ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

Similar documents
УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

Компаний танилцуулга.

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга


1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

TAI тестийн танилцуулга

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

The Baptist Tabernacle of Los Angeles

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

Төрийн албан хаагчийн ёс зүй

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

HBR Guide: Төслийн удирдлага

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

CHARCOAL BRIQUETTING WHAT, WHY, HOW

STAFF ORIENTATION HANDBOOK

Diseases Of Raspberries And Blackberries (Farmers' Bulletin / United States Department Of Agriculture) By B. O Dodge

611 A67 April, Ernest W. Anatomy ISBN 611 B29 Basmajian, J. V. Grant's Method of Anatomy 611 C 50 Chaurasia B. D. Human Anatomy Vol. 1 ISBN Vol.

Bounty71 rootstock an update

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

Anaphylaxis Management Policy

Food Allergies. In the School Setting

BAGUETTES. Baguette 120. Baguette 50. Baguette gram 20 pieces/box. 50 gram 50 pieces/box. 120 gram 20 pieces/box.

The Next Generation Food Company {for generations of healthy kids} Kirsten Saenz Tobey, MBA Revolution Foods Co-Founder and CIO

Worksite Wellness Karensa Tischer, RD

Name Date. Materials 1. Calculator 2. Colored pencils (optional) 3. Graph paper (optional) 4. Microsoft Excel (optional)

Preventive and curative efficacy of Ostrinil against the Palm Borer Paysandisia archon (Burmeister, 1880)

Overview and Update of Current CNPP Activities

PLAINVILLE-SOUTHINGTON REGIONAL HEALTH DISTRICT

Managing Pests & Disease in the Vineyard. Michael Cook

Managing your favorite peanut variety. Barry L. Tillman

Lunch Lessons: Changing the Way We Feed Our Children by Adding Whole Grains to Their School Meals Ann Cooper, Founder Chef Ann Foundation

I Scream, You Scream We All Scream for Ice Cream!

THE WORLD S STRONGEST COFFEE

the growing demand for healthy QSR concepts

Name Date Hour Due Date Chocolate, Potato and Banana Production Presentations Note Guide:

Bioecological and Agrocultural Properties of Ranunculus L. in the Flora of Azerbaijan

Chris Smart. Plant Pathology and Plant- Microbe Biology Cornell University Geneva, NY

Food Allergies: Think Smarter, Not Harder. Peggy Eller, RD, CD Julie Skolmowski, MPH, RD, SNS

Cafeteria Nutritional Guidelines for Corporations in Schools: Paving the Way for Healthy Choices. By Angela Pang

COPYRIGHT 2015 BY HAYLIE POMROY GROUP INC.

Low Sodium (Salt) Eating

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio.

MEGOBARI ГРУЗИНСКИЙ БАР ОТ СОЗДАТЕЛЕЙ «ОДЖАХУРИ»

Module 1 Facilitation/practical demonstration dealing with customers and colleagues

Transcription:

