ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

Similar documents
ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?


ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

The Baptist Tabernacle of Los Angeles

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Компаний танилцуулга.

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

Төрийн албан хаагчийн ёс зүй

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

HBR Guide: Төслийн удирдлага

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

TAI тестийн танилцуулга

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

Climate change and its mitigation in sustainable coffee production JOSEPH K KIMEMIA COFFEE RESEARCH INSTITUTE

Improved Cookstoves Slide 1

2016 China Dry Bean Historical production And Estimated planting intentions Analysis

The CAULDRON Game Climate Attribution Under Loss & Damage: Risking, Observing, Negotiating

Spotted wing drosophila in southeastern berry crops

Studies In The Staple Food Economy Of Western Nigeria: With 32 Maps (Afrika-Studien) By Rolf Güsten READ ONLINE

Planning in Post-Katrina New Orleans. Photo: CNN

1) What is the history of the whaling industry? 2) How are whales protected today? 3) Which whales are still endangered?

Click to edit Master title style. Building a global supply chain from farm to consumer. John Foss Founder and CEO, The Chia Company

Studies In The Staple Food Economy Of Western Nigeria: With 32 Maps (Afrika-Studien) By Rolf Güsten READ ONLINE

Palm Oil Q&A. 1. What is palm oil? 2. Why does Ferrero use palm oil? 3. Does palm oil have adverse health effects? 4. Why don't you replace palm oil?

Lecture #1 Introduction to Phenology, the Science of the Seasons. Alisa Hove, Susan Mazer, and Brian Haggerty University of California, Santa Barbara

Putting dollar value on whaling

Volatility returns to the coffee market as prices stay low

KOREA MARKET REPORT: FRUIT AND VEGETABLES

An Examination of operating costs within a state s restaurant industry

2017 PECAN WEEVIL UPDATE

The Challenge of Using Regionalized LCA at Nestlé

Coffee, Health & Consumption: Reaching Coffee Drinkers

24. Disrupting Homes 05/15/2017

Results from the 2007 Survey of School Food Service Providers in Oregon

Marketing Canola. Ian Dalgliesh General Manager Australian Grain Accumulation

E0168: Hazard Mitigation: Crew Leader 5/22/2017 5/25/2017 Emmitsburg MD Mitigation

DEMAND TREND, MARKET, PRICE DEVELOPMENT AND PROMOTIONAL REQUIREMENTS FOR DRAGON FRUIT

the world 39 s most dangerous secret societies the illuminati freemasons bilderberg group knights templar the jesuits skull and bones and others

The Late Middle Ages AN AGE OF ACCELERATING CONNECTIONS ( )

Prosecco: A Contentious UNESCO World Heritage Nominee

Climate, Anchovy and Sardine

Current research status and strategic challenges on the black coffee twig borer, Xylosandrus compactus in Uganda

5. What is the best time of the year for getting the Maple Syrup? (5 pts)

Redefining Wine Tourism Strategy: Indispensable Ideas 17 Concepts and Proposals

Transcription:

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга enkhbat@must.edu.mn I СЭРЭМЖЛҮҮЛЭГ Дэлхийн экосистемийн даац хэтэрч, экологийн тэнцвэрт байдал, хүн төрөлхтөний амьдрах орчны тогтвортой байдал алдагдах хэмжээнд хүрсэн тухай шинжлэх ухаан, улс төр, бурхан шашны төлөөлөл, оюун санааны бясалгагчид сэрэмжлүүлсээр байна. АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүллэлдээ 2012 оны зуны сүүл гэхэд Хойд мөсөн далай бараг мөсөн бүрхүүлгүй болох магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлсэн байна 1. АНУ-ын НАСА-гийн сансар судлалын Годдард инститүтийн захирал James Hansen 2010 оны 5 сарын 12-ны өдөр Франц улсын Үндэсний хуралд тавьсан илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлт хяналтаас гарахад тун ойртсоныг мэдэгдсэн байна 2. Дэлхийн байгаль хамгааллын сангаас (WWF) Англи улсын Телеграф сонины 2009 оны 11 сарын 5-ны дугаарт Уур амьсгалын өөрчлөлт хяналтгүй болох аюулыг зогсооход 5 жил хүрэхгүй хугацаа үлдэж байна (World has less than five years to stop uncontrollable climate change) нэртэй нийтлэл хэвлүүлсэн байна. Дэлхийн оюун санааны удирдагч, хүмүүнлэгийн нэрт зүтгэлтэн, дэлхийн энх тайвны шагналтан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хүн төрөлхтөнд 20-иод жилийн өмнөөс байгаль дэлхийгээ аврахыг уриалж байгаа ба уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2008-2009 онуудад АНУ, БНСУ, Монгол 3, Япон, Тайланд, Тайван, Индонез, Мексик, Перу зэрэг улс орнуудад 20 гаруй удаа олон улсын телеконференц хийж, эх дэлхийгээ аврахад 2.5 жилийн хугацаа байна гэдгийг анхааруулж байна 4. АНУ-ын 45 дахь дэд ерөнхийлөгч Ал Горе хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа дэлхийн дулаарлын аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор Хүн төрөлхтөн сэрцгээ уриан дор дэлхийн 1

