нэгжүүдийг татварын болон бизнесийн орчны таатай нөхцлөөр дэмжиж, дэвшилтэт технологид хөрөнгө оруулдаг хөгжлийн орчинг бүрдүүлэх чиглэлд уг төсөл хийгдэж байна. Тухайн сэдэв нь манай хувьд харьцангуй бага судлагдсан үндэсний мэдээллийнэх сурвалжууд тэр бүр гарч байгаагүй хүндрэл бэрхшээлүүд байсан хэдий ч зөвлөх багийн зүгээс бодлогын судалгааны ажлын даалгаврыг үндсэнд нь хангах уг тайланг боловсрууллаа гэж үзэж байна. Бидний судалгаа боловсруулалтын ажилд дутуу дулим боловсруулсан, засаж сайжруулах зүйлс гарахыг үгүйсгэхгүй бөгөөд харин ч сонирхогч, захиалагч та бүхний санал зөвлөмжийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна. НЭГ. ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд Технологийн түвшний үнэлгээний арга зүйг а) Технологийн хөгжлийн өнөөгийн түвшний үнэлгээний арга зүй, б) Технологийн бэлэн байдлын үнэлгээний арга зүй, в) Технологийн сонголтын үнэлгээний арга зүйгэсэн 3 чиглэлээр тодорхойлогдож байна. 1.1 Технологийн хөгжлийн өнөөгийн түвшний үнэлгээний арга зүй Бид энэ хэсгээрээ Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнийг үнэлэх олон арга зүй байдгаас а) Системийн загвар б) Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар гэсэн 2 арга зүйг танилцуулж байна. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшний үнэлгээ хийх ажлыг ямар ч арга зүйн дагуу хийсэн энэ ажлын хамгийн чухал хэсэг нь энэ үнэлгээндээ тулгуурлан боловсруулсан технологийн хөгжлийн бодлогын улс орны хөгжилд нөлөөлөх нөлөөллийг зөв тооцоолох явдал болох нь тодорхой. Учир нь технологийн хөгжил нь улс орон, салбар, байгууллагын хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл юм. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшний үнэлгээний арга зүй Системийн загвар 1 Шинжлэх ухаан, технологийн менежментийн системийн өөрчлөлтийн салшгүй хэсэг нь технологийн үнэлгээний систем юм.технологийн үнэлгээний системд а) технологийн агууламж б) технологийн статус в) технологийн чадамж г) технологийн хэрэгцээ д) технологийн орчин гэсэн таван чиглэлийн 1 Эх сурвалж: Л.Отгонцэцэг Технологийн менежмент сурах бичиг, 2007 он, УБ 6

үнэлгээг үндэсний, салбарын ба байгууллагын түвшингүүдээр тодорхойлно. (Зураг 1) Үндэсний түвшин Технологийн чадамж Технологийн хэрэгцээ Салбар, Байгууллагын түвшин Технологийн статус Технологийн агууламж Үндэсний технологийн орчин Зураг 1. Технологийн түвшний үнэлгээний Системийн загвар АХБ-ны Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар 2 Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -ыг Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) боловсруулан гаргасан бөгөөд Хөгжиж буй орнуудад ашиглахад тохиромжтой гэж зөвлөсөн байдаг байна. Уг арга зүй нь байгууллагын технологидсуурилсан системийн тухай ойлголт дээр үндэслэсэн. (Зураг 1) Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар ыг ашиглан Технологийн түвшний үнэлгээг Үндэсний, Салбарын, Байгууллагын гэсэн гурван түвшинд хийнэ. I. Үндэсний түвшний технологийн үнэлгээ.энэ үнэлгээг 1) Технологийн бодлого, эрх зүйн орчны үнэлгээ 2) Технологийн бодлогын тогтолцооны үнэлгээ 3) Технологийн багтаамжаа /шингээх чадвар/ нэмэгдүүлэх чадварын үнэлгээ гэсэн гурван чиглэлээр хийнэ. (Зураг 2) 2 Аsian development bank, Technology transfer and development, 1995 7

Зураг 2. Технологид суурилсан систем Зураг 3. Үндэсний түвшний технологийн үнэлгээний бүтэц 8

1.Технологийн бодлого, эрх зүйн орчны үнэлгээ. Төрөөс баримтлах технологийн бодлого, эрх зүйн орчны үнэлгээг 3 үндсэн категорит хуваан судална. Үүнд: а) Эрэлт талын бодлогууд. Энд үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн үнэ ба олдоц, бүтээгдэхүүн үйлчилгээний дотоодын эрэлт хэрэгцээний хэмжээ, зах зээлийн өрсөлдөөний төлөв байдал, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ерөнхий төлөв байдал зэрэгт нөлөөлөх замаар технологийн зах зээлийг бий болгох, бэхжүүлэх, технологийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогуудыг багтаадаг. б) Нийлүүлэлт талын бодлогууд. Эдгээр бодлогууд нь үндэсний технологийн дэд бүтцийг байгуулах, нийгмийн ур чадвар, мэргэшлийн түвшинг шинэ хэлбэрт оруулах, технологи-инновацид чиглэсэн санаа бодлыг олон нийтийн дунд бий болгох зэргээр эрэлттэй байгаа технологиудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг. в) Холбох хэрэгслүүд. Эдгээр нь Эрэлт талын болон Нийлүүлэлт талын бодлогуудыг үр дүнтэйгээр уялдуулах нөхцлийг бүрдүүлдэг бодлогын хэрэгслүүд юм. Тэдгээрийг санхүүгийн, татварын, хууль эрх зүйн, захиргааны хэрэгслүүд гэж хуваан үзэж болно. 2. Технологийн бодлогын тогтолцооны үнэлгээ. Үндэсний технологийн бодлогын тогтолцоог дараах 2 чиглэлээр, доор дурдсан үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд: А) Технологийн хөгжлийн бодлогын үнэлгээ: Улс орон технологийн бодлогоо хир зэрэг удирдаж байгааг үнэлнэ. Уг бодлогод оролцогч талуудын ойлголт төсөөлөл, тэдгээрийн үүрэг ролио ухамсарласан байдал Нийгэм-эдийн засгийн хөгжлийн бодлогууд болон технологийн бодлогын интеграцийн түвшин Оролцогч талуудын ашиг сонирхлыг зохицуулах зохицуулалтын системийн үр ашигт байдал Үндэсний технологийн хөгжлийн бодлогын томьёолох, хэрэгжүүлэх механизмийн төлөвшил, гүйцэтгэлийн хяналтын тогтолцоо Б) Технологид тулгуурласан хөгжлийн үнэлгээ: Улс орон технологид тулгуурласан хөгжлийн асуудлуудад хэрхэн хандаж буйг үнэлнэ. Дотоодод боловсруулсан дэвшилтэт болон шинэ технологийн хэрэглээний түвшин Технологийн өнөөгийн ба ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох үйл ажиллагаа хэр зэрэг явагддаг Хэрэгцээний ач холбогдлын зэрэглэл тогтоож буй байдал ба тэдгээрт харгалзах мэргэшлийн чадавхи бүрдэлт Технологийн стратегид үндэслэн эдийн засгийн шинэчлэл өөрчлөлт хийж байгаа эсэх, түүний цар хэмжээ 3. Технологийн багтаамжаа нэмэгдүүлэх чадварын үнэлгээ. Улс орны технологийн багтаамжаа нэмэгдүүлэх чадварыг дараах 2 чиглэлээр, доор дурдсан үзүүлэлтүүдээр үнэлнэ. Үүнд: А) Технологийн дэд бүтцийн хөгжлийн үнэлгээ. Үндэсний технологийн дэд бүтцээ бий болгож чадсан эсэх, тэрхүү дэд бүтэц нь хир байгааг үнэлнэ. 9

