Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Similar documents
MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:


Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Компаний танилцуулга.

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

Төрийн албан хаагчийн ёс зүй

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

TAI тестийн танилцуулга

HBR Guide: Төслийн удирдлага

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

The Baptist Tabernacle of Los Angeles

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

( ) 2009

2016 China Dry Bean Historical production And Estimated planting intentions Analysis

WARM UP. 1 Continue working on the 13 colonies packet from yesterday. 2 You will have 30 minutes to complete this assignment

INDIRA TECHNICAL INSTITUTE NASHIK DIPLOMA IN HOTEL MANAGEMENT & CATERING SERVICES [ DHMCS - I ]

OPPORTUNITIES IN THE EUROPEAN MARKET FOR SRI LANKAN FOOD & BEVERAGES

2nd working meeting of the Regional Expert Advisory Working Group on Wine in South Estern Europe 14/12/ /12/2015, Skopje, Macedonia

PHILIPPINES. 1. Market Trends: Import Items Change in % Major Sources in %

GENERAL AGREEMENT ON a2s^6 5

II. PROVISIONS CONCERNING QUALITY The purpose of the standard is to define the quality requirements for tomatoes, after preparation and packaging.

II. PROVISIONS CONCERNING QUALITY The purpose of the standard is to define the quality requirements for kiwifruit, after preparation and packaging.

DETERMINANTS OF GROWTH

COMMISSION IMPLEMENTING REGULATION (EU) No 543/2011 of 7 June 2011 EXCERPT: ANNEX I, PART B, PART 9 MARKETING STANDARD FOR TABLE GRAPES

GOVERNMENT OF JAMMU AND KASHMIR CIVIL SECRETARIAT FINANCE DEPARTMENT. NOTIFICATION SRINAGAR THE 7 th JULY, 2005

Buffet Menu I. Caesar Salad Crisp romaine lettuce dressed with home-made caesar dressing topped with parmesan cheese and home-baked croutons

FESTIVAL AND INTERNATIONAL COMPETITION OF WAITERS, BARTENDERS, BARISTAS AND RESTAURANTS. November 8 th 11 th 2016 HOTEL METEOR, MAKARSKA

Workshop on International Trade of Fresh Fruit and Vegetables: The role of Standards and Quality Inspection systems

SRO-Excise March-2006.doc Page 1 of 7. GOVERNMENT OF JAMMU AND KASHMIR CIVIL SECRETARIAT- FINANCE DEPARTMENT. (Taxation Section)

Baristas interested in participating in the Grand Barista Cup must comply with the following:

Scope of Certification

Department I Food Preservation

GET TO KNOW YOUR ONTARIO EGG FARMERS.

GRAPES Reaction Paper 20 Points

Questions? or

THE MONGOLIAN BBQ AND PHO AUTHENTIC STIR FRY, VIETNAMESE NOODLE SOUP & CUISINE

Cask Ale - Keeping it Real on the Street

Coffee Eco-labeling: Profit, Prosperity, & Healthy Nature? Brian Crespi Andre Goncalves Janani Kannan Alexey Kudryavtsev Jessica Stern

World Sweet Cherry Review

Expert s Opinion. Fish Oil from Alaska Pollock as Healthy Nutrition Ingredient for Crabsticks. Dr. Jae Park Professor OSU Surimi School

Jamestown Colony. First Successful English Colony in the New World

Transcription:

Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим PAGE 2 Force Majeure, Hardship гэж юу вэ? Бизнесийн боловсрол МҮХАҮТ-аас эрхлэн гаргасан ном, гарын авлагын Энэхүү гарын авлагаар бизнес эрхлэгч та бүхний зайлшгүй мэдвэл зохих гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох нөхцөл байдал, түүний үр дагавар, урьдчилан сэргийлэх боломж зэргийг тайлбарлан хүргэж байна. Бизнес эрхлэхэд ялангуяа олон улсын худалдаа арилжаа эрхэлж байх явцад зарим үед төлөвлөснөөс их хэмжээний ашигтай ажиллаж байхад зарим үед урьдчилан таамаглаагүй алдагдалд орох, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох зэрэг явдал түгээмэл тохиолддог. Бизнес эрхлэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхгүй байх нь түүний ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Иймд бизнес эрхлэгчид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаараа зүтгэх хэрэгтэй юм. Гэвч талуудаас ер шалтгаалалгүйгээр гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болох, ийнхүү биелүүлэхэд аль нэг талд илт хохиролтой байх, саад тотгор учирч болно. Үүнээс болж гэрээний үүргээ биелүүлээгүй тал хариуцлага хүлээж, бусад талуудад учирсан хохирлыг хариуцах уу? Тогтмол үнэ заасан гэрээ байгуулах үед мэдэгдээгүй байсан ч гэрээний үүрэг биелүүлэх явцад харилцан тохиролцсон барааны зах зээлийн үнэ огцом өсвөл худалдагч тал гэрээгээ цуцалж болох уу? Гэрээний дагуу худалдахаар бэлдсэн бараа хулгайд алдагдвал эсвэл агуулахад гал түймэр гарснаас болж бараагаа хугацаанд нь нийлүүлээгүй бол худалдагч хариуцлага хүлээх үү? зэрэг асуултын хариултыг та энэ гарын авлагаас олж авах болно. Мөн үүгээр гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй болох нөхцөл байдлын тухай гэрээний загвар заалтыг та бүхэнд толилуулж байна. Энэ гарын авлага таны мэдлэгийн их далайд дусал нэмэр болж бизнесийн үйл ажиллагаанд туслах болно гэж итгэж байна. МҮХАҮТ, Монголын үндэсний арбитрийн мэргэжилтэн Ц.Халиун МҮХАҮТ, Гадаад худалдааны Бичиг Баримт Баталгаажуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн МҮХАҮТанхимаас бизнес эрхлэгч та бүхэнд зориулсан 53 төрлийн Бизнесийн боловсрол цуврал ном гарын авлагуудыг танилцуулж байна. Үнэ: 1500 төг

PAGE 3 Force Majeure, Hardship гарын авлага PAGE 4 Олон улсын арилжааны арбитр Хамгийн ухаалаг бизнесмен гэж эрсдлийг хамгийн зөв тооцоолж чаддаг хүнийг хэлж болно. Бизнесийн харилцаанд эрсдлийг тооцоолно гэдэг юуны өмнө гэрээ, түүнээс үүдэлтэй одоо үүссэн эрсдлийг даван туулах, ирээдүйд үүсч болох эрсдлийн тооцох гэсэн ойлголтууд багтаж байдаг. Иймээс энэхүү гарын авлагаар бизнес эрхлэгч та бүхний зайлшгүй мэдвэл зохих гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл (force majeure), хүнд нөхцөл байдал (hardship) гэж юу болох, түүнээс үүдэлтэй эрсдлийг хэрхэн сэргийлэх талаар мэдээллийг хүргэж байгаа болно. Бид маргаашынхаа төлөө цаг наргүй хичээн ажилладаг ч маргааш биднийг юу хүлээж байгааг урьдчилан таамаглаж харамсалтай нь чадахгүй. Гэвч байж болох эрсдлүүдийг тооцоолж, түүнээс сэргийлэх нь та бидэнд байгаа чухал боломж юм. Та бүхэн энэхүү гарын авлагатай хичээнгүйлэн танилцаж, санал болгож буй загвар заалтыг гэрээндээ тусгаснаар бизнесийн ертөнцөд амжилтаар дүүрэн, хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн алхах болно. ГХБББГ-тэргүүлэх мэргэжилтэн Ш.Цэвэлсайхан МҮА-ахлах мэргэжилтэн Д.Маралгоо Үнэ: 1500 төг МҮА нь маргааныг хянан шийдвэрлэх чадвар, явуулж буй үйл ажиллагаа, ажлын цар хүрээ, туршлага, нийтэд хүртээмжтэй байх зэрэг шинжээрээ Монгол Улсын хувьд арбитрын төв гэж үнэлэгддэг ба олон улсын арбитрын байгууллагуудтай байнгын харилцаатай ажиллаж, шийдвэр нь дэлхийн 143 улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, биелэгдэж байна. Иймээс арбитрын талаарх судалгаа, сурталчилгааны ажлыг хийх үндсэн институци болохынхоо хувьд МҮА, тус арбитрын арбитрч нарын багагүй хичээл зүтгэл шингэсэн уг бүтээл Монгол Улс дахь арбитрын цаашдын хөгжил хийгээд энэ талаар судалгаа хийж, сургалт явуулдаг их дээд сургуулийн багш, оюутнууд, ирээдүйд арбитрч болохоор зорьж буй залуу эрдэмтдийн сургалт, судалгааны ажил, нийт бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны амжилтанд зохих хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна. Та бүхэн номын талаар өөрсдийн мэргэн оюундаа шүүн тунгаасан үнэтэй санал хүсэлт, шүүмжлэлээ бидэнд МҮХАҮТанхимын дэргэдэх МҮАрбитрын хаягаар илгээвэл бид талархан хүлээн авч, өөрсдийн дараа дараагийн ажилд анхааран хэрэгжүүлэх болно. МҮХАҮТ, Монголын Үнудэсний Арбитр Зохиогчид: Д.Алтанцэцэг, Д.Асралт, Г.Баясгалан, Т.Мэндсайхан, Д.Цолмон, Ц.Халиунаа, Ч.Энхбаатар, Д.Янжинхорлоо Үнэ: 15.000 төг

