ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР

Size: px
Start display at page:

Download "ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР"

Transcription

1 ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААВАР Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага Боловсруулсан: МонПасс СА ХХК ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БАЙГУУЛЛАГА Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 1 хороо, Токиогийн гудамж, НИСОРА цамхаг 204 тоот Утас: Факс: И-Мэйл: info@monpass.mn Веб сайт: Хувилбар Огноо он

2 АГУУЛГА ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТ ҮҮСГЭХ ХҮСЭЛТИЙН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МОНПАСС СА ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ ӨӨРИЙН ТООН ГАРЫН ҮСГЭЭР ХҮСЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ МонПасс СА ГОБ 2

3 ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ Тоон гарын үсгийн гэрчилгээг дараах тохиолдолд яаралтай хүчингүй болгоно: Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч тухайн гэрчилгээнд заагдсан байгууллага, салбар хэлтэст цаашид ажиллахгүй болсон; Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч тухайн гэрчилгээнд заагдсан албан тушаалыг цаашид хашихгүй болсон, албан тушаалын нэр өөрчлөгдсөн; Байгууллага татан буугдсан, байгууллагын нэр өөрчлөгдсөн; Тоон гарын үсгийн тээгч төхөөрөмж болох Э-Токен төхөөрөмжийг хаяж, үрэгдүүлсэн, гэмтээсэн, эвдсэн; Тоон гарын үсгийн тээгч төхөөрөмж эсвэл түүний нууц үгийг бусдад алдсан, тийм байж болох сэжиг илэрсэн тохиолдолд; Гэрчилгээ эзэмшигч өөрийн тоон гарын үсгийг цаашид ашиглах боломжгүй болсон (хөдөлмөрийн чадвараа алдсан г.м); Тоон гарын үсгийн гэрчилгээнд бичигдсэн мэдээлэл өөрчлөгдсөн эсвэл алдаатай, буруу мэдээлэл орсон. Тоон гарын үсгийн гэрчилгээг хүчингүй болгох алхам: 1. Гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт үүсгэх: Байгууллагын тоон гарын үсгийн бүртгэлийг хариуцагч ажилтан сайтад нэвтэрч, Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт гаргах форм бөглөж, хадгална. 2. Хүсэлтийн дагуу гэрчилгээг хүчингүй болгох: Гэрчилгээг хүчингүй болгох дараах 2 аргаас аль нэгийг сонгож болно: 2.1 МонПасс СА Гэрчилгээ олгох байгууллагад гэрчилгээг хүчингүй болгох хүсэлт илгээж, хүчингүй болгуулах. Гэрчилгээ хүчингүй болгох албан бичгийг татаж, хэвлэн, захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулаад, МонПасс СА Гэрчилгээ олгох байгууллагад бичгээр эсвэл цахимаар /сканердан/ хүргүүлнэ. МонПасс СА Гэрчилгээ олгох байгууллага хүсэлтийн дагуу гэрчилгээг хүчингүй болгоно. 2.2 Байгууллагын захирал өөрийн тоон гарын үсгээр хүсэлтийг баталгаажуулж, гэрчилгээг хүчингүй болгох. Үүний тулд байгууллагын захирал өөрийн нэр дээр Тоон гарын үсэг авч, сайтад гарын үсгээ бүртгүүлсэн байх шаардлагатай. Хүсэлтийг захирлын тоон гарын үсгээр баталгаажуулсан мөчөөс тухайн гэрчилгээ нь шууд хүчингүй болно. МонПасс СА ГОБ 3

4 1. ГЭРЧИЛГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТ ҮҮСГЭХ 1. Байгууллагын талбарт нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан сайтад нэвтэрч орно: Зураг 1. МонПасс СА ГОБ-ын веб сайт, байгууллагын талбарт нэвтрэх 2. Олгогдсон тоон гарын үсгүүд цэс дээр дарна. Энэ цэсэд байгууллагын тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч ажилтнуудын тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээлэл харагдана. Зураг 2. Олгогдсон тоон гарын үсгийн жагсаалт МонПасс СА ГОБ 4

5 3. Олгогдсон тоон гарын үсгийн жагсаалтаас хүчингүй болгохыг хүссэн гэрчилгээний мөр дээр дарж, гэрчилгээний дэлгэрэнгүй мэдээллийн формыг нээгээд, Гэрчилгээ хүчингүй болгох товч дарна: Зураг 3. Гэрчилгээний дэлгэрэнгүй мэдээллийн форм 4. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт гаргах форм нээгдэхэд Хүчингүй болгох шалтгаан хэсэгт байрлах талбаруудад шалтгаан, огноо, тайлбарыг оруулна. Би дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бүх мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулж байна сонголтыг заавал сонгож, Хадгалах товч дарна. Ийнхүү гэрчилгээ хүчингүй болгох хүсэлтийг үүсгэлээ. МонПасс СА ГОБ 5

6 Анхаар:! Хүчингүй болгох шалтгаан талбарm Токен алга болсон сонголтыг сонгосноор Таны тухайн Э-Токенд хадгалагдаж байсан бүх тоон гарын үсгийн гэрчилгээ нэгэн зэрэг хүчингүй болохыг анхаарна уу.! Хэрэв Тоон гарын үсгийн гэрчилгээний үйлчлэлийг хэсэг хугацаад түдгэлзүүлэхийг хүсвэл Сэргээх боломжтой эсэх сонголтыг сонгоно. Сэргээх боломжтой эсэх сонголтыг сонгосон тохиолдолд гэрчилгээг дахин сэргээж болох ба эсрэг тохиолдолд гэрчилгээ бүр мөсөн хүчингүй болно. Зураг 4. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлтийн форм Хэрэв хүчингүй болгох хүсэлтийг засахыг хүсвэл Хүчингүй гэрчилгээ цэсд орсон хүсэлтийн мөрөн дээр дарж, Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт засах формыг нээх ба Хүчингүй болгох шалтгаан хэсэгт засвар оруулж Хадгалах товч дарна. Хэрэв хүчингүй болгох хүсэлтийг цуцлахыг (гэрчилгээг хүчинтэй хэвээр үлдээхийг) хүсвэл Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт засах форм дээрх Устгах товч даран хүсэлтийг устгаж болно. /Зураг 5. г харна уу/ МонПасс СА ГОБ 6