Сургалт - Судалгаа - Үйлдвэрлэлийн хоорондын холбоо хамаарал, хамтын ажиллагаа Инновацийн үйл ажиллагааны тогтолцоог хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаа байдал Технологийн хөгжлийг хурдасгагч хөрөнгө оруулалтын болон стандартчлал, чанарын баталгаажуулалтын байгууллагуудын бодит нөлөөлөл, үр дүн Технологийн дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагаа, үр нөлөө Б) Технологийн орчны хөгжлийн хандлага. Технологийн орчин бий болсон эсэх, түүний өөрчлөлт хөдөлгөөн, хөгжлийн хандлага ямар байгааг үнэлнэ. Үндэсний өрсөлдөх чадварын эрчимжилт Кластерын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв байдал, төр-хувийн хэвшлийн түншлэл Үйлдвэрлэлийн технологийн шинж чанар болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчдийн зүгээс үзүүлэх дарамт Технологид оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж буй эсэх, түүний шингээх чадварт гарч буй ахиц II. Салбарын болон байгууллагын түвшний үнэлгээ. Энэхүү үнэлгээ нь тус бүр 4 үзүүлэлтээс тогтох 5 үндсэн шалгуур үзүүлэлтийн багцын үнэлгээнээс тогтоно. 1.Импортын нөөцүүдээс хамаарах хамаарал. 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт. 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал. 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал. 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл. 1.2 Технологийн бэлэн байдлын үнэлгээний арга зүй 1980-аад оны үеэс эхлэн АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-с долоон түвшин бүхий Технологийн бэлэн байдлын түвшин гэдэг ойлголтыг анх гаргасан байна. Хожим АНУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ ойлголтыг дэлгэрүүлэн 9 түвшинтэй, иж бүрэн арга зүй болгон боловсруулан ашиглаж эхэлсэн нь технологийн бэлэн байдлын үнэлгээний арга зүйн өнөөдрийн хувилбаруудын үндэс суурь болжээ. Технологийн бэлэн байдлын үнэлгээ нь өөрсдөө хөгжүүлж буй шинэ болон шинэлэг технологитой холбоотой ойлголт бөгөөд тухайн хөгжүүлж буй технологи боловсруулалтын ямар түвшинд байгааг тодорхойлсоны үндсэн дээр уг технологийг цаашид хэрхэн хөгжүүлэх, түүнд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх, түүнийг зах зээл дээр гарган, арилжаалж, хэрэглээнд шилжүүлэхэд бэлэн болсон эсэхийг тогтоох зорилготой бөгөөд шийдвэр гаргагчдыг боловсруулж буй технологийн хувилбаруудаас оновчтой сонголт хийхэд шаардлагатай мэдээллээр хангаж өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ арга зүй нь тухайн салбарт боловсруулж буй технологи тус бүрийн Технологийн бэлэн байдал -ыг үнэлж, тэдгээрийн боловсруулалтын түвшинг тогтоон, хооронд нь харьцуулсаны үндсэн дээр технологийг хөгжүүлэх, хэрэглээнд шилжүүлэх, хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргахад ашиглагддаг. 10

Иймээс салбарын онцлогоос хамааран Технологийн бэлэн байдал -ын түвшин нь харилцан адилгүй байдаг байна. Технологийн бэлэн байдлыг үнэлэхдээ түвшин бүрт тохирсон асуултууд бүхий системийг боловсруулж, тэдгээр асуултуудад хариулах замаар уг технологийн боловсруулалтын буюу зах зээлд гарч арилжаалагдахад бэлэн байгаа эсэхийг тогтооно. Технологи боловсруулалтынхаа аль шатанд байгааг хэрхэн тодорхойлох, дараагийн шатны судалгааны зардлын санхүүжилтийг хэрхэн татах боломжтой талаар товч танилцуулъя. Үүнд: Зөвхөн тухайн технологийн Үндсэн зарчмууд судлагдаж, боловсруулагдсан байвал боловсруулалтын 1-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Технологийн үндсэн санаа/ойлголт болон хэрэглээ/ашиглалт томьёологдсон байвал боловсруулалтын 2-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Санааны үндсэн шинж чанар, голлох үүрэг зориулалт аналитик шинжилгээ болон туршилтаар нотлогдсон бол боловсруулалтын 3-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Технологийн бүрэлдэхүүн хэсгүүд болон дэд системүүд нь лабораторийн орчинд туршигдаж, батлагдсан бол боловсруулалтын 4-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Технологийн бүрэлдэхүүн хэсгүүд болон дэд системүүд нь бодит нөхцөлтэй дүйхүйц орчинд туршигдаж, батлагдсан бол боловсруулалтын 5-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Систем бүхэлдээ болон дэд системүүдийн туршилтын загвар, зэхэцүүд бодит нөхцөлтэй дүйхүйц орчинд туршигдаж, нотлогдсон бол боловсруулалтын 6-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Улсын төсвөөс санхүүжүүлнэ. Системийн туршилтын загвар бүхэлдээ бодит орчинд туршигдаж нотлогдсон бол боловсруулалтын 7-р шатандаа байгаа технологи гэж үзэн цаашид судалгааны ажил үргэлжлүүлэн хийгдэх шаардлагатай эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргана. Улсын төсвийн болон венчур хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжилт татах боломжтой болно. Системийн үндсэн загвар боловсруулагдаж дуусан, хэрэглэгчийн сорил туршилтаар баталгаажсан бол боловсруулалтын 8-р шатандаа байна гэж үзэн 11