70 гаруй том хотуудад лекц уншсан. Лекцийн материалаа эмхтгэн Таагүй үнэн нэртэй баримтат кино, Таагүй үнэн: Дэлхийн дулаарлаас үүдэлтэй гариг дэлхийн ноцтой байдал ба бид юу хийж чадах вэ (An Inconvenient Truth: The Planetary Emergency of Global Warming and What We Can Do About It)? ном хэвлүүлэн гаргасан байна. Ноѐн Ал Горе-т эх дэлхийгээ аврах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Норвегийн парламент Нобелийн шагнал хүртээсэн байна. Английн Хан хүү Чарлез 2008 оны 2 сард Европийн холбооны парламентын хурал дээр Уур амьсгалын өөрчлөлт сүйрлийн хэмжээнд хүрэх цаг улам хурдтайгаар ойртсоор байна, Та бүхний хариуцлагаас тэр бумаар тоологдох хүний амь нас хамаарч байна. Хэрэв бид нар эх дэлхийгээ аврах үйлсэд цаг алдах, бүтэлгүйтвэл бидний нарын хэнийг ч үр хүүхэд, хойч үе маань уучлахгүй гэж хэлсэн байна. 2009 онд Бурханч лам Г.Пүрэвбат Бурханы шашны хутаг, хувилгаад, гэгээнтэнүүдийн ирээдүйг эш үзүүлсэн бошгуудыг нэгтгэн ном хэвлүүлж олон түмэнд түгээсэн. II ЭКОСИСТЕМИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Дэлхийн экологийн тогтвортой байдлын тулгуур багана болсон Хойд мөсөн далай, Антрактид, Гренландын арлын цас мөсөн бүрхүүл, агаар мандалд байгаа хүлэмжийн хийн хэмжээ, ургамал амьтны төрөл зүйл, далайн экосистем эрдэмтдийн тооцоолж байснаас хурдацтайгаар өөрчлөлтөнд орж байна. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-аас 2004 оны хооронд 70%-иар нэмэгдсэн байна. Үүнээс СО2-ийн ялгаралт 80%-иар нэмэгдсэн байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай холбоотой юм 5. Агаар мандалд хүлэмжийн хийн агууламж өөрчлөгдөх гол 2 хүчин зүйл бол 1. Хүлэмжийн хийн ялгаруулалтийн хэмжээ, 2. Хүлэмжийн хийн шингээлтийн хэмжээ юм. 2

Тээвэр 13,1 % Барилга 7,9 % Цэвэрлэх байгууламж, хог хаягдал 2,8 % Эрчим хүч 25,9% ХАА 13,5 % Ой мод 17,4 % Аж үйлдвэр 19,4% Зураг 1: Хүлэмжийн хийг гол ялгаруулагч Агаар мандалд байгаа хүлэмжийн хийг шингээгч нь ой мод, өвс ургамал, хөрс, далайн ус юм. Английн эрдэмтэн Д.Риай-гийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1,5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байна 6. Далайн ус нь жилдээ 90 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээж, 88 тэрбум тонн нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэхүү зөрүү болох 2 тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаар мандлаас өөртөө шингээж байна гэсэн үг. Далайн усанд агуулагдаж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээ 38 триллион тонн юм. Агаар мандлын хүлэмжийн хийн агууламж хурдацтай өсч байгаатай холбоотой агаарын дундаж температур, далайн усны дундаж температур тогтмол нэмэгдэж байна. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74 C-аар, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94 C аар тус тус нэмэгдсэн байна. 3

