УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Similar documents
Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ


Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

The Baptist Tabernacle of Los Angeles

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Төрийн албан хаагчийн ёс зүй

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Компаний танилцуулга.

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

TAI тестийн танилцуулга

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

HBR Guide: Төслийн удирдлага

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

CGSS Journal of Arid Land Resources and Environment Jan Aizen C916

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

COMPARISON OF EMPLOYMENT PROBLEMS OF URBANIZATION IN DISTRICT HEADQUARTERS OF HYDERABAD KARNATAKA REGION A CROSS SECTIONAL STUDY

IMPACT OF RAINFALL AND TEMPERATURE ON TEA PRODUCTION IN UNDIVIDED SIVASAGAR DISTRICT

What are the Driving Forces for Arts and Culture Related Activities in Japan?

Shaping the Future: Production and Market Challenges

Rural Vermont s Raw Milk Report to the Legislature

Update : Consumer Attitudes

Biosecurity selfassessment. and vulnerability assay. Harold van den Berg. The Netherlands Biosecurity Office

3-Total Sum Cordial Labeling on Some New Graphs

Common Name: VARIABLE-LEAF INDIAN-PLANTAIN. Scientific Name: Arnoglossum diversifolium (Torrey & Gray) H.E. Robinson. Other Commonly Used Names: none

Technical Memorandum: Economic Impact of the Tutankhamun and the Golden Age of the Pharoahs Exhibition

Assessment: China Develops a New Economy

Applicant Equity Census Results - Summary Applicants, Offers, Registrants

DETERMINANTS OF DINER RESPONSE TO ORIENTAL CUISINE IN SPECIALITY RESTAURANTS AND SELECTED CLASSIFIED HOTELS IN NAIROBI COUNTY, KENYA

THE SUSTAINABILITY OF HARVESTING STRATEGIES

International Society for Horticultural Science, the XII International Conference on Grape Breeding and Genetics

Fair Trade C E R T I F I E D

Availability of Healthy Snacks in Stores Near Low-Income Urban, High-Income Urban, and Rural Elementary/Middle Schools

Health Effects due to the Reduction of Benzene Emission in Japan

The People of Perth Past, Present and Future

Previously Used Scientific Names: Portulaca teretifolia ssp. cubensis (Urban) Ortega

International Journal of Business and Commerce Vol. 3, No.8: Apr 2014[01-10] (ISSN: )

The Function of English on the Spread of Chinese Tea Culture under the Background of Cross-Border E-Commerce

Market demand study on fresh products and derived products of banana, jackfruit, and cashew nut in Phnom Penh market

From bean to cup and beyond: exploring ethical consumption and coffee shops

LEARNING AS A MACHINE CROSS-OVERS BETWEEN HUMANS AND MACHINES

Evolutionary Microbiology. Chapter 12. Human Apex of All Life?

PERFORMANCE OF HYBRID AND SYNTHETIC VARIETIES OF SUNFLOWER GROWN UNDER DIFFERENT LEVELS OF INPUT

DEVELOPMENT AND STANDARDISATION OF FORMULATED BAKED PRODUCTS USING MILLETS

DISTILLERY REPORT. Prepared for Colorado Distillers Guild

VARIABILITY OF SOME APRICOT VARIETIES AND HYBRIDS QUALITY TRAITS CREATED IN ROMANIA

Transcription:

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ Abstract Д.Номун-Эрдэнэ ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Цахим шуудан: nomunerdene_90@yahoo.com Purpose of the article is to identify the reasons of migration to Ulaanbaatar from countryside of Mongolia and situation of migrants in Ulaanbaatar. Article explores impact of migration on growth of population and social status of emigrants based on statistical data and sociological survey conducted in Ulaanabaatar in 2012 by Department of Sociology of the Institute of Philosophy, Sociology and Law. Keywords: urbanization, migration, migrant, social status XX-XI зууны томоохон өөрчлөлтүүдийн нэг нь хотжилт билээ. Хотжилт ба түүнийг тойрсон эерэг болон сөрөг асуудлууд ганц Монголд биш дэлхийн бүхий л орнуудад тавигдаж байгаа билээ. Манай улсын хувьд хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 47.4% буюу бараг тэн хагас нь амьдарч байна. Хотын хүн ам ингэж өсөж байгаа шалтгаануудын нэг нь шилжих хөдөлгөөн юм. Шилжих хөдөлгөөнийг олон талаас нь судалж байгаа хэдий ч түүнд оролцож байгаа иргэдийн дасан зохицол өөрөөр хэлбэл, нийгэмд байр сууриа олж чадаж байгаа эсэх нь тодорхой бус байгаа билээ. Тиймээс энэхүү илтгэлд Улаанбаатар хотын хүн амын өсөлтөд шилжих хөдөлгөөний үзүүлж буй нөлөөг тодруулж, шилжин ирж байгаа иргэд нийгэмд эзлэх байр сууриа олж чадаж байгаа эсэхийг авч үзэх юм. Ингэхдээ Францын социологич, философич Пьер Бурдьегийн Хүмүүн капитал -ын онолыг баримталсан болно. Юуны өмнө Хүмүүн капитал -ын төрөл, онолын талаар товч авч үзье. Пьер Бурдье капиталын томъёоллыг К.Марксын тодорхойлсноос ялгаатай байдлаар социологийн үүднээс шинээр томъёолсон. - 43 - Энэ нь, нийгмийн харилцаанд оролцогчдын зорилго нь өөрсдийн капиталуудаа нэмэгдүүлэхэд оршдог гэж үзжээ. Ингэхдээ капиталыг 4 ангилсан байдаг. Үүнд: 1. Эдийн засгийн капитал 2. Нийгмийн капитал 3. Соёлын капитал 4. Бэлгэ тэмдгийн капитал орно. Энэхүү капиталын төрлүүд нь хоорондоо ялгаатай боловч нэг нь нөгөөгөөр нөхцөлдөж, нягт уялдаа холбоотой юм. Эдийн засгийн капитал: Бурдьегийн хэлснээр мөнгө рүү шууд хөрвөх боломжтой бараа, бүтээгдэхүүнийг эдийн засгийн капитал гэнэ. Энэхүү капиталын төрөл нь бусдаасаа илүү өөрийн болгож, хувьчилж авахад хялбар бөгөөд бусдыг нь хувьчлах хамгийн том үндэс болдог. Нөгөө талаас нийгэм, соёл, бэлгэ тэмдгийн капиталууд нь эдийн засгийн капиталыг нийлүүлэхэд нөлөөлдөг. Нийгмийн капитал: Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанаас үүсдэг. Хүмүүс хоорондоо хэр зэрэг өргөн харилцаатай байна бас хэр олон бүлэгт хамаарагдаж байгаагаар тодорхойлогдно. Нийгмийн капитал нь харилцааны сүлжээ, хүрээгээр хэмжигддэг. Энэ харилцааны сүлжээ нь

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) хүмүүст найдварыг бий болгож, харилцааны засгийн капиталаас хамаардаг. Үүнээс баталгаа болдог. Энэхүү капитал нь эдийн гадна нийгмийн байр суурь, найдварын засаг болон соёлын капиталтай нягт баталгаа болдог. Үүгээрээ бэлгэ тэмдгийн холбоотой. Хүмүүстэй харилцаанд орохын тулд мөнгө болон цаг хугацаа шаардагддаг. Харин соёлын капиталын тусламжтайгаар хүмүүс ижил түвшинтэй хүмүүстэйгээ харилцах боломжтой болдог байна. Соёлын капитал: Энэ капиталын гол зүйлс нь нэгд, боловсрол ба хэл юм. Хүн боловсрол эзэмшихэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эцэг эхээс уламжлагдан ирсэн соёл, хүмүүжил нөлөөлдөг байна. Энэхүү төрлийн капитал нь өөр хүнд өгч болохгүй, тухайн хүнтэй салшгүй холбоотой тул хүн өөрөө капитал болдог. Хоёрт, объектив эд зүйлс орно. Тухайлбал урлагийн бүтээлүүд, байшин, ном гэх мэт соёлыг тээн дамжуулж байгаа биет зүйлс. Гуравт, боловсролын зэрэг ордог байна. Бэлгэ тэмдгийн капитал: Энэхүү капитал нь бусад капиталуудаа дотроо агуулдаг. Энэ бүх капиталуудын төрлүүд бие биедээ нөлөөлснөөс үүдэн хүний нийгмийн байр суурь, нэр хүнд үүсдэг. Соёлын капиталыг эдийн засгийн капиталын өөрчилсөн нэг тал нь гэж хэлдэг. Хүмүүсийн биеэ авч явах байдал, хэл яриа, хувцаслалт зэрэг нь эдийн капиталыг эдийн засгийн капитал руу шилжүүлүж болно. Өөрөөр хэлбэл үнэтэй машин, гоё хувцас зэрэг нь хүмүүсийг илүү итгэл хүлээхүйц болгодог. Түүнийг мөнгө болгож ашиглах боломжтой л гэсэн үг. Бэлгэ тэмдгийн капиталыг зээл авах баталгаа гэж үзэж болох юм [7]. 1990 оноос хойш хүн амын шилжих хөдөлгөөн чөлөөтэй болсон. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 18-д Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй гэсэн заалтын дагуу иргэд шилжих хөдөлгөөнд чөлөөтэй оролцох эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. XX зуунд шилжих хөдөлгөөнийг хязгаарладаг байсан бөгөөд орон нутгийн иргэд зөвшөөрлөөр болон түр оршин суудаг байсан. Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 47.4% буюу бараг тэн хагас нь амьдарч байна. Монгол улсын нийслэлийг Улаанбаатар хэмээн 1924 онд нэрлэсэн бөгөөд 1926 онд Улаанбаатар хотын хүн ам 1500 байсан байна. Хүснэгт 1 Хүн амын тоо ба өсөлт Он Дундаж өсөлт Хугацааны эх дэх хүн амын тоо - 44 - Хугацааны эцэс дэх хүн амын тоо 1930-1940 2.1 10.5 24.2 1940-1950 14.8 24.2 95.8 1950-1960 9.6 95.8 145.8 1960-1970 6.8 145.8 280.5 1970-1980 3.9 280.5 418.7 1980-1990 2.8 418.7 560.6 1990-2000 3.1 560.6 760.1 2000-2010 3.8 760.1 1112.3 2010-2012 4.4 1112.3 1287.1 1940-1950 оны үед хүн амын тоо огцом өссөн нь эрдэмтдийн үздэгээр тухайн үед төрийн зүгээс хүн амаа өсгөх, төрөлтийг нэмэгдүүлэх талаар томоохон бодлогуудыг баримталж байсантай холбоотой байна. Тухайлбал, олон хүүхэд төрүүлсэн эхийг алдарт эхийн одонгоор шагнах, хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгөх, ихэр хүүхдүүдийг улсаас халамжлах болон эх хүүхдийн эндэгдлийг бууруулах зэрэг томоохон бодлогуудыг авч хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үздэг.

