ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

Similar documents
ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,


Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

Төрийн албан хаагчийн ёс зүй

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

TAI тестийн танилцуулга

ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Компаний танилцуулга.

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

HBR Guide: Төслийн удирдлага

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

The Baptist Tabernacle of Los Angeles

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

U.S. WTO TBT and SPS Enquiry Points and Notification Authorities

MENÙ SCUOLA DELL INFANZIA E NIDO INTEGRATO SANTA TERESA DEL BAMBIN GESÙ

Analytical Traceability of Food and Feed

BAR ORGANIZATION CHART BAR MANAGE R

Applicant Equity Census Results - Summary Applicants, Offers, Registrants

Nutritional Information

UK Berry Market. Dr Drew Reynolds Total Produce

Costa Rica: In Depth Coffee Report: COFFEE INDUSTRY STRUCTURE

Aquaculture and Food Processing. Wisconsin Department of Agriculture, Trade and Consumer Protection Technical Specialist Jill Ball R.S.

A novel approach to assess the quality and authenticity of Scotch Whisky based on gas chromatography coupled to high resolution mass spectrometry

2nd working meeting of the Regional Expert Advisory Working Group on Wine in South Estern Europe 14/12/ /12/2015, Skopje, Macedonia

Joe Corbi s Original Pizza Kits

Food Allergy Management:

Key Elements Your Tool to Deliver Consistent Draft Beer Quality

QUALITY, PRICING AND THE PERFORMANCE OF THE WHEAT INDUSTRY IN SOUTH AFRICA

de Bourgogne PRESSE KIT Institut national supérieur des sciences agronomiques de l'alimentation et de l'environnement

Geographical Indications (Wines and Spirits) Registration Amendment Bill Initial Briefing to the Primary Production Select Committee

Because it s not just your dog they re your family.

Haccp Manual For Institutional Food Service. Operations >>>CLICK HERE<<<

Nutrition and Allergen Policy

Melitta c35. The fast and precise fully automatic coffee machine for fresh milk coffee specialities. Melitta SystemService

September 8, Honorable, Judith T. Won Pat, Ed. D. Thirtieth Guam Legislature 253 West O'Brien Dr. Hagatna, Guahan Attention: Vicky Quenga

Syndication, Interconnectedness, and Systemic Risk

Dr. Bert Popping

10. THE ROLE OF PLANT GROWTH REGULATORS IN THE DEVELOPMENT, GROWTH AND MATURATION OF THE FRUIT

St. Agnes Catholic Primary School Highett Anaphylaxis Policy

NUTRITIONAL INFORMATION

Updating the Evaluation of Hungarian Wine Producing Fields Using the National GIS Register (VINGIS)

HOOK IT N BREW IT... INTRODUCING THE ALL NEW......NOW YOU CAN!

Wine Closures - Research Update 2013 Is Cork Experiencing a Renaissance?

AMI BEACH s. Favorite Smoothies. by Ami Beach, CHHC, AADP

Transcription:

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН: Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох

Агуулга Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд болон шууд бус бодлого Үнэт цаасны зах зээлийн төрийн шууд бодлогын арга хэрэгсэл Бодлогын дамжуулах механизмын онцлог Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтын онцлог, цаашдын хандлага Асуулт хариулалт

Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд болон шууд бус бодлого: Санхүүгийн системийн бүтцийн схем

Олон улсын санхүүгийн систем, түүний бүтэц, чиг үүрэг Санхүүгийн зах зээлийн хяналтын бүтэц Institutional Approach /салбарын/ Functional Approach /чиг үүргийн/ Integrated Approach /нэгдсэн/ Twin Peaks Approach /2 туйлт/ Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бус бодлого Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бодлого Хятад, Хонг Конг, Мексик, Монгол Бразил, Франц, Итали, Испани Канад, Герман, Япон, Сингапур, Швейцарь, Англи, Солонгос АНУ

Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бус бодлого САНГИЙН БОДЛОГЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ: МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ: Хөрөнгийн зах зээлийн эрэлтэд үзүүлэх нөлөөлөл: - Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт /ногдол ашиг, ханшний зөрүү/ Хөрөнгийн зах зээлийн эрэлтэд үзүүлэх нөлөөлөл: - Бодлогын хүү - Хөрөнгө оруулалтын банкны үйл хөдлөл - Арилжааны банкны зохистой харьцаа Хөрөнгийн зах зээлийн нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл: - Татварын хөнгөлөлт, чөлөөлт /хувьцаат компани, хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн мэргэжлийн оролцогч/ - Засгийн газрын орон нутгийн бондын нийлүүлэлт - Жишиг хүүгийн тогтолцоо Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл: - Арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагын өмчлөл - Дэд бүтцийн програм хангамжийн шинэчлэл - Шаардлагатай дэд бүтцийн байгууллагыг байгуулах санхүүжилт Хөрөнгийн зах зээлийн нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл: - Бодлогын хүү - Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа - ТБҮЦ Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл: - Үнэт цаасны мөнгөн төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, түргэн шуурхай байдлыг хангах - Төлбөр тооцооны оролцогчид тавих хяналт, зохицуулалт

Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бодлого Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бодлогын зорилтууд: - Системийн эрсдэлээс сэргийлэх - Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах - Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бодлогын хэрэгсэл: Зохицуулалт /regulation/ Үнэт цаасыг олон нийтэд санал болгох зохицуулах харилцааг Зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааг зохицуулах Мэргэжлийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах Хоѐрдогч зах зээлийн үйл ажиллагаа Аудит хөрөнгийн үнэлгээ, зэрэглэл тогтоох үйл ажиллагааг зохицуулах Хяналт, шалгалт /supervision/ * * Зайны хяналт * Газар дээрх шалгалт * Мөрдөх шалгах

Үнэт цаасны зах зээл дэх төрийн шууд бодлого Олон улсын валютын сангийн санхүүжилтээр хийгдсэн Үнэт цаасны зах зээлийн хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх ажиллагаа сэдэвт судалгаагаар 6 үндсэн хүрээнд хамруулан хөгжингүй болон хөгжиж буй орнуудын төрийн зохицуулагч байгууллагуудаас хэрэгжүүлж буй чиг үүрэгт нь тулгуурлан ангилжээ. Үүнд: Төрийн зохицуулагч байгууллага нь хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх ажиллагааг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Зохицуулалттай болон зохицуулалтгүй этгээдээс нотлох баримт цуглуулан мөрдөн шалгах, газар дээрх үзлэг, шалгалт хийж, хууль тогтоомжийг сахин мөрдүүлэх Зах зээлд үүссэн эрсдэлийг бууруулах ажиллагааг цаг алдалгүй хэрэгжүүлэх Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд захиргааны хариуцлагыг хүлээлгэх Хууль тогтоомжийг зөрчиж зах зээлийн нэр хүнд, хэвийн ажиллагааг алдагдуулсан, хөрөнгө оруулагчдын эрх ашигт ноцтой хохирол учруулсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоох, нотлох мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх Хил дамнасан шинжтэй арилжаа, төлбөр тооцооны хяналтыг хэрэгжүүлэх, дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх, мэдээлэл солилцох, хариуцлага хүлээлгэх чиглэлээр гадаад орны ижил төстэй зохицуулагч байгууллагуудтай хоѐр болон олон талт санамж бичгийн хүрээнд ажиллах.