7 Зураг 5. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлтийг засах, устгах форм МонПасс СА ГОБ 7

8 2. ХҮСЭЛТИЙН ДАГУУ ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 2.1 МОНПАСС СА ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БАЙГУУЛЛАГАД ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖ, ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ 1. Хүчингүй гэрчилгээ цэс дээр дарна. Хүчингүй гэрчилгээ цэс дэх хүсэлтийн мөрийг сонгоод Албан бичиг товчийг дарж, Гэрчилгээг хүчингүй болгох хүсэлтийн албан бичгийн татаж авна. Зураг 6. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох албан бичгийг татаж авах 2. Албан бичгийг татаж авсны дараа хэвлэж, байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дараад, МонПасс СА гэрчилгээ олгох байгууллагад бичгээр хүргүүлэх эсвэл цахим хаягаар хуулбарыг илгээснээр гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт гаргах ажиллагаа дуусна. МонПасс СА ГОБ 8

9 3. МонПасс СА гэрчилгээ олгох байгууллага хүсэлтийг хүлээн авснаар гэрчилгээг хүчингүй болгоно. Хүчингүй болсон гэрчилгээний мэдээлэл Хүчингүй гэрчилгээ цэсийн Хүчингүй гэрчилгээ хавтаст Xүчингүй гэрчилгээ гэсэн төлөвтэйгээр харагдана: Зураг 7. Хэрэглэгчийн талбар, Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болсон байдал МонПасс СА ГОБ 9

10 2.2 БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ ӨӨРИЙН ТООН ГАРЫН ҮСГЭЭР ХҮСЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 1. Захирал өөрийн тоон гарын үсэг бүхий E-Token төхөөрөмжийг компьютерт залгана сайтад нэвтэрч, Хүчингүй гэрчилгээ цэс дээр дарна. Гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт үүсгэсэн нь Хүчингүй гэрчилгээ цэсрүү орсон байгаа нь харагдаж байна. Хүсэлтийн мөр дээр дарж, нээнэ: Зураг 8. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлтийг нээх МонПасс СА ГОБ 10

11 3. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлт гаргах форм нээгдэхэд, Захирал хүчингүй болгох товч дээр дарна: Зураг 9. Тоон гарын үсгийн гэрчилгээ хүчингүй болгох хүсэлтийн форм 4. Захирал E-Token төхөөрөмжийн Пин кодыг оруулж, тоон гарын үсгийн гэрчилгээг сонгож, Батлах товч дарна. Зураг 10. Пин код оруулах цонх Зураг 11. Тоон гарын үсгийн гэрчилгээг сонгох Таны хүсэлт амжилттай баталгаажлаа мэдээлэл харагдсанаар гэрчилгээ хүчингүй болно. МонПасс СА ГОБ 11

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР

MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР MICROSOFT WORD БОЛОН EXCEL ДЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЗААВАР Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага Боловсруулсан: МонПасс СА ХХК ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ БАЙГУУЛЛАГА Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 1 хороо,

More information

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР

MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР MONPASS CLIENT ПРОГРАМ СУУЛГАХ, АШИГЛАХ ЗААВАР Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага Боловсруулсан: МонПасс СА ХХК Гэрчилгээ Олгох Байгууллага Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗД, 1 хороо, Токиогийн гудамж,

More information

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага

ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын авлага ZKTeco Attendance Management цаг бүртгэл, ирцийн тайлангийн програмын хэрэглэгчийн гарын Хувилбар V1.6 2017.03.29 1 Энэхүү гарын авлагын талаар Төхөөрөмжийг суурилуулах болон бусад тохиргооны талаар харгалзах

More information

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3

Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3 1 MagicFinance програм дээр үндсэн хөрөнгийн тайлан гаргах нь Агуулга: Гарчиг Хуудас 1 Үндсэн хөрөнгийн тайланг ажиллуулах эрх авах 2 2 Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах0 3 3 Үндсэн хөрөнгийн орлого

More information

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот. Журам батлах тухай ТӨСӨЛ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ 2018 оны 04 дүгээр сарын... -ны өдөр Дугаар Улаанбаатар хот Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын

More information

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ.

SOCIALPAY (FAQ) Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ. Тайлбар: Асуултан дээр дарахад автоматаар тухайн асуултын хариулт байрлах хуудас руу шилжинэ. НЭГ. SOCIALPAY_ерөнхий ойлголттой холбоотой 1.1. Social Pay гэж юу вэ? 1.2. Үйлчилгээний боломжууд 1.3. Үйлчилгээний

More information

Интернэт хэрэглэгчийн гарын авлага

Интернэт хэрэглэгчийн гарын авлага Интернэт хэрэглэгчийн гарын авлага ТОДОРХОЙЛОЛТ Интернэт гэдэг нь харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагын тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүр дэх компьютер, төхөөрөмжүүдийг холбож хооронд

More information

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР Монголын хөрөнгийн бирж ТӨХК Хяналт шалгалтын албаны ахлах мэргэжилтэн: С.Гэрэлмаа Эрх зүйн зохицуулалт, дүрэм

More information

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо

ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ. Нэг. Ерөнхий нөхцөл. Хоёр. Журмын нэр томъёо ҮЦТХТ ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 07-р сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт 1 ҮНЭТ ЦААСНЫ ХАДГАЛАМЖИЙН ЖУРАМ Нэг. Ерөнхий нөхцөл 1.1 Энэ журмын зорилго нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