PAGE 5 PAGE 6 Арбитр болон олон улсын худалдааны эрх зүйн актын эмхтгэл МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитраас иргэд, бизнес эрхлэгчид, оюутнууд та бүхэнд зориулан Арбитр болон олон улсын худалдааны эрх зүйн актын эмхтгэл номыг гаргалаа. ГАРЧИГ 1. НҮБ-ын олон улсын худалдааны эрхийн комиссийн олон улсын арилжааны арбитрын загвар хууль 2. Арбитрын ажиллагаа явуулах талаар юнситралаас гаргасан зөвлөмж 3. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх тухай конвенци 4. Монголын Үндэсний Арбитрын Хэрэг Шийдэрлэх дүрэм 5. Улс болон гадаад улсын иргэд хоорондын хөрөнгө оруулалттай холбогдсон маргааныг шийдвэрлэх тухай конвенци 6. Эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тухай конвенци 7. Олон улсын арилжааны арбитрын үйл ажиллагаанд нотлох баримт гаргах тухай олон улсын барын холбооны дүрэм 8. Арилжааны маргаанд арбитрчдын баримтлах ёс зүйн зарчмууд 9. Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенци 10. Олон улсын худалдааны гэрээний юнидройтийн зарчмууд 11. Инкотермс 2000 12. Инкотермс 2010 13. Форс мажор, Хардшип МҮХАҮТ, Монголын Үндэсний Арбитр Эмхэтгэсэн: Г.Чинбат Хянасан: Ч.Гүнждагва Монголын Үндэсний Арбитрын шийдвэрлэсэн хэргүүдийн эмхэтгэл /2006-2011 он/ Өнөө үед бизнесийн маргааныг шийдвэрлүүлэх хамгийн түргэн шуурхай, бодитой, үр ашигтай, хүлээн зөвшөөрөгдсөн арга бол арбитр. Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх шалтгаан нь арбитрын шийдвэр эцсийн байж, талууд түүнийг заавал биелүүлэх үүрэгтэйд оршино. Түүнчлэн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхэд гардаг хүндрэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээр дамжин хугацаа алдахгүйгээр, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш, бүрэн эрхийн хүрээнд оролцож, олон улсын хэмжээнд биелэгдэх бодит боломж бүхий шийдвэрийг талууд хүлээж авдагаараа шүүхээс ялгагдах гол давуу талтай. Ийнхүү өнөөгийн эдийн засаг хэлцэл, тэдгээрээс үүдэн гарч байгаа маргааны шалтгаан нөхцөл, маргаанаа хэрхэн шийдвэрлүүлдэг практикийг судлах нь гадаад эдийн засгийн аливаа салбарт үйл ажиллагаагаа эрхэлж буй хүн бүхэнд чухал хэрэгцээтэй. Иймээс гадаад, дотоод эдийн засгийн гэрээ хэлцэл байгуулан ажиллагч хэн бүхэнд практик сургамж болох төдийгүй энэхүү шийдвэрлэсэн хэргийн эмхэтгэл нь өөрөө онол, практик судлалын эргэлтэд орж арбитрч, шүүгч, өмгөөлөгч, судлаач, хуульч, багш, оюутны гарын авлага болон та бүхний мэдлэг, үйл ажиллагаанд хувь нэмэр болно хэмээн итгэж уг эмхэтгэл номыг гаргалаа. МҮХАҮТ, Монголын Үнудэсний Арбитр Эмхэтгэсэн: А.Золжаргал Хянасан: Ч.Гүнждагва Үнэ: 6000 төг Үнэ: 6000 төг

PAGE 7 PAGE 8 Бизнесийн гэрээний үлгэрчилсэн загвар Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны цар хүрээ жил ирэх тусам өсөж байгааг харгалзан бизнес эрхлэгчидийн ажлын хэрэгцээнд бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс "Бизнесийн гэрээний үлгэрчилсэн загвар" номыг бэлтгэн гаргаж байна. Тус номыг хууль зүйн зөвлөх, өмгөөлөгч, оюутан, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтан, бизнес эрхлэгчдэд зориулсан бөгөө тэдний хэрэгцээ шаардлага, өсөн нэмэгдэж байгаа эрх зүйн мэдлэгийн эрэлтийг хангаж ажлыг нь зохих хэмжээгээр хөнгөвчилнө гэж найдаж байна. Уг номонд бизнес эрхлэгчдэд нэн тэргүүнд хэрэгцээтэй, байнга ашиглагддаг нийтлэг төрлийн гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн үзэл баримтлал, зарчим, агуулгын хүрээнд боловсруулан оруулсан болно. Бизнес эрхлэгч та эдгээр гэрээний загвар нь үлгэрчилсэн загвар учраас холбогдох хуульд, өөрсдийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төсөөтэй хэрэглэх, баяжуулах, өөрчлөх зэргээр ашиглах боломжтой юм. Аж Ахуй нэгж шинээр үүсгэн байгуулагч нарт зориулсан гарын авлага Аж ахуй нэгж үүсгэн байгуулагч аливаа бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх, удирдан явуулахдаа зохих ёсны мэдлэгтэй байх нь түүний бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Бид энэхүү гарын авлагад аж ахуй нэгж үүсгэн байгуулахад юуг мэдэж байх шаардлагатай вэ, ямар асуудлыг авч үзэх вэ, тэдгээрийг хэрхэн үнэлж дүгнэх, үүнд өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар өргөн хүрээтэй тусгахыг эрмэлзсэн болно. Мөн аж ахуйн нэгж үүсгэн байгуулахад бүрдүүлэх бичиг баримтууд, хандах байгууллага, бүрдүүлэх ажлын шат дарааллын талаар оруулж шаардлагатай гэрээ, дүрэм ба тооцооны загвар хавсаргав. Бизнесээ эхлэх, шинээр зах зээлд орох, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд тань энэхүү гарын авлага тодорхой дэмжлэг болно гэж найдаж байна. МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын үндэсний арбитр Эмхэтгэсэн: Г.Золбоо Хянасан: Ч.Гүнждагва МҮХАҮТ, Бизнес хөрөнгө оруулалтын дэмжих газар Үнэ: 4000 төг Үнэ: 8000 төг

PAGE 9 PAGE 10 Банк, санхүү, худалдааны иж бүрэн гарын авлага Банк, санхүү, худалдааны иж бүрэн гарын авлага хэмээх энэхүү ном нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Та бүхэнд зориулан гаргаж байгаа Бизнесийн мини номын сан -гийн цуврал номын 3 дахь нь болж байгаа бөгөөд байгууллага өөрийн санхүүгийн хэрэгцээг хэрхэн судлах, богино хугацаат санхүүжилт авахын тулд хэнд хандах, төлбөрийн ямар хэлбэрүүд, арга хэрэгслүүд байдаг зэрэг санхүүжилтийн чухал ойлголтууд, практик зөвлөмжүүдээс гадна банкны зээлийн баталгаа, түүнийг олгоход юуг онцлон анхаарах, ямар төрлийн баталгаа байж болох, банкны үйл ажиллагааны хүрээнд гарч болох эрсдлүүд, тэдгээрийг бууруулах арга замууд зэрэг Та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд нэн хэрэгцээтэй, өргөн хүрээтэй мэдээллийг агуулсан учир их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад, нийт бизнес эрхлэгчид Та бүхэнд практик мэдлэг, үйл ажиллагааны удирдамж, шинэ санаа, чиглэл өгөх чухал ач холбогдол бүхий ширээний ном тань болно гэдэгт итгэлтэй байна. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 4000 төг Барааны тоо, чанар шалгах аргачлалууд Энэхүү цуврал гарын авлагад гол нэр төрлийн барааг шалгах аргачлалуудыг нэгтгэн барааны нэр төрлийн тухай үндсэн ойлголт, стандартын шаардлага, барааны гэмтэл согогын талаар болон шалгах аргачлалыг багтаан оруулсан бөгөөд Стандарт Хэмжил зүйн Үндэсний Төвөөс олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулсан сүүлийн үеийн MNS стандартуудыг оруулсан болно. Тус гарын авлагыг судалснаар Монголын болон гадаадын байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гадаад худалдааны гэрээгээр нийлүүлэгдэж буй төрөл бүрийн бараа, тоног төхөөрөмж, түүхий эд импортлох явцад элбэг тохиолддог тоо, чанарын зөрчил гэрээгээр тохиролцсон марк, тип, артикул, иж бүрдэл зөрөх, нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж сертификат гаргах мэдэгдэхүүнтэй болно. Энэхүү гарын авлага нь экспертүүдийн ажлын гарын авлага болохоос гадна бусад гадаад худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, менежер, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилтнууд, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэрэглэгдэх чухал ном болно гэж үзэж байна. Экспорт Импорт барааны магадлан шалгах газар Боловсруулсан: Д.Батжаргал Экспертүүд: Д.Шархүү, Х.Батсайхан, Б.Бурмаа, Л.Оюунбилэг, Т.Гончигсүрэн, Х.Долгорханд, Д.Содномдорж Хянан тохиолдуулсан: Д.Батсүх, Ж.Мөнхболд Үнэ: 6000 төг

PAGE 11 PAGE 12 Бизнесийн захидал Энэхүү ном танд ажил хэргийн болон хувийн захидлыг бичихэд тусална. Хэрэв та байнга захидал бичих шаардлагатай байдаг бол, яаж бичих эсвэл ямар нэг асуудлыг хэрхэн илэрхийлэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа тохиолдолд энэ ном таны сайн туслах байх болно. Монгол хэл дээр тайлбартай 100 загвар захидлыг багтаасан энэ ном таньд яаж бичих болон ямар шалтгаанаар бичих вэ гэдгийг тодорхой хэлж өгнө. Захиа бичих хамгийн хурдан, хялбар зам бол энэ номны эхэнд байгаа захианы агуулгын жагсаалтуудыг хянуур уншиж, бичих гэж буй захидлын төрлийг сонгон, жишээ болон тайлбарыг унших явдал юм. Энэ нь таны мэдэх гэсэн бүх зүйлийг хэлж өгнө гэж найдаж байна. Захидал бичих талаар бүрэн ойлголт авахын тулд та энэхүү номыг эхний нүүрнээс нь арын хавтас хүртэл сайн унших хэрэгтэй. Энэ зөвхөн танаас л шалтгаална. Нэг үгээр хэлбэл, та хэцүү захидлыг бичих шалгарсан тактикуудтай танилцах гэж байна шүү. Бизнес санал 2012, 2013, 2014, 2015 онууд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас бизнес эрхлэгчдэд зориулан жил болгон гадаад, дотоодын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний бизнес саналуудыг эмхтгэж гарын авлага болгон та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаа бид 2009-2015 онуудад МҮХАҮТ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд ирсэн болон Бизнес Таймс сонинд хэвлэгдэн гарсан бизнес саналуудыг эмхтгэн хүргэж байна. Тус номонд бараа бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд багтсан болно. Үнэ: 4000 төг МҮХАҮТ, Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар Үнэ: 5000 төг