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ Бидэнд тулгараад байгаа асуудлыг бидний өөрсдийн бий болгосон одоогийн сэтгэлгээгээр шийдэх боломжгүй. Albert Einstein Б.Сувд 1, А.Энхжаргал 2, С.Цэгмэд 1, Б.Ундармаа 2, Ц.Базаррагчаа 3 1 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 2 Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг, ТББ, 3 ХӨСҮТ, СТРИМ олон улсын судалгаа Үндэслэл. Хүрээлэн буй орчин эрүүл мэндэд нөлөөлж буй нь улс орны хөгжилтэй холбоотой ба ялангуяа, насжилт, өвчлөлд шууд нөлөөлж байна. Нийт өвчлөл, нас баралтын 25 орчим хувь нь хүрээлэн байгаа орчноос хамаардаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас тогтоожээ 1. Түүнчлэн хөгжиж байгаа улс орны нийт нас баралтын 25%, хөгжингүй орны нийт нас баралтын 17% нь хүрээлэн байгаа орчноос шалтгаалж байгааг тогтоожээ. Эрүүл аюулгүй орчин бүрдүүдснээр дэлхий дээр жил тутам 13 сая хүнийг цаг бус эндэх аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой 2. Дэлхийн эрүүл мэндийн тайланд бүртгэгдсэн 102 нэршлийн өвчний 85 нь гадаад орчны хүчин зүйлсээс зарим талаар шалтгаалж байгааг гаргажээ. Анхдагч урьдчилан сэргийлэлтэд анхаарлаа илүү хандуулж эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлснээр нийт өвчлөлийн ¼-ийг бууруулах, эрүүл мэндийн зардлыг хэмнэх ба ѐс зүйтэй асуудал. ДЭМБ-ын тооцоолсноор, дэлхийн ихэнх орон эрүүл мэндэд зарцуулж байгаа зардлынхаа 5 орчим хувийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа нь хангалттай биш тоо юм. Урьдчилан сэргийлэлт, ялангуяа орчны аюултай хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан аливаа хөрөнгө, мөнгө эргээд эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд үр ашиг өгч, өвчний тохиолдол, хүндрэлийг бууруулдаг. Тухайлбал, орчинд ээлтэй хотын тээврийн хэрэгслийг дэмжсэнээр зүрх судасны өвчлөлийг 10-25%-иар бууруулах боломжтой ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэнд гэдгийг тодорхойлохдоо: Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй буюу эрхтний согоггүй байхыг хэлэх төдий бус бие бялдар, сэтгэл санаа, нийгэм ахуйн төгс хангалуун байдлыг хэлнэ хэмээсэн байдаг. Тэгвэл нийгмийн бухимдалд автсан манай хүн амын дотор энэ тодорхойлолтонд тохирох эрүүл хүн байгаа болов уу? Эрүүл саруул хүн ам 1 World Health Organization (WHO). Preventing disease through healthy environments. Geneva, Switzerland: WHO; 2006. 2 WHO Fact sheet N 310, The top 10 causes of death, Updated July 2013; http://www.who.int/mediacentre/factsheets/fs310/en/index.html 1

байхгүйгээр ямар ч хөгжил байхгүй болохоор Монгол улсын хөгжлийн үндэс нь харьцангуй цөөн боловч манай иргэд байх нь гарцаагүй. Монгол улсын хөгжил дэвшлийн үндэс нь эрдэнэт хүн байх бөгөөд хүн эрүүл амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал, ивээлд байна гэж үндсэн хууль, эрүүл мэндийн хуулиудад тунхаглан заасан билээ. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны хүчин зүйлийн тоо хэмжээг багасгаснаар, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах, эрүүл мэндээ удаан хугацаанд хадгалах боломжтой болно. Дэлхий дахинд орчны эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилго нь экологийн тогтвортой байдлыг хангах, хүн амыг байгалийн гамшиг, орчны сөрөг нөлөөллөөс хамгаалахад оршино. Өөрөөр хэлбэл төр нь энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд бүх талын зохистой орчинг бүрдүүлэхэд анхаарах ѐстой. Гэтэл өнөөдөр манай улсын хувьд хүн эрүүл аж төрж, урт наслах орчин, нөхцөл хангалтгүй байсаар байна. Агаарын бохирдол-эрүүл мэнд. Дэлхий болон бүс нутгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлд агаарын бохирдол орж байна. Агаарын чанар муу байх нь цаг бусын эндэгдэл, хавдар, амьсгал болон зүрх судасны тогтолцооны өвчнөөр удаан хугацаагаар өвчлөхөд нөлөөлдөг. Агаарын бохирдлыг бууруулах нь эрүүл орчныг бүрдүүлэх нэг чухал алхам юм. Агаар мандалд буй PM10 тоосонцор нь амьсгалаар орж уушгины цулцанд хүрч тэнд удаан хугацаагаар байж амьсгалын дээд зам, зүрх судас, дархлалын тогтолцоо, шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. Тоосонцор нь олон төрлийн химийн элемент агуулах учир төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай. Иймд ДЭМБ-аас 10 m түүнээс доош диаметртэй агаарын тоосонцорт (PM10) өртөж буй улс орнуудыг судлахад Монгол улс нь агаар дахь PM10 тоосонцрын агууламжаар хамгийн өндөр улсын тоонд багтсан байна. 2