Бодлогын дамжуулах механизмын онцлог Төрийн шууд бодлогын зорилт Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгалах Ил тод, өрсөлдөөн бүхий, тунгалаг зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэлээс хамгаалах Төрийн шууд бодлогын орц буюу бодлогын хэрэгслүүд: Зохицуулалтын хэрэгсэл: Үнэт цаасыг олон нийтэд санал болгох Мэргэжлийн оролцогч, өөрийгөө зохицуулах байгууллага Хоѐрдогч зах зээлийн болон дэд бүтцийн уялдааг хангах Хөрөнгө оруулалтын сан, удирдлагын үйл ажиллагаан Аудит, хөрөнгийн үнэлгээ, зэрэглэлийн үйл ажиллагаа Хяналт, шалгалтын хэрэгсэл: - Эрсдэлд болон дүрэм журамд сууриалсан зайны болон газар дээрх хяналт, шалгалт Хууль сахиулан мөрдүүлэх, хариуцлагын арга хэрэгсэл: - Торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуулийн байгууллагад шилжүүлэх, эрх хасах, сэргийлэх, торгох Хувиргах процесс Зах зээлийн эрэлтэд үзүүлэх нөлөөлөл: Хөрөнгө оруулагчдын үйл хөдлөл Зах зээлийн мэдээлэл, тайлагналын үр ашиг Өгөөж, эрсдэлийг тэнцвэржүүлэх Эрхийн хамгаалал Зах зээлийн нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөлөл: Татвар болон бүртгэлийн орчинг Мэдээлэл, тайлагнал, засаглал жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийн хамгаалал Аудитын чанар, зэрэглэл Дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл: -Арилжаа, төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудын уялдааг хангах - Мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх, зуучлалын зардлыг бууруулах - Шаардлагатай дэд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх -Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үр ашгийг өсгөх Бодлогын гарц буюу хөгжлийн зах зээлийн хөгжлийн түвшин -Зах зээлийн хэмжээ нэмэгдэх -Арилжааны хэмжээ өсөх -Зуучлалын үйлчилгээний зардал буурах -Хөрвөх чадварын хэмжээ нэмэгдэх -Зах зээлд мэдээллийн үр ашигт байдал хангагдах -Засаглал, тайлагналын ил тод байдал хангагдах -Санхүүгийн зах зээлд эзлэх хувь өсөх -Хөрөнгө оруулагчийн тоо нэмэгдэх -Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ өсөх -Эдийн засгийн өсөлтийг дэмжих

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтын онцлог, цаашдын хандлага Үнэт цаасны тухай хууль: /Анхны бие даасан хууль 1995 онд баталсан/ Үнэт цаасны зах зээлийн шинэ дэд бүтцийг бий болгох, хоѐрдогч зах зээлийг үүсгэх, зохицуулалт, хяналтын байгууллагын эрх зүйн статусыг тогтоох, шинэ харилцааны суурь зохицуулалтыг бий болгосноороо ихээхэн ач холбогдолтой. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Хоѐрдогч бие даасан хууль 2002 онд баталсан/ Үнэт цаасыг шинээр гаргах /IPO/, бүртгүүлэх, хадгалах, үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа болон бусад мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа, зах зээлийг бэхжүүлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүргийг тогтоож энэ төрлийн харилцааг зохицуулж өгсөн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах нөхцөл, шалтгаан Үнэт цаасны анхдагч болон хоѐрдогч зах зээлийн харилцаа тодорхой зааглагдаагүй; Зах зээл дээрх шинэ төрлийн үүсмэл санхүүгийн хэрэгсэл, хадгаламжийн бичиг чухал санхүүгийн хэрэгслүүдийн зохицуулалт дутмаг; Дотоод мэдээлэл ашиглах, зах зээлийн манипуляци хийх зэрэг зөрчил нарийвчилж зохицуулагдаагүй; Зах зээлийг зохицуулагч байгууллагын гадаадын үнэт цаасны зах зээлийг зохицуулагч байгууллагатай хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалт байхгүй; Өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн статус байхгүй; Нээлттэй тайлагналын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг, мэдээллийн урсгалын чөлөөт байдал зэрэг нь бүрэн зохицуулагдаагүй

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулах нөхцөл, шалтгаан Үнэт цаас гаргагчийн үнэт цаасаа нийтэд гаргах замаар олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт тодорхойгүй; Зах зээлийн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага өндөр биш - Арилжааны системийн өөрчлөлтийг зохицуулах шаардлага; Төрийн зохицуулах байгууллагад зохицуулалтын зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэн эрхийг олгоогүй, төрийн бусад захиргааны байгууллагын эрх хэмжээтэй дүйцүүлэн тодорхойлсон нь уг салбарын онцлогт тохироогүй; - Үнэт цаас гаргагч буюу олон нийтийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг нээлттэй хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих хяналт туйлын хангалтгүй; Хөрөнгийн бирж дээрх үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал, гадаадын хөрөнгийн бирж дээр үнэт цаасаа гаргах зохицуулалт дутмаг; -

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтын онцлог, цаашдын хандлага Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын чиглэлээр 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн, тэдгээрийг хэрэгжүүлэх 7 хүрээнд 38 суурь зарчмыг шинэчлэн өөрийн гишүүн байгууллагуудад мөрдөхийг зөвлөсөн.