PAGE 13 PAGE 14 Бичил ба өрхийн үйлдвэрлэл болон Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээлэл Монгол улсыг үйлдвэржүүлэх, хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр танхимаас олон санал санаачлага гаргаж хэрэгжүүлсний дотор хөдөө орон нутагт хөгжүүлэх боломжтой бичил, жижиг дунд үйлдвэрүүдийн судалгааг явуулж, үйлдвэржилтийн газрын зураг гарган, засгийн газарт санал зөвлөмж болгон, бодлого шийдвэрт нь тусгуулсан. Аймгуудын нөөц боломж ба эрэлтийг судлан шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийн санг бүрдүүлсэн бөгөөд дараах гурван хэсэг болгон та бүхэнд танилцуулаж байна. Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээлэл Бичил ба өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн мэдээлэл Сав баглаа боодлын тоног төхөөрөмжийн мэдээлэл Бизнес төлөвлөгөө хийх гарын авлага МҮХАҮТанхимаас Бизнесийн боловсролын цуварлаар энэ удаа бизнес төлөвлөгөө хэрхэн хийх талаар компаний дээд болон дунд шатны удирдлагуудад зориулан гарын авлагыг Та бүхэнд өргөн барьж байна. Бизнес төлөвлөгөө хийх нь ямар хэрэгтэй байдаг, хэрхэн хийдэг, ямар бүтэцтэй байх, ямар асуудлыг багтаах вэ зэрэг энгийн зүйлүүдээс эхлээд бизнесийн санхүүгийн гол харьцаануудыг хэрхэн гаргах, ямар эрсдлүүдийг тооцох вэ гэсэн нарийвчилсан асуудлыг гарын авлагад багтаасан. Мөн арилжааны банк ба хөрөнгө оруулагчдад бизнес төлөвлгөөг танилцуулаж байгаа тохиолдолд тэдний зүгээс юуг илүү анхаарч, ямар асуудлыг их тавьдаг талаар бүлэг тус бүр дээр тодорхой үзүүлэв. Уг гарын авлага нь компаний хэмжээ, салбар харгалзахгүйгээр ашиглах боломжтой бөгөөд бизнес төлөвлөгөө хийж байхад тулгардаг нийтлэг асуултуудад бүрэн хариулт өгөхийг зорьсон. Бизнес эрхлэгч та бүхэнд зориулсан энэхүү гарын авлага нь таны ширээний ном болж, бизнесээ зөв төлөвлөж, их амжилт олоход тань өчүүхэн нэмэр болно гэж найдаж байна. МҮХАҮТ, Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ж.Оюунчимэг Үнэ: 12.500 төг МҮХАҮТ, Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар Үнэ: 5000 төг

PAGE 15 PAGE 16 Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төсөл бичих заавар Бидэнтэй өдөр тутам уулзаж, бидэнд хандаж байдаг хот, хөдөөгийн олон бизнес эрхлэгчид мөнгө яаж олох вэ, мөнгөтэй л бол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлмээр байна гэж ярьдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд хийх хамгийн эхний алхам нь төслийн санаагаа тал бүрээс нь сайтар үнэлэж төслөө бичих явдал юм. Танхимаас Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулан төсөл бичих тухай хялбаршуулсан зааврыг толилуулж байна. Энд төсөл ямар үндсэн бүлгүүдээс бүрдэх, бүлгүүдэд ямар асуудал тусгах талаар тодорхой тайлбарлан жишээ, загваруудыг оруулсан. Таны боловсруулсан төсөл ойлгомжтой, эмх цэгцтэй, тухайн төсөл хэрэгжих бүхий л үндэслэлийг тодорхой тусган үзүүлсэн байвал үр дүнд хүрэх болно. Та бүхэнд зориулсан энэхүү ном бизнесээ зөв төлөвлөж, их амжилт олоход тань өчүүхэн нэмэр болно гэж итгэж байна. МҮХАҮТ, Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга Ж.Оюунчимэг Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн стратегийг боловсруулах МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч Та бүхэнд зориулан гаргаж буй Бизнесийн мини номын сан -даа оруулахаар Олон Улсын Худалдааны төвөөс боловсруулан гаргаж дэлхийн өнцөг булан бүрд хэрэгжүүлж байгаа Олон Улсын Худалдан авалт, Нийлүүлэлтийн Гинжин Менежмент хэмээх модуль сургалтын гарын авлагуудаас орчуулан хүргэж байна. Энэ удаад бид сургалтын багц материалаас Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн стратегийг боловсруулах гарын авлагыг Та бүхэнд толилуулж байна. Монголын компаниуд дотоод болон олон улсын зах зээл дээр улам бүр өрсөлдөж буй өнөө үед энэхүү сургалтын цуврал нь их, дээд сургуулиудын академик шинж чанартай үйл ажиллагаагаа зөв бодлого дээр үндэслэн сайжруулахад чухал ач холбогдолтой юм. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Орчуулан хэвлэлд бэлтгэсэн: Ж.Борхүүхэн Үнэ: 5500 төг Үнэ: 3500 төг

PAGE 17 PAGE 18 Бэлтгэн нийлүүлэгчийг үнэлэх ба сонголт хийж жагсаалт гаргах (Олон улсын худалдааны байгууллагын Худалдан авалт, нийлүүлэлтийн гинжин менежмент багц сургалтын гарын авлага 5) Энэхүү ном нь 2010 онд шинээр хэвлэгдэн гарсан бөгөөд нийт 8 бүлгээс бүрдсэн, бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага юм. Тус номонд нийлүүлэгчийн үнэлгээний бүтэц, боломжит нийлүүлэгчийг үнэлэх шалгуур, Сонирхолыг үнэлэх загвар, нийлүүлэгчдийг таних шилж, сонгох, судлах, нийлүүлэгчийг хэмжих ба үнэлэх, санхүүгийн байдлыг үнэлэх зэрэг ажлуудыг хийснээр дараагийн алхам юу хийх вэ? зэрэг маш дэлэгрэнгүйгээр тайлбарлаж өгсөн болно. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Орчуулсан: Б.Гэрэлтуяа Хянан засварлаж, хэвлэлд бэлтгэсэн: Ж.Борхүүхэн Бяслаг хийх гарын авлага Мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд сүү нь Монгол хүний хүсний тэжээлийн гол хэрэглээ юм. Иймээс Монголчууд эрт дээр үеэс өрх гэрийн хэрэгцээндээ малын сүүг ямарч хаягдалгүй боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн хийж ирсэн байна. Засгийн газраас Цагаан хувьсгал Өдөрт хүүхдэд нэг аяга сүү гэх зэргийн аян явуулж ард иргэдийн эрүүл мэндийн төлөөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэж ирсэн. Мөн сүүлийн үед эрүүл хооллолтыг хүн бүр эрхэмлэж сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж байна. Сүүг боловсруулаж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи нь хэзээ ч хуучирдаггүй. Сүүг боловсруулах арга ажиллагааг эзэмшиж өөрийн өрхийн хэрэглээ болон өрийн бизнесээ өргөжүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тань туслах зорилгоор сүү болон шар сүүгээр төрөл бүрийн бяслаг хийх энэхүү гарын авлагыг та бүхэнд толилуулж байна. Энэ номондоо бид бяслаг хийхэд шаардлагатай орц, түүхий эд, бэлтгэх арга техник, шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээлэлийг оруулсан болно. Жижиг дунд бизнес үндэсний үйлдвэрлэлийг дэмжих газар Оргил Үнэ: 3500 төг Үнэ: 3000 төг

PAGE 19 PAGE 20 Валютын ханшын эрсдлийн менежмент Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас өмнө нь Гадаад худалдааны иж бүрэн гарын авлага, Худалдааны санхүүжилтын иж бүрэн гарын авлага зэрэг номуудыг хэвлэн гаргаж байсан бол энэ удаа гадаад худалдаа эрхлэгчдийн өмнө эн түрүүнд тавигдаж буй валютын эрсдлээс хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Валютын ханшын эрсдлийн менежмент гарын авлагыг өргөн барьж байна. Энэхүү гарын авлагын зорилго нь эрсдлээс хамгаалах төрөл бүрийн арга хэрэгслэлийн талаар танилцуулж, хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиглаж болохуйц арга хэрэгслэлийн талаарх практик ач холбогдол бүхий мэдээлэл өгөхөд оршино. Валютын ханшын эрсдэл өндөр, эдийн засаг, санхүүгийн хүнд хэцүү орчинд буй өнөөгийн нөхцөлд энэхүү гарын авлага нь гадаад худалдаа эрхэлж буй та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулж, ширээний ном, бизнесийн хөтөч тань болно гэдэгт найдаж байна. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Эхийг бэлтгэсэн: М.Сэлэнгэ Үнэ: 3000 төг Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гарын авлага Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд зориулж хууль эрх зүйг- гарын авлагыг анх удаа ном болгон хэвлэн гаргаж байна. Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад онцгой идэвхи санаачлага гаргаж буйгийн нэг илрэл бол гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний анхан болон давтан сургалтыг МҮХАҮТ дээр зохион байгуулдаг болсон явдал билээ. Энэ нь гаалийн зуучлагч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний мэргэжлийн ур чадвар, хариуцлага нэмэгдэж гаалийн зуучлалын үйл ажиллагааг сонгодог утгаар нь хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно. Энэ ном манай гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэний өдөр тутмын ширээний ном байх болно. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газрын дэргэдэх, Гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн зөвлөл Эмхэтгэн, хэвлүүлэхэд гар бие оролцсон: УБ хот дахь гаалийн газрын удирдлага, Гаалийн улсын байцаагч Үнэ: 15.000 төг