Зураг. Дэлхийд 10 m түүнээс доош диаметртэй агаарын тоосонцорт (PM10) өртөж буй орнууд, 2003-2010 он 2010 онд Дэлхийн банкнаас агаар дахь тоосонцрын агууламж нь өндөр улс орнуудыг харьцуулсан судалгаагаар Улаанбаатар хотын гэр хороолол нь бусад улс орнуудаас ихээхэн өндөр үзүүлэлттэй байгааг тогтоож, дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлэгч хот болохыг зарласан. Зураг. Агаар дахь тоосонцорын (PM10) үзүүлэлтээр харьцуулсан дүн 3

Гадаад орчны агаарын бохирдлын улмаас эндсэн хүн амын тоогоороо ч Монгол улс нь өндөр үзүүлэлттэй байсаар байна. Зураг. Гадаад орчны агаарын бохирдлын шалтгаант өвчний нас баралт, 2008 он Ийнхүү орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30%-иар нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засаг, хөгжил дэвшилд шууд болон шууд бусаар асар их хохирол учруулдаг байна. Манай орны шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг нь хүний цаг хором тутам амьсгалж байдаг агаарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах явдал юм. Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, хүн амын эрүүл мэнд, ахуй амьдралд сөргөөр нөлөөлж хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. Улаанбаатар хотын агаарын гэр хорооллын галлагаатай зуух, замын хөдөлгөөн, аж үйлдвэрээс ялгарч буй бодис, газрын гадаргуугийн хуурай нөхцөлд салхины улмаас агаарт дэгдэж буй бохирдол, авто тээврийн хэрэгслийн утаа хамгийн ихээр бохирдуулж байна (Дэлхийн банк, 2009). Нэг. УБ хотын хүн амын багар тэн хагас нь орон сууцанд амьдардаг ба тэдний 80 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамж, халуун усны шугаманд холбогдсон байна. Эдгээр орон сууц нь хотын баруун хэсэгт байрлах гурван дулааны цахилгаан станцаас дулаан болон усны хангамжаа авдаг. Бусад нь дулааны бойлер, цөөхөн тооны байрууд хувийн уурын зуухтай. Хүн амын тэн хагас нь 4