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-аас гаргасан зөрчим : Төрийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарчмууд /1-8/ Өөрийгөө зохицуулах байгууллагатай холбоотой зарчмууд /9 / Хууль тогтоомжийг сахиулан мөрдүүлэх ажиллагааны зарчим / 10-12/ Төрийн зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааны зарчим /13-15/ Үнэт цаас гаргагчтай холбоотой зарчим /16-18/ Аудитын зэрэглэл тогтоогчтой холбоотой зарчмууд /19-23/ Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаатай холбоотой зарчмууд /24-28/ Зах зээлийн зуучлагч байгууллагуудтай холбоотой зарчим /29-32/ Хоѐрдогч зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой зарчмууд /33-38/

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалт Үнэт цаас гаргах, арилжаалах /2 дугаар бүлэг/ Компанийн хувьцааг бүхэлд нь буюу түүний хяналтын багцыг худалдан авах /3 дугаар бүлэг/ Зохицуулалттай үйл ажиллагаа /4 дүгээр бүлэг/ Нягтлан бодох бүртгэл, аудит / 5 дугаар дэд бүлэг/ Үнэт цаасны зах зээлийн мэдээлэл /5 дугаар бүлэг/ Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт / 6 дугаар бүлэг/ Үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага / Хоѐрдугаар дэд бүлэг/ Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа /7 дугаар бүлэг/ Үнэт цаасны зах зээлийн хяналт, шалгалт /8 бүлэг/ Бусад зүйл /9 дүгээр бүлэг/

Үнэт цаас гаргах, арилжаалах Үнэт цаас -Хувьцаат компанийн хувьцаа - Компанийн өрийн хэрэгсэл - ХОС-ийн нэгж эрх, хувьцаа - Варрант, DR - Үүсмэл хэрэгсэл Үнэт цаас гаргах -Нээлттэй, хаалттай, гадаад улсад Үнэт цаас гаргагч: -ЗГ, аймаг нийслэлийн ЗД, компани гэх мэт Үнэт цаасны танилцуулга: Бүрдүүлбэр, хөндлөнгийн байгууллагы дүгнэлт, андеррайтер Үнэт цаасыг бүртгэх, нийтэд санал болгохыг зөвшөөрөх : Санхүүгийн зохицуулах хороо нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэж, үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгох зөвшөөрлийг олгоно. Үнэт цаасыг нийтэд санал болгох: Үнэт цаас гаргагч нь дангаар, эсхүл зохицуулалттай этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр анхдагч зах зээлд худалдахаар 50 ба түүнээс дээш этгээдэд танилцуулгах, сурталчлах Үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах, тайлагнах - Анхдагч зах зээлийн арилжаа - Арилжаалах зөвшөөрөл олгох - Арилжааны тайланг ирүүлэх - Амжилтай болсонд тооцох

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдсан шинэ төрлийн бүтээгдэхүүн: Хадгаламжийн бичиг /Монгол, Гадаад/ Компанийн өрийн хэрэгсэл - Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гадаад улсад үнэт цаас гаргах - Гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд үнэт цаас гаргах Үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих Компанийн хувьцааг худалдан авах санал болгох

Зохицуулалттай үйл ажиллагаа: Үнэт цаас гаргах Үнэт цаас гаргагч Аудит үйлчилгээ Үнэт цаасны зах зээл Хөрөнгө оруулалтын зөвлөх Үйлчлүүлэгч Хөрөнгө менежментийн компани Хөрөнгө оруулалтын сан Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэх Хүчингүй болгох Хөрөнгийн үнэлгээ Хууль зүйн зөвлөгөө Андеррайтер Брокер, дилер /худалдагч/ Брокер, дилер /худалдах авагч / Арилжаа эрхлэх байгууллага Төлбөр тооцоо Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах, олгох, бүртгэх Төвлөрсөн хадгаламж Кастодиан банкууд Зохицуулалттай үйл ажиллагааны зарчим, тохиромжтой этгээдийг тодорхойлох

Үнэт цаасны зах зээлийн зохицуулалт болон хяналт, шалгалт : Төрийн зохицуулалт Өөрийн зохицуулах зохицуулалт Хорооны бүрэн эрх, гадаад хамтын ажиллаа Өөрийгөө зохицуулах байгууллагын бүрэн эрх, бүртэх Зөвлөмж, даалгавар өгөх, зохицуулалттай этгээдийн бүртгэл Өөрийгөө зохицуулах байгууллагын дүрэм, журам Хяналт, шалгалт, хууль сахиулан мөрдүүлэх ажиллагаа, онцгой нөхцөл байдал үүсэх ӨЗБ-ын удирдлага, зохион байгуулалт Тохирожмтой этгээдийг тодорхойлох, мэдээлэл шаардах ӨЗБ, Төрийн байгууллагын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны хяналт