PAGE 21 PAGE 22 Гааль-Бизнесийн түншлэлийн үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээ Байгууллагуудад бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх Засгийн газар-хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог ажиллуулах Бизнесийн эрүүл орчинг бүрдүүлэх талаар Засгийн газар, түүний харъяа байгууллагуудтай хамтран ажиллах Гадаад дотоод худалдаатай холбоотой маргаан хөндлөнгийн шүүхийн үүргийг гүйцэтгэх Экспорт, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаа Гадаад худалдааны бичиг баримтыг баталгаажуулах Патент барааны тэмдгийг бүртгэх Гадаад, дотоод худалдааны үзэсгэлэн яармаг зохион байгуулах Борлуулалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах Бизнесийн төлөөлөгчид солилцох, зохион байгуулах Бизнес хөрөнгө оруулалтын мэдээлэл солилцох Гишүүн компаниудын хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааг дэмжих Сургалт семинар, уулзалт зохион байгуулах Тодорхой бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа гаргах Баркод буюу зураасан код олгох Дээрхи номонд гадаад худалдаа эрхлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт болон гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай мэдээ мэдээллийг багтаасан болно. Гадаад худалдааг хөгжүүлэхэд Засгийн Газар болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь сэдэвт зөвлөгөөний судалгааны материалууд, гарсан санал, баримтууд, илтгэлүүдийн эмхэтгэл МҮХАҮТанхимаас гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор 2007 оны 11 дүгээр сарын 20-нд Гадаад худалдааг хөгжүүлэхэд Засгийн газар Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь 2007 сэдэвт зөвлөгөөнийг экспорт, импортын өнөөгийн байдал, учирч буй саад бэрхшээл, цаашид энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэх, гадаад худалдааг хөнгөвчлөх талаар тодорхой шийдвэрүүдийг гаргах, энэ талаарх бизнес эрхлэгчдийн дуу хоолойг МҮХАҮТанхимаар дамжуулан Засгийн газарт хүргэх гол зорилготойгоор зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөс олон санаа, шийдвэрүүдийг гаргаж, цааш хэрэгжүүлж төр засагт хүргэх тухай хэлэлцсэн бөгөөд тэдгээр асуудал шийдвэрлэсэн байдал илтгэлүүдийг ийнхүү эмхэтгэл болгон та бүхэнд хүргэж байна. ҮХЯ, УМХГ, ГЕГ, ЗТАЖЯ, БСШУЯ-д Үнэ: 2000 төг Үнэ: 1000 төг

PAGE 23 PAGE 24 Гадаад худалдааны нийлүүлэлтийн нөхцөл "Инкотермс - 2010" Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас өмнө нь Гадаад худалдааны иж бүрэн гарын авлага, Худалдааны санхүүжилтын иж бүрэн гарын авлага зэрэг номуудыг хэвлэн гаргаж байсан бол энэ удаа гадаад худалдаа эрхлэгчдийн өмнө эн түрүүнд тавигдаж буй валютын эрсдлээс хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Валютын ханшын эрсдлийн менежмент гарын авлагыг өргөн барьж байна. Энэхүү гарын авлагын зорилго нь эрсдлээс хамгаалах төрөл бүрийн арга хэрэгслэлийн талаар танилцуулж, хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнууд дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиглаж болохуйц арга хэрэгслэлийн талаарх практик ач холбогдол бүхий мэдээлэл өгөхөд оршино. Валютын ханшын эрсдэл өндөр, эдийн засаг, санхүүгийн хүнд хэцүү орчинд буй өнөөгийн нөхцөлд энэхүү гарын авлага нь гадаад худалдаа эрхэлж буй та бүхний өдөр тутмын үйл ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулж, ширээний ном, бизнесийн хөтөч тань болно гэдэгт найдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан гарын авлага Монгол Хятадын эдийн засаг бизнесийн харилцаа тасралтгүй нэмэгдэж буй өнөө үед Хятад улсаас Монгол улсад хөрөнгө оруулалт хийж буй Хөрөнгө оруулагч нарт зориулсан гарын авлагыг Хятад хэл дээр эмхтгэн гаргалаа. Энэхүү гарын авлагат Монгол улсын ерөнхий байдал, Монгол улсын эдийн засгийн ерөнхий байдал, Монгол улсын гадаад худалдааны ерөнхий байдал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого, Монгол улсын визийн журам, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Монгол улсад ипортлохыг хориглох болон экспорт импортын тусгай зөвшөөрөл шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалт, Монгол улсад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт зэрэг багтсан болно. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Хянасан: С.Дэмбэрэл Б.Батчимэг Үнэ: 8000 төг Үнэ: 6000 төг "Инкотермс - 2010" Блакат Үнэ: 1500 төг

PAGE 25 PAGE 26 Газарзүйн заалтын гарын авлага Хамгийн сайн туршлагуудыг харуулах энэхүү гарын авлагын зорилго нь олон улс болон Монгол улсын хэмжээнд санал бодол, олж авсан мэдээ мэдээллийг харилцан солилцох боломж бүрдүүлэх, газарзүйн заалт үйлдвэрлэгчдэд туслахын тулд зааварчилгааны хайрцаг -ийг хөгжүүлэхэд оршино. Гарын авлага нь газарзүйн заалтыг ойлгох ба хөгжүүлэх явцад газарзүйн заалт эзэмшигчдийг дэмжих зорилгоор газарзүйн заалтын тухайн практик туршлага болон боломжтой мэдээллээр хангах зорилгыг агуулсан юм. Хамгийн сайн туршлагуудыг харуулах энэхүү гарын авлагыг Газарзүйн заалтын тогтвортой хөгжилд Монголын хөдөө аж ахуйн нийгэмлэгүүдийг дэмжих нь сэдэвт төслийн ажлын хүрээнд хэвлэн гаргаж байгаа бөгөөд газарзүйн заалтыг үүсгэн бий болгоход Монголын үйлдвэрлэгчдийг оролцуулах зорилготой. Гарын авлага нь уншигчдыг холбогдох гарчиг сэдвийн талаарх мэдээллээр хангах болон газарзүйн заалтыг хөгжүүлэх явцад үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлуудыг ойлгоход нь практик хөтөч болох зорилгоор хэвлэгдсэн юм. Энэ гарын авлагад багтаан оруулсан мэдээллийг төслийн шинжээчид эмхэтгэсэн бөгөөд дэлхий даяар амжилттай бүртгэгдсэн газарзүйн заалттай бүтээгдэхүүнүүдийн талаарх бодит жишээг багтаасан. МҮХАҮТ, Патент барааны тэмдэг газар зүйн заалтын газар Нийтлэгчид: Коринне Куилерот Үнэ: 6000 төг Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас Гадаад худалдааны төлбөр тооцооны дүрмүүдийн иж бүрэн гарын авлага эмхтгэлийг та бүхэнд хүргэж байна. Гадаад худалдаанд оролцогчдын гадаад худалдааны үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулахад зайлшгүй мэдэх хэд хэлэн зүйл байдгийн нэг нь гадаад худалдааны төлбөр тооцооны талаарх мэдлэг юм. Өнөөдөр гадаад худалдааны ихэнхи төлбөр тооцоо банкаар дамжин хийгддэг бөгөөд аккредитивын төлбөр тооцоо, инкассын төлбөр тооцоо үүнд зонхилж байна. Тус гарын авлага нь гадаад худалдааны төлбөр тооцооны голлох хэлбэр болох Аккредитивын төлбөр тооцооны нэгдсэн журам UСР 600/ Uniform Customs and Practice for Documentary Credits, Инкассын төлбөр тооцооны нэгдсэн журам / Uniform Rules for Collections (URC 522) /, Баталгааны нэгдсэн журам / Uniform Rules for Demand Guarantees (URDG 758) / -ыг багтаасан бөгөөд эдгээр дүрэм журмууд нь гадаад худалдааны төлбөр тооцоонд оролцогчдын эрх үүргийг нарийвчлан заасан олон улсын баримт бичиг юм. Энэхүү эмхтгэл нь гадаад худалдааны төлбөр тооцооны голлох 3 дүрмийг нэг дор багтаасан иж бүрэн эмхтгэл бөгөөд монгол хэл дээр гарч байгаагаараа онцлог төдийгүй банк санхүүгийн салбарын ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтэн, их дээд сургуулиудын багш, оюутан залууст үр өгөөж өндөртэй, чухал ач холбогдолтой гарын авлага юм. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Эхийг орчуулсан: ХХБанк Т.Наранцэцэг, Т.Мөнхчимэг, Э.Энхсоёл, Б.Нарангоо, Э.Сайнжаргал. Эхийг эмхэтгэж, хэвлэлтэнд бэлтгэсэн: Б.Батчимэг Үнэ: 4200 төг

PAGE 27 PAGE 28 Логистик ба нийлүүлэлтийн хэлхээний үндсэн ойлголтууд Энэхүү гарын авлаганаас гадаад худалдаа эрхлэгч, экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаачид, логистикийн үйлчилгээ үзүүлэгчид зэрэг нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч талууд нийлүүлэлтийн хэлхээ, логистикийн удирдлага, менежмент, орчин үеийн чиг хандлагын талаар суурь мэдлэг авахаас гадна тэдгээрийн гадаад худалдаа, тээвэрлэлт төдийгүй дотоод үйл ажиллагаанд логистикийн системийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар доорх сэдвүүдийн хүрээнд үндсэн ойлголт өгч ерөнхий зарчмуудын талаар тодорхой ойлголт авах боломжтой. Мөн их, дээд сургуулийн оюутан, багш нарын хувьд гол гарын авлага байх болно. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Хянасан: Ш.Цэвэлсайхан Б.Батчимэг Үнэ: 5000 төг Маркетингийн иж бүрэн гарын авлага МҮХАҮТ-аас эрхлэн гаргаж буй Маркетинг хэмээх энэхүү ном нь үйл ажиллагааны төрөл бүрийн салбарт тухайлбал жижиглэнгийн худалдаа, нийтийн хоол, банк, реклам, зар сурталчилгаа, экспортын хүрээнд маркетингийн арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар уншигч Танд иж бүрэн цэгцтэй ойлголт өгөх, мөн түүнчлэн тухайн үеийн тодорхой нөхцөл байдлыг үнэоэн дүгнэж шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхэд практик дадлага, бодит жишээдийг өргөн тусгаж өгснөөрөө их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад, нийт бизнес эрхлэгч Та бүхэнд практик мэдлэг үйл ажиллагааны удирдамж шинэ санаа, чиглэл өгөх чухал ач холбогдол бүхий ширээний ном болно гэдэгт гүнээ итгэлтэй байна. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Орчуулсан: Ж.Борхүүхэн, Ч.Баттулга Хянан тохиолдуулсан: Ж.Борхүүхэн Үнэ: 10.000 төг