уламжлалт орон сууц болох гэр болон галлагаатай шавар байшинд амьдардаг. Энэ нь түүхий нүүрс, модоор галладаг. Гэр хорооллын нэг айл өрх өвлийн улиралд 4.2 тонн түүхий нүүрс, 4.6 м 3 модыг галлагаандаа хэрэглэдэг байна. Гэр хорооллын айл өрх нь 3.5 тонн орчим нүүрс, дулааны бойлер 6.2 тонн нүүрсийг тус тус өвлийн улирлын 3 сарын туршид түлшиндээ хэрэглэдэг байна. Жилийн нийт хэрэглээг тооцоолоход 550000 тонн түүхий нүүрс, 415000 тонн мод хэрэглэдэг гэсэн тооцоо байна. Орон сууцны барилга, байшингууд нь хотын төвдөө голдуу төвлөрсөн байдаг бол гэр хороолол нь хотынхоо баруун хойд, зүүн хэсгүүдэд тархсан байрлалтай. Гэр хорооллын 130000 айл өрхийн гэрийн зуухнаас ялгарч буй утаа нь гадаргуугийн түвшний бохирдлын ихэнх хувийг эзэлдэг. Гэр хороолол хотын төвийн орон сууцны байруудтай ойрхон байрлаж, тэдгээрийн зуухны яндан нь газрын түвшингээс 2-3 м өндөрт байдаг учраас гадаргуугийн түвшний бохирдлыг ихээр нэмэгдүүлдэг. Хоёр. Дулааны цахилгаан станцууд нь агаарыг бохирдуулагчдын нэг юм. Хэдий тийм ч дулааны цахилгаан станцын яндан 100-200 м өндөрт байдаг учир цаг агаарын тогтворгүй байдал, салхины нөлөөгөөр гадаргуугийн түвшинд бохирдол үүсгэх нь бусад бохирдуулагчтай харьцуулахад харьцангуй бага байдаг. Гурав. Хотын агаарыг бохирдуулагч өөр эх үүсвэр нь тээврийн хэрэгсэл юм. Бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн 75% нь суудлын машин, 15% нь ачааны тэрэг, 7% нь автобус байна. Тээврийн хөдөлгөөний тооллогоор өдөрт 65,000 гаруй тээврийн хэрэгсэл хотын замаар зорчдог гэсэн тоо баримт гарчээ (ЗЦГ, 2011). Автозамын сүлжээ нь хязгаарлагдмал, төв гудамжууд нь байнга замын түгжрэлтэй байдаг. Дөрөв. Газрын өнгөн хөрснөөс дэгдэж буй тоос нь мөн агаарыг бохирдуулагч юм. Хотын ихэнх хэсэгт зүлэг, ногоон байгууламж байдаггүй, мөн газрын гадаргуугийн өнгөн хөрс нь хэт хуурайшиж хуурай улиралд салхиар амархан агаарт дэгдэн агаарыг бохирдуулдаг. Газрын гадаргуугийн өнгөн хөрс нь маш хуурай, нарийн ширхэгтэй учраас салхи гарах бүрийд агаарт дэгддэг. Бохирдлын энэ эх үүсвэрийг үнэлэх нь нилээд төвөгтэй бөгөөд агаарт дэгдэмхий тоос, шороо нь агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн нэг болно. Хотын төвийн автозам нь хатуу хучилттай, гэр хороолол шороон замтай. Замын тоос, шороо болон агаарт дэгдэмхий бодис, шороон замууд нь агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулсаар байна. Тав. УБ хотод машины тоног төхөөрөмж, цемент, тоосго, эм, хивс, сүлжмэлийн болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүд олон тоогоор байрладаг. Эдгээр үйлдвэрүүд нь эрчим хүчний эх үүсвэрээ дулааны бойлеруудаас авдаг ба хотын дүүргүүдийг гурван том дулааны цахилгаан станц эрчим хүч, дулаанаар хангадаг. Тоосгоны үйлдвэрлэл нь SO 2 болон тоосонцорыг (PM) ихээр ялгаруулагч юм. Тоосгыг бэхжүүлж хатаахын тулд их хэмжээний нүүрсийг шатаадаг. 5