бодит орчинд хийгдэх сүүлийн шатны туршилтыг хийхийг зөвшөөрнө. Энэ шатнаас эхлэн хөрөнгө оруулалтын сангууд, венчур хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахыг сонирхох нь элбэг тул хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломжтой болно. Системийн үндсэн загвар амжилттай ажиллах нь батлагдсан бол уг технологийг 9-р шатандаа буюу зах зээл дээр гаргаж, арилжаалахад бэлэн болсон байна гэж үзэн, арилжаалахад бэлтгэх үе шат руу шилжинэ. Хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд, венчур болон хувь хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна. 1.3 Технологи сонголтын үнэлгээний арга зүй Энэхүү үнэлгээ нь технологийг дамжуулах авч буй үед дамжуулж аван ашиглах боломжтой олон технологиуд дотроос өөрт тохирох технологийг хэрхэн сонгон олох вэ гэсэн асуултанд хариулах зорилготой бөгөөд үнэлгээний үр дүнд үндэслэн тухайн технологийг дамжуулж авах эсэх тухай шийдвэрийг гаргадаг. Мөн тухайн байгууллагын ашиглахаар төлөвлөж буй технологи нь тохиромжтой технологи мөн эсэхийг тогтооход ашиглана. SATNETAsia байгууллагаас боловсруулсан Тогтвортой хөгжлийн аналитик загвар 3 Олон технологиудаас өөрт хэрэгтэйг сонгох, мөн тухайн технологи өөрт тохирох эсэхийг үнэлэх олон арга зүй байдаг бөгөөд судалгааны багийн зүгээс SATNET Asia байгууллагаас боловсруулсан, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан Технологийн үнэлгээний аналитик загвар -ыг манай орны нөхцөлд тохиромжтой гэж үзэн сонгож авсан болно. Уг загварыг 2012 онд Хөдөө аж ахуйн салбарт технологийн үнэлгээ хийх зорилгоор боловсруулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан тохиромжит технологийг тодорхойлоход ашиглана. Тохиромжит технологи гэдэгт тогтвортой, бүтээмж дээшлүүлсэн, хүртээмжтэй технологиудыг ойлгоно. Тохиромжит технологийг тодорхойлох нь уг загварын үндсэн зорилго бөгөөд энэ нь тогтвортой байдлын тулгуур 3 багана болох Байгаль орчин, Эдийн засаг, Нийгэм ба уг Технологи өөрөө гэсэн 4 дэд зорилгоор тодорхойлогддог. Уг загвар нь а) тохиромжит технологийн талаарх мэдээлэл цуглуулах, б) үнэлж сонгох, в) нотлох үнэлгээ гэсэн үе шатуудаас тогтоно. Дараах зурагт дүрслэн үзүүлэв. (Зураг 4) 3 SATNET ASIA Analytical Framework for the Assessment of Agricultural Technologies, 2012 12

Аналитик загвар Суурь судалгаа Хүсэлтийн шат Сонголтын шат Нотолгооны шат Технологийн бүртгэл Боломжит технологиудын жагсаалт Үнэлгээний нэгтгэл хүснэгт 1 Үнэлгээний хүснэгт 2 Бусад нэмэлт материалууд Зураг 4. Технологийн үнэлгээний аналитик загвар 1.4 Технологийн үнэлгээ хийх олон улсын туршлага Өндөр хөгжилтэй болон Азийн бар орнуудын хөгжлийн түүхээс харахад тэдгээр улс орнууд нь Технологийн хөгжлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж ирсэн байдаг бөгөөд чухамхүү хөгжлийн нууц, гол түлхүүр нь технологийн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалт, үнэлгээ, хяналт, мониторингийн тогтолцоо сайтай байж, технологийн дэд бүтэц, бодлого, эрх зүйн орчноо сайн бүрдүүлж чадсаных байдаг байна. Технологийн хөгжлийн удирдлага. Олон улсын туршлагаас харахад технологийн хөгжлийн асуудал нь улс орны хөгжлийн үндсэн асуудал гэдэг утгаараа Засгийн газрын дэргэд энэ асуудлыг хариуцсан бие даасан удирдлагын субъект ажилладаг байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамны дэргэд ажиллаж байгаад 2011 оноос Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн удирдлагад шилжсэн, Korea institute of science and technology evaluation and planning (KISTEP) нэртэй засгийн газрын агентлаг технологи, инновацийн бодлого, стратеги, үнэлгээ, төлөвлөлт, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хяналт мониторингийн гэх мэт улс орны технологийн хөгжилтэй холбоотой олон үүргийг гүйцэтгэн ажилладаг. Европын холбооны European Institute of Innovation and Technology байгууллага Европын холбооны технологи, инновацийн хөгжлийн асуудлыг хариуцдаг бөгөөд тус байгууллага Европын парламентийн удирдлага доор ажилладаг. Тус байгууллагын дэргэдэх EIT Foundation хэмээх 2010 онд байгуулагдсан Германд төвтэй ашгийн төлөө бус сан нь Европын холбооны технологи, инновацийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна. Үүнээс гадна Европын холбооны улс бүр шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан засгийн газрын дэргэдэх байгууллагатай байдаг байна. Сингапурын Засгийн газрын Agency of Science, Technology and Research байгууллага нь тус улсын шинжлэх ухаан, технологи, инновациын хөгжилтэй холбоотой бүхий л үүрэг функцийг гүйцэтгэдэг байна. АНУ-д Executive office of the President -ийн нэг нэгж болох Office of Science and Technology Policy тус улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлоготой холбоотой асуудлуудыг хариуцан ажилладаг бөгөөд Засгийн газраас 13

санхүүждэг агентлаг, институт, корпораци гэх мэт төрөл бүрийн хэлбэртэй эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд нь өөр өөрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг хариуцан ажиллаж, засгийн газрын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Жишээлэхэд, NASA-сансар судлалын салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрүүдийг хариуцах гэх мэт. Түүнчлэн тодорхой салбарын хүрээнд дагнан үйл ажиллагаагаа явуулж, тус салбарын судлаач, судалгааны байгууллагуудын шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх сангууд ажилладаг. National Institute of Food and Agriculture нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын судлаач, судалгааны байгууллагууд, хувийн лабораториудын шинжлэх ухаан, технологи, инновацийн төслүүдийг санхүүжүүлдэг байх жишээтэй. Технологийн үнэлгээ. Олон улсын туршлагаас харахад улс орон бүрт технологийн бодлогын хэрэгжилтийн хяналт, мониторинг хийх, технологийн үнэлгээ хийх, технологийн байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох, шинэ шинэлэг технологийн судалгаа явуулах, сонголт хийхэд зөвлөгөө өгөх гэх мэт технологийн үнэлгээтэй холбоотой олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг бие даасан байгууллага ажилладаг байна. Жишээлбэл; АНУ - АНУ-ын Конгресс Office of Technology Assessment нэртэй агентлагыг байгуулан 1972-1995 онуудад ажиллуулсан байна. Энэ хугацаанд тус байгууллага нь 750 гаруй технологийн үнэлгээний чиглэлийн судалгаа хийж, АНУын эдийн засгийн бараг бүх салбарын технологийн түвшинд үнэлгээ хийсэн байна. Тус байгууллагын хийсэн судалгаануудад үндэслэн АНУ эрүүл мэндийн, уур амьсгалын өөрчлөлтийн, байгаль хамгааллын, эрчим хүчний, сансарын гэх мэт олон салбарын технологийн хөгжлийн бодлогоо тодорхойлон хэрэгжүүлсэн байна. Одоо ч гэсэн тус байгууллагаас боловсруулан гаргасан арга зүй, аргачлалууд, судалгааны үр дүнгүүд ашиглагдаж байна. 1995 онд тус агентлагийг татан буулгаж, түүний гүйцэтгэдэг байсан үүрэг функцүүдийг гүйцэтгэдэг Technology Assessment unit гэж нэрлэгдэх хэлтэсийг US Government Accountability Office -т байгуулсан нь технологийн үнэлгээ хийх үйл ажиллагаа хариуцагч үндсэн нэгж болсон юм. Европын холбоо АНУ-ын энэ агентлагын үйл ажиллагаа, туршлага нь бусад орнуудад үлгэр жишээ болж тэдгээр улс орнууд түүнийг татан буулгах үеэс технологийн үнэлгээний үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг байгуулж эхэлсэн байна. Европын холбоо гэхэд 1990 онд Европын холбооны улсуудын технологийн үнэлгээний асуудал хариуцсан нэгжүүдийг өөртөө нэгтгэсэн The European Parliamentary Technology Assessment (EPTA) гэсэн нэртэй Европын холбооны технологийн түвшинд үнэлгээ өгч, технологийн хөгжлийн бодлогыг тодорхойлон, хэрэгжилтэнд нь хяналт мониторинг хийдэг, технологийн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлдэг сүлжээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар уг сүлжээ нь 14 жинхэнэ гишүүн, 4 туслах гишүүнтэй болоод байна. Өмнөд Солонгос 2001 оноос эхлэнthe Korea Institute of Science and Technology Evaluation and Planning (KISTEP) гэсэн нэртэй засгийн газрын агентлаг технологийн үнэлгээг тогтмол хийдэг болсон байна. Уг үнэлгээ нь тус улсын тэргүүлэх салбарууд руу чиглэсэн байдаг бөгөөд уг үнэлгээндээ үндэслэн тус 14