PAGE 29 PAGE 30 PAGE 30 TO ORDER CALL: Е-маркетинг- бизнесийн амжилтын нууц Мэдээлэл харилцаа холбооны давуу талууд нь бидэнд шинэ дэвшилтэт технологийг ашиглах, илүү боломж бүхий сонголтуудыг бий болгоход ихээхэн нөлөө үзүүлдэг. Байгууллагын менежер хүн үйл ажиллагаагаа сайжруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хаана, хэдийд мэдээлэл харилцаа холбооны технологийг ашиглах вэ гэдэг дээр оновчтой шийдвэр гаргах чадвартай байх ёстой. Энэ номон дээр багтсан жишээнүүд ихэнхдээ хөгжиж буй орнуудын туршлага, тэдний мэдээлэл харилцаа холбооны технологийн шийдлийг оновчтой, үр ашигтай хэрэглэж чадсан тухай өгүүлнэ. Мөн эдгээр орнууд бүгд ОУХТөвийн E-Trade Bridge хөтөлбөрт хамрагдсан. е нь зөвхөн шийдэл, хэрэгсэл болоод зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн, шинэ боломжийг нээгч болж чаддаг. Бизнес эрхлэгч, менежерүүд Та бүхэн энд өгүүлж буй харилцан адилгүй салбарт МХХТ-ийн шийдэл, хэрэгцээг бий болгосноор үйл ажиллагааны зардлаа хэрхэн хэмнэж, үр ашигтай ажиллаж амжилтанд хүрсэн тохиолдлуудаас санаа авч, бизнестээ хэрэгжүүлэхэд тань бага ч болов тус хүргэх мэдээлэл болно гэдэгт найдаж байна МҮХАҮТ, Мэдээлэл технологи, Цахим бизнесийг хөгжүүлэх газрын дарга Чулуунцэцэг Зураасан код хэрэглэгчийн гарын авлага GS1 системийг өнөөдөр дэлхийн 160-аад орны эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, бөөний болон жижиглэнгийн худалдаа гэх мэт 20 орчим салбарын 1 сая гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэн өөрсдийн бараа, үйлчилгээндээ амжилттай хэрэгжүүлээд байна. Манай улсын хувьд ч уг системд 2003 онд албан ёсоор нэгдэж олон улсын стандартын дагуу нэвтрүүлж байгаа бөгөөд өөрсдийн хэрэглэгч байгууллага, хувь хүмүүст зориулсан энэхүү гарын авлагыг танилцуулж байгаадаа баяртай байна. Тус гарын авлагаас та уг системийг ямар төрлийн ямар бараа, үйлчилгээнд хэрхэн хэрэглэх, тэдгээрийн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд болон холбогдох дүрэм журмын талаар эмхэтгэсэн. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Хянасан: Ш.Цэвэлсайхан Д.Ариунтөгөлдөр Эхийг бэлтгэсэн: Б.Эрдэнэбаяр Үнэ: 4500 төг Үнэ: 5000 төг

BUSINESS NAME PAGE 31 PAGE 31 PAGE 32 Зураасан кодыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх нь гарын авлага Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх GS1 Mongolia нийгэмлэгээс зураасан кодын хэрэглээний талаархи ээлжит гарын авлагаа гаргалаа. Тус гарын авлага нь эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон худалдагч,эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаалж буй бизнес эрхлэгч,түүнчлэн тэдгээрний эцсийн хэрэглэгчдэд зураасан кодыг эрүүл мэндийн салбарт хэрхэн яаж ашиглах болон түүний үр ашгийг хэрхэн хүртэж болох талаар тодорхой ойлголтыг өгөх болно. Эрүүл мэндийн салбарт зураасан кодыг хэрэгжүүлснээр хүний амь нас,эрүүл мэнд хохирох нөхцлийг бууруулах,багасгах, хуваарилалтын сувгийн үр ашиг болон өвчтний аюулгүй байдлыг хамгаалах явдлыг өсгөн нэмэгдүүлэх, хуурамч эмийн бүтээгдэхүүнээс зайлсхийх боломжийг олгодог. Тус гарын авлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийн дараах хаягаар холбогдож авна уу. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Хянасан: Ш.Цэвэлсайхан Б.Батчимэг Үнэ: 4000 төг GS1 гэж юу вэ? GS1 систем бол бид бүхэнд бүгдэд нь хамааралтай. Үүний гол нотолгоо бол энгийн хэрэглэгч, худалдан авагч бид нараас эхлээд үйлдвэрлэгч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид төдийгүй гааль, татвар гээд төрийн байгууллагууд уг системийг өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, бараа, үйлчилгээндээ хэрэглэж байгаа явдал бөгөөд хамрах хүрээ болон хэрэглэгчдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Таны гар дээр очиж байгаа маш сонирхолтой бас энгийн ны хавтсан дээр буй гутлын хэмжээ, размерийг та харж байна уу. Та бидний стандарт гэж яриад байдаг тэгсэн мөртлөө ойлгодоггүй юмны талаар хамгийн ойлгомжтой, бодит жишээгээр тайлбарлаж үзүүлснийг харж байна. Уг ас та бүхэн зураасан код гэж юу болох, түүний хамрах хүрээ болон хэрэглэгдэх нөхцөл, ямар ямар салбарын бараа, үйлчилгээнд хэрэглэж байгаа болон цаашид шинээр боловсруулан гаргаж байгаа стандартууд болон тэдгээрийг хэрхэн хэрэглэх боломжуудийн талаарх мэдээллийг авах боломжтой. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Ш.Цэвэлсайхан Эхийг бэлтгэсэн: Б.Эрдэнэбаяр Үнэ: 2000 төг

PAGE 33 PAGE 34 ХЭЗГД олгох хялбаршуулсан гарын авлага Энэхүү гарын авлага дахь GS1 системийн стандартууд нь үнэн зөв бөгөөд зураасан кодыг үйл ажиллагаандаа хэрэглэх аргачлалыг та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс тодорхой жишээ авч тайлбарласан болно. Худалдааны эд зүйлсийн глобал дугаар олгох зарчим, үүрэг хариуцлага, олгох аргачлал зэрэг алхамуудыг тодорхой харуулсан билээ. МҮХАҮТ, Зураасан код Логистикийн хэлтэс Үнэ: 2000 төг Жигнэмэг, Бялуу, кекс, Давхраат бүтээгдэхүүн, Талх талхан бүтээгдэхүүн хийх гарын авлага МҮХАҮТ, Голландын ахмад экспертүүдийн холбоотой (PUM) хамтран мэргэжлийн сургалтыг дэмжих төсөл 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба уг төслийн хүрээнд МҮХАҮТ-ын дэргэд Талх нарийн боовны загвар сургалтын төв ийг байгуулснаар Голланд мэргэжилтнүүдийн ирж сургагч багш нарыг бэлтгэн, бэлтгэгдсэн багш нар нь сургалтын үргэлжлүүлэн явуулж байна. Нэг төрлийн сургалтаар 5 хоногт 10 гаруй нэрийн бүтээгдэхүүн хийж суралцах боломжтой бөгөөд төгсөгчдөд МҮХАҮТ ба PUM-ын хамтран гэрчилгээг олгодог. Сургалтанд мэргэжлийн нарийн боовчин, тогооч оролцохоос гадна гэрийн эзэгтэй нар талх нарийн боовыг хэрхэн гэрийн нөхцөлд хийх талаар суралцах боломжтой. Мөн тус төв нь суралцаж төгсөгч нар болон сонирхсон хэн бүхэнд зориулж цуврал гарын авлагаа танилцуулж байна. Энэхүү гарын авлагад жигнэмэгэн бүтээгдэхүүн хэрхэн яаж хийх тухай нарийн зааж харуулсан болно. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 2500 төг

PAGE 35 PAGE 36 Жижиглэн худалдаа эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөний бичиг баримтын эмхтгэл Уг зөвлөгөөнийг тус Танхимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ нь тус салбарын бизнес эрхлэгчдийн хувьд анхны томоохон уулзалт байсан юм. Тус зөвлөгөөн жижиглэн худалдааны салбарын албан болон албан бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд ҮХЯ, НЗАА-ны албаны үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, СХҮТөв, НМХГ, ҮСГ, Нийслэлийн газрын алба зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож тус салбарыг хөгжүүлэхэд баримталж буй төрийн бодлого болон тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж эцэст нь бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн. Энэ салбар манай улсын хувьд 1990 оноос хойш хөгжиж байгаа харьцангуй шинэ салбар хэдий ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй, тодорхой зохицуулалт хийгдээгүй өнөөг хүрсэн ч тус салбар нь ДНБ-ны 30 орчим хувь, татварын орлогын 40 орчим хувийн бүрдүүлдэг хамгийн чухал салбарын нэг болсон нь аль ч шатандаа анхаарах цаг нэгэнт болсныг илэрхийлж байна. Ийм учраас тус зөвлөгөөний үеэр тус салбарыг төлөөлөн ирсэн бизнес эрхлэгчид болон төр, засгийн байгууллагын төлөөлөгчид өөр өөрсдийн байр суурь, баримталж буй бодлого цаашдын чиг хандлага, шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар тавьсан илтгэлүүдийг танилцуулахад таатай байна. МҮХАҮТахимын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл Монголын бизнесийн хатагтай нар 1 Бизнесийг дэмжигч, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ -аас анх удаагаа Монголын Бизнесийн хатагтай нар-1 номыг эрхлэн гаргаж уншигч та бүхний гар дээр өргөн барьж байна. Энэ ном манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрийн гараа, намтар түүх, хийж бүтээж ирсэн ажил үйлсийг тоймлон багтаасан юм. Энэ утгараа уг ном нь нэг ёсондоо Монголын ажил хэрэгч, оюунлаг, дайчин эмэгтэйчүүдийн их үйл хэрэг, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, үүрсэн ачаа, туулсан залчалыг багтаасан түүчээ ном болж, цаашид ч байсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. Номын цөмийг Танхимын гишүүн байгууллагын бизнесч хатагтай нар голчлон бүрдүүлж байгааг онцлоход таатай байна. Бидний эрхлэн бэлтгэсэн энэхүү ном бизнес эрхлэгч эмэгтэйчүүд юу хийж чаддаг, эх орны хөгжил дэвшилд ямар жинтэй хувь нэмэр оруулж ирснийг олон нийтэд таниулан түгээхээс гадна тэднийхээ нэр төр, хийж бүтээснийг алдаршуулах зорилго агуулж байгааг зориуд тэмдэглэх учиртай. Энэ үүднээс эмэгтэй бизнесчүүдийнхээ ажлын онцлог, арга барил, хөдөлмөр бүтээлийн арвин туршлагыг уншигч түмэн, хойч үеийнхэндээ хүргэн түгээн дэлгэрүүлэх санаачлагыг манай Танхимын дэргэдэх, долоо хоног тутмын Бизнес таймс сонины редакцийн хамт олон гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаад талархаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулж буй манай бизнесч эмэгтэйчүүдийн ажил үйлс, үйл хэрэг үүгээр дуусахгүй учир энэ ном цаашид улам өргөжин Та бүхний гарт цувралаар хүрсээр байх болно. МҮХАҮТанхимын дэргэдэх Бизнес Таймс сонины газар Эмхэтгэсэн: Б.Болд, Б.Сарантуяа Үнэ: 15.000 төг Үнэ: 2000 төг

PAGE 37 PAGE 38 ISO/IEC 17025 Стандартад үйл ажиллагаагаа нийлүүлэх нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторууд нь ISO/IEC 17025 стандартын хэзээний танил. Тэд энэхүү стандартад заасан үзүүлэлт шаардлагыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх гэж өдөр тутам ямар нэг саад бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь нэг бол уг стандартыг сайн мэдэхгүйгээс нөгөө талаас дээрх стандартад тавигдсан шаардлага нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй мэт ойлгодогт оршиж байна. Учир нь сорилтын лаборатори бүр өөр өөрийн онцлог үйл ажиллагаа, зохион байгуулалтын хэлбэртэй байдаг. Энэхүү ISO/IEC 17025 стандартад үйл ажиллагаагаа нийлүүлэх нь нэртэй UNIDO-оос эрхлэн гаргасан аргазүйн заавар, зөвлөмжийг Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага болон Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй сорилтын лабораторуудын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор та бүгдийн хүртээл болгож байна. UNIDOэрхлэн гаргасан Орчуулагч: Л.Тунгалаг, Г.Өнөржаргал Үнэ: 30.000 төг Хөрөнгө оруулалт, санхүү ба төслийн үнэлгээ гарын авлага Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хөрөнгө оруулалт, төслийн тухай үндсэн ойлголт ба үнэлгээ шинжилгээний талаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргагч ба хууль тогтоогчдод зориулсан гарын авлагыг Та бүхэнд өргөн барьж байна. Ирээдүйд орлого олох зорилгоор мөнгөө зарцуулах үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэж тодорхойлж болно. Бизнес санхүүгийн орчинд хөрөнгө оруулалт биет ба биет бус хөрөнгийн хэлбэрээр байдаг. Мөн хөрөнгө оруулалтын боломжууд нь шинж чанараараа ялгаатай байна. Тиймээс хөрөнгө оруулагч, санхүүгийн менежерүүд ба зуучлагчид сайн төслүүдийг сонгоход үнэлгээний аргууд хэрэг болдог. Өмнө нь тухайн улсын засгийн газар ба бусад зээлдэгчид гадны санхүүжилт олж авахын тулд төслийн санал бэлтгэдэг байсан. Харин одоо хандивлагч байгууллагууд төслийг таньж тогтоох нь төсөл амжилттай хэрэгжих нэг чухал элемент гэж үзэн илүү ач холбогдол өгөх болсон. Хөгжлийн стратегид тодорхойлсон тэргүүлэх талбарууд төслийг бий болгоход түлхэц болох бөгөөд үүнийг төслүүдийг сонгоход ашигладаг. Иймээс энэхүү гарын авлагад хөрөнгө оруулалт ба төслийн мөн чанар, үе шатууд хөрөнгө оруулалтын үнэлгээний түгээмэл аргуудыг тодорхой жишээтэйгээр багтаасан болно. Мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад авч үзэх ёстой санхүүгийн гол харьцаанууд ба эрсдэлүүдийг оруулсан юм. Энэхүү гарын авлага нь таны ширээний ном болж, зөв шийдвэр гаргахад тань өчүүхэн МҮХАҮТ, Бизнес хөрөнгө оруулалтыг дэмжих газар Зөвлөсөн: С.Дэмбэрэл Эмхэтгэсэн: Ж.Оюунчимэг Үнэ: 3500 төг

PAGE 39 PAGE 40 Үйлдвэржилтийн асуудлаар 2008 онд зохион байгуулсан чуулган, уулзалтуудын илтгэлүүд, санал зөвлөмжийн эмхтгэл МҮХАҮТ-аас өнгөрсөн 2008 оныг Үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж, хөдөө орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр нилээд чармайлт гарган ажиллаж ирсэн. Аймгууд ба нийслэлийн алслагдсан дүүргүүдэд хөгжүүлэх боломжтой жижиг дунд үйлдвэрүүдийг харуулсан үйлдвэржилтийн газрын зураг гаргасан, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн мэдээллийн санг бүрдүүлсэн, үйлдвэржилтийн асуудлаар аймгийн засаг дарга нартай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан, МАХН, АН-тай хамтран ажиллах санамж бичигт энэ асуудлыг оруулан баталгаажуулсан, МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад Үйлдвэржилтийн газрын зураг, үйлдвэржүүлэх тухай Танхимын саналыг танилцуулж, тэдний зүгээс дэмжлэг хүлээсэн, Монгол улсын засгийн газартай хамтран Үйлдвэржилтийн үндэсний чуулган -ыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран Улаанбаатар хотын үйлдвэрийн дүүрэг болон алслагдсан дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулсан зэргийг тус номонд тусгасан болно. Түүнчлэн энэхүү товхимолд үйлдвэржилтийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хурал, чуулганы илтгэл материалуудыг нэгтгэн та Та бүхэнд толилиулж байгаа бөгөөд энд үнэтэй санал зөвлөмжүүд олон байгааг дурдъя. Үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгцээ, нийлүүлэлтийг тодорхойлж төлөвлөх нь МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч Та бүхэнд зориулан гаргаж буй Бизнесийн мини номын сан -даа оруулахаар Олон Улсын Худалдааны төвөөс боловсруулан гаргаж дэлхийн өнцөг булан бүрд хэрэгжүүлж байгаа Олон Улсын Худалдан авалт, Нийлүүлэлтийн Гинжин Менежмент хэмээх модуль сургалтын гарын авлагуудаас орчуулан хүргэж байна. Энэ удаад бид сургалтын багц материалаас Үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгцээ, нийлүүлэлтийг тодорхойлж төлөвлөх нь гарын авлагыг Та бүхэнд толилуулж байна. Монголын компаниуд дотоод болон олон улсын зах зээл дээр улам бүр өрсөлдөж буй өнөө үед энэхүү сургалтын цуврал нь их, дээд сургуулиудын академик шинж чанартай үйл ажиллагаагаа зөв бодлого дээрүндэслэн сайжруулахад чухал ач холбогдолтой юм. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 3500 төг МҮХАҮТ, Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар Үйлдвэржилтийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хурал, чуулганы илтгэл материалуудын нэгтгэсэн Үнэ: 3000 төг

PAGE 41 Үйлчилгээний соёл PAGE 42 Хэлэцээрт амжилттай бэлтгэх нь МҮХАҮТанхимаас өөрийн гишүүн байгууллагуудад, нийт бизнес эрхлэгчид, гадаад худалдаа эрхлэгчдэд болон олон олон уншигчдад зориулан энэхүү ээлжит цувралаа өргөн барьж байна. Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны амжилт нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг хэрхэн зөв тодорхойлж чадахаас ихээхэн хамааралтай. Иймээс хэрэглэгчийнхээ хэрэгцээ, сонирхол, эрмэлзлэл, үйлчилгээнээс хүлээж буй ашиг хонжоо, хангагдаагүй хэрэгцээ, шинэ үйлчилгээнд хандах хандлага зэргийг судлах нь чухал. Үйлчилгээний салбарт чухлаар тавигдаж байгаа соёлын эрэлт хэрэгцээг хангахад бидний толилуулж буй Үйлчилгээний соёл хэмээх гарын авлага зохих хувь нэмрээ оруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах ном болно гэж итгэж байна. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 3500 төг МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч Та бүхэнд зориулан гаргаж буй Бизнесийн мини номын сан -даа оруулахаар Олон Улсын Худалдааны төвөөс боловсруулан гаргаж дэлхийн өнцөг булан бүрд хэрэгжүүлж байгаа Олон Улсын Худалдан авалт, Нийлүүлэлтийн Гинжин Менежмент хэмээх модуль сургалтын гарын авлагуудаас орчуулан хүргэж байна. Энэ удаад бид сургалтын багц материалаас Хэлэлцээрт амжилттай бэлтгэх нь гарын авлагыг Та бүхэнд толилуулж байна. Монголын компаниуд дотоод болон олон улсын зах зээл дээр улам бүр өрсөлдөж буй өнөө үед энэхүү сургалтын цуврал нь их, дээд сургуулиудын академик шинж чанартай үйл ажиллагаагаа зөв бодлого дээрүндэслэн сайжруулахад чухал ач холбогдолтой юм. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 4000 төг