More information

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ Гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тоот аар батлагдсан Төрийн банкны ажилтныг сонгон шалгаруулах болон теллер, харилцааны менежер бэлтгэх журам -ын Хавсралт 3 АЖИЛ ГОРИЛОГЧИЙН АНКЕТ

More information

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт,

ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт, ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ, БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДААС ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ЗААВР -ын өөрчлөлт, Монголын хөрөнгийн бирж ТӨХК Арилжаа, хяналтын албаны захирал: Д.Тогтохбаяр Шинэчилсэн найруулга

More information

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн

ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн ДАНС, КАРТ НЭЭЛГЭХ, ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХҮСЭЛТ Хувь хүн Харилцагчийн дугаар: I. ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ Овог: Нэр: Регистрийн : Гар утасны дугаар: И-мэйл хаяг: II. ДАНС НЭЭХ Валютын төрөл: Төгрөг ( ) Ам.доллар

More information

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга

НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга НҮБ-ын Олон Улсын Худалдааны Эрхийн Комиссийн Арбитрын Дүрэм (2010 онд шинэчилсан найруулга) 1 дүгээр зүйл. Хэрэглэх хүрээ 1 дүгээр бүлэг. Дүрмийн танилцуулга 1. Хэрэв талууд гэрээнээс үүссэн эсэхээс үл

More information

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУДЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР 2016 он 12/23/2016 1 ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА - ГААЛИЙН ТАРИФ Монгол улс: ДХБ-ын олон талт худалдааны хэлэлцээрийн

More information

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим

Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим Томас Жеферсон Дунд Сургуулийн сурлагын шударга зарчим Сурлагын шударга зарчим гэж юу болох, яагаад журам шаардлагатай вэ? IB Learner Profile 1 д дурьдсанаар сурагч нь зарчимч, шударга, анги, хамт олон

More information

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал. Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний сургалтын менежер Гарын авлага боловсруулсан: С.ОЮУНТУЯА А.ДЭЛГЭРБАЯР Ж.ЧАНЦАЛДУЛАМ А.МӨНХНАРАН Н.ОЮУНЧИМЭГ Т.ЦОЛМОН Б.ӨЛЗИЙ Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний Гүйцэтгэх захирал Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх

More information

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРИМТ БИЧИГ ТӨСЛИЙН ГОМДЛЫН ГАЗРЫН (ТГГ) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Захирлуудын Зөвлөл 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр батлав ТОДОРХОЙЛОЛТУУД Итгэмжлэгдсэн Төлөөлөгч

More information

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл

1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл Хөрсний өнгөн үеийн шинж тэмдэг 1. Өнгөн хөрсний төлөв байдал 2. Ургамлан бүрхэвчийн ус барих ба ус салхины хүчнээс хөрс хамгаалах зэрэглэл 3. Хөрсний элэгдэл эвдрэлийн зэрэглэл (Онол ухагдахуун: Газрын

More information

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН МАТЕРИАЛ ОРХОН АЙМАГ 2017 ОН LED ГЭРЭЛ Санал хураах арга: Кумулятив -ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН САНАЛЫН ХУУДАС (ТУЗ-ийн гишүүдийг шинээр сонгох) Анд-Энерги

More information

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ

MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ MOНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ӨЗБ Сэдэв:Үнэт цаасны мэрэгжилтний ёс зүй, ёс суртахуун МҮЦАЭХ-ны Ёс зүйн хорооны гишүүн: Н.Улаанхүү Агуулга Ёс зүйн тухай ойлголт Ёс суртанууны аюул Ёс

More information

г. БҮРТГЭЛ 1) Арилжааны үнэт цаас Арилжааны үнэт цаасыг худалдан авахдаа бодит үнэ цэнээр нь Дебит: Арилжааны үнэт цаасны данс Кредит: Мөнгөн хөрөнгийн холбогдох данс Үнэт цаасны хүүг тооцоолж, хуримтлуулсан

More information

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Mонголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал Монголын хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбооны бүх гишүүдийн 2012 оны 03-р сарын 30-ны өдрийн хурлаар

More information

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК

ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ. ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл. Хувьцаа эзэмшигч Ай Си Ти Групп ХХК АГУУЛГА ХУВЬЦААГ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХ НӨХЦӨЛ ҮНЭТ ЦААСНЫ ТАНИЛЦУУЛГА Үнэт цаас гаргагчийн тухай ерөнхий мэдээлэл Үнэт цаас гаргагчийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтнуудын мэдээлэл Хувьцаа

More information

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь

Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт. Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь Moнгол улс Судалгааны үр дүн танилцуулах уулзалт Санхүүгийн зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэх нь Зигфрид Зоттел Санхүүгийн оролцоог дэмжих дэлхийн хөтөлбөр Дэлхийн Банк Улаанбаатар хот: 2013 оны 9-р

More information

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ. М онголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны бүх гишүүдийн 2012 оны 03-р сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав МОНГОЛЫН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ДҮРЭМ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

More information

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу?

Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал. Тэтгэврийн шинэчлэл нь эрт тэтгэвэр тогтоолгохыг зогсоож чадах уу? Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Дэлхийн банкны Тэтгэврийн шинэчлэлийн үндсэн ойлголтууд цуврал Тэтгэвэр тогтоолт Тэтгэврийн

More information

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ:

ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ: REDD+ ИЙН ШИЙДВЭР ГАРГАХАД ТУСЛАХ БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ БОЛОН ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГТГЭХЭД ГМС ИЙГ АШИГЛАХ НЬ ШАТ ДАРААЛСАН ХИЧЭЭЛ: ХӨРСНИЙ ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БОЛОН ХӨРСНИЙ ЭВДРЭЛИЙГ ХЯЗГААРЛАХАД

More information

Компаний танилцуулга.