Зургаа. Барилга, байшин, авто зам барьж байгаа газар, талбай дээр ихээхэн хэмжээний тоос, шороо үүсдэг нь хотын агаарыг бохирдуулдаг. Долоо. Ази тивийн ихэнх хотуудад хаягдал бүтээгдэхүүн, хогийг шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол их байдаг. Улаанбаатар хотод мөн хог, хаягдлыг шатааж агаарыг бохирдуулдаг. Найм. Хотын газарзүйн байрлал болон цаг уурын нөхцөл нь өвлийн улиралд агаарын бохирдол үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Байрзүйн байрлалаар уул нуруудын хөндийд байрладаг учраас нөмөр газар нь утаа тоосыг удаан хугацаанд барих нөхцлийг бүрдүүлж өгдөг. Өвлийн улиралд салхи нь өдрийн үдээс хойш эсвэл оройн цагаар дэгддэг ба энэ үед гэр хорооллын айлууд ихээхэн хэмжээгээр зуухаа галлаж эхэлдэг. Энэ нь агаарын бохирдлыг удаан хугацаагаар гадаргуугийн түвшинд байлгахад эерэг нөлөө үзүүлж хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл энэ хугацааны туршид агаарын бохирдол нь газрын гадаргуугийн түвшинд хамгийн ихээр хуримтлагддаг гэсэн үг. Усны бохирдол-эрүүл мэнд. Дэлхийд 884 сая хүн өдөр бүр аюулгүй ундны усаар хангагдаж чадахгүй байна. Ойролцоогоор 2.6 тэрбум хүн-хөгжиж буй орны хагас нь ариун цэврийн байгууламжаар хүн амаа хангаж чадахгүй байна (НҮБ-ын ХС, 2010). Хүүхдийн 80% нь усны хомсдол, ариун цэвэр, эрүүл ахуйн хангалтгүй нөхцлөөс бий болж өвчилж байна (Кофи Аннан, Дэлхийн орчны өдөр, 2003. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага). Хоол тэжээлийн дутагдлын талаас илүү нь аюулгүй ундны усаар хангагдаагүй, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй нөхцлийн улмаас гэдэсний халдвар буюу суулгалт өвчинтэй хамааралтай байна (ДЭМБ; Аюулгүй ус, Эрүүл мэнд; 2008). Жил бүр 443 сая хүүхэд усны хомсдол болон ба ариун цэврийн нөхцөл тааруу байсны улмаас өвчилж хичээлээсээ чөлөө авсан байна (НҮБХХ, 2010). Олон нийтийг цэвэр усаар хангах, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, эрүүл ахуйн наад захын мэдээллээр хангасан үед хүүхдийн эндэгдлийн түвшин буурахад бага ч болов нөлөөлдөг. ДЭМБ-ын судалгаагаар усан хангамж, эрүүл ахуйг сайжруулахад зарцуулсан 1 ам.доллар бүр тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан хамгийн багадаа 5-28 ам доллар хүртэл хэмжээний эдийн засгийн үр ашиг өгдөг гэсэн тооцоо гарчээ 3. Тэгвэл манайд нийт хүн амын усан хангамжийн сайжруулсан байгууламжийн хүртээмж улсын хэмжээнд 39.2 хувь байгаа нь дэлхийн дунджаас 20 гаруй хувиар доогуур түвшинд байна. Хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хотын ундны усны нөөц хүрэлцээг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна Туул голын ус татарч, голын ай сав бохирдон ой мод, хөрс ургамлын бүрхэвч доройтсоноос газрын доорх усны тэжээл багассаар байна 4. Усаар халдвар дамжихыг зогсоох зам нь: 3 Дэлхийн хүүхдийн байдал, 2012. х.58 4 Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, Үндэсний хоёрдахь илтгэл. УБ 2007 он. х.67 6

1. Суурь хэрэгцээг (ундны цэвэр ус, усанд орох болон гар угаах хэрэгсэл, халдваргүйжүүлэлт) хангах 2. Хүн амын эрүүл аж төрөх дадлыг сайжруулах явдал юм. Гэтэл 2013 онд монголын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 42.5 хувь нь ариун цэврийн өрөөнд ороод гарсаны дараа тогтмол гараа огт угааж хэвшсэн байна. Харин үлдсэн хувь нь ариун цэврийн өрөөнд ороод гарсаны дараа гараа огт угааж хэвшээгүй буюу гар угаах суурь хэрэгцээ хангагдаагүй байгааг харуулж байна. 100 90 80 70 60 50 40 30 20 10 0 2010 он 2013 он 41,1 42,5 30,6 27,4 16,9 15,9 9,3 5,3 7,6 3,3 Угаадаггүй Ховор Хааяа Ихэвчлэн Тогтмол Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, МСС, НЭМҮТ, ЕБС-ийн 7-12-р ангийн сурагчдын гар угаах дадлыг судалсан дүн, 2013 он Зураг. Ариун цэврийн өрөөнд орсоны дараа гараа угаах дадал, ЕБС-ийн 7-12-р ангийн сурагчид, Монгол улс, 2013 он Монгол улсад ундны усны чанар, аюулгүй байдал, түүний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан олон тооны судалгааны ажлууд байдаг. 1998 онд хийгдсэн судалгаагаар нийт сум суурингийн 21.9% нь эрдэсжилтээр, 10.4% хатуулагаар, 37.5% магни, 3.7% нь кальци, 11.2% нь хлорид, 2.7% нь сульфатын агууламжаар эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй ус хэрэглэж байгаа дүн гарсан байна (Л.Нарантуяа, 1998 он). Энэ нь 5 хүний нэг нь унд ахуйн усны стандарт хангаагүй усыг хэрэглэж байгааг харуулсан байна. Усны эх үүсвэрээс гадна хэрэглэгчийн түвшинд буюу өрх гэрийн нөхцөлд хадгалан хэрэглэж буй ундны усанд чанар аюулгүй байдлыг судалж холбогдох өвчлөлтэй харьцуулсан судалгааны дүнгээр усны нянгийн болон шим бохирдолтын түвшин нь эх үүсвэрийн устай харьцуулахад гэрийн нөхцөлд ихэссэн байгаа бөгөөд энэ нь суулгалт халдварын өвчлөлтэй хамааралтай болохыг тогтоосон байна (Rx=0.41, P<0.05). Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд сайжруулсан усан хангамжтай хүн амын эзлэх хувийг 2 дахин ихэсгэхээр заасан. Монгол улс хүн амын тархай бутархай суурьшлаас шалтгаалан ус, ариун цэврийн талаар дэвшүүлсэн Мянганы 7