PAGE 43 PAGE 44 Монголын эдийн засаг, гадаад худалдааны Цагаан ном 2013, 2014, 2015 он Энэхүү номонд Монгол улсын эдийн засаг, гадаад худалдааны тойм мэдээлэл, дүгнэлтүүд 2014 оны дүн, 2015 оны эхний хагас жилийн байдлаар, МҮХАҮТ-аас жил бүр явуулдаг Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны дүн, дүгнэлтүүд, Өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүний зах зээлийн тойм мэдээллүүд, Монголын уламжлалт экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, тухайлбал, зэс, алт, хайлуур жонш, молибден, нефть, ноос, ноолуур гэх мэтийн гадаад, дотоод зах зээлийн судалгаа, Уламжлалт бус зарим бүтээгдэхүүн, тухайлбал, айраг, бугын ясан эвэр, өлөн гэдэс, морин хуурь, ямааны мах гэх мэтийн зах зээлийн судалгаа, Гарал үүслийн гэрчилгээ, хөнгөлөлтийн ерөнхий системийн тухай, Монгол улсын гадаад худалдаанд хэрэглэгддэг үндсэн баримт бичгүүд, Монгол улсын гадаад худалдааг хөнгөвчлөх нэг цахим цонхныг нэвтрүүлэх хүрээнд хийгдэж байгаа асуудлууд зэрэг өргөн хүрээтэй, дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан болно. Энэхүү цагаан номыг МҮХАҮТ-аас худалдан авч бизнесийн тодорхой шийдвэр гаргах, сургалт, эрдэм шинжилгээний бүтээл туурвихдаа ашиглах боломжтой. Тус ном нь 2009 оноос хойш жил бүр эмхэтгэн гардаг байгаа. Одоогоор 2009-2015 оны бүх ном байна. Усгүй бол амьдрал үгүй, Усгүй бол бизнес үгүй МҮХАҮТанхимаас усны бодлого, үр ашгийн асуудлаар 2013, 2014 онуудад зохион байгуулагдсан хэлэлцүүлгүүдэд тавигдсан илтгэлүүдийн эмхтгэлийг хүргэж байна. НҮБ-аас 2013 онд Дэлхийн усны өдрийг Усны хамтын ажиллагааны жил уриан доор зохион байгуулсан ба Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2013, онд Усны үндэсний хэлэлцүүлэг мөн Ус-амьдралын эх булаг, 2014 онд Ус ба эрчим хүч хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь ус, нөгөө нь эрчим хүч байдаг. Өнөөдрийн байдлаар цэвэр ус, эрчим хүч үйлдвэрлэлийн асуудал дэлхий нийтийн өмнө тулгарсан хамгийн том асуудал болоод байна. Ус, эрчим хүч нь хоорондоо нарийн уялдаа холбоотой, харилцан хамааралтай байдаг. Дэлхийн усны хөгжлийн тайланд эрчим хүчний гачигдалтай иргэд усны гачигдалтай амьдардаг хэмээн тэмдэглэсэн байна. Цөмийн, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд усыг ихээр ашигладаг. Нөгөө талаас дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 8 орчим хувь нь усыг шахах, цэвэрлэх, түгээх болон хэрэглэгчдэд хүргэхэд зарцуулагддаг гэсэн тооцоо байдаг. Монгол орны хувьд усны нөөц багатай орны тоонд ордог ба нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус, 20 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг. Харамсалтай нь бид хэрэглээний усныхаа 85 хувийг газрын гүний усаар хангадаг. Энэ гаж тогтолцоог халахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн механизмыг хөгжүүлэх нь нэн шаардлагатай байгаа юм. МҮХАҮТ, Цэвэр хөгжил, Цэвэр үйлвэрлэлийг дэмжих газар Эмхэтгэсэн: Г.Түмэнжаргал, Б.Оюунбат Үнэ: 13.000 төг МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 5000 төг

PAGE 45 PAGE 46 Ногоон Эдийн Засаг, Ногоон Бизнесийн цуврал CD МҮХАҮТанхим 2012 оныг Тогтвортой, Тэнцвэртэй, Оролцоотой хөгжлийн жил гэж зарлалаа. Монгол улсад маань байгаль орчины доройтол нь яагаад дэндүү түргэн хурдацтайгаар газар авч байна. Энэхүү хурдацтай доройтох үйл явц Монгол улсын өнөөгийн эдийн засгийн өсөлтийн бодлогыг хязгаарлан, саатуулах хэмжээнд очиход ойрхон байна. Тиймээс хөгжлийн бодлогодоо яаралтай засвар оруулж Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх цаг ирлээ. Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь олон улсад хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн аргазүй, аргачлалуудыг өөрийн дотоод нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, тэдгээрийг сурталчлахад оршдог. Иймээс МҮХАҮТ-аас Ногоон эдийн засаг, ногоон бизнесийн цуврал CD гаргахаар шийдвэрлэсний эхнийхийг Таны гар дээр хүргэж байгаадаа баяртай байна. АГУУЛГА 1. Эко үр ашгийн индикаторууд: нөөцийн ашиглалтын үр ашиг ба эдийн засгийн хөгжлийн байгаль орчны нөлөөллийг үнэлэх нь 2. Ногоон оффис хөдөлгөөний гарын авлага 3. Усны нөөцийг ашиглахад иж бүрэн хандахад чиглэсэн экосистемийн төлбөрийн талаарх зөвлөмжүүд 4. Байгаль орчинд ээлтэй үйлчилгээний менежмент нэвтрүүлж буйг илэрхийлэх Ногоон навч эко шошго хэрэглэх эрхийг зочид буудал, зочлох үйлчилгээний байгууллагуудад олгох журам 5. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих хөтөлбөрийн төсөл Цэвэр үйлдвэрлэлийн хялбарчилсан гарын авлага Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн зорилго нь түүхий эд материалыг (үйлдвэрлэлийн оролт) хамгийн үр ашигтайгаар бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн гаралт) болгон хувиргахад оршдог. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд үндсэн ба дагалдах бүтээгдэхүүн гарахаас гадна хатуу, шингэн, хийн хэлбэртэй хаягдал, орчны бохирдол (мөн алдагдлыг) үүсгэдэг. Хаягдалгүй, үр ашиггүй үйлдвэрлэлийг үүсгэхгүй байх үүднээс энэхүү гарын авлагыг уншигч Та бүхэнд зориулан гаргалаа. МҮХАҮТ, Цэвэр хөгжил, Цэвэр үйлвэрлэлийг дэмжих газар Үнэ: 1500 төг МҮХАҮТ, Цэвэр хөгжил, Цэвэр үйлвэрлэлийг дэмжих газар Үнэ: 5000 төг

PAGE 47 PAGE 48 Green paper 2010, 2013 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр Үйлдвэрлэлийг дэмжих газраас Green paper 2010 байгаль орчны сэдэвт гарын авлага хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд Байгаль орчиноо эрүүлжүүлж, мөн эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгалийн баялагт оруулах хөрөнгө оруулалт, ногоон бүтээгдэхүүний хангамж үйлчилгээг тус тус 20% нэмэгдүүлэх мөн хорт утаан хаягдлыг 20% багасгах зэргийг тусган харуулсан байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2010 оныг Ногоон эдийн засгийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан уг номыг хэвлүүлэн гаргахдаа Монголын хар бараан эдийн засгийг ногоон эдийн засаг гэсэн ухагдахуун руу өөрчлөлт хийн хөгжүүлэхээр 20х20х20х20х20 үндсэн таван зарчмыг гол болгон бичсэн байна. Үүнээс гадна усны хэрэглээ болон түүний бохирдол, уул уурхайн компаниудын хэрэглэж буй усны хэмжээ бохирдол, түүнд төлөх төлбөр зэрэг сэдвүүдийг мөн оруулжээ. Та бүхэн уг номны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар холбогдон авна уу. МҮХАҮТ, Цэвэр хөгжил, Цэвэр үйлвэрлэлийг дэмжих газар Үнэ: 5000 төг Эрчим хүч хэмнэлтийн үйлчилгээний (ЭСКО) бизнесийн гарын авлага ЭСКО бизнесийн гарын авлага нь Монгол улсад ЭСКО буюу эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйлчилгээний бизнес эрхлэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан болно. Энэхүү гарын авлагад I. олон улсад ЭСКО гэж нэрлэгддэг эрчим хүч хэмнэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани, II. ЭСКО компани ба түүний үйлчлүүлэгч аж ахуй нэгжийн хооронд байгуулах, Гүйцэтгэлийн гэрээний тухай үндсэн ойлголт, III. ЭСКО бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй, IV. ЭСКО компаниас өөрийн боломжит үйлчлүүлэгч -харилцагчдаа тодорхойлох, тэдгээрт хандсан үйл ажиллагаа явуулах, V. Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжтой үйлдвэр, аж ахуйн газрууд, тэдгээрт хэрэгжүүлж болох төслийн чиглэлүүд, VI. ЭСКО бизнесийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчин зэргийг тусгасан болно. Уншигч танд илүү өргөн мэдээлэл олж авахад туслах зорилгоор энэхүү гарын авлагын эцсийн бүлэгт ЭСКО ба Эрчим хүчний аудиттай холбоотой ном хэвлэл, веб хуудсын жагсаалтыг орууллаа. МҮХАҮТ, Цэвэр хөгжил, Цэвэр үйлвэрлэлийг дэмжих газар Үнэ: 3000 төг