Компаний танилцуулга. Компаний танилцуулга www.tomntoms.com Contents I. Брэндийн танилцуулга 1. TOM N TOMS COFFEE-ны тухай 2. TOM N TOMS кафе II. TOM N TOMS меню 1. Кофе болон ундаа 2. Фрезел, нарийн боов III. Бидний давуу

More information

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН:

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН: ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЯНАЛТЫН БОДЛОГО БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН: Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Ц.Цэрэнтогтох Агуулга Үнэт цаасны зах зээл дэх

More information

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН МӨСӨН ЗАМЫН ХАВРЫН АЯЛЛЫН ЖУРАМ ГАРЧИГ 1 Аяллын тодорхойлолт 2 Аяллын зохион байгуулагч 3 Ерөнхий шаардлага ба журмыг хүлээн зөвшөөрөх 4 Аялалд бүртгэх нөхцөл 5 Хувцас хэрэгсэл 6 Унадаг дугуй 7 Гараа, бариа, аяллын явц 8 Оролцогчдын

More information

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер:

СҮҮ БОНД. Үнэт цаасны товч танилцуулга он. Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер: СҮҮ БОНД Үнэт цаасны товч танилцуулга 2017 он Үндсэн андеррайтер: Туслах андеррайтер: Туслах андеррайтер: Үнэт цаас гаргах үндэслэл Үнэт цаас гаргагч нь Компанийн тухай хууль -ийн 41, 42, 43 дугаар зүйл,

More information

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ Vertical version / Босоо хувилбар Note: Red black text and light b Øâåéöàðèéí õºãæëèéí àãåíòëàã Цагаан, ца улаан эсвэ тексттэй л For colored background / Өнгөт дэвсгэр дээр Horizontal version / Хөндлөн

More information

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Эрчим хүчний инженерийн сургуулийн ЦИС-ийн багш: Ph.D Б. Сэргэлэн ШУТИС ЭХИС-ийн Цахилгаан хангамж мэргэжлийн бакалавр,

More information

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ

ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ ОЮУТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭЛТ САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд их дээд сургуулийн оюутнуудын

More information

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам

Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ДҮҮРЭГ БОЛОВСРОЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Багш мэргэжилтний ёс зүйн өнөөгийн түвшин, сайжруулах арга зам Ш.Оюунцэцэг З.Чулуунбат Г.Очирболд 2012 оны 10 сарын 15 Агуулга Оршил Үндсэн

More information

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (АBS, MBS,CB) Д.Өлзийжаргалан, MИК ОССК Үнэт цаасны хэлтсийн мэргэжилтэн Улаабаатар хот, Монгол Улс 2016 оны 11-р сар АГУУЛГА I. Үнэт цаасжуулалтын талаарх ойлголт II.

More information

HBR Guide: Төслийн удирдлага

HBR Guide: Төслийн удирдлага HBR Guide: Төслийн удирдлага DDC 658.404 T-60 HBR GUIDE: ТӨСЛИЙН УДИРДЛАГА Энэхүү номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Сүүн Сувд ХХК эрхлэн гаргав. 2015 Сүүн Сувд ХХК. HBR GUIDE TO PROJECT MANAGEMENT Original

More information

Төрийн албан хаагчийн ёс зүй

Төрийн албан хаагчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Н.Цолмонтуяа РhD, Дэд профессор 2018 он ÀÃÓÓËÃÀ Ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт Төрийн албаны зарчим, үнэт зүйлс Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээ Mahatma Gandhi

More information

TAI тестийн танилцуулга

TAI тестийн танилцуулга TAI тестийн танилцуулга THE SCIENCE OF PERSONALITY SELECTION & DEVELOPMENT TAI All r ights Reserved. ГАРЧИГ 1. Танилцуулга 2. Зан төлвийн тест /TAIPI/ 3. Чадамжийн тест /TAIAT/ 4. Үйлчилгээ 5. Хариу тайлан

More information

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан

Монгол Улсын Хараат Бус Тайлан: оны эцсийн тайлан Монгол Улсын Хараат Бус Тайлан: 2014-2016 оны эцсийн тайлан Монгол улсын эхний Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөө (ҮАҮТ)-ний зорилтуудын тал хувь нь томоохон өөрчлөлт гаргах боломжтой амбиц өндөртэй байлаа.

More information

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION

СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ТАЙЛАН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ* THE IMPROVEMENT OF THE ADMINISTRATIVE ADJUDICTION Адилбишийн ЭРДЭНЭЦОГТ** I. Оршил II. Захиргааны хэрэг

More information

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс

Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь. Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс Дэлхийн Эдийн засгийн Хямрал ба 2010 оны зуд ядууралд нөлөөлсөн нь Дэлхийн Банк 2010 оны 12 дугаар сар Улаанбаатар хот, Монгол Улс 1 Илтгэлийн Агуулга Нөхцөл байдал Дэлхийн хямрал ба эдийн засгийн сэргэлтийн

More information

The Baptist Tabernacle of Los Angeles

The Baptist Tabernacle of Los Angeles The Baptist Tabernacle of Los Angeles 1329 South Hope Street, L.A. Civic Center Mailing Address: P. O. Box 15308 Los Angeles, CA 90015 Phone: (213) 744-9999 E-mail: rlhymersjr@sbcglobal.net www.sermonsfortheworld.com

More information

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ?