Хөгжлийн Зорилтуудыг биелүүлэх тал дээр бага зэрэг удаашралтай байна. Хамгийн ойрын тулгамдаж байгаа асуудал бол нийслэл Улаанбаатар хот болон бусад төв суурин газарлуу шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн хүн амын өсөлтөөс шалтгаалсан усан хангамж, ариун цэврийн болон бусад нийгмийн үйлчилгээнд учирсан ачааллыг зохицуулах асуудал юм. 8

Хөрсний бохирдол-эрүүл мэнд. Хөрс бохирдсоноор хүний амьдралын горимд өөрчлөлт гарч, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь тодорхой. Наад зах нь бохирдсон хөрсөнд ургуулсан хүнсний ногоо хэрэглэх, гүний худаг ухаж, усыг нь ашиглах, ялаагаар дамжиж хүний биед халдварлах гэх мэт олон аюул бий. Хөрсний бохирдлоос үүдэж хүний биед олон төрлийн өвчлөл үүсдэг. Үүнд, гэдэсний хижиг, цусан суулга, халдварт саа, халдварт шар зэрэг вирусын халдвар, татран, боом өвчин үүсгэдэг бактерийн халдвар бий. Мөн авто зам, зарим шатахуун нөөцлөх газар, түгээх станцуудаас үүдэж хөрсөнд бензин, масло, тос их хэмжээгээр нэвчиж, үхжүүлсэнээр хар тугалга болон бусад хорт бодисын хэмжээг ихэсгэдгийг судалгаагаар тогтоосон. Ийнхүү ялгарсан хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэдэг аюултай. Химийн хорт бодис, хог хаягдлаас төв суурингийн орчмын хөрс багагүй бохирдож байна. Улаанбаатар, Налайх, Багануур, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар хотын хөрсөнд бүх төрлийн хүнд металл харьцангуй их байгааг тогтоожээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөрсний 50 сорьцонд хүнд металлын шинжилгээг хийсэн ба 26%-д хар тугалга стандартад заасан хүлцэх хэмжээнээс 7-6 дахин их гарсан байна. УБ хотын хөрсний 478 дээжинд эрүүл зүйн нян судлалын шинжилгээний үзүүлэлтүүдийг ашиглан үнэлгээ өгөхөд гэдэсний савханцрын таньцаар 31% нь их, 45.5% нь дунд, 23.5% нь бага бохирдолттой ангилалд хамаарч байна. Хүснэгт. УБ хотын хөрсний нян судлалын шинжилгээний дүн, 1993-2012 он Судлагдсан он Нянгийн тоо Нянгийн өсөлт 1993-1996 158,000-1997-2000 232,000 74000 2001-2006 72,140,884 71,908,884 2007-2012 74,563,500 2,422,616 Эх сурвалж: НМХГ-ын судалгааны дүн, 2012 он Улаанбаатар хотын хөрсийг бохирдуулж буй хүчин зүйлийн нэг нь хүн, амьтны ялгадас байна. Хөрс орчинг ялгадсаар бохирдуулахгүй байх хэд хэдэн зүйлээс шалтгаална. Үүнд: Ариун цэврийн байгууламж хүрэлцээтэй байх явдал юм. Нэгэнт хүний биологийн хэрэгцээт үйлчилгээ тул төлбөргүй байлгах, албан байгууллага, бүр ариун цэврийн байгууламжийн хаягийг тодорхой тавьж байнга цэвэр, тохилог байлгах хэрэгтэй юм. Гэтэл өнөөдөр хүний бие засах эрх чөлөөг хасаж боогдуулах явдал байсаар байна. Орчны эрүүл мэндийн таагүй нөхцөл хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгааг тэргүүлэх өвчлөлийн жилээс жилд өсөнн нэмэгдэж байгааг статистик үзүүлэлт болон олон чиглэлийн судалгааны ажлууд баталж байна. 9