улсын шинжлэх ухаан, технологийн бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэн, цаашдын төлөвлөгөөг боловсруулдаг байна. Сингапур Засгийн газрын Agency of Science, Technology and Research - ийн дэргэдэх судалгааны байгууллага болох Singapore Institute of Manufacturing Technology гэсэн судалгааны байгууллага нь 1993 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ болон технологийн судалгаа, дамжуулалт, хөгжүүлэлттэй холбоотой судалгаа, хөгжлийн (R&D) бүхий л үүрэг функцийг гүйцэтгэдэг байна. Технологийн хөгжлийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, технологид суурилсан хөгжлийг бий болгож чадсан дээрх улсуудын жишээнээс харахад шинжлэх ухаан, технологийн хөгжлийг төр засгийн зүгээс ихээхэн анхаарч, энэ асуудлыг цогцоор нь хариуцсан засгийн газрын дэргэдэх байгууллага байгуулан ажилласан байна. ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШНИЙ СУДАЛГАА Судалгааны багийн зүгээс Монгол улсын технологийн хөгжлийн өнөөгийн түвшинг а) Монгол улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлогын өөрчлөлтийн хандлага, технологийн удирдлага зохицуулалтынүйл ажиллагаанд хийсэн судалгаа, б) Технологийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үндэсний технологийн хөгжлийн бодлогын эрх зүйн орчны нөлөөлөл ба өнөөгийн бодит байдлын судалгаа, в) Өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг ашиглан үндэсний технологийн хөгжлийн түвшин, түүний өөрчлөлтөд хийсэн судалгаа, г) Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -аар хийсэн үндэсний технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа гэсэн үндсэн 4 чиглэлээр судалсан юм. Өнөөдөр Монгол улсын аж үйлдвэрийн салбар Хөнгөн аж үйлдвэрийн салбараар гараагаа тавин байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүхэн энэ хугацаанд хүрсэн үр дүн, ололт амжилт багагүй байсан. Харин 1990 оноос хямрал, уналтын үеийг даван туулж, одоо Аж үйлдвэрийн сэргээн босголтын үедээ шилжин ажиллаж байна. Өмнөх түүхийн хувьд ХХ зууны аж үйлдвэрлэлийн салбарын оргил үе 1989 он байсан юм. Энэ үед аж үйлдвэрийн үндсэн салбарууд тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг 100% ашиглаж чадаж байсан он жилүүд байсан юм. 1998 онд Засгийн газраас Аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд хөтөлбөрүүдийг салбар бүр дээр нарийвчлан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах, тэдэнд үйлчлэх механизмыг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн салбарын боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлэн ажиллаж байв. Өнөөдөр эрчимтэй хөгжиж байгаа Азийн орнуудын технологийн хөгжлийн онцлог бол, технологийн менежментийн зөв бодлого, тэр тусмаа технологийн үнэлгээ, сонголтын иж бүрэн тогтолцоог бүрдүүлсэн явдал байгаа нь судалгаанаас харагдаж байна. Үндэсний, салбарын болон аж ахуйн нэгжүүдийн технологийн түвшний үнэлгээг хийж, хөгжлийн стратеги боловсруулах асуудал өнөөдөр маш 15

чухал асуудал болж байна. Иймээс технологийн хөгжлийн түвшин, үйлдвэрлэлийн технологийн бэлэн байдал, технологийн түвшний үнэлгээг хийх арга зүйг боловсруулах асуудал цаг үеийн хэрэгцээ шаардлага болно. Манай төслийн баг нь гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээний арга зүй, аргачилалыг судлан, манай орны нөхцөлд, тухайн салбарын онцлог нөхцөлд ямар үнэлгээний арга тохирох боломжтойг судлаж үзэхийг зорьсон юм. Технологийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийн байдлаас үзэхэд технологийн эрэлтийг нөхцөлдүүлж, бизнесийн хүрээнд нөлөөлөх арга хэрэгсэл, дэмжлэгийн хувьд хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уг чиглэлд зарим нэг эрх зүйн баримт бичиг гарч эхэлсэн боловч дөнгөж эхлэлийн байдалтай технологийн хөгжилд идэвхитэй нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байна. Технологийн нийлүүлэгч субьектуудад чиглэсэн эрх зүйн орчны бүрдэлт арай дээр байгаа мэт боловч технологийн эрэлтийн эрчимжилт муугаас нийлүүлэлтээ дамжих орчин бүрдэж өгөхгүй байгаа болно. Өнөөдөр Монгол улс Технологийн инновацийн үзүүлэлтээрээ дэлхийн 139 орноос 99-рт, мэдлэгийн эдийн засгийн индексээрээ дэлхийн 140 орноос 78-рт орж байна. Энэ нь манайд үндэсний технологийн хөгжлийн удирдлагын тогтолцоо, үндэсний инновацийн тогтолцоо төлөвшиж бүрдээгүйг харуулж байна. Хэдийгээр энэ чиглэлээр олон хууль, тогтоол, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрүүд гарсан ч гэсэн тэр бүр нь хоорондоо уялдаа холбоо муутай, хангалттай үндэслэл бүхий судалгаанд тулгуурлаж хийгдээгүй байна. Энэ байдлаас шалтгаалан хэрэгжилт нь тааруу байв. 2.1 Технологийн эрэлт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд үндэсний технологийн хөгжлийн бодлогын эрх зүйн орчны нөлөөлөл ба өнөөгийн бодит байдлын судалгаа 2.1.1 Үндэсний технологийн хөгжлийн бодлогын эрх зүйн орчин Судалгааны багийн зүгээс Монгол улсын технологийн хөгжлийн бодлогын эрх зүйн орчны судалгааг Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвараар а) Эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогын эрх зүйн орчны судалгаа, б) Нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бодлогын эрх зүйн орчны судалгаа, в) Бодлогын хэрэгслүүд, тэдгээрийн нөлөөллийн судалгаа гэсэн 3 чиглэлээр хийв. А. Технологийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчны судалгаа Технологийн эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол улсын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны бодлого, зохицуулалтын хүрээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүд нь нэг талаас нийгмийн харилцааны тулгуур хуулиуд болох үүднээс, нөгөө талаас технологи бүтээх, хөгжүүлэх субьектуудтай холбогдсон харилцааг зохицуулахад илүүтэй чиглэсэн байдалтай байна. Гэтэл яг үндсэн технологи хэрэглэгч, хөгжүүлэгч бизнесийн хүрээнийхнийг идэвхижүүлэх, технологийн эрэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх боломж нь хангалтгүй байна. Энэ нь шинжлэх ухаан, технологийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулахад БШУЯ-ны үүрэг түлхүү байдаг, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарын чиглэлийн яамдууд харьцангуй бага үүрэгтэй байдагтай холбоотой. Үүний нотолгоо нь үйлдвэрлэлийн технологийн түвшний хөгжлийг хөрөнгө 16

оруулалтанд тусгах, үйлдвэрлэлийн том цогцолборуудыг байгуулахад технологийн шаардлагыг тусгах эрх зүйн орчин зөвхөн сүүлийн жилүүдэд гарсан зарим хуулиудад тусгагдаж эхлээд байгаа явдал юм. Энд 2010 онд гарсан ҮТП-ын эрх зүйн байдлын тухай хууль, 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дурьдаж болно. Гэтэл татварын, худалдан авах ажиллагааны гэх мэт олон хуулиудад технологийн эрэлтийг идэвхижүүлэх механизмыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Мөн Аж үйлдвэрийн тухай хууль шинээр гаргах, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн концепцид инновацийн жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих тухай санааг суулгах шаардлагатай байна. Б. Технологийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эрх зүйн орчны судалгаа Технологийг нийлүүлэгч субьектууд нь ЭШБ-ууд, их дээд сургуулиуд болон бизнесийн зарим байгууллагууд байна. Бидний судалгаанаас үзэхэд манай улсын технологийн бодлого, зохицуулалт БШУЯ-ны чиг үүрэгт байнга байж ирсэн нь технологийн нийлүүлэлтэнд нөлөөлөх эрх зүйн орчин нь зохих түвшинд түлхүү бүрдэх боломжийг бий болгосон гэж үзэж байна. Хэдийгээр технологийн нийлүүлэлтийг дэмжих эрх зүйн орчны байдал арай илүү дэвшилттэй байгаа гэж бидний зүгээс үзэж байгаа боловч энэ нь үндэсний технологийн эрэлтийн орчин байдлаас болж, ЭШ, судалгааны байгууллага, их дээд сургуулиуд зөвхөн улсын төсөвт дулдуйдсан, өдөр тутмыг аргацаасан нөхцөлд судалгааны ажил явуулж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм. В. Бодлогын хэрэгслүүд, тэдгээрийн нөлөөллийн судалгаа Технологийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм журмууд нь бодлогын хэрэгслүүд болно. Судалгаанаас үзэхэд 1990 оноос хойш энэ чиглэлийн 30 шахам баримт бичиг гаргаж, олон улсын 25 гэрээ хэлэлцээрт манай улс нэгдсэн байна. Эдгээр бодлогын арга хэмжээнүүдийн залгамжлагдах байдал, үр өгөөж, бодит хэрэгжилтийн байдалд хяналт, мониторинг хийж, цаашид анхаарах асуудлуудыг нарийвчлан тогтох ёстой гэж үзэж байна. 2.1.2 Үндэсний технологийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн бодит байдалд хийсэн кэйс судалгаа 4 Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үр дүнгийн эрэлт хэрэгцээ. Бизнесийн сектор нь эрдэм шинжилгээ судалгааны ажил, инновацийн эрэлт хэрэгцээг бий болгодог гол талбар юм. Энэ ч үүднээс шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны өнөөгийн төлөвийг тодорхойлох зорилгоор 2011 онд төслийн багийн зарим гишүүдийн оролцоотой төрийн болон хувийн хэвшлийн 9 томоохон аж ахуйн нэгж (Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, "АПУ" ХК, Ньюком ХХК, Говь ХК, Дулааны III цахилгаан станц, МСS групп, Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэл, Голомт банк, "Алтан тариа" ХК)-үүдийг сонгож судалгаа хийсэн болно. Эдгээр байгууллагуудыг сонгосон шалтгаан нь 2006 онд гаргасан Монгол улсын ШУТ-ийн салбарын нэгдсэн үнэлгээ судалгааны тайланд 4 Их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх зорилт сэдэвт АХБ-ны санхүүжилтээр боловсруулсан судалгааны ажил, МУИС, ШУТИС, ХААИС 2011 он 17

тусгагдсан мэдээллийг шинэчлэн тухайн байгууллагуудын гарсан өөрчлөлт, ахиц дэвшлийг тогтоохтой холбоотой байсан болно. Уг судалгаанаас үзэхэд тэдгээрийн 8 нь үндсэн үйл ажиллагааныхаа зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулдгаас 5-д нь бие даасан судалгааны нэгжтэй байна. Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 77.8 хувь нь ямар нэг тодорхой эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд 71.4 хувь нь хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, 57.1 хувь нь сургалт явуулах, зөвлөгөө авах, 42.9 хувь нь захиалгат ажил гүйцэтгүүлэх, 28.6 хувь нь хандив өгөх зэрэг хэлбэрээр хамтран ажилладаг байна. Энэхүү судалгаанаас үзэхэдүйлдвэр, бизнесийн байгууллагууд судалгаа боловсруулалтын ажилд багагүй хөрөнгө (2004 онд 6271.8 сая төгрөг) зарцуулж байгаа нь харагдлаа. 2004 онд дээрх судалгаанд хамрагдсан 5 компанийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулсан хөрөнгө нь тухайн жилд улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулсан зардлаас 14.5 хувиар илүү байгаа нь үүнийг гэрчилж байна. Их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн ажлын үр дүнгийн нийлүүлэлт. Уг үр дүнгийн нийлүүлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх үүднээс манай улсын томоохон гурван их сургууль болох Монгол улсын их сургууль (МУИС), Шинжлэх ухаан технологийн их сургууль (ШУТИС), Хөдөө аж ахуйн их сургуулийг (ХААИС) судалгаанд хамруулсан байна. Энэхүү судалгааны үр дүнгээс манай их сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажлын нийлүүлэлт өсч, ялангуяа бизнесийн байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, тэдгээрийн захиалгаар судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх эрмэлзлэл нэмэгдэж байна гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа ШУТИС энэ тал дээр судалгаанд хамрагдсан бусад сургуулиудаас илүү туршлага хуримтлуулж, давуу талтай болжээ. Гэвч ШУТИС-ийн хувьд эрдэм шинжилгээний судалгааны ажлын өсөлт алгуур байна. ХААИС-ийн тухайд эрдэм шинжилгээ судалгааны олон жилийн уламжлалтай, ихээхэн туршлага хуримтлуулсан нь цаашид ШУТ, инновацийг хөгжүүлэх, сургалт судалгааг үйлдвэрлэлтэй холбох талд ихээхэн ахиц дэвшил гаргах үндэс суурь болно. Уг сургуулийн хувьд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын тоо хэмжээ харьцангуй цөөн байгаа боловч нэг төслийн төсөвт өртөг харьцангуй өндөр байдаг онцлогтой ажээ. Харин МУИС-ийн хувьд сүүлийн 5 жилд эрдэм шинжилгээ судалгааны ажил үлэмж өссөн байдал илэрхий ажиглагдаж байгаа нь сайшаалтай. Уг кэйс судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл манай аж үйлдвэрийн салбарын инновацийн эрчимжилт төдийлөн хангалттай бус байгаа бөгөөд энэ чиглэлд тэргүүлэх их сургуулиуд үйлдвэрлэгчдийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаа төлөвшиж эхлэх шатанд байна. Их сургуулиудын эрдэм шинжилгээний ажлын дийлэнхи хэсэг улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа бол үйлдвэрлэгчдийн дийлэнхийн хувьд судалгаа, хөгжлийн бүтэц байхгүй, энэ чиглэлд огт хөрөнгө зарахгүй байгаа юм. Энэ нь үндэсний технологийн эрэлтийг зөвхөн импортоор хангаж, технологийн нийлүүлэлтийг дотооддоо эрчимжүүлэх бодит орчин бүрэлдээгүй байгааг харуулж байна. 18