Бизнесийн боловсрол. Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим. танилцуулга. Force Majeure, Hardship гэж юу вэ? Монголын Үнэдсний Худалдаа Аж Үйлвэрийн Танхим PAGE 2 Force Majeure, Hardship гэж юу вэ? Бизнесийн боловсрол МҮХАҮТ-аас эрхлэн гаргасан ном, гарын авлагын Энэхүү гарын авлагаар бизнес эрхлэгч та бүхний

More information

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай

Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд нийт ажилчдыг татан оролцуулах тухай 1. Хөдөлмөрийн осолгүй болгох ажилд дадлагажуулах арга Хөдөлмөрийн осолгүй болгох ажлыг явуулахын тулд хүнийг эрхэмлэн хайрлахыг чухалчлан,

More information

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол

Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол Хэсэг 7 Монгол дахь орчин үежилтийн оршин тогтнол Весна А.Уоллис Редакторын тайлбар: Монголын бурханы шашны дэлхийд нэртэй судлаачдын нэг түүний илтгэл Монголын бурханы шашны туулсан болон туулж буй сорилтуудыг

More information

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН ТББ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРУУДЫН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ, ТЕХНОЛОГИЙН БЭЛЭН БАЙДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ЭЦСИЙН ШАТНЫ ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ЭНЭХҮҮ СУДАЛГААНЫ АЖИЛ

More information

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ

УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 УЛААНБААТАР ХОТЫН ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨН БА ШИЛЖИН ИРЭГСДИЙН НИЙГМИЙН БАЙДАЛ Abstract Д.Номун-Эрдэнэ ШУА-ийн ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний

More information

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга

УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга УХАТ-ын үйлчилгээний тарифын шинэчлэн батлагдсан аргачлал, танилцуулга Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун Улаанбаатар-2018 Агуулга Усны үнэ цэнэ, үнэ бүрдэлт Олон улсын жишээ Монгол улсын усны үнэ

More information

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА

ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА ШОРООН ОРДЫН АЛТНЫ УУРХАЙН УС АШИГЛАЛТЫН АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ӨРТГИЙН СУДАЛГАА СЭЗДС-ийн НББ тэнхимийн багш С.Бямбахорол ABSTRACT T his article is prepared to estimate the economic profit of the water consumption

More information

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА БНХАУ-ЫН НООС, НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА Улаанбаатар хот 2018 оны 5 сар Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн хүрээнд Монголын ноос, ноолуурын холбооны захиалгаар бэлтгэв. 2 ГАРЧИГ ТОВЧ АГУУЛГА...

More information

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2

ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ. Өвөр монголын их сургууль, ӨМӨЗО, БНХАУ 2 DOI: https://doi.org/10.5564/mjas.v22i03.940 This article is published under the Creative Commons CC-BY License. ГАРШУУЛАН ҮРЖҮҮЛСЭН ХАВТГАЙ ТЭМЭЭНИЙ (CAMELUS FERUS, PRZEWALSKII, 1878) ТӨЛЖИЛ Г.Довчиндорж

More information

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл

Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Монгол Улс: Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Төслийн нэр Орон нутгийн иргэдийн амжиргааг дэмжсэн хоршоолсон хүнсний ногооны төсөл Төслийн дугаар 50278-001 Төсөл

More information

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга

ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН. Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга ДЭЛХИЙН ЭКОЛОГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН Доктор (Ph.D) Д.Энхбат, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газрын дарга enkhbat@must.edu.mn I СЭРЭМЖЛҮҮЛЭГ Дэлхийн экосистемийн даац хэтэрч, экологийн тэнцвэрт

More information

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8

АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8 АГУУЛГА АЛСЫН ХАРАА 5 ЭРХЭМ ЗОРИЛГО 5 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС 5 ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ 6 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ 7 КОМПАНИЙН ТУХАЙ 8 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД 9 ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ 0 БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

More information

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Үндэстний цөөнхийн эрхийн хэрэгжилт СУУРЬ СУДАЛГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Б.Хишигсайхан Судлаач, Хүний эрхийн магистр ТАНИЛЦУУЛГЫН БҮТЭЦ Үндэстний цөөнх, олон улсын эрх зүй дэх цөөнхийн хамгаалалт, үндэстний

More information

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М. ШИНЭ НОМЫН МЭДЭЭ. 03.2016-04-25 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН 2017.10.30 03 ЭМХЭТГЭСЭН: Номзүйч М. Кунай Номзүйч М. Намжилмаа Электрон каталог: http://catalog.num.edu.mn 1 БАЙГАЛИЙН УХААН

More information

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ

ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТАНД ҮЗҮҮЛЭХ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨЛ Бидэнд тулгараад байгаа асуудлыг бидний өөрсдийн бий болгосон одоогийн сэтгэлгээгээр шийдэх боломжгүй. Albert Einstein Б.Сувд 1, А.Энхжаргал 2, С.Цэгмэд

More information

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд

Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд Хүчилтөрөгчийн аппарат Хүчилтөрөгч - Таны эрүүл мэнд Хүчилтөрөгч нь хүний амьдралын хором тутмын хэрэгцээ гэдэгтэй хэнч маргахгүй бизээ. Хүчилтөрөгчийн дутмагшил (Гипоксия) эрүүл мэндэд болоод биеийн байдалд

More information

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм

Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: нотлох баримтын тойм 2017 он ДАА - 611 ННА - 51 З-233 Анхны хэвлэл Preventing youth violence: an overview of the evidence (англи хэл дээр) нэрээр

More information

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь

МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО. Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь МОНГОЛЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО Бодит ирээдүй: Залуу үеийг хөдөө аж ахуйн салбарт татан оролцуулах нь БОДИТ ИРЭЭДҮЙ: ЗАЛУУ ҮEИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТАТАН ОРОЛЦУУЛАХ НЬ Өөрийн

More information

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй Компанийн 2016 оны 12-р сарын ТЭЗҮ-үүд Хяналтын албаны мэдээлэл 2-р нүүрт Ёслолын ажиллагаа 3-р нүүрт 2 (70) ЦУСНЫ ДАРАЛТ ХӨВСГӨЛ СОРИЛТ МОНГОЛ УР ЧАДВАР 2017 ГАГНУУРЫН 2017 Цасыг ханзалж, мөсийг мөлчийлгэе