Дэлхийн далайн усны дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 mm ээр нэмэгдэх болсон. Одоогоор 18 арал усанд автаад байна 4. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тус улсын засгийн газар нэг удаагийнхаа хурлыг далайн доор хүчилтөрөгчийн багтайгаар явуулсан байна. Дэлхийн дундаж температур Дэлхийн далайн дундаж түвшин Хойд хагас бөмбөрцгийн цас мөсөн бүрхүүл Зураг 2: Агаарын дундаж температур, далайн усны түвшин, цас мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлтүүд 5 Дэлхийн цас, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд 2,7%, зундаа 7,4% багасаж байна. АНУ-ын Сансар судлалын үндэсний төвийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли хойд мөсөн далай 2012 оны зун мөсгүй болох өндөр магадлалтай таамаг дэвшүүлсэн 1. 2009 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Хойд туйл судлалын Катлин төв (Catlin Arctic survey) хамтран хойд мөсөн далайд 450 км зурваст хэмжилт хийсэн байна. Судалгаагаар олон жилийн мөс агуулсан, зузаан мөсний эзлэх талбай эрс багасаж, гол төлөв өмнөх жил үүссэн шинэ мөсөн бүрхүүл (дунджаар 1.8м зузаантай) эзлэж байна 7. Эндээс хойд мөсөн далайн мөсний талбайн хэмжээ багасахын 4

зэрэгцээ, мөсөн бүрхүүл нимгэрч богино хугаанд хайлах нөхцөл бүрдүүлж байгаа нь харагдаж байна. Далайн усны түвшинд нөлөөлөхгүй. Хамгийн том аюул бол хойд мөсөн далайн доор байдаг метаны гидрат дэгдэн гарч ирэх, хойд мөсөн далайг тойрсон Сибирын ой, Аласкын ойн мөнх цэвдэг хайлах аюултай. Зураг 3: Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн талбайн өөрчлөлт 8 Гренландын арлын мөсний хэмжээ бүрхүүл 2002-2003 онд жилдээ 137 Gt-оор багассан бол 2007-2009 онд жилдээ 286 Gt-оор багассан байна. Эндээс уг арлын мөс улам хурдтайгаар хайлж байгаа нь харагдаж байна. Антрактид тивийн цас мөсөн бүрхүүлийн хэмжээ 2002-2006 онд жилдээ 104 Gt-оор буурч байсан бол 2006-2009 онд жилдээ 246 Gt болж хурдассан байна 9. 2010 оны 2 сард Антрактидын зүүн хэсгээс 94км урттай, 39км өргөнтэй их хэмжээний мөс тасарч далайд орсон байна. Ийм байдлаар Гренландын мөсөн бүрхүүл, Антрактидын мөсөн бүрхүүл хайлахын зэрэгцээ хагарч далайд алдагдаж байна. Хэт халалт, ган гачиг болох нь ихэссэн ба түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун 10 он сүүлийн 14 жилд тэмдэглэгдсэн байна. 2003 оны хэт халалтаар баруун европын орнуудад 32000 хүн амь насаа алдсан байна 11. 5

Гренландын мөсөн бүрхүүл Антрактидын мөсөн бүрхүүл Зураг 4: Гренландын арал, Антрактидын цас мөсөн бүрхүүлийн хэмжээний өөрчлөлт 9 Ойн түймрийн тоо, хамрах хүрээ, хохирлын хэмжээ эрс нэмэгдэж байна. Доктор А.Л.Вестерлингийн судалгаагаар АНУ-ын баруун хэсэгт ойн түймрийн тоо сүүлийн 30 жилд 4 дахин нэмэгдсэн байна 12. Ойн түймэр нэмэгдэж байгаатай холбоотой хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ багасч, ялгаруулалтын хэмжээ ихсэж байна. Дэлхийн байгаль хамгааллын сангийн мэдээгээр өдөрт 150-200 зүйлийн амьтан, ургамал бүр мөсөн устаж байгаа нь байгалийн хэмжээнээс 100-1000 дахин, магадгүй 11000 дахин хурдацтай явагдаж байна 13. Далайн шуурга, үер усны аюул нэмэгдэж, эдийн засаг, хүний амьдралд учруулах хохирол улам бүр нэмэгдсээр байна. Жишээ нь 2005 онд АНУ-д болсон Катрина далайн хар салхиний улмаас 1836 хүн амь үрэгдэж тус улсын эдийн засагт 81,2 тэр бум ам.долларын хохирол гарсан байна 14. 2008 оны 1 сарын 23-нд болсон Давосын Эдийн засгийн дээд хэмжээний уулзалтны нээлтэд ноѐн Р.Пачаури-гийн хэлснээр дэлхийн эдийн засаг 1960-аад оны үед байгалийн гамшгаас болж 75,5 тэр бум ам.долларын хохирол гардаг байсан бол энэ тоо 1990-ээд оны үед 659,9 тэр бум ам.доллар болтлоо өссөн байна. 1980-2004 оны хооронд дэлхийн эдийн засагт цаг агаарын үзэгдлээс болж 1,4 триллион ам.долларын хохирол гарсан байна. 6