2.2 Өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг ашиглан Үндэсний технологийн хөгжлийн түвшин, түүний өөрчлөлтөд хийсэн үнэлгээ Судалгааны ажлын энэ хэсэгт Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд тусгагдсан 2010-2012 оны Монгол улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг сонгон авч, Үндэсний технологийн хөгжлийн түвшин, түүний өөрчлөлтийг технологийн агууламж, технологийн орчин, технологийн статус, технологийн чадамж, технологийн хэрэгцээ гэсэн 5 үндсэн чиглэлээр тодорхойлсон болно. 1. ШУТехнологийн салбарын технологийн агууламжийг үнэлсэн байдал. Монгол улсын технологийн иж бүрдэл хэсгийн технологи оролцооны коэффицентийг тооцвол: 2010 онд: ТОК Н*О*Т*I буюу 0.31 2011 онд: ТОК Н*О*Т*I буюу 0,29 2012 онд: ТОК Н*О*Т*I буюу 0,32 Тус тус гарч байгаа нь Монгол улсын ШУТехнологийн салбарын технологийн агууламж маш муу буюу их хоцрогдож байна гэж дүгнэж байна. Энэ үзүүлэлтийг сайжрахгүй байна гэж үзэж болохоор байна. 2. Үндэсний ШУТехнологийн орчинг үнэлсэн байдал. 2010-2012 онуудад Монгол улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ерөнхий төлөв байдал үндсэн үзүүлэлтүүдээрээ сайжрахгүй байна. Мөн Монгол улсын Шинжлэх ухаан технологийн орчны индексийг тооцож үзвэл: 2010 онд: ТОИ 0.1*+ 0,1* 1.97 2011 онд: ТОИ 2.53 2012 онд: ТОИ 2.76 гарч байгаа нь Монгол улсын шинжлэх ухаан технологийн орчин төдийлөн сайн сайжрахгүй байгааг харуулж байна. 3. ШУТехнологийн салбарын статусыг үнэлсэн байдал. Технологийн статусыг Технологийн импортын агууламж, Технологийн экспортын агууламж гэсэн хоёр үзүүлэлтээр тодорхойлоход Монгол улсын хувьд технологийн импортын агууламж өндөр, экспортын агууламж бага байгаа нь технологийн хараат байдал өндөртэйг харуулж байна. 4. ШУТехнологийн салбарын чадамж. Тухайн улс орны технологийн чадамж нь импортын технологийг эзэмших, үндэснийтехнологи бий болгох /нутагшуулах/ хоёр үндсэн чиглэл агуулна. Чадамжийн үнэлгээ байгалийн нөөц баялаг ба хүний нөөц, технологийн хөгжлийн дэд бүтцийн үнэлгээнээс хамаарна. Монгол улсын 2010-2012 оны төлөв байдлаас харахад Монгол улс технологийн салбарын чадамж сул байна гэж үзэж болно. 5. ШУТехнологийн хэрэгцээ. Технологийн чадамжийн үнэлгээ нь улс орны ШУТ-н одоогийн чадавхийг хэмжих хэмжүүр болдог бол, технологийн хэрэгцээг үнэлэх нь хэрэгцээтэй салбарт өөртөө найдах хэвийн жорыг боловсруулахад туслана. Технологийн хэрэгцээг тодорхойлохдоо заримыг нь өөрсдөө бүтээх, заримыг нь худалдаж авах стратегитэй уялдуулж хангах ёстой. Цаашид тодорхой салбаруудыг судлан үзэж ямар технологийг дамжуулан оруулж ирэх, ямар технологийг нутагшуулж үндэсний болгох хэрэгцээ гарч ирнэ. Судалгаанаас үзэхэд манай мэргэжилтнүүдийн чадвар, боломж муугүй түвшинд байгаа нь харагдаж байна. Ялангуяа бизнесийн овсгоо самбаа өндөр байна гэдэг бол давуу тал мөн. Харин 19

тэдний өнөөгийн түвшин хаана байгааг нь тогтоож, технологийн иж бүрдлийг яаж хөгжүүлэх арга замыг нь зааж чиглүүлэх ёстой гэж үзэж байна. 2.3 Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -аар хийсэн үндэсний технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа Судалгааны багийн зүгээс АХБ-ны Техонлоги дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -ийг ашиглан манай улсын аж үйлдвэрийн салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшин ямар байгааг тодорхойлох зорилгоор аж үйлдвэрийн салбарын 14 экспертээр 20 үндсэн үзүүлэлтээр 10 хүртэл оноогоор үнэлүүлсэн болно. Судалгаанд бөгөөд судалгааны үр дүнг 5-р зурагт тодорхойлогдох таксономийн диаграммаар харуулав. Технологийн хөгжлийн бодлого 5 4 3,5 Технологийн хөгжлийн бодлого, эрх зүйн орчны төлөв байдал 2 3 2 1 0 3,4 Технологид тулгуурласан хөгжил Үндэсний технологийн хөгжлийн өнөөгийн байдалд өгсөн үнэлгээ Технологийн орчны хөгжлийн хандлага 4,4 3,5 Технологийн дэд бүтцийн хөгжил Зураг 5. Үндэсний технологийн хөгжлийн өнөөгийн байдалд өгсөн үнэлгээний диаграмм Судалгаанаас харахад Технологийн орчны хөгжлийн хандлага хамгийн эерэг үзүүлэлттэй гарсан. Энэ нь үндэсний өрсөлдөх чадварын эрчимжилт, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын шингээх чадварт гарч буй өөрчлөлт, ахиц дэвшилд экспертүүд нилээд найдлага тавьж байгаа нь харагдаж байна. Харин технологийн хөгжлийн бодлого, технологид суурилсан хөгжил, технологийн дэд бүтцийн хөгжил нилээд хангалтгүй гэж үзсэн. Энэ нь үндэсний технологийн хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх механизм төлөвшөөгүй, гүйцэтгэлийн хяналтын тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн үндэсний технологийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох үйл ажиллагаа сул явагдаж байгааг үнэлгээгээрээ илэрхийлсэн байна. Салбарын өндөр мэргэжлийн удирдах ажилтнуудын үнэлгээнээс үзэхэд Аж үйлдвэрийн салбарын технологийн хөгжлийн бодлого, эрх зүйн орчны төлөв байдалд туйлын хангалтгүй гэсэн үнэлгээг өгсөн байна. 20

ГУРАВ. АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗАРИМ САЛБАРУУДЫН БОЛОН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН ТҮВШНИЙ СУДАЛГАА Судалгааны ажлын хүрээнд аж үйлдвэрийн зарим салбаруудын тухайлбал хөнгөн аж үйлдвэрийн дөрвөн дэд салбар, уул уурхайн салбар болон хүнсний салбаруудын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгааг экспертийн үнэлгээний аргаар явуулж, Хөнгөн аж үйлдвэрийн дэд салбаруудын үнэлгээг урьд өмнө тус салбарын технологийн хөгжлийн түвшинг үнэлэх зорилгоор хийгдсэн судалгаануудын үр дүнтэй харьцуулсан болно. Мөн түүнчлэн Технологи дамжуулалт, хөгжүүлэлтийн загвар -ыг ашиглан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн технологийн хөгжлийн өнөөгийн түвшинг үнэлж, 2005 онд Системийн загвар -ыг ашиглан хийсэн үнэлгээтэй харьцуулан судалсан. 3.1 Хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгаа Судалгааны багийн зүгээс Хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлээр 2010-2011 онуудад хийгдсэн судалгааны үр дүн болон энэхүү судалгааны ажлын хүрээнд 4 дэд салбараар хийсэн үнэлгээний үр дүнг энэ хэсэгт нэгтгэн оруулав. 3.1.1 Хөнгөн аж үйлдвэрийн салбарын Технологийн түвшнийг үнэлсэн 2010-2011 онуудын судалгааны үр дүн 5 Хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологийн өнөөгийн түвшнийг тодорхойлох зорилгоор 2010, 2011 онуудад төслийн багийн зарим гишүүдийн оролцоотойгоор тоног төхөөрөмжийн, технологийн бусад бүрдэл хэсгүүдийн өнөөгийн төлөв байдал, стандартчиллын өнөөгийн байдал гэсэн 3 чиглэлээр судалгаа хийгдсэн болно. Энэ судалгаа нь хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийн технологийн түвшний судалгааг тоног төхөөрөмжийн насжилт, ашиглалтын байдал, ажиллах хүний нөөцийн чадавхи, зохион байгуулалтын хүчин зүйлс, стандартчлалын талаас нь нилээд дэлгэрэнгүй хийсэн ч технологийн хөгжлийн бүхий л асуудлуудыг багтаасан нэгдсэн, иж бүрэн арга зүйтэй судалгаа болж чадаагүй юм. Гэхдээ энэ бүх мэдээлэлд тулгуурлан хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүдийн технологийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх анхны өргөн хүрээтэй оролдлого болж чадсан. Эдгээр мэдээлэлд тулгуурлан мэргэжлийн холбоодын экспертүүдийн оролцоотой үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээг гаргахад дунджаар 26,1 хувьтай гарсан болно. Энэ нь технологийн хөгжлийн түвшинг үнэлж байгаа салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэгдсэн үнэлэмж гэж ойлгож болно. Энэ нь нэлээд доогуур үзүүлэлт бөгөөд манай орны хувьд энэ үзүүлэлтэнд дүгнэлт гаргах аргачлал, журам одоо болтол тогтоогүйтэй холбоотойгоор их муу, их хоцрогдсон гэх үндэс байхгүй хэдий ч хангалтгүй гэсэн үнэлгээ өгч байна. Иймд хангалтгүй гарч байгаа энэ үзүүлэлтийг дээшлүүлэх арга хэмжээ авах нь технологийн шинэчлэлтийн бодлоготой уялдаатай байх болно. Энэ мэтээр компани бүрээр 5 2010 2011 онуудад ХХААХҮЯ, Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг, салбарын мэргэжлийн холбоодын хамтарсан багийн судалгааны үр дүн 21

технологийн түвшний үнэлгээг хийж инновацийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байв. Судалгааны ерөнхий үр дүнгээр зэрэглэсэн байдлаас үзэхэд 2011 оны судалгаагаар салбарууд технологийн түвшинөөр дараахь байдлаар эрэмбэлэгдэж байна. Үүнд: 1. Ноолуурын салбар 2. Арьс ширний салбар 3. Ноосны салбар 4. Ой модны салбар 5. Оёдлын салбар зэрэг байна. Ахуйн үйлчилгээний салбар судалгааны зарим үзүүлэлт дутуугаас шууд эрэмбэ тогтоох нь зарим талаар учир дутагдалтай байна. 3.1.2 Хөнгөн аж үйлдвэрийн салбарын Технологийн түвшнийг үнэлсэн судалгааны үр дүн Хөнгөн аж үйлдвэрийн дөрвөн дэд салбарын технологийн хөгжлийн өнөөгийн түвшний судалгааг экспертийн үнэлгээний аргаар Технологи дамжуулалт, хөгжүүлэлт загвараар явуулсан судалгааны үр дүнг танилцуулж байна. 1. Ноолуурын салбарын технологийн түвшний үнэлгээ. Ноолуурын салбарын технологийн түвшинд экспертүүдийн хийсэн үнэлгээнээс дүгнэвэл: 1. Импортын нөөцөөс хамаарах хамаарал нилээн их байгаа дүр зураг гарч байгаа нь зөвхөн үйлдвэрлэлийн материал, химийн урвалж бодисоос гадна ээрмэл утас гаднаас импортлох хэмжээ буурахгүй байгаатай холбоотой байна. 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалтын түвшин дунджаар 5,1 гарч байгаа нь хөнгөн үйлдвэрийн бусад салбруудаас өндөр байгаа нь бодитой түвшин болно. 3. Харин технологийн мэдлэг, чадварын хуримтлал хөнгөн үйлдвэрийн салбаруудынхаа адил тийм ч хангалттай бус байгаа нь мэргэжсэн боловсон хүчин тогтвор суурьшил муу, өндөр орлоготой салбарууд луу шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг харуулж байна. 4. Технологийн стратегиа өөрчлөх боломж, төлөв хандлагын хувьд ноолуурын салбар хавьгүй илүү гүйцэтгэлтэй бөгөөд энэ байдал нь ч үнэлгээнд туссан байгаа. 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөллийн хувьд ноолуур болон ноолууран бүтээгдэхүүнийг экспортын гарц бусад салбаруудаас зүй ёсоор өндөр байгаа юм. Дээрхи хүчин зүйлүүдийн нөлөөллөөр ноолуурын салбарын технологийн түвшин бусад салбараас илүү өндөр байгаа дүр зураг гарч байна. Бид үнэлгээний найдвартай байдал, экспертүүдийн санал нийлэмжийг холбогдох аргачлалаар нь шалгаж дүгнэсэн болно../ Үндсэн тайлангийн эхийг үзэх/ 22