More information

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА

ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЛХООДОЙ ОВОГТ РАВЖИНДАМБЫН ЦЭЦЭГМАА НҮЦГЭН ҮРТ ХОШУУ ТАРИАНД СУУРИЛСАН ПРОБИОТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТЕХНОЛОГИЙН

More information

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

МУИС-ИЙН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ. МУИС-ИЙН ЗАХИРАЛ Д-р, Проф. С.ТӨМӨР-ОЧИР Гүйцэтгэх үйл ажиллагаа Ажлын зорилго Хэрэгжүүлэх Хариуцах эзэн, хугацаа ашиглах нөөц Үнэлгээ хийх арга зам Гүйцэтгэл НЭГ. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН

More information

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС

НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС 7 НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН МОДЛОГ УРГАМАЛД ТАРХСАН ХӨНӨӨЛТ ШАВЬЖИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, ТАРХАЛТЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНААС Г.Ганчимэг, С.Дорждэрэм, Б.Ичинхорлоо, Б.Долгормаа, Б.Мөнхцэцэг Ургамал хамгааллын

More information

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 129 NYSIUS THYMI WOLFF.- УРГАМЛЫН БЯСААНЫ ТАРХАЛТ, ХӨНӨӨЛ УЧРУУЛАЛТ Б.Мөнхцэцэг 1, Г.Гантогтох 2, Г.Болормаа 3 1-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн 2-Монос эм судлалын хүрээлэн 3-Үндэсний цэцэрлэгт

More information

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС ДАРХАДЫН ХОТГОРЫН ӨРӨМДЛӨГИЙН ДЭЭЖИНД ЗАРИМ МИКРОЭЛЕМЕНТҮҮДИЙГ ICP-MS БАГАЖААР ТОДОРХОЙЛСОН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС Ц.ОЮУНЧИМЭГ, Ц. НАРАНЦЭЦЭГ, Д.ТӨМӨРХҮҮ, Х. ДОЛГОРСҮРЭН ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн

More information

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception)

Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception) New agriculture style that inspires a dream for young generation Integration between Agriculture and Solar Power (Solar Farm conception) Presenter: E.Munkhbayasgalan (Vice director & chief engineer, Everyday

More information

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан

Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн Фетаки бяслаг болон чидун жимсийг улаан дарсны цуугаар амталсан SALAD САЛАТ GREEK SALAD Fresh spinach, crispy greens with cubed feta cheese, cucumber, tomatoes, olives and red wine vinegar dressing ГРЕК САЛАД Шинэхэн бууцай, өргөст хэмх, улаан лооль, дөрвөлжиж хэрчсэн

More information

Red lobster mango mai tai

Red lobster mango mai tai Red lobster mango mai tai Two flavors of rum combine with pineapple juice and orange juice to make a yummy, fruity. Mai Tai. Rated as 4.55 out of 5 Stars. 288 made it 63 reviews 11 photos. 4. In a cocktail

More information

NAPA 1 30, (1) 26, / & 812 E

NAPA 1 30, (1) 26, / & 812 E Dggd 1 store Jun 30, 2005. \]jpo,++ dggd^do _mpb dhkjmon `io`mdib

More information

ИЗМЕНЕ И ДОПУНЕ КОНКУРСНЕ ДОКУМЕНТАЦИЈЕ

ИЗМЕНЕ И ДОПУНЕ КОНКУРСНЕ ДОКУМЕНТАЦИЈЕ На основу члана 63. Закона о јавним набавкама (Службени гласник РС, бр. 124/12, 14/15 и 68/15) Комисија за јавну набавку 01 бр. 3/1 Института за међународну политику и привреду, сачинила је ИЗМЕНЕ И ДОПУНЕ

More information

from 11 pm till 2 am You may order dished from the night menu

from 11 pm till 2 am You may order dished from the night menu from 11 pm till 2 am You may order dished from the night menu cынохллы ЫлнхллЫ Ы Ы Ы Ы Ы Ы Ы Ы гvдкг дыиыvegetьriьnк Ы "LIMA" BEAN SALAD (V) (300g) 600 ruccola, tomatoes, zucchini, basil, calamata olives,

More information

Council for Innovative Research

Council for Innovative Research QUALITATIVE CHARACTERISTIC OF FORAGE OF BIRD'S-FOOT- TREFOIL CULTIVARS (LOTUS CORNICULATUS L.), GROWN IN THE REGION OF TROYAN Boriana Churkova Research Institute of Mountain Stockbreeding and Agriculture,

More information

Available online at

Available online at J. Serb. Chem. Soc. 75 (2) 195 207 (2010) UDC 677.1/.5:677.017.4:541.12.03:547.455.65 JSCS 3952 Original scientific paper effects of commercial fibres on frozen bread dough JELENA FILIPOVIĆ 1 *, NADA FILIPOVIĆ

More information

ЕКОЛОГИЈА CAMPYLOBACTER spp. И ЊИХОВ ЗНАЧАЈ ЗА ЗДРАВСТВЕНО БЕЗБЕДНУ ХРАНУ

ЕКОЛОГИЈА CAMPYLOBACTER spp. И ЊИХОВ ЗНАЧАЈ ЗА ЗДРАВСТВЕНО БЕЗБЕДНУ ХРАНУ Игор Стојанов. Јасна Проданов, Милош Капетанов, Драгица Стојановић, Јелена Петровић Научни институт за ветеринарство Нови Сад igor@niv.ns.ac.yu Оригинапни научни рад - Original scientific paper ЕКОЛОГИЈА

More information

STAFF ORIENTATION HANDBOOK

STAFF ORIENTATION HANDBOOK STAFF ORIENTATION HANDBOOK To educate global citizens in pursuit of personal excellence in an ever evolving community to become lifelong learners Address: Post Office Box 80, Branch-30, Naadamchidiin Road