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Энэ огцом өсөлтийн дараах жилүүдэд хүн амын өсөлт харьцангуй буурч эхэлсэн бөгөөд 1980-1990 оны хооронд 2.8 хүртлээ огцом буурсан байна. Энэхүү бууралтыг Монгол улсын эдийн засаг, улс төр, нийгмийн томоохон шилжилттэй холбон тайлбарладаг. Тухайн үед Монгол улсын эдийн засаг уналтанд орж ажилгүйдэл, ядуурал ихэссэнтэй холбоотой. Үүнээс хойш хүн амын өсөлт жигд нэмэгдэж байгаа бөгөөд 2010-2012 онд 4.4 болон өссөн байна. 2012оны мэдээгээр хотын хүн амын тоо 1.287.100 болон өссөн байна [3]. Хүн ам зүйн онол ёсоор хүн амын өсөлтийг ердийн цэвэр болон механик өсөлт гэж хуваадаг [5]. Зураг 1.Хүн амын өөрчлөлтийг хэмжих томъёо Зураг 2.Хүн амын цэвэр болон механик өсөлтийн коэффициент 2005-2011 оны хүн амын цэвэр болон механик өсөлтийн дунджийг харахад хотын хүн амын цэвэр өсөлт 1.6 байгаа бол механик өсөлт 2.2 байна. Өөрөөр хэлбэл, механик өсөлт нь цэвэр өсөлтөөс 0.6-гаар их байна. Энэ нь хотын хүн амын өсөлтөд шилжих хөдөлгөөн тэргүүлэх нөлөөтэй байгааг харуулж байна [2]. Сүүлийн 10 жилийн статистик мэдээнээс харахад шилжих хөдөлгөөнөөс хамаарч хотын хүн ам жилд дунджаар 30000 хүнээр нэмэгдсэн байна. - 45 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) Зураг 3.Сүүлийн 30 жилийн бүсээс хамаарсан хүн амын цэвэр шилжилт Зургаас харахад сүүлийн 10 жилд Улаанбаатар хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн огцом өссөн бөгөөд өмнөх 10 жилийн дундажаас 3.1 дахин их байна. Бүсээр нь харвал Улаанбаатар хотод төвийн бүсээс шилжин ирэгсэд илүү байдаг бол зүүн бүсээс шилжин ирэгсдийн тоо харьцангуй бага байна [3]. - 46 - ФСЭЗХ-ийн Хотжих үйл явц судалгаанд Улаанбаатар хотоос нийт 1177 респондент хамрагдсаны 62.9% нь хотын унаган иргэд (хэдэн үеэрээ хотод амьдарч байгаа, хотод төрсөн эсвэл багаасаа амьдарч байгаа), 37.1% нь шилжин ирэгч байна. Хүснэгт 2 Шилжин ирэгсдийн нас хүйсийн бүтэц Нас Нийт Эрэгтэй Эмэгтэй Тоо Хувь Тоо Хувь Тоо Хувь 16-24 99 23,1 41 21,9 58 24,0 25-34 109 25,4 42 22,5 67 27,7 35-44 79 18,4 39 20,9 40 16,5 45-54 67 15,6 29 15,5 38 15,7 55-59 36 8,4 19 10,2 17 7,0 60-аас дээш 39 9,1 17 9,1 22 9,1 Шилжих хөдөлгөөнд залуучууд(16-34 нас) 48.5% илүү оролцдог бөгөөд хижээл насныхан (35-54 нас) 34%, ахмадуу д (55-аас дээш нас) 17.5% байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг чиглэсэн шилжих хөдөлгөөнд залуучууд тэр тусмаа залуу эмэгтэйчүүд (60%) илүү хамрагдаж байна. Мөн нийт шилжин ирэгсдийн 56.4% нь эмэгтэйчүүд байгаа нь жилжих хөдөлгөөнд эмэгтэйчүүд түлхүү оролцож байгааг харуулж байна. 2004 оны судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын нийт айл өрхийн 1/3 нь шилжин ирэгсэд байдаг гэсэн судалгааны дүн байдаг [4]. Харин манай судалгаанд оролцсон нийт шилжин ирэгсдийн 65.6% нь буюу 2/3 нь гэр хороололд амьдарч байна. Мөн шилжин ирэгсдийн 70% нь хотын төвд ойролцоо болон захдуу суурьшдаг байна. Хотын төвд амьдарч байгаа нийт иргэдийн дийлэнх буюу 70.5% нь хотын унаган иргэд харин хотын захад амьдарч байгаа нийт иргэдийн олонх буюу 55.7% нь шилжин ирэгсэд байна. Энэ нь хотын төвдөө унаган иргэд түлхүү амьдарч байгаа бөгөөд хотын бүр зах руу шилжин ирэгсэд илүүтэй амьдарч байгааг харуулж байна. Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 дийлэнх буюу 45.3% нь аймгийн төвөөс, 24.3% нь сум суурингаас шилжин ирдэг бол хөдөөнөөс 18% нь, хот дотроо 2.4%, бусад хотуудаас 9.2% нь ирдэг байна. Шилжин ирэх зай нь алслагдах тутам хотын төвд суурьшихаар шилжин ирэгсдийн тоо багасаж харин хотын захдуу болон бүр захад суурьшигчдын тоо өсөх хандлагтай байна. Хотод төрсөн болон хотын орчноос шилжин ирж байгаа хүмүүсийн хувьд хотын төвдөө суурьших хандлага түлхүү байна. Зураг 4.Шилжин ирэгсдийн суурьшлын бүс ба шилжин ирсэн газар Нэг хүнд ногдох орлого, ажил эрхлэлт, сууцны нөхцлийг нь үндэслэн нийгэмд байр сууриа олсон болон хараахан байр сууриа олж чадаагүй гэсэн хоёр бүлэгт хуваан авч үзлээ. I бүлэг -Нийгэмд эзлэх байр сууриа олж чадаагүй: Нэг хүнд ноогдох орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, сууцны нөхцөл нь тохилог бус, ажил эрхэлдэггүй хүмүүсийг оруулсан. Энэ бүлэгт 378 хүн буюу нийт судалгаанд оролцогчдын 38.4% нь багтсан байна. II бүлэг -Нийгэмд эзлэх байр сууриа олсон: Нэг хүнд ноогдох орлого нь амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр, сууцны нөхцөл нь тохилог, ажил эрхэлдэг хүмүүсийг оруулсан. Энэ бүлэгт 680 хүн буюу 61,6% нь багтсан байна. Хүмүүс нийгэмд байр сууриа олоход нийгэм, эдийн засаг болон бие хүний чадавхаас хамаарсан олон хүчин зүйл нөлөөлдөг. 1.Боловсролын түвшин Зураг 5. Нийгэмд эзлэх байр сууриа олоход боловсролын түвшний нөлөө Хүмүүсийн боловсролын түвшин өсөх тусам нийгэмд эзлэх байр сууриа олох нь илүү байдаг бол боловсролын түвшин буурах тусам нийгэмд эзлэх байр сууриа олоход хүндрэлтэй байдаг байна. 1. Нийгмийн гарал - 47 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) Нийгмийн гарлын хувьд албан хаагчид (60.7%) болон сэхээтэн (76.1%) гаралтай хүмүүс нийгэмд эзлэх байр сууриа олсон нь өндөр хувьтай байгаа бол ажилчин болон малчин гаралтай хүмүүс харьцангуй бага хувьтай байна. 2. Нийгмийн байдал Зураг 6. Нийгэмд эзлэх байх сууриа олоход нийгмийн байдлын нөлөө Нийгмийн байдал дээшлэх тусам нийгэмд эзлэх байр сууриа олсон нь илүү өндөр хувь эзлэж байна. Нөгөө талаас эл байдал буурах тусам нийгэмд эзлэх байр сууриа олоход бэрхшээлтэй байдаг байна. Тэр тусмаа ажилгүйчүүдийн хувьд 68.3% нь нийгэмд эзлэх байр сууриа олоогүй байгаа нь ажил бол хүний нийгмийн байр суурьт чухал нөлөөтэй байна. 3. Шилжин ирэгсдийн суурьшиж буй бүс болон нийгмийн байр сууриа олсон байдал Зураг 7. Шилжин ирэгсдийн суурьшиж буй бүс тэдний нийгмийн байр суурь Хотын төвд болон төвд ойролцоо ирсэн болон аймгийн төвөөс ирсэн хүмүүс суурьшиж байгаа шилжин ирэгсдийн түлхүү байдагтай холбоотой. хувьд өөрсдийн байр сууриа олсон нь Эдгээрээс гадна хаанаас шилжин ирсэн олоогүйгээсээ 2 дахин их байна. Мөн хотын нь нийгэмд эзлэх байраа сууриа олоход төвд болон ойролцоо суурьшсан хүмүүсийн нь нөлөөтэй байна. Тухайлбал, аймгийн амьжиргааны түвшин өндөр байгааг илтгэж төвүүдээс шилжин ирсэн хүмүүсийн байгаа юм. Энэ нь хотын төвд бусад хотоос 64%, сум суурингаас болон хөдөөнөөс - 48 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 шилжин ирсэн хүмүүсийн 56% нь өөрийн байр сууриа олсон байна. Үүнээс харахад төвлөрсөн газруудаас шилжин ирж байгаа иргэд өөрсдийн байр сууриа олоход харьцангуй боломжтой байна. Шинэ орчин нөхцөлд зохицохын тулд ямар нэгэн боломжийг хайж, тухайн нөхцлийг өөрчлөхөөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс байр сууриа олох нь харьцангуй өндөр байна. Мөн шилжин ирээд суурьшсан хугацаа нь бага боловч нөлөөтэй байна. Тухайлбал, шилжин ирээд 36-56 жил болсон хүмүүсийнхээс 4-өөс доош жил болж байгаа хүмүүсийн байр сууриа олсон байдал ойролцоогоор 13%-иар бага байна. Дүгнэлт 1. 2. 3. Улаанбаатар хотын хүн ам механик өсөлтөөр хурдацтай өсөж байна. Шилжин ирэгсдийн гол асуудал бол хотод байр сууриа олох байдаг. Өөрөөр хэлбэл, шилжин ирэгчдэд ажилд орох, амьдралаа залгуулах, амьдрах орон байр чухлаар тавигдаж эхэлдэг. Улаанбаатар хотод нийт шилжин ирэгсдийн 38,4 хувь нь амьдрах байр сууриа олоогүй хүмүүс байна. Хотын дасан зохицож амьдрахын тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс илүү байр сууриа олсон байдаг нь харагдаж байна. Шилжин ирээд суурьшсан жил нь ихсэх тутам хүмүүсийн дасан зохицож амьдрах чадвар нь өсдөг байна. Судалгааны дүнгээс харахад шилжин ирээд нэг жил болоогүй хүмүүс 100% нийгэмд эзлэх байр сууриа олж чадаагүй байдаг байна. Харин нэг жил амьдарсан хүмүүсийн 60 орчим хувь нь байр сууриа олчихсон байдаг. Үүнээс дүгнэвэл шилжин ирэгсдийн хувьд хамгийн багадаа нэг жилийн дараа л нийгэмд эзлэх байр сууриа олж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл шилжин ирж байгаа хүмүүс хотын орчинд дасан зохицож эхлэхэд хамгийн багадаа шаардагдах хугацаа нь нэг жил байдаг байна. 4. Пьер Бурдьегийн Хүмүүн капитал - ын онол ёсоор соёлын капиталыг дээшлүүлснээр эдийн засгийн капитал болон бусад капиталыг дээшлүүлэх боломжтой байдаг. Хүмүүсийн нийгэмд эзлэх байр сууриа хараахан олж чадахгүй яваа нь нийгэм, эдийн засаг, хувь хүний чадавхтай холбоотой нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал: Боловсролын түвшин өндөр, сэхээтэн гаралтай, удирдах түвшний албан тушаалтай хүмүүс илүү нийгэмд эзлэх байр сууриа олж чаддаг байна. Тийм хүмүүсийн хувьд ажил эрхэлдэг, амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой, тохилог сууцанд амьдардаг байна. Харин боловсролын түвшин бага, малчин болон ажилчин гаралтай, ажил эрхэлдэггүй хүмүүсийн хувьд нийгэмд эзлэх байр сууриа олоход хүндрэлтэй байх бөгөөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, тохилог бус сууцанд амьдардаг байна. Соёлын капиталаа хараахан бүрдүүлж чадаагүй хүмүүс эдийн засгийн болон нийгмийн капиталаа дээшлүүлж чадахгүй байгаа нь харагдна. - 49 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Монгол Улсын үндсэн хууль. Монгол Улсын хуулийн эмхэтгэл I боть. УБ.,2008 2. Монгол улсын статистикийн эмхтгэл. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо. УБ.,2005-2011 3. Улаанбаатар хотын статистикийн мэдээ. Улаанбаатар хотын статистикийн газар. УБ.,2012. 4. Монголын хүн амын сэтгүүл. 2004. 11 5. Хүн ам зүйн үндсэн асуудлууд. /сурах бичиг/ ХАССТ. УБ.,2006 6. http://zugeistreich.wordpress.com/kapitalbegriffe/. 2013.07.21-50 -