Зураг 1. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан, 10000 хүн амд (2002-2012) 5 Ажиллах, суралцах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ажлын байрны нөхцөл нь оршин суугч, ажиллагсад, суралцагчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тэр бүр хангаж чадахгүй байна. Орон сууцны таатай нөхцөлд амьдарснаар халдварт болон архаг өвчлөлөөс хамгаалж, гэмтэл, ослоос урьдчилан сэргийлж чадна. 2000 оны байдлаар монгол улсын нийт хүн амын 23.0 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангахуйц нөхцөлд амьдарч байна. Хүн амын нилээд нь хот, суурин газар амьдарч байгаа ч орон сууцны нөхцөл байдал ялгаатай, ихэнх нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хангамж, түүний найдвартай үйлчилгээгээр хангагдаж чадаагүй байна 6. Иймээс хүний амьдрах орчинд байгаа өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн ашигтай талыг давуутай байлгах, харин сөрөг нөлөөллийг аль болох хэмжээнд багасгах хэрэгцээ шаардлага зайлшгүй бөгөөд өнөөдрийн тулгамдсан бодит асуудлын нэг болж байна. Бидний амьдарч буй энэхүү зууныг Хүн төвтэй тогтвортой хөгжил -ийн эрин болгох зорилгыг дэвшүүлсэн болохыг дахин сануулъя. Бид маш хурдан өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа ертөнцөд амьдарч байгаа тул хүн төрөлхтөн түүнийг дагаад бас хурдан өөрчлөгдөх чадвартай байх ѐстой. Дэлхийн эдийн засгийн форумаас хорт хавдрын өвчлөлийн 53% нь эмчилгээ, 47% нь хувь хүн, айл өрхөд тусах эмчилгээний бус зардал гарч байгааг тогтоожээ 5 ЭМЯ, ЭМХТ. Эрүүл мэндийн үзүүлэлт-2012. УБ хот 2013 он. х.63 6 Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, Үндэсний хоѐрдахь илтгэл. УБ 2007 он. х.71 10

(Дэлхийн эдийн засгийн форумын илтгэл, 2011). Ямар нэгэн өвчний улмаас дэлхийд 150 сая хүн санхүүгийн хүндрэлтэй учирч, 100 сая хүн ядуурч байна (ДЭМБ, 2010). Өнөөдөр хүнийг эмчлэх биш харин өвчлүүлэхгүй байхад анхаарч шалтгааны шалтгаан болж буй нийгмийн хүчин зүйлүүдийг олж монгол улсын хөгжил дэвшлийн үндэс нь болсон эрдэнэт хүнийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад анхаарах цаг нэгэнтээ болсон байна. Дүгнэлт. Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хүмүүс тэдний сайн сайхан байдалд чиглүүлж, хүний хөгжлийн нэн чухал хэсэг болох эрүүл мэндийн асуудалд анхаарлыг төвлөрүүлэх шаардлагатай байна. Хүн өөрөө нийгмийн үнэт баялаг болохын хувьд эрүүл мэндийн асуудал, эрүүл аж төрөх, урт удаан наслах баталгаа улс төрийн бодлогод онцгой байр суурьтай байх ѐстой. 11