More information

SEED YIELD AND PROTEIN CONTENT IN SUNFLOWER DEPENDING ON STAND DENSITY

SEED YIELD AND PROTEIN CONTENT IN SUNFLOWER DEPENDING ON STAND DENSITY Зборник Матице српске за природне науке / Matica Srpska J. Nat. Sci. Novi Sad, 130, 93 103, 2016 UDC 633.854:547.96 DOI: 10.2298/ZMSPN1630093B Igor M. BALALIĆ 1 *, Jovan Ž. CRNOBARAC 2, Vladimir J. MIKLIČ

More information

CHICKPEA (Cicer arietinum) STEEP LIQUOR AS A LEAVENING AGENT: EFFECT ON DOUGH RHEOLOGY AND SENSORY PROPERTIES OF BREAD

CHICKPEA (Cicer arietinum) STEEP LIQUOR AS A LEAVENING AGENT: EFFECT ON DOUGH RHEOLOGY AND SENSORY PROPERTIES OF BREAD CHICKPEA (Cicer arietinum) STEEP LIQUOR AS A LEAVENING AGENT: EFFECT ON DOUGH RHEOLOGY AND SENSORY PROPERTIES OF BREAD Ahmed M. Saad 1, Ragab A. Elmassry 1, Khaled M.M. Wahdan 1 and Mohamed Fawzy Ramadan

More information

Protected area as an indicator of ecological sustainability? A century of. Marine Elbakidze, Per Angelstam, Nikolay Sobolev, Erik Degerman, Kjell

Protected area as an indicator of ecological sustainability? A century of. Marine Elbakidze, Per Angelstam, Nikolay Sobolev, Erik Degerman, Kjell Electronic Supplementary Material Protected area as an indicator of ecological sustainability? A century of development in Europe s forest Marine Elbakidze, Per Angelstam, Nikolay Sobolev, Erik Degerman,

More information

MOSCOW CONFECTIONARY FACTORY. TОRERO LLC, , Russian Federation, Moscow city, Lublinskaya Str., 72 Phone: +7(495) /25,

MOSCOW CONFECTIONARY FACTORY. TОRERO LLC, , Russian Federation, Moscow city, Lublinskaya Str., 72 Phone: +7(495) /25, TОRERO LLC, 109382, Russian Federation, Moscow city, Lublinskaya Str., 72 Phone: +7(495)352-68-24/25, www.torero.ru About our company Moscow confectionery factory "TORERO means: More than 10 years of successful

More information

2 & 3 single sided 4 23 double sided topping cards

2 & 3 single sided 4 23 double sided topping cards black lines 1. Print pages 2 & 3 single sided 2. Follow instructions on page 3 to assemble Game Die 3. Print pages 4 23 double sided 4. Cut out remaining pieces along solid black lines 5. Fold topping

More information

ТЕОРИЈСКЕ ОСНОВЕ И ПРАКТИЧНА ИСКУСТВА ПРЕВАЉИВАЊА ПОРЕЗА СА ОСВРТОМ НА ПОЉОПРИВРЕДУ

ТЕОРИЈСКЕ ОСНОВЕ И ПРАКТИЧНА ИСКУСТВА ПРЕВАЉИВАЊА ПОРЕЗА СА ОСВРТОМ НА ПОЉОПРИВРЕДУ Прегледни рад Економика пољопривреде Број 2/2011. УДК: 336.564.3:631 ТЕОРИЈСКЕ ОСНОВЕ И ПРАКТИЧНА ИСКУСТВА ПРЕВАЉИВАЊА ПОРЕЗА СА ОСВРТОМ НА ПОЉОПРИВРЕДУ Г. Милошевић 1, М. Кулић 2 Апстракт: Држава, полазећи

More information

1. Print pages 2 & 3 single sided 2. Follow instructions on page 3 to assemble Game Die 3. Print pages 4 23 double sided 4. Cut out remaining pieces

1. Print pages 2 & 3 single sided 2. Follow instructions on page 3 to assemble Game Die 3. Print pages 4 23 double sided 4. Cut out remaining pieces 1. Print pages 2 & 3 single sided 2. Follow instructions on page 3 to assemble Game Die 3. Print pages 4 23 double sided 4. Cut out remaining pieces along solid black lines 5. Fold topping cards along

More information

ЗАШТИТА ИНВЕСТИТОРА БАНКАРСКОМ ГАРАНЦИЈОМ

ЗАШТИТА ИНВЕСТИТОРА БАНКАРСКОМ ГАРАНЦИЈОМ ДОБРИЦА ВЕСИЋ УДК 336.6:336.71 Институт за међународну политику и Пегледни рад привреду Примљен: 14.09.2016 Београд Одобрен: 18.10.2016 Страна: 489-500 ЗАШТИТА ИНВЕСТИТОРА БАНКАРСКОМ ГАРАНЦИЈОМ Сажетак:

More information

PRICINPLE OF RATIONAL

PRICINPLE OF RATIONAL In class exercise Q1. A. C: chicken sandwich, F: French Fries Budget constraint: B. P(C)=6, P(F)=2, C: chicken sandwich quantity, F: French Fries quantity U(C): Utility of chicken sandwich, U (F): Utility

More information

Попис пољопривреде 2012.,,Виноградарски атлас. Доц. др Драгослав Иванишевић

Попис пољопривреде 2012.,,Виноградарски атлас. Доц. др Драгослав Иванишевић Попис пољопривреде 2012.,,Виноградарски атлас Доц. др Драгослав Иванишевић Како је Виноградарски атлас настао? Пописом пољопривреде су након више од 50 година прикупљени подаци о стварном стању пољопривреде,

More information

NATURAL CHEESE FOR HORECA SEGMENT

NATURAL CHEESE FOR HORECA SEGMENT NATURAL CHEESE FOR HORECA SEGMENT about the company OJSC Turov Dairy Industrial Complex is a high-tech enterprise involved in production of semi-hard and soft cheeses employing Italian technology. The

More information

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio.