Уур амьсгалын өөрчлөлт судлаачдын харьцангуй бага анхаарал хандуулж байгаа зүйл бол далайн ѐроол, мөнх цэвдэгтэй бүс нутагт байгаа метаны гидратын ордууд юм. Зураг 5: Дэлхийн метаны гидратын ордууд Далайн ѐроолд их хэмжээний метаны гидратын нөөц байгааг 30-аад жилийн өмнө эрдэмтэд олж тогтоосон ба эрчим хүчний шинэ эх үүсвэртэй боллоо гэж зарлаж байсан. Метаны гидратын нөөц нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөцийг нийлүүлсэнээс 2-3 дахин их байдаг. Метаны гидрат нь температур нэмэгдэх, эсвэл даралт багасахад хийн төлөвт шилждэг, тогтворгүй. Далайн усны температур нэмэгдэж байгаатай холбоотой их хэмжээний метаны хий далайн ѐроол, мөнх цэвдгээс ялгаран гарч дулаарлыг хурдасгах, жолоодлогогүй болгох аюудтай гэж зарим эрдэмтэд үзэж байна 15. 2006 оноос агаар мандалд метаны агууламж нэмэгдэж эхэлсэн байна 16. 7

III ШАЛТГААН Анх 1992 онд Дэлхийн дулаарал -ын талаар Бразил улсын Rio de Janeiro хотод болсон Эх дэлхий нэртэй дээд хэмжээний уулзалтын үеэр Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ -г байгуулсан. 1997 онд Киотогийн протокол батлагдаж, 2005 оноос хэрэгжиж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд дэлхийн дулаарал тулгамдсан асуудал мөн гэдгийг ойлгож Киотогийн протоколыг дэмжин ажиллаж, өөрийн орны хүлэмжийн хийг бууруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашиглах техник, технологийг боловсронгуй болгох, эрчим хүч, зам тээвэр, барилгын салбарт хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, ой хамгаалах, ойжуулах зэрэг багагүй ажлуудыг гүйцэтгэж байна. Гэсэн хэдийч дэлхийн дулаарал улам хурдацтай өрнөсөөр эргэлт буцалтгүй цэгтээ тун ойрхон ирээд байна. Бид хугацаа их алдаж байна. ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ? Хүн төрөлхтөн эх дэлхийгээ зөвхөн материаллаг ертөнц гэж андуурсантай холбоотой. Хүн бие махбодь, сүнс гэсэн 2 хэсгээс бүрддэгийн нэгэн адил эх дэлхий маань бас материаллаг, оюунлиг бүтэцтэй юм. Гариг дэлхийн энэ цогц асуудлыг зөвхөн материаллаг дэлхийг судлаад шийдвэрлэх боломжгүй. Арга Бие махбодь Шинжлэх ухаан Хүний нийгмийн хууль ашиг хонжоо, эрх мэдэл нэг амьдрах нас Билиг Амь, сүнс Оюун санааны бясалгал, шашин Орчлон ертөнцийн хууль, үйлийн үрийн хууль, энэрэл нигүүлслийн хууль нүгэл, буян сүнс=энерги=мөнх 8

Хэдийгээр шашин, шинжлэх ухаан 2 хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад нэг нэгийгээ үгүйсгэж байсан ч шинжлэх ухаан ноѐлж байгаа өнөө үед бурхан шашны, билиг ухааны мэдлэг хүн төрөлхтөнд юу юунаас чухал байна. Алберт Эйнштейн Шинжлэх ухаангүй шашин сохор, шашингүй шинжлэх ухаан доголон гэж хэлсэн байдаг. Өнөөдөр хүн төрөлхтөн жилдээ 56 тэр бум мал, амьтан нядалж 275 сая тонн мах хүнсэндээ хэрэглэж байна 17. Энэ тоо 2050 он гэхэд 2 дахин нэмэгдэх хандлагатай байна. Материаллаг ертөнцөд учруулж буй хохирлыг НҮБ-аас тооцоод гаргасан байдаг. 2006 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахйн байгууллагаас гаргасан Мал аж ахуйн урт сүүдэр (Long shadow of livestock) сэдэвт үнэлгээний тайлан, 2008 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан Дадал зуршлаа өөрчилцгөөе нэртэй дэлхийн дулаарлыг саармагжуулахад хувь хүний оролцоо ямар байх талаар дэлгэрэнгүй бичсэн гарын авлага зэрэг баримт бичгүүдэд хүн төрөлхтөний махны хэрэглээ байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг олон тооны судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэн харуулсан байна. МАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭКОЛОГИТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨ 1 дүгээрт: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс явуулсан судалгаагаар махтай хоол иддэг хүн жилдээ 6,7 тонныг, сүү цагаан идээ, өндөг иддэг цагаан хоолтон 1 тонн 220кг-г, ургамлын гаралтай хоол иддэг хүн 190 кг хүлэмжийн хийг ялгаруулж байна 18. Энэ нь хувь хүний жилдээ хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ялгарч буй хүлэмжийн хийн нийлбэр юм. 1 махан хоолтон ургамлын гаралтай хоолтон болоход жилдээ өөрийн хүлэмжийн хийгээ 97 хувиар буюу 6,5 тонн-оор бууруулах боломжтой юм. Мал аж ахуйн салбар өөрөө 5 том хүлэмжийн хий ялгаруулагчийн нэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны (IPCC) 2007 оны үнэлгээний тайланд ХАА-н салбараас нийт хүлэмжийн хийн 13,5 % ялгардаг гэсэн байдаг. Үүний 80% нь мал аж ахуйгаас гардаг байна. Мөн нийт метаны 37%, нийт азотын дутуу ислийн 65% нь мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгардаг байна. Махны үйлдвэрлэл багасвал, гарах хүлэмжийн хий багасна. Дэлхийн банкны байгаль орчны мэргэжилтэн Р.Гоодланд, Ж.Анханг нарын мах үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа хүлэмжийн хийг тооцоолоод үзээд хүний үйл 9

ажиллагаанаас болж ялгарч буй нийт хүлэмжийн хийн 51-ээс дээш хувь мах үйлдвэрлэлтэй холбоотой гарч байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ 19. 2 дугаарт: Мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байна. Жишээ нь Амазоны ширэнгэн ойн устгасан талбайн 70%-ийг үхрийн бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор устгасан 20. Өнөөдөр 1 минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байна. Дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ойгоос одоо дөнгөж 1/4 нь үлдсэн байна. Асуудал бол бид ийм байдлаар хүлэмжийн хийг бууруулагчаа устгаад зогсоогүй, энэхүү модгүй болсон талбай өөрөө асар их хүлэмжийн хийг ялгаруулагч болж хувирдаг. Устсан ойгоос ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ нийт тээврийн хэрэгслээс ялгарч байгаагаас 25 хувиар илүү байна. 3 дугаарт: Дэлхийн хуурай газрын 30%, хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70% мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна. Үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээн хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна. Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл юм. 4 дүгээрт: Махтай хоол хийхэд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийснээс 16 дахин их эрчим хүч зарцуулагддаг. Мах үйлдвэрлэхийн тулд байгалийн үнэт баялагыг үрэлгэн ашиглаж байна. Жишээ нь АНУ-д хийсэн судалгаагаар: 1. Мах үйлдвэрлэлд цэвэр усны 70 хүртэлх хувийг, 2. Дэлхийн үр тарианы 36 хүртэл хувийг, 3. Буурцагт ургамлын 74 хүртэл хувийг малын тэжээлд зарцуулдаг байна 4. Махны хэт хэрэглээ байгаль орчинд муугаар нөлөөлөөд зогсохгүй, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Жишээ нь мах их идсэнээс болж хүн зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, хэт таргалалт гэх мэт олон өвчнөөр өвчилж байна. Олон хүн 10

өвчний улмаас нас барах, мөн эмчилгээнд дэлхийн хэмжээнд олон тэр бум ам.доллар зарцуулж байна 4. МАХНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ГАРИГ ДЭЛХИЙН ОЮУН САНААНЫ ЕРТӨНЦӨД ГАРЧ БАЙГАА ХОХИРЛЫГ ЯАЖ ТООЦОХ ВЭ? 56 тэр бум мал, амьтан жил бүр нядлахад үүсч буй нүгэл, хилэнцийг багцаалахын аргагүй их байж таарна. Бүх шашин амьтны амь хөнөөхийг хориглосон байдаг нь нэгийг бодогдуулах байх. Монголчууд эрт дээр үеэс амьтаны амь үнэ цэнтэйг мэддэг байсан тул жилийн 9 сард нь цагаан идээгээр хооллодог байжээ. Зайлшгүй мал гаргах тохиолдолд муугаас нь, онд орохгүйгээс нь сонгон авч байгаль дэлхийгээсээ өршөөл эрж байж муулдаг байв. Үе үеийн суут ухаантангууд цагаан хоолтон байжээ. Лев Толстой Мал нядалгааны газар байсан цагт, дайны талбар байх л болно гэж хэлжээ. ЭНЭ БҮХ ХЯМРАЛААС ГАРАХ ГАРЦ НЬ МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АМЬДРАХ УХААН ЮМ. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн XXI дүгээр зуун, III мянганд амьдарч байгаагаа гүнээ ухамсарлаж, нэгэн гариг дэлхий дээр хамтран амьдарч буй бүх амьтаны амийг өршөөж оюун санааны хөгжлийн оргилд тэмүүлцгээе. Эх дэлхийгээ бид өвөг дээдсээсээ өвөлж аваагүй, хойч үеэсээ зээлж авсан Ашигласан материал: 1. CBS news of 13 th december 2007: New warning on arctic ice cap melting http://www.cbsnews.com/stories/2007/12/13/tech/main3613698.shtml 2. J.Hansen (2010): A convenient falsehood: Global warming is a hoax. Lecture at French National Assembly, Paris, France. 3. Videoconference with Supreme Master Ching Hai (2009): Global Warming SOS International Conference on Urgent Problems of Climate Change. DVD 860, Ulaanbaatar, Mongolia 4. http://suprememastertelevision.com/ 5. IPCC fourth assessment report: climate change 2007 11

6. D.S.Reay, C.N. Hewitt, K.A. Smith, J.Grace (2007): Greenhouse Gas Sinks. CAB International. 7. Rapid ice loss found in urvey supports trend to summer ice free Arctic within decade, Catlin Arctic Survey and WWF, http://www.catlinarcticsurvey.com/mission.aspx 8. National Snow and Ice Data Center 9. Velicogna, I (2009): Increasing rates of ice mass loss from the Greenland and Antarctic ice sheets revealed by GRACE. - Geophys. Res. Lett., 36, L19503, doi:10.1029/2009gl040222 10. Collision Calves Iceberg from Mertz Glacier Tongue, Antarctica, http://earthobservatory.nasa.gov/iotd/view.php?id=42819 11. Al Gore 2006: Film Inconvenient Truth 12. Westerling, A. L., et al. (2006): Forest Wildfire Activity Warming and Earlier Spring Increase Western U.S. - Science 313, 940; 13. Species are threatened in every habitat on every continent, http://www.panda.org/news_facts/ 14. Swenson, Dan D; Marshall, Bob (May 14, 2005). "Flash Flood: Hurricane Katrina's Inundation of New Orleans, August 29, 2005", Times-Picayune 15. Prinn, R.G. (2010): Arctic warming: Risks for methane emissions, sea ice loss and ocean overturn. Cambridge Forum. 16. Methane gas levels begin to increase again, Massachusetts Institute of Technology http://www.eurekalert.org/pub_releases/2008-10/miot-mgl102908.php 17. http://www.worldwatch.org/node/5443#notes 18. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 2008 онд гаргасан Дадал зуршлаа өөрчилцгөөе (Kick the habits: A UN guide to Climate Neutrality) нэртэй гарын авлага 19. R.Goodland & J.Anhang (2009): Livestock and climate change: What if key actors are. World watch (November/December 2009) 20. R.Pachauri 2008: Global Warning: The impact of meat production and consumption on climate change, London 12