PAGE 49 PAGE 50 Экспорт импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн 2013, 2014 оны төлөв байдлын тухай илтгэл Монголын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хувьд бизнесийн үйл ажиллагаа нь өргөжин тэлж олон улсын зах зээл дээр гарч ажиллах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа хэдий ч прогнозод үндэслэн зах зээлээ сонгох, цаг хугацааны хуваарилалтаа зохицуулах асуудал дутагдалтай байсаар байна. Нөгөө талаас авч үзвэл бизнесийн орчин түргэн хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд түүнийг мэдэрч зохицон ажиллахад шаардлагатай системтэй, бодитой, шуурхай мэдээлэл дутагдалтай хэвээр байна. Иймд МҮХАҮТ дээрх эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн чиг хандлага хэмээх энэхүү товхимолыг зургаа дах жилдээ удамжлал болгон гаргаж Та бүхэнд толилуулж байна. Уг судалгааг хийхдээ мэдээллийн олон төрлийн эх үүсвэрийг ашиглан хамгийн сүүлийн үеийн, шинэчлэгдсэн прогнозыг авч өнгөрсөн хугацааны бодит гүйцэтгэлтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдөх хандлагатайг тодорхойлохыг хичээсэн болно. Энэхүү товхимол нь бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч Таны бодлого боловсруулах, гадаад худалдаа эрхлэх, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хүрээг өргөтгөж гадаад зах зээлд гарч ажиллах үйл ажиллагаанд тань үнэтэй мэдээллийн эх үүсвэр, гарын авлага болно гэдэгт найдаж байна. Монголын экспорт, импортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн чиг хандлага хэмээх энэхүү ном товхимолтой холбогдсон санал, асуулт бусад нэмэлт мэдээллийн талаар бидэнд хандахыг уншигч танаас хүсье. Энэтхэгийн бизнес санал Энэтхэгийн бараа бүтээгдэхүүн болон компаниудын талаарх мэдээлэл монгол хэл дээр ховор байгаа нь Монгол, Энэтхэгийн хоорондын хоёр талын худалдааны хамтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь ажиглагддаг. Энэтхэгийн элчин сайдын яам хоёр талын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны худалдааны компаниудын хооронд бизнесийн харилцаа холбоо тогтоох үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор Энэтхэгийн бизнес саналыг Монгол хэл дээр хэвлүүлэн гаргаж байгаа явдалд МҮХАҮТанхимд талархлаа илэрхийлж байна. Энэтхэг-Монголын худалдааны эргэлт 2008 онд 20 сая ам.доллар байсан бол 2009 онд 12.7 ам.доллар болтол буурсан ба үүнд дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал нөлөөлсөн байх талтай. Энэ товхимол хэвлэгдэн гарсан нь Энэтхэг-Монгол улс хоорондын худалдааны хамтын ажиллагаа ирээдүйд өргөжин хөгжихөд туслана гэдэгт гүнээ итгэж байна. Польшийн бизнес санал Төв Европын хөгжингүй, үзэсгэлэнт орнуудын нэг бол Польш улс юм. МҮХАҮТ, Бизнес гадаад худалдаа сургалт судалгааны газар Үнэ: 3500 төг Үнэ: 3000 төг Үнэ: 3000 төг

PAGE 51 PAGE 52 Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл Дэлхийн улс орнуудын хөгжилд нийтлэг хандлага улам бүр тодорч тэдгээрийн улс төр, эдийн засгийн харилцааны хамаарал идэвхжин олон улсын хөдөлмөрийн хуваарь, зах зээлийн харилцаанд илүү бодитойгоор нөлөөлж даяаршлын үйл явц өргөжиж байгаа нь дэлхийн эдийн засагт шинэ хандлагаар бизнесийн үйл ажиллагааг удирдах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Иймээс логистик хандлагаар бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд дасан зохицох шаардлага улам бүр өсөн нэмэгдэх болсон. Логистикийг зөвхөн үйлдвэр, аж ахуйн газар төдийгүй харилцаа холбоо, эмнэлэг, боловсрол, засаг захиргааны салбар, армид ч амжилттай ашиглаж байна. Даяарчлалын шинэ зуунд мэдээлэл, мэдлэг дээр тулгуурласан үйлдвэрлэл хөгжих бөгөөд хэн өрсөж өөрийн үйл ажиллагаандаа орчин үеийн логистик мэдээллийн бааз дээр түшиглэсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон уян хатан бодлого хэрэгжүүлж чадсан нь амжилт олох болно. Логистикийн шинэ тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэхэд онол арга зүйн хувьд судлах асуудал бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлыг урьдаас илүүтэйгээр татаж байгаа билээ. Энэхүү эрдэм шинжилгээний бичиг нь бизнес эрхлэгчид, судлаачид, оюутан залуучууд, логистикийг сонирхогчдод зориулсан бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын логистикийн холбоо, ШУТИС-ын КтМС-аас хамтран бизнес эрхлэгчид, оюутан залуучууд, багш судлаачдын дунд зарласан Бизнесийн байгууллага дахь логистик менежментийн тулгамдсан асуудал сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс бүрдэж байгаа болно. Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн асуудлууд Худалдаа тээврийг хөнгөвчлөхөд логистикийн үүрэг ЖДБ ба ХХМТ-ийн Салбарын эдийн засаг, Менежментийн асуудлууд онол практикийн хурал SAFETY BOOK 2016 Манай улсын бүх шатны хүнд, хөнгөн үйлдвэрт ажиллаж буй нийт ажилтны ХАБЭА-н талаарх ойлголт, мэдлэг харилцан адилгүй түвшинд байгаа юм. Хүн өөрийн эзэмшлийн орон байр, унаа, мал зэрэг бүхий л өмч хөрөнгөө гадны халдлагаас нүдлэн хамгаалдаг төрөлхийн авиртайн адил өөрийн хамгийн үнэт өмч болох амт нас, эрүүл мэндээ хайрлан хамгаалах, өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрийн талбарт аюулгүй ажиллагааг нэн түрүүнд хангах зан үйлд суралцсан байх асуудал хамгаас чухал болоод байна. Энэ нь жил бүрийн үйлдвэрлэлийн ба зам тээврийн ослын тоо, түүний давтамж шалтгаанаас тодорхой харагдана. Түүнчлэн ХАБЭА-н ажилтнуудын аж ахуй нэгж байгууллагууд дээрх сургалт, зааварчилгаа, хяналтын ажлын үр дүн удирдлагын манлайллын түвшин ч үүнтэй шууд холбоотой гэж үзэж болно. ХАБЭА-н ажилтныг сургах, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр олон ном, гарын авлага хэвлэгдэн гарч байгаа боловч тэдгээрийн хамрах хүрээ, хэрэглээний ач холбогдол төдийлөн өндөр бус нэг төрлийн хэвшмэл агуулгын хүрээнд боловсруулагдсан байгааг дурьдамгүй өнгөрч боломгүй байна. Энэ байдлыг Ололт-Амжилт сургалтын төв олж харан ХАБЭА-н чиглэлээр үйлдвэрлэл, сургалт, судалгаа, эрүүд ахуйн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлага, туршлагад тулгуурлан Safety Book 2016 номыг туурвин уншигч таны оюуны мэлмийд толилуулж байна. Safety Book 2016 номын агуулга нь салбар бүрийн аж ахуй нэгж, байгууллагын бүх шатны ажилтан, албан тушаалтан, ХАБЭА-н ажилтан, судлаач, оюутан, суралцагч, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт ашиглах боломжийг олгож байгаагаараа давуу юм. Энэхүү ном нь цаашид барилга, уул уурхай, эрчим хүч, хөнгөн үйлдвэр зэрэг улс орны аж үйлдвэрийн бүхий л салбарыг хамран үргэлжлэн уншигч таны ширээний ном болсоор байх болно. МҮХАҮТанхимын дэргэдэх Аюулгүй ажиллагаанны зөвлөл Үнэ: 40.000 төг Үнэ: 10.000 төг Эмхлэн гаргасан: Монголын логистикийн холбоо, МҮХАҮТ-ын Гишүүнчлэлийн газар, GS1 Монгол нийгэмлэг, ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль Хянасан: ШУТИС, БУХС-ын профессор, доктор, дэд проффесор Ж.Ганчимэг Эмхэтгэсэн: МҮХАҮТ, Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.Ариунсанаа

PAGE 53 PAGE 54 Монголын Улсын Стандартын Жангаалт 2017 Энэхүү жагсаалт нь 2016 оны 07 дугаар сарын 1-ны байдлаар Монгол Улсын стандартын улсын бүртгэлд байгаа 6199 стандартын мэдээллийг олон улсын стандартын ангилалтын дагуу бүлэглэсэн найм дахь хэвлэл бөгөөд дараах үндсэн мэдээллийг агуулсан болно. Үүнд: Монгол Улсын үндэсний стандартын ангилалт, Стандартын салбараар ангилсан жагсаалт, Стандартын дугаараар ангилсан жагсаалт, Үндэсний болгосон олон улсын стандарт, арга зүйн бусад баримт бичгийн жагсаалт Хүчингүй болсон стандартын жагсаалт зэрэг мэдээллийг агуулсан болно. Орон нутаг дахь Стандартчилал, хэмжил зүйн хэлтсүүдийн хаяг Жагсаалтын гол бүлэг нь Стандартын салбараар ангилсан жагсаалт юм. Жагсаалтын гол зорилго нь стандартчиллын тухайн салбарт хамрагдах стандарт, үндэсний болгосон олон улсын стандарт, арга зүйн бусад баримт бичгийг хайж олох ажлыг хялбарчлах, жагсаалтын бүтцийг ойлгомжтой болгоход чиглэгдэнэ. Үндэсний стандартын ангилалт Олон улсын стандартчиллын байгууллага (International Organization for Standardization буюу ISO) нь Олон улсын, бүс нутгийн ба үндэсний стандарт болон бусад норматив баримт бичгийн талаарх мэдээллийг солилцох, энэ талын хамтын ажиллагааг хөнгөвчлөх хэрэгсэл болгон Стандартын олон улсын ангилалт (International Classification of Standards буюу ICS)-ыг боловсруулсан. Энэхүү ангилалт нь үндэсний болон бүс нутаг, олон улсын стандарт, бусад холбогдох баримт бичгийн жагсаалтыг бүрдүүлэн хөтлөх, тэдгээрийг дэс дараалан байрлуулах үндэс нь болдог. Жагсаалтад ОУСА-тай ижилтгэсэн үндэсний стандартын ангилалтын дагуу салбарын хамрах хүрээгээр нь стандартыг ангилсан болно. Стандарт, хэмжил зүйн газар Үнэ: 30.000 төг Уулнаас ундарсан номин цэнхэр сувд Монгол орон Төв Азийн их цөл, Сибирийн ой хөвч тайгын хооронд оршдог үзэсгэлэнт газартай, хүн ам сийрэг суурьшсан тул байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөхөн орны нэг. Эх орныхоо уул, усаа хүндэтгэн дурсахын хамт түүнтэй холбогдох домгийн тухай өгүүлэмж тэмдэглэл. Эрхэм уншигч та эх сайхан орноо танин мэдэх, аялал зугаалгаар явахад тань гарын авлага болно гэдэгт найдаж энэхүү номоо эмхтгэн гаргалаа. Аялал бол амьдрал Зохиогч: Сэтгүүлч Бууч удмын Ш.Цамбажав Эмхэтгэсэн: М.Ундраа Үнэ: 10.000 төг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ХЭРЭГЛЭГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ Манай хprimary Business Address Address Line 2 Address Line 3 Address Line 4 Утас: 11-323974 Факс: 324620 И-мэйл: customerservice@mongolchamber.mn Веб сайт: www.mongolchamber.mn