StudioSans. About. Supported Languages. ExtraLight, Light, Regular, Medium, Bold, ExtraBold. 6 Styles. Designed BrightHead Studio. About is a modern representative of the class of sans-serif fonts inspired by the traditional Swiss design and Typography of the mid 20th century. This is a minimal, clean and open font family with friendly

More information

MENU. food_ en.indd г. 1:15:48

MENU. food_ en.indd г. 1:15:48 MENU food_25.03.16en.indd 1 4.4.2016 г. 1:15:48 food_25.03.16en.indd 2 4.4.2016 г. 1:15:49 INSALATE ITALIAN SALAD 250 g 10.00 BGN freshly sliced tomatoes, Kalamata olives, Parmesan*, arugula, seasoned

More information

На основу члана 108. Закона о јавним набавкама директор Дома здравља Др Јован Јовановић Змај Стара Пазова, доноси следећу:

На основу члана 108. Закона о јавним набавкама директор Дома здравља Др Јован Јовановић Змај Стара Пазова, доноси следећу: Посл.бр. 9-8/16/5 дана 05.08.2016. године На основу члана 108. Закона о јавним набавкама директор Дома здравља Др Јован Јовановић Змај Стара Пазова, доноси следећу: Партија бр.1 Шприцеви и игле,,pharmaswiss''

More information

THE EFFECT OF WINTER BARLEY VARIETY AND TECHNOLOGIAL FACTORS DURING MALTING ON MALT QUALITY

THE EFFECT OF WINTER BARLEY VARIETY AND TECHNOLOGIAL FACTORS DURING MALTING ON MALT QUALITY UDC 633.16 324 -[663.439:54.061] APTEFF, 36, 1-266 (2005) BIBLID: 1450-7188 (2005) 36, 33-42 Original scientific paper THE EFFECT OF WINTER BARLEY VARIETY AND TECHNOLOGIAL FACTORS DURING MALTING ON MALT

More information

Consumer Assessment of Raspberry Teas

Consumer Assessment of Raspberry Teas Original scientific paper Оригиналан научни рад UDC: 634.711:]615.453.8:579.86 DOI: 10.7251/AGREN1701001S Consumer Assessment of Raspberry Teas Monika Sczygiol 1 1 Wrocław University of Environmental and

More information

APTEFF, 42, (2011) UDC: : DOI: /APT P BIBLID: (2011) 42, Original scientific paper

APTEFF, 42, (2011) UDC: : DOI: /APT P BIBLID: (2011) 42, Original scientific paper STATISTICAL ANALYSIS OF THE INFLUENCE OF WHEAT BLACK POINT KERNELS ON SELECTED INDICATORS OF WHEAT FLOUR QUALITY Verica D. Petrov a and Nada K. Filipović b a Ţitoprodukt, Bolniţka 7, 23000 Zrenjanin, Serbia

More information

LOW CALORIE MARMALADES

LOW CALORIE MARMALADES UDC 664.858 : 612.39 : 616.379 008.64 APTEFF, 34, 1 148 (2003) BIBLID: 1450 7188 (2003) 34, pp. 23 30 Original scientific paper LOW CALORIE MARMALADES Saša R. Pavlović, Aleksandra N. Tepić and Biserka

More information

paste, fresh peppers, sweet corn, bruschetti, spring onions, yellow cheese and sesame

paste, fresh peppers, sweet corn, bruschetti, spring onions, yellow cheese and sesame меню нови предложения salads Uniqato Salad with tomato, green olives, black olive paste, fresh peppers, sweet corn, bruschetti, spring onions, yellow cheese and sesame Panzanella Salad with tomato, roasted

More information

''Полифенолни профил, елементални састав и антиоксидативна активност црвених вина клонова сорти винове лозе Vranac, Merlot и Cabernet Sauvignon''

''Полифенолни профил, елементални састав и антиоксидативна активност црвених вина клонова сорти винове лозе Vranac, Merlot и Cabernet Sauvignon'' Наставно-научном већу Хемијског факултета Универзитета у Београду Поштоване колегинице и колеге, Одлуком Наставно-научног већа Хемијског факултета од 9. новембра 2017. године одређени смо у Комисију за

More information

Biological Characterstics and Productivity of Cape Gooseberry (Physalis peruviana L.) Plants According to Different Term of Seedling Sowing

Biological Characterstics and Productivity of Cape Gooseberry (Physalis peruviana L.) Plants According to Different Term of Seedling Sowing Original scientific paper Оригиналан научни рад UDC: 631.531:633-155.9 DOI: 1.7251/AGREN163267P Biological Characterstics and Productivity of Cape Gooseberry (Physalis peruviana L.) Plants According to

More information

DRINKS LEMONADES & FRUIT DRINKS. ALTAI 300 / 850 ml 370 / 970 dragonhead, ziziphora, chamomile, blackcurrant leaf, oregano, royal honey

DRINKS LEMONADES & FRUIT DRINKS. ALTAI 300 / 850 ml 370 / 970 dragonhead, ziziphora, chamomile, blackcurrant leaf, oregano, royal honey DRINKS LEMONADES & FRUIT DRINKS ALTAI 300 / 850 ml 370 / 970 dragonhead, ziziphora, chamomile, blackcurrant leaf, oregano, royal honey GRAPE 300 / 850 ml 370 / 970 lemonade made of grape leaves, fresh

More information

СИРАРСТВО OKO ТРИГЛАВА

СИРАРСТВО OKO ТРИГЛАВА manufactured in the co-operative dairies. Very good prises obtained for these cheeses, particularly those manufactured in co-operative dairies, and the by-product Skuta" 1 obtained from the whey, make

More information