Ноолуурын Салбарын технологийн түвшин Импортын нөөцүүдээс хамаарах хамаарал 10 8 6 4,1 Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл 5,5 4 2 5,1 Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт 0 Технологийн стратегаа өөрчлөх ирээдүйн төлөв байдал 6 4,5 Технологийн мэдлэг, чадварын хуримтлал Ноолуурын салбар Дээд утга Зураг 6. Ноолуурын салбарын технологийн түвшний үнэлгээний диаграмм 2. Ноосны салбарын технологийн түвшний үнэлгээ. Ноосны салбарын технологийн түвшинд экспертүүдийн өгсөн үнэлгээнээс харвал: 1. Тус салбарын нэг онцлог нь импортын нөөцөөс хамаарах байдал бага учир тухайн чиглэлд экспертүүдийн үнэлгээ бусад хөнгөн үйлдвэрийн салбаруудаас өндөр гарч байна. 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн түвшин 4,8 гэсэн дундаж үнэлгээтэй байгаа нь ноолууран салбараас доогуур үзүүлэлт бөгөөд салбарын техник, тоног төхөөрөмжийн насжилт, бүтцэд олигтой өөрчлөлт гарахгүй байна. 3. Экспертүүдийн үнэлгээгээр технологийн мэдлэг чадварын хуримтлал төдийлөн сайн биш байгаа нь мөн л мэргэшсэн боловсон хүчний бэлтгэл, тогтвор суурьшилтай байдал муудсаныг харуулж байна. 4. Технологийн стратегиа өөрчлөх ирээдүйн төлөв байдал нь ноолуурын салбараас доор байгаа ч арьс шир, мод зэрэг хөнгөн үйлдвэрийн бусад салбараас өндөр байгаа нь технологийн түвшинд өөрчлөлт гарах боломж нэмэгдэж, салбрын экспертүүдийн өөдрөг хүлээлт бий болсоныг харуулж байна. 5. Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөлд экспортод гаргаж байгаа гарц ноолуурын салбарт хүрэхгүй байгаа боловч уг салбарт бодит боломжууд байгаа юм. Тухайлбал, хонины ноосноос ноолуурлаг хэсгийг нь ялгаж, даавуу үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд төдийгүй гадаад зах зээлд нийлүүлэх технологийн боломж бүрдэж эхэлж байна. Дээрхи бүлэг хүчин зүйлүүдийн нийлбэр нөлөөллийн үр дүнгээр ноосны салбарын технологийн түвшин ноолуурын салбараас нилээд хоцорч байгаа боловч бусад 23

салбаруудаас харьцангуй түрүүлж хөгжих үйлдвэрлэл, технологийн боломж, түвшин бүрдэх хандлагатай байна. Ноосны Салбарын технологийн түвшин Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл Импортын нөөцүүдээс хамаарах хамаарал 10 8 6,1 6 4 4,8 2 4,8 0 Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт Технологийн стратегаа өөрчлөх ирээдүйн төлөв байдал 5,3 4,1 Технологийн мэдлэг, чадварын хуримтлал Ноосны салбар Дээд утга Зураг 7. Ноосны салбарын технологийн түвшний үнэлгээний диаграмм 3. Арьс ширний салбарын технологийн түвшин үнэлгээ. Арьс ширний салбарын технологийн түвшинд хийсэн экспертүүдийн үнэлгээнээс дүгнэвэл: 1. Тус салбар нь үндсэн түүхий эдийн хувьд дотоод зах зээлээс хамааралтай боловч арьс ширний боловсруулалтанд химийн бодис, урвалжууд өргөн ашигладагаас импортын хамаарал нилээн ихтэй байна. 2. Салбарын технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт хангалттай явагдаж чадахгүй байгаагаас хөнгөний аль ч салбараас доогуур үнэлэлт өгөгдөж байна. 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлал бусад хөнгөн үйлдвэрийн салбруудын нэг адил нөхцөлд, нилээд хүндрэлтэй, тулгамдсан асуудлуудтай байна. \Боловсон хүчний хомсдол\ 4. Технологийн стратегиа өөрчлөх төлөв байдал ноолуур, ноосны салбараас идэввхжил муутай байгаа ч модны салбараас арай дээгүүр байна. Тус салбарт цэвэрлэх байгууламжийн доголдол, Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх шаардлагатай уялдсан тодорхойгүй байдал багагүй хүндрэл учруулж байна. 5. Үйлдвэрлэлийн гарцын технологийн дэвшилтэт байдлын нөлөөллөөр ноолуур, ноосны салбараас их доогуур байгаа бөгөөд энэ нь үндсэн арьс шир боловсруулалт байгаль экологид хамгийн халтай вет блю боловсруулах түвшинд байгаатай холбоотой. Дээрхи технологийн түвшний бүлэг үзүүлэлтүүдийн нийлбэр нөлөөллөөс үзэхэд арьс ширний салбарын тодорхой технологийн түвшний шинэчлэл нилээд хоцорч байгаа хандлага байна. Гэхдээ арьс ширний салбарыг арьс ширний 24

боловсруулалт ба эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн хувьд зааглан сануулах шаардлагатай байлаа. Арьс ширний салбарын технологийн түвшин Үйлдвэрлэлийн гарцын нөлөөлөл Импортын нөөцүүдээс хамаарах хамаарал 10 8 6 4,3 4 3,8 2 4,1 0 Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт Технологийн стратегаа өөрчлөх ирээдүйн төлөв байдал 4,6 3,8 Технологийн мэдлэг, чадварын хуримтлал Арьс ширний салбар Дээд утга Зураг 8. Арьс ширний салбарын технологийн түвшний үнэлгээний диаграмм 4. Ой модны салбарын технологийн түвшний үнэлгээ. Ой модны салбарын технологийн түвшинд хийсэн экспертүүдийн үнэлгээнээс харахад: 1. Тус салбарын үйлдвэрлэл харьцангуй хумигдсан байгаатай холбогдон импортын нөөцийн эрэлт нь нилээд багассан байдалтай байна. Түүнээс биш бодит байдалд бүх төрлийн материал, ХБЗ-ийг импортоор оруулдаг бөгөөд ойн нөөцийн боломжтой уялдан одоо ОХУ, Канад, АНУ-аас модон түүхий эдээ оруулж ашиглах зах зээлийн нөхцөл бүрдээд байна. 2. Технологийн бүрдэл хэсгүүдийн сайжруулалт ноолуур, ноосны салбараас доогуур, арьс ширний салбартай ижил түвшинд байна. 3. Технологийн мэдлэг, чадварын хуримтлагдах боломж хөнгөн үйлдвэрийн бусад салбаруудын нэгэн адил муудаж байгаа дүр зураг тодорхойлогдож байна. 4. Тус салбарт технологийн стратегиа өөрчлөх төлөв хандлага хамгийн сул хүлээлттэй байна. 5. Үйлдвэрлэлийн гарцад ч олигтой ахиц дэвшил муу байна. Технологийн түвшинг үнэлж байсан дээрхи бүлэг үзүүлэлтүүдийн нийлбэр үр дүнгээр тус салбар бусдаасаа харьцангуй хоцорч байгаа дүр зураг гарч байгааг анхаарах шаардлагатай байна. 25