Үнэт цаасны зах зээлд хориглох үйл ажиллагаа Дотоод мэдээлэл эзэмшигчид хориглох үйл ажиллагаа Зах зээлийг урвуулан ашиглах

Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн цаашдын хандлага Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл -д тусгагдсан хөрөнгийн зах зээлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хорооноос боловсруулах хууль тогтоомжийн талаар

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн шинэчлэл Хуулийн төслийн нэр Боловсруулах хэлбэр Хуулийн төслийн үндэслэл, зохицуулах харилцааны товч утга 1. Хамтын санхүүжилтийн тухай хууль Шинэчлэн боловсруулах 2017 он Хамтын санхүүжилт нь өндөр эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах учир цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор цахим технологийг ашиглан хувь хүн, аж ахуйн нэгжээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг тодорхойлох. Улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэр, өөрийн хөрөнгийн доод хэмжээ, бүртгэлийн шаардлага, татан төвлөрүүлсэн хөрөнгийг олон нийтэд мэдээлэх журам, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, харилцагчаа таньж мэдэх маягт, төлбөр тооцоо, гэрээ цуцлах, татгалзах нөхцлийг тус тус зохицуулна. 2. Хөрөнгө оруулагчийг хамгаалах сангийн тухай Шинэчлэн боловсруулах 2018 он Үнэт цаасны компаниуд төлбөрийн чадваргүй болж дампуурсанаас харилцагчдын хөрөнгийг буцаан олгож чадахгүй болсон тохиолдолд гишүүдээс татан төвлөрүүлсэн нэгдсэн сангийн хөрөнгөнөөс нөхөн олговрыг олгох, тухайн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалтад оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, сангийн бүтэц зохион байгуулалт, засаглал, мэдээлэл тайлагналын тогтолцоог зохицуулахад оршино. 3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль Нэмэлт, өөрчлөлт оруулах 2018 он Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгслийг үнэт цаасанд хамааруулах, Хорооны бүртгэлийг бүртгэлийн /listing/ хэлбэрээс зөвшөөрлийн /registering/ хэлбэрт шилжүүлэх, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагааны төвлөрсөн болон тухайлсан бүртгэлийн зохицуулалтыг тодорхойлох, өөрийгөө зохицуулах байгууллагуудын үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж, зааг ялгааг тогтоох 4. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль Нэмэлт, өөрчлөлт оруулах 2018 он Нэгж эрх, хувьцаа гэсэн зөрүүтэй ойлголтыг тодорхой болгох, хамтын хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж болох активын төрөлд гадаадын Засгийн газрын үнэт цаасыг нэмж оруулах, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага зохицуулалтын чиг үүрэгтэй холбоотой заалтыг нарийвчлан тусгах

Хөрөнгийн зах зээлийн эрх зүйн шинэчлэл Хуулийн төслийн нэр Боловсруулах хэлбэр Хуулийн төслийн үндэслэл, зохицуулах харилцааны товч утга 5 Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль Шинэчлэн найруулах 2018 он Төрийн зохицуулагч байгууллагын чиг үүргийг тодорхой болгох, биржийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналт, шалгалтыг сайжруулах, үүсмэл үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны ажиллагааг зохицуулах, брокерийн компаниудад тавигдаж буй шаардлагуудыг нэмэгдүүлэх, чадавхжуулах асуудлыг тусгаж зохицуулна 6 Эрдэс баялагийн биржийн тухай хууль Шинэчлэн боловсруулах 2017 он Эрдэс баялгийн түүхий эдийн биржийг байгуулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох 7 Компанийн тухай хууль Шинэчлэн найруулах 2017 он Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигчид өөрсдийн болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргах, эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглах үйлдлийг хязгаарлах, компанийн хэлбэр, нэгдлийн тухай ойлголтыг тодорхой болгох, толгой болон охин, хараат компанийн хоорондын харилцааг нарийвчлан зохицуулах, зөрчил, давхардлыг арилгах

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА!